МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Өөрийн “амжилтын тарнитай” болсон
Гайхамшгийг өөрөөсөө хайгч ХҮС ХИЙ ХҮР блогийн уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе!
Миний хийсэн болгон бүтнэ гэж бодож байгаа. Би заавал хичээгээд амжилтанд хүрнээ хүрнэ!
Санаснаас би өөрийн гэсэн АМЖИЛТЫН ТАРНИ-тай болсон. Юу гээч “Маргааш гэж байдаг болохоор надад боломж үргэлж байдаг.” Утга нь гэхийн бол маргааш дахиад л нар мандана, тийм болохоор өнөөдөр бүтээгүй зүйлийг маргааш дахиад л орлдоод үзэж болно гэсэн санааг илтгэж байгаан.
Би бүх зүйлээ дотроо бодоод л яваад байдаг байсан, ямарч л байсан сурна, гадагшаа явна гэж бодож байсан гэхэд зүгээр бодоод л байвал юу ч бүтэхгүй харин тэрэнлүүгээ бие сэтгэлээрээ тэмүүлж, түүнийхээ төлөө бага ч болов зүйлийг хийж эхлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон.
Үүнийг ойлгоход хамгийн их нөлөөлсөн зүйл бол таны видео хичээл бас таны зөвлөгөө одоо миний хамгийн хайртай хүндэлж явдаг хүний нэг бол та. Би тантай заавал очиж уулзана аа. За дүү нь хичээж байгаа. Үр дүн нь илт мэдэгдэж байгаа.
Амжилт хүсье!
Блог уншигч
———————————————————————————————————————–
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
И-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Чи чаднаа. We can everything