Яагаад Хэвлийн Дасгал Хийх Нь Чухал Вэ
Яагаад Хэвлийн Дасгал Хийх Нь Чухал Вэ? Ер нь хэвлийн дасгалууд чухал дасгалуудад орно. Хэвлийн дасгалууд нь зөвхөн хэвлийг хөгжүүлж галбиржуулахаас гадна хүний биеийг засч тэнцвэржүүлдэг. Яагаад гэвэл хэвлий бол хүний биеийн гол хэсэгт байрладаг ба бид юу ч хийсэн хэвлийн булчингууд байнга оролцож байдаг булчин юм. Зөвхөн гараа дээшээ өргөөд аяга тавиур дээрээс авахын хооронд л хэвлийн булчин ажиллаж байдаг. Хэвлийн дасгалыг фитнессдээ оруулах нэг давуу тал бол тэгшхэн биетэй болгож, нурууны өвдөлтийг багасгадаг. Хэвлийн булчин муудахад хүн бөгтгөр болдог ба хамаг ачааллаа нуруундаа авдаг учраас нуруу өвддөг болдог. Хэрвээ хэвлийн булчин чанга бол бусад дасгалуудын гүйцэтгэлийг ч хүртэл сайжруулж чаддаг.
Тэгэхээр яагаад хэвлийн дасгал хийхгүй хүлээх гэж? Өнөөдрөөс фитнессийнхээ дасгалд хэвлийн дасгалуудыг оруулж эхэлснээр олон ашиг тусыг хүртэж эхэлнэ.
Хамгийн энгийн оновчтой үр дүнтэй дасгал санал болговол ямар дасгал байх вэ гэвэл планк дасгалыг санал болгож байна. Планк хэвлийн булчинг чангалах өндөр үр дүнтэй дасгал юм. Планкийг эзэмшихийн тулд хэд хэдэн чухал зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй.
1. Планк хийхдээ зөв хэлбэртэй хийхэд анхаарлаа хандуулаарай. Эхлээд шалан дээр нүүрээ харуулж хэвтээд дараа нь өөрийгөө шуу, хөлийн хуруунууд дээрээ дээш өргөөд, толгойноос хөл хүртлээ нэг шулуун шугаманд барих.Хэвлийн булчингаа чангалан ажиллуулж, нуруугаа доош унжуулж, отойхоос зайлсхийгээрэй. Хэвлийн булчин муу бол отойгоод хийхэд хэцүү гэхдээ таслахгүй тууштай хийснээр сайжирна гэдэгт итгээрэй.
2. Планк барих хугацаагаа бага багаар нэмэгдүүлэх замаар өөрийгөө сориорой. Жишээлбэл 20 секундээс эхэлж, дараа нь аажмаар нэмэгдүүлж 40 сек, 1 мин, минут 30, 2 минут гээд нэмээрэй. Анх дасгал хийж байх үед амьсгаагаа түгжээд байдаг тиймээс амьсгаагаа авч тайван байхаа өөртөө сануулахыг хичээгээрэй.
3. Үндсэн планк хийгээд долоо хоносны дараа баруун зүүн хажуугийн планкийг нэмж оруулаарай. Хажуугийн планк нь хэвлийн 2 хажуу талын булчинд ордгоороо давуу талтай.
За тэгэхээр үндсэн планк болон баруун, зүүн (хажуугийн) планк бол маш үр дүнтэй дасгалууд учраас эхний ээлжинд долоо хоногт 3 удаа хийгээд дараа нь долоо хоногт 5 удаа хийгээрэй. Эхлээд 20 хорин секунд хийсэн бол секундээ аажмаар нэмээд тал тус бүрийг 90 минут барьдаг болбол маш сайн.
Хэрвээ та миний 30 хоногийн хэвлийн өөхийг шатаах сургалтанд суухыг хүсвэл ийшээ ороод бүртгүүлээрэй. 👉 https://www.ukatumur.com/super6 Сургалт эхлэхэд ердөө 3 хоног үлдлээ.
✅ Хэвлийн булчингаа чангална
✅ Хэвлийн өөхийг багасгана
✅ Фтнесийн бүх түвшинд тохирно\
✅ Нас хамаарахгүй
✅ Гэртээ хийх дасгалууд
✅ Надтай шууд харьцана
✅Хоолны зөвлөгөө
✅ Фэйсбүүк группд нэгдэнэ
Энэ 30 хоногийн дасгал нь… МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж, булчин чангалахаас гадна илүү эрүүл чийрэг, өөртөө итгэлтэй болно. 👉 ukatumur.com/super6
Хэрвээ та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн.
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog