Яаж Өөрөөрөө Байх Вэ?
Энэ бичлэг дээр та:
1. Өөрөөрөө байна гэж юу вэ?
2. Яаж өөрөөрөө байх вэ?
3. Өөрөөрөө байж чадаагүй тохиолдолд ямар аюултай вэ?
4. Өөрөөрөө байж чадаагүйн сул болон давуу тал юу вэ гэдгийг мэдэх болно.
Өөрөөсөө урвасан, хиймэл дүр төрх бүтээсэн хүмүүсийг алдаршуулдаг энэ ертөнцөд өөрөөрөө байх нь өөртөө өгөх хамгийн том бэлэг юм.
Та хэн ч байж болох энэ ертөнцөд өөрөөрөө байх нь маш чухал.
Өөрөөрөө байна гэдэг нь юу гэсэн үг вэ?
Өөрөөрөө байна гэдэг нь өөрийнхөө бусдаас өвөрмөц байдлыг хүлээн зөвшөөрч, өөрийн үнэ цэн, итгэл үнэмшил, сэтгэл хөдлөлдөө үнэнч байхыг хэлнэ.
Яаж өөрөөрөө байх вэ?
1.Өөрийгөө ухамсарлах – Өөрөөрөө байх нь өөрийгөө таньж мэдэхээс эхэлнэ. Өөрийн бодол санаа, мэдрэмж, үйлдлүүдээ эргэцүүлэн тунгаан бодож, тэдгээр нь таны хэн бэ гэдэгтэй нийцэж байна уу гэдгийг мэдэх нь чухал. Хэрвээ нийцэж байвал та өөрөөрөө байна.
2. Таны үг, үйлдэл, зан байдал өөр өөр нөхцөл байдалд, өөр өөр хүмүүст ихэвчлэн ижил байх ёстой. Хэрвээ үгүй бол та 100% өөрөөрөө биш байна гэж ойлгоорой.
3. Өөртөө шударга байх. Өөрийгөө хэн нэгний дүр эсгэхээс зайлсхийх, өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг нуулгүй ил гаргах.
4. Өөрийн үнэ цэнтэй нийцэх – Таны хийж буй сонголт, үйлдлүүд таны үнэ цэн, зарчимтай нийцэж байна уу гэдгийг мэдэх. Тийм бол та өөрөөрөө байна.
5. Өөрөөрөө байхаас айхгүй байх
Шүүмжлэл, татгалзлаас айхгүйгээр өөрийгөө чөлөөтэй, тайван илэрхийлэх
6. Хичнээн эмзэг ч гэсэн өөрийнхөө жинхэнэ мэдрэмж, сэтгэл хөдлөлийг нуулгүй ил гаргах.
7. Бусдаас ирэх шүүмжлэл таныг өөрөөрөө байна уу үгүй юу гэдгийг хэлээд өгнө. Гэсэн хэдий ч өөрөөрөө байгаа эсэхийг танаас өөр сайн мэдэх хүн байхгүй гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Өөрөөрөө байна гэдэг нь хэцүү үед ч гэсэн өөрөөрөө байж, өөртөө үнэнч байхыг хэлнэ.
Өөрөөрөө байж чадаагүй тохиолдолд яадаг вэ? Зарим нэг судалгаанаас үзэхэд:
- Олон улсын зан үйлийн шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгаагаар өөрөөрөө байж чадаагүй хүмүүс тодорхорй амжилтанд хүрсэн ч өөрийгөө дутмаг гэж үздэг. Нийт хүмүүсийн 70 хувь амьдралынхаа аль нэг үед ийм байдалтай тулгардаг гэж үздэг. Энэ нь ихэнх хүмүүс өөрөөрөө байж чаддаггүйг харуулж байгаа юм.
- Pew Research Center-ийн хийсэн судалгаагаар сошиал медиа хэрэглэгчдийн нэлээд хэсэг нь өөрөөрөө байж чадахгүйн дарамтыг мэдэрдэг болохыг тогтоосон. Судалгаанд хамрагдагсдын 59% нь сошиал медиа платформ дээр өөрсдийгөө шударга бусаар танилцуулж байна гэж гарсан. Энэ нь цахим орчинд өөрийгөө хуурамчаар танилцуулах явдал их байгааг харуулж байна.
- Journal of Applied Psychology гэдэг сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар ажлын байранд өөрөөрөө байж чадахгүй байгаа хүмүүсийг судалжээ. Тэгээд энэ судалгаагаар өөрөөрөө байж чадаагүй ажилчид ажилдаа сэтгэл ханамжгүй, сэтгэл санааны ядаргаа ихтэй байдаг нь тогтоогдсон. Мөн ажлын байрны бүтээмжид мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг болохыг харуулжээ.
- Бас нэгэн судалгаагаар өөрөөрөө байж чаддаггүй хүмүүс сэтгэлийн хямрал, сэтгэл санааны түгшүүртэй болох магадлал өндөр байгааг тогтоосон. Энэ нь өөрөөрөө байх нь сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой болохыг бас харуулж байна.
- Гэр бүлийн сэтгэл судлалын сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар өөрөөрөө байгаа хүн өөрийгөө илэрхийлэхдээ сайн мөн гэр бүлийн хоорондын харилцаа илүү дотно эерэг нөлөөтэй байдаг бол өөрөөрөө биш бол харилцаанд нь илүү их зөрчилдөөн үүсч сэтгэл ханамжгүй байх тухай оруулжээ.
Эдгээр судалгаанууд тодорхой статистик мэдээлэл өгөөгүй ч гэсэн өөрөөрөө байж чадахгүй нь амьдралын янз бүрийн талбарт мөн сэтгэцийн эрүүл мэнд, ажлын байрны динамик болон гэр бүлийн хоорондын харилцаанд үзүүлэх нөлөөллийн талаарх ерөнхий ойлголтыг өгч чадсан гэж үздэг.
Өөрөөрөө биш байхын зарим давуу болон сул талууд:
Давуу тал нь юу вэ?
- Өөрөөрөө биш байх нь нийгмийн аль нэг бүлэгт илүү сайн зохицоход тусалдаг. Энэ нь ижил төстэй итгэл үнэмшил, зан авиртай хүмүүсийн дунд эсвэл хамтран ажиллагсдын дунд орж, хүлээн зөвшөөрөгдөхөд тусалдаг.
- Өөрийн бодол, мэдрэмжээ илэрхийлэхгүй байх нь зарим тохиолдолд зөрчилдөөн, сөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэхэд тусалдаг. Өөрийнхөө зарим нэг талыг нууснаар хувь хүмүүсийн хоорондын харилцаа эвтэй байж, эвгүй нөхцөл байдлаас зайлсхийх боломжтой.
- Өөрөөрөө биш байх нь ялангуяа эмзэг нөхцөлд тодруулбал шүүмжлэл, ялгаварлан гадуурхалт, хор хөнөөл учруулж болзошгүй орчинд өөрийгөө хамгаалах нэг хэлбэр болж чаддаг давуу талтай.
- Зарим тохиолдолд networking хийх, ярилцлаганд орох, public speaking хийх үед түр зуур өөрөөрөө биш байх нь ашигтай байдаг гэж үздэг. Үүнийг тухайн нөхцөл байдалд дасан зохицох чадвар гэж бас нэрлэдэг. Энэхүү дасан зохицох чадвар нь тухайн орчны уур амьсгалыг сайжруулахад тусалдаг.
Энэ давуу талуудыг хувь хүн та өөрөө тунгаан бодоод үзээрэй. Зарим тохиолдолд өөрөөрөө биш байх нь богино хугацаанд түр зуур үйлчилж өгөөжөө өгөх ч урт хугацаанд хүний харилцаа, сэтгэцийн эрүүл мэнд, хувийн сэтгэл ханамж зэрэгт муугаар нөлөөлдөг болохыг та сул талуудаас мэдэх болнл.
Сул талууд нь юу вэ?
- Өөрөөрөө биш хүн бусадтай жинхэнэ харилцаа тогтоож чаддаггүй. Бусадтай ойр дотно байх, итгэлцэх, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд саад тотгор учруулдаг гэж үздэг.
- Өөрийн жинхэнэ бодол, мэдрэмж, мөн чанараа дарах нь өөрийн дотоод зөрчилдөөнийг үүсгэдэг. Энэхүү дотоод зөрчилдөөн нь стресс, сэтгэлийн түгшүүр, ганцаардал эсвэл амьдралдаа сэтгэл хангалуун бус байх мэдрэмжийг төрүүлдэг.
- Өөрөөрөө байж чаддаггүй хүмүүс өөрөөсөө бусад зүйлүүдийг эрхэмлэж нэгдүгээрт тавьдаг. Энэ нь яваандаа өөрийн хүсэл эрмэлзэлгүй, амьдралын зорилгогүй, утга учиргүй болоход хүргэдэг аюултай.
- Өөрөөрөө биш хүн өөрийгөө танин мэдэх чадварыг алддаг. Энэ нь яваандаа төөрөгдөлд хүргэж, өөртөө эргэлзэж, жинхэнэ чанараа алдаж, хэн бэ, юуны төлөө зогсож байгаагаа мэдэхэд хэцүү болдог.
ХҮС ХИЙ ХҮР
УКА ТӨМӨРИЙН ХАМТ
Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog