ҮР БҮТЭЭЛТЭЙ VS. ҮР АШИГТАЙ
Олон цагаар ажиллаж, нойр хоолгүй байж амжилтанд хүрдэг гэдэг хуучны ойлголтыг солих цаг болсон юм шиг санагдаж байна. Урьд нь бараг бүх юмыг механик-аар хийж байсан бол орчин үед техник технолог хөгжиж, хийх ажил үйлдлийг хөнгөвчилж өгч байгаагийн адил бидний оюун ухаан тэр хэмжээгээрээ тэлж өөрчлөгдөж байгаа гэдэгт итгэлтэй байна.
“Бага үйлдлээр ихийг бүтээнэ” гэдэгт итгэдэг үү? Би хувьдаа итгэдэг болоод байна.
Чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэггүй хүн гэж үгүй. Тиймээс тэр чөлөөт цагаа өөртөө гаргаж сурах нь маш чухал байдаг. Ажил, гэр, хүүхэд, найз нөхөддөө цаг завыг гаргаж чаддаг нь бахархууштай боловч яг өөртөө цаг гаргах гэхээр завгүй болоод хувирчихдаг нь харамсалтай. Үнэнийг хэлэхэд ихэнх хүмүүс “завгүй учраас ингэж тэгж чадсангүй, юуны чинь дасгал масгал мантай өөрийгөө гэх сөхөө алга” гэж ярьдаг. Болж л өгвөл “завгүй, завгүй, завгүй учраас ” гэдэг сайхан үгээр бүгдийг таглана. Өөрийнхөө төлөө цаг зав гаргаж чадахгүй байна гэдэг чинь өөртөө хайргүй байхын шинж. Чи өөрийгөө хөгжүүлэх цаг завыг өөртөө гаргаж чадахгүй байгаа юм бол өөр хэн ч гаргаж өгөхгүй нь ойлгомжтой.
“ЗАВГҮЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ЗАЛХУУ БОДОЖ, ДУТУУ ТӨЛӨВЛӨЖ, ЦАГАА ЗӨВ ХУВААРИЛЖ ЧАДААГҮЙНХ”.
“ЗАЛХУУ БОДНО” гэж юуг хэлээд байна вэ?
“ЗАЛХУУ БОДНО” гэж юу гэсэн үг вэ?
Одоо үүнийг тайлбарлая.
Хийх гэж буй ажлаа ” Чухал уу? Үгүй юу? гэдгийг тунгаан бодоогүй, өгөгдсөн ажлууд дотроос аль нь чухал, алиныг нь түрүүлж хийх ёстой вэ? гэж бодолгүйгээр, төлөвлөхгүйгээр ажлаа эхэлж байгаа хүнийг залхуу бодож байна гэж үзэж байгаа юм. Жишээ нь: байлдааны талбарт төлөвлөж, стратеги боловсруулалгүй шууд дайран орвол ялагдал хүлээхийн адил залхуу бодсоноор чи амжилтанд хэзээ ч хүрэхгүй. “Долоо хэмжиж нэг огтол” гэдгийн адил юу ч хийсэн заавал тунгаан бодож, төлөвлөх хэрэгтэй.
“ЗАВГҮЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ЗАЛХУУ БОДСОНЫХ” гэж дээр хэлсэн. Одоо үүнийг тайлбарлая. Уг нь завгүй байвал сайн юм биш үү? Хүмүүс ч бас хэлдэг ” завгүй ажилтай хүн шүү” гэж. Ажилтай бол амьдрал сайн гэдэг үг автоматаар шууд орж ирж байгаа биз дээ.
Завгүй нөхцөлийг бүрдүүлэх маш амархан. Болсон болоогүй (чухал, чухал биш) янз бүрийн юм хийхэд л хангалттай.
“ЗАВГҮЙ БАЙНА ГЭДЭГ НЬ АЖИЛСАГ БАЙХЫН ШИНЖ БИШ, ЗАВТАЙ БАЙНА ГЭДЭГ НЬ ЗАЛХУУГИЙН ШИНЖ БИШ”. Хамгийн гол нь хэр их ҮР БҮТЭЭЛ-тэй байна вэ гэдэг чухал. Үүнтэй санал нэг байна уу?
Тэгэхлээр:
1. Цагийг үр ашигтай өнгөрөөх
2. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх – хоёрын ялгааг гаргах хэрэгтэй болж байна.
Цагийг үр ашигтай өнгөрөөх-гэдгийг “зүгээр суухаар зүлгэж суу” гэдэг зүйр үгтэй харьцуулбал зүгээр юм шиг санагдлаа. Үр ашигтай байна гэдэг нь ямар нэгэн ажлыг чухал ч бай, чухал биш ч бай хамаагүй хийж дуусгах ба цагийг хий хоосон өнгөрөөхгүйг хэлнэ.
Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх – гэдэг нь маш чухал, заавал хийх ёстой гэж үзсэн ажлаа хийж дуусгаснаар зорилго руугаа ойртож байгааг хэлнэ.
Тиймээс дээрх 2-ын алиныг нь сонгож хэрэгжүүлмээр байна? Мэдээж үр бүтээлтэй өнгөрөөж, зорилго руугаа ойртох нь чухал байгаа биз дээ?
– Ямар нэгэн ажлыг маш сайн хийснээр түүнийг чухал болгож чадахгүй
– Ямар нэгэн ажилд их цаг хугацаа зарцуулснаар түүнийг чухал болгож чадахгүй
Тиймээс ЮУ хийж байгаа чинь ЯАЖ хийхээсээ илүү чухал гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Үр ашигтай байх нь маш чухал, гэвч хэрэв буруу юманд зориулах юм бол мэдээж ямар ч ашиггүй. Зөв чухал юмаа яаж тодорхойлох вэ гэдгийг мэдэхийн тулд 80/20-ийн харьцааны зарчмыг ( Парето хууль) тайлбарлах хэрэгтэй болж байна.
Баярлалаа. Улам ихийг бичиж олон хүнд ухаарал хайрлах болтугай. Ерөөл оршиг.
Тийм шүү таны хэлж буй үнэхээр чухал ялгаа байна. Цаашдаа бас анхааралдаа авъя гэж бодож байна Ука эгчээ 🙂
тэр 2ыг сайхан салгаж тодорхойлсон бна, баярлала
үргэлжлэлийг нь хүлээж байя 😀