Өөрийгөө өөрчлөх 7 дохио
Өөрийгөө хүлээн зөвшөөрсөн хүн өөрийгөө өөрчилж эхэлдэг.
Өдөр болгон бидэнд өөрийгөө сайжруулах, амьдралаа цэцэгжүүлэх сайхан боломж байдаг. Өөрийгөө өөрчилж, өөрийгөө танин мэдэхэд оройтно гэж хэзээ ч байдаггүй мөн эртэднэ ч гэж бас байдаггүй. Та хэзээ хүснэ тэр л үед өөрийгөө өөрчлөх, өөрийгөө танин мэдэх боломжтой.
Хүсвэл та өөрчлөгдөхгүй ч байж болно. Энэ бол таны сонголт.
Хамгийн гол нь өөрийнхөө дуртай зүйлийг хийж, сэтгэл сэргээсэн, эрч хүчтэй, хайр халамжаар дүүрэн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, хүссэн амьдралаараа амьдарч, түүгээрээ бахархаж чадаж байна уу? “Тийм” бол маш сайн байна. Харин “үгүй” бол өөрийгөө өөрчлөх цаг болжээ гэж бодох хэрэгтэй.
Тиймээс би өнөөдөр өөрийгөө өөрчлөх 7 дохиог танилцуулж байна.
Дохио 1: Хэрэв таны амьдрал айдсаар дүүрэн байгаа учраас та юу ч хийж чадахгүй зогсонги байдалд орсон бол “өөрийгөө өөрчил.”
Дохио 2: Хэрэв таны санаанд таарч тохирох зүйл тун цөөхөн болсон бол “өөрийгөө өөрчил.”
Дохио 3: Хэрэв таны оюун ухаан, бодол санаа одоо цаг дээр төвлөрч чадахгүй нэг бол өнгөрсөнд шаналж, нэг бол ирээдүйд санаа зовдог бол “өөрийгөө өөрчил.”
Дохио 4: Хэрэв та бусдын амьдарлыг судалж, бусад хүн дээр анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө тэдэнтэй харьцуулж түүндээ санааширч байгаа бол “өөрийгөө өөрчил.”
Дохио 5: Хэрэв та хийж байгаа ажлаасаа, эргэн тойронд байгаа зүйлээс, хүрээлүүлж байгаа хүнээс уйдаж залхсан бол “өөрийгөө өөрчил.”
Дохио 6: Хэрэв та гэр бүл найз нөхөдтэйгээ таарч тохирохоо больсон бол “өөрийгөө өөрчил.”
Дохио 7: Хэрэв бусад хүмүүс юу хийхийг тэнь зааж, та түүнд хэдий дургүй байсан ч гэсэн “за” гэхээс өөр аргагүй болсон мэт санагдаж байвал “өөрийгөө өөрчил.”
Дээрх 7 дохиог уншаад өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэж үзвэл:
шийдвэр гаргахаасаа өмнө
Нүдээ аниад дараах асуултуудыг өөрөөсөө асуу:
“Хэрэв би өөрийгөө өөрчлөхгүйгээр энэ хэвээрээ үлдвэл 2 жилийн дараа миний амьдрал ямар болсон байх вэ?” Түүнийгээ төсөөл, мэдэр.
“Хэрэв би өнөөдрөөс өөрийгөө өөрчилж эхэлбэл 2 жилийн дараа миний амьдрал ямар болсон байх вэ?” Түүнийгээ төсөөл, мэдэр.
шийдвэр гаргасны дараа
Өөрийгөө өөрчлөхийн тулд хийж эхлэх эхний алхам юу вэ? Түүнийгээ хий! Бүү ай!
Өөрөөсөө дараах асуултыг асуу:
“Хамгийн муугаар бодоход надад юу тохиох вэ?”
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Санаж яв: Өөртөө хайртай хүн л амьдралдаа эерэг өөрчлөлт хийж чаддаг. Харин өөрийгөө буруутгаж, өөрийгөө голж, өөртөө хайр өгч чаддаггүй хүнээс зөвхөн сөрөг өөрчлөлт л гарна.
- Өдөр бүр өөрийгөө өөрчлөх боломж байдагт би талархаж байна!
- Өдөр бүр өөрийгөө сайжруулж, амьдралаа цэцэгжүүлэх боломж байдагт би талархаж байна!
- Би хаана ч явсан, юу ч хийсэн дээшлэн дэвжиж байна!
Танаас асуух миний асуулт:
Хэрэв та өөрийгөө аль хэдийн өөрчлөөд эхэлсэн бол өөрийгөө өөрчлөх болсон анхны дохио тэнь юу байсан бэ? Түүнийгээ бидэнтэй доор хуваалцахыг танаас хүсч байна.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Жич: Миний дараа дараагийн сонирхолтой мэдээллийг цаг тухайн үед нь хүлээж авах хүсэлтэй бол доорхи цахим мэдээлэлд бүртгүүлнэ үү.
[wysija_form id=”1″]
Дохио 2: Хэрэв таны санаанд таарч тохирох зүйл тун цөөхөн болсон бол “өөрийгөө өөрчил.”
Дохио 3: Хэрэв таны оюун ухаан, бодол санаа одоо цаг дээр төвлөрч чадахгүй нэг бол өнгөрсөнд шаналж, нэг бол ирээдүйд санаа зовдог бол “өөрийгөө өөрчил.”
Дохио 4: Хэрэв та бусдын амьдарлыг судалж, бусад хүн дээр анхаарлаа төвлөрүүлж, өөрийгөө тэдэнтэй харьцуулж түүндээ санааширч байгаа бол “өөрийгөө өөрчил.”
Дохио 5: Хэрэв та хийж байгаа ажлаасаа, эргэн тойронд байгаа зүйлээс, хүрээлүүлж байгаа хүнээс уйдаж залхсан бол “өөрийгөө өөрчил.” Ene buhen nadad yag odoo medregdeed baigaa zuilsuud baina da tegeheer bi uuriiguu uurchluh tsag bolson bololtoi… Gehdee haanaas, yunaas, yaj ehleh bilee gedegt l uchir ni orshood bh shig eee Nadad zuvulguu heregtei baina
Магадгүй би өөрийгөө өөрчлөх цаг нь ирсэн юм болуу?
Бүх зүйл утгаггүй санагдаж, хамгаас хайртай хүн минь хүртэл надаас явж, надаас урваж өөр залууруу явж, намайг үхээсээ гэж бодож байна. Яаж яваад, яагаад ийм байдалд, ийм замруу орчиховдоо. Энэ өөрийгөө өөрчил гэсэн дохио л байхдаа
@Зочин Гайхамшгийг өөрөөсөө!
Өө бурхан минь. Энэ долоон шинж бүгд бүрэлдчихсэн байна. Энэ байгаа хэвээрээ хоёр жилийн дараа яах бол гэж бодсон чинь айдас төрчлөө.
Нараа, өөрийгөө өөрчилж эхлэх анхны шийдэмгий алхамаа өнөөдөр эхлүүлээрэй! Амжилт хүсье!
Надаа бүгдээрээ бүрдчихсэн байна яаг одооноос өөрчилж эхэлнээ 😀
бүх дохион бүрдсэн бна………өөрчилтыг юунаас яаж эхлэхээ бүр мэдэхгүй л бна.яавал дээр вэ ????
бүх дохион бүрдсэн бна………өөрчилөлтийг юунаас яаж эхлэхээ бүр мэдэхгүй л бна.яавал дээр вэ ????
Bayarlalaa nadad tulgarch bui asuudliin hariult bn
ene bvh shinj bvrdeed ih udaj bnaa. yamar bgaaga mdeed bga murtluu yaaj haanaas n ehelj oorchlohoo vneheer mdhgvm. Tvr zuur l gagv. Tgd neg mdehed ergeed l neeh so bdaldaa orchihsn yawhiin ug n iim bgaagvmda
яааг үнэн 7 уулаа бүрэлдсэн байна. Тэгээд л нэг ухаан ороод л нэг санаагаар унаад л өөрийгөө нэг л сайн дайчлахгүй байна даа. Энэ бүхнийг сануулсан таньд баярлалаа.