Хүйтний Улиралд Дасгалаа Таслахгүй Яаж Үргэлжлүүлэх Вэ
Өвлийн Улиралд Дасгалаа Таслахгүй Яаж Үргэлжлүүлэх Вэ?
Өвлийн хүйтэнд дасгал хийхэд ер нь бол хэцүү байдаг. Дасгал хийх мотивацгүй болдог. Хэрвээ та над шиг амархан даардаг бол бүүр хэцүү. Яагаад гэвэл хүйтэнд бие ч хөрдөг, сэтгэл санаа ч гэсэн хөрдөг. Хөрсөн үед бүгдийг халаахад нэлээн их мотивац эрч хүч хэрэгтэй болно.
Орой дасгал хийдэг байсан бол өвөл бүүр харанхуй хүйтэн болдог, өглөө дасгал хийдэг байсан бол өглөө эрт дулаахан хөнжлөөс босно гэдэг асуудалтай болдог. Өдөр дасгал хийдэг байсан бол дулаан хувцас хүнийг нозооруулдаг байх жишээтэй.
Хүйтний улиралд хөдөлгөөнөө хасахгүй дасгал хийснээр бид ханиад томугаас ч гэсэн сэргийлж, эрүүл чийрэг байх магадлал өндөр байх болно.
Тийм учраас би өнөөдөр хүйтний улиралд өөрийгөө хэрхэн яаж мотивацжуулах тухай орууллаа.
Хүйтний Улиралд Дасгалаа Таслахгүй Яаж Үргэлжлүүлэх Вэ
- Юуны түрүүнд өөрийгөө аль болох дулаахан байлгах. Дулаан хувцас өмсөх, халуун ус уух, халуун баннд орох, биеэ халаах гэх мэт. Бие хүйтэн болоход бие хөшдөг. Тийм болохоор хөдлөхөд тийм тааламжтйа байдаггүй.
- Дасгал хийхээсээ өмнө хөдөлж биеэ аажмаар сайн халаах. Зун бол шууд гараад гүйх эсвэл дасгал хийхэд амархан. Харин өвөл бол биеэ сайн халаах хэрэгтэй болно.
- Үүний тулд хөгжимтэй найзлах. Хөгжим тавиад сэтгэл санаагаа өөдрөг болгож, биеэ халааж эхэлснээр дасгалаа хийхэд амархан болно.
- Найз нөхөд эсвэл гэрийхэнтэйгээ ханиндаа дасгал хийх. Ханиндаа дасгал хийхэд бие биенийгээ дэмжээд арай л өөр шүү. Хүйтэн ч байсан бие биенийгээ хараад хөөрөөд дасгал хийх нь илүү гэж бодож байна. Нэгнийдээ очоод эсвэл гэртээ уриад хамтдаа дасгал хийх жишээтэй.
- Дасгалын шинэ хувцаснууд худалдаж авах. Эсвэл дасгалын тоног төхөөрөмж худалдан авах. Би дасгалын хувцас, тоног тхөөрөмж худалдан авах дуртай. Худалдан авсны дараа шинэ хувцсаа өмсөөд дасгал хийх урамтай байдаг. Бид ихэвчлэн зун болохоор дасгалын хувцас тоног төхөөрөмж авдаг. Тэгвэл өвөл худалдаж авснаар өвөл цагт өөрийгөө мотивацжуулах нэг боломж гарах болно.
- Дасгалаа гадаа биш дотор, гэртээ дулаахан орчинд хийх. Заримдаа гэрийнхээ хувцастай гэртээ дасгал хийх нь амархан байдаг. Цаг ч илүү хождог.
- Гэртээ дасгал хийхийг сонгоод ямар дасгал хийхээ мэдэхгүй байгаа бол онлайн сургалтанд бүртгүүлээд дасгал хийх. Миний хувьд бол мөнгөө төлөөд сургалтанд бүртгүүлсэн тохиолдолд сургалтандаа орж заавал дасгалаа хийдэг. Одоо үед бол сургалтууд хаа сайгүй байгаа гэж бодож байна. Өвлийн улиралд гадагшаа гарахгүйгээр онлайнаар сэтгэлэг нэг хүмүүстэй танилцах сайхан боломж гэж ойлгож болно. Хэрвээ та ямар сургалтанд суухаа мэдэхгүй байгаа бол миний СУПЕР 6 хэвлийн дасгалын сургалтанд доорх зурган дээр дарж бүртгүүлээрэй.
За тэгэхээр өнөөдрийн энэ “Хүйтний Улиралд Дасгалаа Таслахгүй Яаж Үргэлжлүүлэх Вэ” зөвлөмж жаахан ч гэсэн тус болно байх гэж найдаж байна. СУПЕР 6 хэвлийн дасгалд https://www.ukatumur.com/super6/ бүртгүүлээрэй.
Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалж чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog