Өөрийгөө Тайвшруулах Бясалгал Амжилтын Тарни
Өөрийгөө Тайвшруулах Бясалгал Амжилтын Тарни
Та Өөрийгөө Зовоож Байна Уу? Тийм бол энд оруулсан бясалгалыг хийж амжилтын тарнийг уриарай.
Та өөрийнхөө тухай сөрөг бодлууд бодож өөрийгөө зовоодог уу? Хэрвээ тийм бол та ганцаараа биш ээ. Би ч гэсэн өөрийгөө голдог үе зөндөө гардаг. Жишээлбэл контент бичих үедээ заримдаа бичиж чадахгүй бол иймхэн юм бичиж чадахгүй яачихсан юм бэ? Өчнөөн жил биччихээд одоо болтол юу сурсан юм бэ гээд л өөрийгөө загнах үе зөндөө гардаг. Энэ мэдрэмж үнэхээр тааламжгүй мэдрэмж байдаг.
Хэрвээ би өөртөө хэлж байгаа сөрөг үг эсвэл хараалаа өөр хэн нэгэн хүнд хэлбэл тэр хүн хэзээ ч миний найз болохгүй байх. Болсон ч гомдох байх. Хэрвээ найздаа байнга хэлээд байвал надаас зугтаж найз байхаа болино. Найз бол найзлахаа больчихно. Харин өөртөө хэлбэл өөрөөсөө зугтах ямар ч боломж байхгүй. Хамаг хурдаараа гүйгээд ч нэмэргүй 🙂
Тиймээс. өнөөдөр өөртөө цаг гараж байгаад дараахь үйлдлийг хийгээрэй. Үүнийг хийснээр таны зүрх сэтгэл танд баярлах болно.
Өөрийгөө Тайвшруулах Бясалгал Амжилтын Тарни
Зүүн гараа цээжин дээрээ тавиад, амьсгаан дээрээ анхаарлаа төвлөрүүлэх. Ингэж төвлөрүүлэх үед амьсгаа цээжрүү орж байгааг гараараа мэдрээд, амьсгаа орохын хамт өөрийгөө тайвширч байгаагаар төсөөлөөрэй. Тэгээд амьсгаагаа гаргах үед хамаг сөрөг бодол эсвэл стрэсс таны гараар дамжиж гарч байгааг төсөөлөөрэй. Үүнийгээ хэд хэдэн удаа давтаж хийгээд, тайвширах үед өөртө тохирсон амжилтын тарнийг өөртөө чангаар үргэлжлүүлэн хэлээрэй. Жишээлбэл: өөртөө зориулж цаг гаргасандаа баярлах, тухайн өдөр хэрхэн сайхан өнгөрч байгаад баярлах, эсвэл өөртөө хайртай гэдгээ хэлэх зэрэг амжилтын тарни байж болно. Эсвэл таны найз гомдох үед найзыгаа тайвшруулахын тулд та юу хэлэх вэ гэдгийг бодоод тэр үгээ өөртөө хэлээрэй.
Би энд өөрийгөө тайвшруулах 10 амжилтын тарнийг орууллаа.
Өөрийгөө тайвшруулах Амжилтын Тарни
- Миний бие, сэтгэл санаа тайван байна.
- Би өөртөө болон эргэн тойрныхоо бүх зүйлд тайван хандаж байна.
- Миний амар амгаланг юу ч тасалдуулж чадахгүй.
- Би ямар ч үед амар амгалан байна.
- Миний амьдрал ямар ч үед амар амгалан байна.
- Би өөрийгөө зовоож буй бодлуудаа эерэг болгож байна.
- Миний тайван байдлыг алдагдуулдаг бүх сөрөг зүйлээс өөрийгөө салгах хүч надад бий.
- Би миний сөрөг бодлууд биш.
- Бүх зүйл сайхан тайван байна.
- Би сөрөг бодлуудаа орхиж өөртөө илүү анхаааал тавьж байна.
Ингэснээр таны сэтгэл санаа маш сайхан болно. Та өөрийнхөө тухай эерэг бодолтой болохоос гадна ирээдүйд өөрийгөө гомдоох тэр агшинд өөрийгөө барьж тэр дор нь засаж залруулах чадвартай болно.
Та өөрийгөө хэрхэн яаж тайвшруулдаг вэ? Та өнөөдрийн энэ бичвэрээс юу нь таалагдасан бэ? Энэ тухай надтай доор хуваалцаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
Ука Төмөрийн Хамт
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog