ӨӨРИЙНХӨӨ ГАЙХАМШГИЙГ ТАНИН МЭДЭХҮЙ
Амжилтанд хүрсэн бүх хүмүүс өөрсдийнхөө жинхэнэ сонирхсон ажлаа яг зөв газраа зөв үедээ хийж чадсан байдаг. Өөрийнхөө хүсэл сонирхолын дагуу олж авсан ажил мэргэжилдээ бүх зүрх сэтгэлээ зориулж түүндээ амжилт гаргах нь хүн болж төрсний нэг баяр баясгалан гэж болох билээ.
Тиймээс хүмүүсийн хэлдгээр “Зүрх сэтгэлээ сонсоод түүнийгээ дага” гэдэг нь ор үндэсгүй хэлсэн үг бишээ.
Чи энэ ертөнц дээр зүгээр нэг санамсаргүйгаар төрөөгүй нь лавтай. Ямар нэгэн онцгой хийж бүтээх юмтай мэндэлсэн байх. Тэр онцгой хийж бүтээх зүйлийг зөвхөн чи маш сайн хийх чадвартай, чамаас өөр хэн ч чам шиг хийж чадахгүй. Энэ онцгой хийж бүтээх зүйл чинь юу вэ? гэдгийг ганцхан чиний зүрх сэтгэл мэдэж, гадарлаж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Moses Эмгэн
Moses эмгэн залуухан охин байхдаа үргэлж уран зураг зурах хүсэл сонирхолтой байжээ. Аав ээж, найз нөхөд нь хэлэхдээ “Шал дэмий юманд битгий самгард, зардал өндөртэй. Чи тариачингийн охин юм чинь тариачин хүнтэй сууж тариачин хүүхдүүд гаргаж тариан талбай дээрээ ажиллаж амьдрах ёстой” гэдэг байжээ. Тиймээс Moses охин хүсэл сонирхолоо цааш нь тавьж юу хийх ёстой түүнийг нь дагажээ. Арван хэдэн насандаа тариачин нөхөртэй сууж, хүүхэдтэй болж, 20 хэдэн насандаа улам их хүүхдүүд гаргаж, 40 насандаа ачтай болж, 60 насандаа гучаа үзэж гэнэ. Moses эмгэн 75 хүрэхэд үр хүүхдүүд, ач гуч бүгд аль хэдийн том болцгоочихсон, хань болох нөхөр нь насыг барсан байв. Эмгэний бие ч жаахан тааруухан болж эмч дээр очиход “Та одоо тариан талбай дээр ажиллаж болохгүй, бие тань дийлэхгүй” гэжээ.
Moses эмгэнд амьдрах хугацаа нээх их үлдээгүйг мэдэж өөрийнхөө дотор байнга хадгалж, тээж явсан хүсэл сонирхол болох уран зураг зурах ажлаа гүйцэтгэхээр шийджээ. Эмгэн хажуугийн тосгоны дэлгүүрээс уран зургийн хэрэгслүүд будаг, бийр, цаас худалдан авч, худалдагчаар эдгээрийг яаж хэрэглэх тухай ганц хоёр юм заалгаж аваад гэртээ ирж уран зургийг зурж эхэлжээ.
Moses эмгэн хамгийн эхний зургаа 78 насандаа худалдаж, түүнийг 101 настай байхад нь New York хотод байдаг хамгийн том зургийн галлерей Moses эмгэний зургийн үзэсгэлэнг гаргажээ. Сүүлийн арван жилд бүтээсэн зарим зурагнууд бүр хэдэн зуун мянган доллараар үнэлэгдэн зарагдаж байсан гэнэ.
Moses эмгэнийг бага байхад дэмий юманд дэмий мөнгө үрээд хэрэггүй биз дээ гэж хэлж байсан бол уран зураг зурж, борлуулж эхэлснээс хойш эмгэн өвгөнтэйгээ нийлээд бүх амьдралынхаа туршид зовж зүдэрч, хатуу хүнд ажил хийгээд олж чадаагүй тэр мөнгийг жилийн дотор олжээ.
Moses эмгэн уран зураг зурах сонирхолтойгоос гадна түүндээ жинхэнэ байгалиас заяасан авъяастай байжээ.
Тооцоо хийж үзэхэд, хэрвээ эмгэн анх зураг зурах сонирхолтой байсан тэр үеэсээ авахуулаад уран зураг зурж эхэлсэн бол өдийд америкийн хамгийн баян, хамгийн алдартай хүмүүсийн нэг байх боломжтой байжээ.
Өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсож хүсэл сонирхолоо дагасан хүмүүс бүгд баяр баясгалангаар дүүрэн, явж байгаа нь, ярьж байгаа нь, хийж байгаа үйлдэл болгон нь эерэг, цоглог, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, галтай дөлтэй байдаг ба ийм хүмүүсийн дунд байхад ч өөрийн эрхгүй сэргэмээр тйим хүчтэй эерэг энергитэй байдаг.
Амжилтанд хүрэхийн тулд өөрийнхөө амьдралыг 100% хариуцаж, амьдралаа гартаа бүрэн авах тэр шийдвэрийг гаргаж, өөрийгөө танин мэдэж, хүсдэг, сонирхдог юмаа олж авах нь маш их хэрэгтэй ба олж авсан тохиолдолд цаг алдалгүй шууд ямар нэгэн аргаар хэрэгжүүлж эхлэх нь бүүр чухал. Хэрвээ чи юунд сонирхолтойгоо мэдэж байгаа бол яг одооноос цаг заваа зориулж эхлээд хэрэгжүүлээрэй! Хэзээ ч оройтохгүй шүү!
Moses эмгэний адил амжилтанд хүрэхэд насны хязгаар хамаарахгүй шүү!!!
saikhan niitlel bna tnx
saikhan niitlel bna tnx
Bi zuragnuudig ni harlaa, uneheer goyo yumaa. Grandma Moses art geed haij uzeerei humuusee
@pumbrnatrrPuba үнэхээр гайхалтай!