ӨӨРИЙНХӨӨ ГАЙХАМШГИЙГ ТАНИН МЭДЭХҮЙ-III
ӨӨРИЙНХӨӨ ГАЙХАМШГИЙГ ТАНИН МЭДЭХҮЙ-III
Өөрийнхөө давуу тал онцгой чанарыг хэрхэн тодорхойлох аргуудыг энд орууллаа.
Дотоод ертөнцөө танин мэдэж, түүнд зүрх сэтгэлээ бүрэн зориулах нь таны үүрэг.- Будда
- Эхний арга бол ойр дотны хүмүүсээс чи амьдралдаа ямар ажил болон юу хийвэл зохистой вэ гэдгийг асууж, мөн өөрийнхөө хамгийн их итгэдэг хүнээс чиний эмзэг болон сул тал, давуу тал, чиний чадвар юу байж болохыг лавлан асуух.
- Дараагийн арга – Заримдаа таньдаг мөртлөө тийм дотно биш хүмүүс бүүр илүү сайн, санаанд оромгүй саналууд өгдөг тал бий. Чиний дотны хүмүүсийн олж хараагүй, чи өөрөө ч олж хараагүй нуугдмал чадваруудыг олж харсан байдаг. Тиймээс асуугаад үзэхэд илүүдэхгүй.
-
Бас нэг арга бол өөрийгөө тодорхойлох ном, дасгалууд байдаг. Тэдгээрийг олж уншаад, өөрийгөө шалгаж болно.
-
Сүүлийн арга бол чи өөрөө өөрийгөө тодорхойлох арга. Энэ аргыг хийхэд нэлээн цаг зав шаардагдана байх.
Цаас харандаа аваад өглөө орноосоо боссоноос авхуулаад шөнө орондоо ортол яг юу хийдэг болон ямар роль гүйцэтгэдэг бүх жагсаалтуудыг нэгд нэгэнгүй гаргаад үз . Яг үүний адил долоо хоног бүрт юу хийдэг, сар болгон юу хийдэг, жил болгон юу хийдэг бүгдээрэнгий нь хамаад бичээрэй. Маш их урт жагсаалт болно тэвчээртэй бичээд байгаарай. Энэ жагсаалтыг гаргахад 30 минут, 1 өдөр, 7 хоног, 1 сар ч зарцуулж болно.
Чи ямар ч мэргэжилтэй бай, юу ч хийдэг байсан хамаагүй, ажил дээрээ минут бүрт, цаг бүрт юу хийдгээ санаж байгаад бичих. Амралтын өдрүүдэд юу хийдэг, гэртээ байхдаа юу хийдэг, найзуудтайгаа цагийг юу хийж өнгөрөөдөг, гав ганцаараа байхдаа юу хийдэг бүгдээрэнгий нь бичээрэй.
“Хүн бүр өөрийгөө нэг удаа ч болтугай биенээсээ гараад гадна талаас нь нэг харах юмсан гэж боддог”. Энэхүү жагсаалтуудыг гаргаснаар магадгүй чи анх удаа өөрийнхөө өдөр тутмын амьдралыг бодитоор харж, мэдрэх завшаан гарах болов уу.
Ихэнх хүмүүс өөрсдийнхөө юу хийдэг, юу хийж чаддаг тэр чадваруудаа анзаарахгүй өнгөрч, анзаарсан ч үл тоодог учраас өөрсдийгөө байнга дорд үзэж, өөрөө өөрийнхөө итгэлийг унтрааж байдаг.
Агууг бүтээх тэр сайхан чадварлаг шинж чанаруудыг гадуур хайгаад явах хэрэггүй. Бүгд өөрт чинь байгаа. Хэрэв бид өөрсдийн энэ их ур чадваруудыг тодорхойлон гаргаж, өөрийгөө дүгнэж юунд дуртай, юу хийхдээ гарамгай, ямар онцгой чадварууд байгааг тодорхойлж чадвал өөртөө итгэлтэй өдөр бүр урам зоригоор дүүрэн улам ихийг бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байх болно.
Одоо гаргасан жагсаалтуудаа дотор нь ангилах хэрэгтэй. Жнь: Эцэг эхийн роль – юу юу гүйцэтгэдэг вэ гэдгийг бичих, ажил төрөл – ажил дээрээ хийдэг бүх юмаа бичих, ном сэтгүүл – ямар сэдвээр юу уншдаг,уншсан ном болон сэтгүүлийн нэрийн жагсаалтыг гаргах. Энэ таны юунд сонирхолтойг тодрхойлно, спорт – ямар спортоор хичээллэдэг, ямар спорт-ыг илүү сонирхдог, үзвэр – ямар тоглолтуудыг үзсэн гэж байгаад бүгдийг нь сайн нарийвчлан ангилаарай. Бүүр их задалж бичих тусам сайн. Илүү нарийн тодорхой гарна гэсэн үг.
Гаргасан ангилалуудаас хамгийн чухал 1-рт тавих ангилал юу вэ? 2-рт тавих ангилал юу вэ? 3-рт аль ангилал орох вэ? гээд цааш нь жагсаагаарай.
Ингээд өөрийгөө дүгнэсэн жагсаалтуудыг гаргаж дууссаны дараа харахад ЧИ ХЭН БЭ? ЧИНИЙ АМЬДРАЛД ЮУ ҮНЭ ЦЭНЭТЭЙ, ЧУХАЛ ВЭ? гэдэг зураг тод гарч ирнэ.
Сүүлийн шат бол ангилал болгон дээр өөрөөсөө энэхүү асултуудыг асуу. “Энэ ангилал дотроос би юуг илүү хийж , юуг багасгах вэ? Юуг илүү хөгжүүлж, юуг шууд зогсоох вэ? Юу нь маш чухал, юу нь тийм чухал биш вэ?” гэж 1,2,3 гээд доош нь жагсаагаарай. Тэгээд чухал гэж үзэх юмнууд жагсаалтын дээгүүр чухал биш юмнууд жагсаалтын доогуур байх ба хасахад ч илүүдхээргүй юмнууд орсон байдаг.
Хамгийн гол нь үнэхээр өөрийгөө таньж мэдэхийг хүсвэл цаг зав тусгайлан гаргаж байгаад, тэвчээртэйхэн хийгээрэй.
Энэ бүгдийг чи зөвхөн ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ, ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ хийж байгаа гэдгээ мартваа.
Танд амжилт хүсъе!
hi uurt chin ix bayarlaj yabdag shuu.bi uuriin chin bichsenees uurt xeregteigee tobchlon bicheed bainga unshij amidraldaa xeregjuuldeg shuu.aj jargal xamgiin gol ni eriuul enxiig xusie..
@otgoo Yнэхээр гайхалтай, чамд ч гэсэн эрvvл энх, аз жаргалыг хvсэн ерөөе!