Яаж өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх вэ?
Яаж өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх вэ?
Яагаад бид өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхгүй байна вэ?
Амжилттай хүн больё гэвэл өөртөө өгсөн амлалтаа биелүүл.
Өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхэд надад тийм амархан байдаггүй. Магадгүй танд ч гэсэн хэцүү санагддаг байх.
Жишээлбэл: Хүссэн ажлаа хийгээд, хүссэн мөнгөө олоод, хүссэнээрээ амьдрах сайхан гэдгийг бид мэдээд байгаа мөртлөө заримдаа үүнийхээ төлөө огт юм хийдэггүй. Үүний гол шалтгаан юу вэ?
Амлалтаа биелүүлье, юм хийж бүтээе, амжилтанд хүрье гэхээр бидний оюун ухаан хамгийн түрүүнд саад бэрхшээлийг олж хардаг. Саад бэрхшээлээс бид айдаг. Тийм ч учраас саад бэрхшээлтэй учрахгүйн тулд янз бүрийн хийхгүй байх шалтгаан хайж олдог.
Үүний нэг нь: Надад хангалттай цаг алга.
Амжилтанд хүрсэн хүрээгүй хамаагүй бүх хүнд ижилхэн 24 цаг байдаг гэдгийг бид мэднэ. Амжилттай амжилтгүй хүмүүс ялгаагүй л завгүй байдаг. Гэвч амжилттай хүмүүс цагийг гаргаж чаддаг. Та ч гэсэн гаргаж чадна.
Яаж вэ?
1. Цагаа төлөвлө!
2. Дахин дахин төлөвлө!
Өдөр сар жилээ урьдчилан төлөвлө. Үүний тулд хийх ажлын жагсаалт их тус болдог.
Жагсаалтандаа оруулсан ажлуудыг 2 хуваа.
1. Хийх ёстой ажил
2. Хийхийг хүссэн ажил.
Тэгээд хийх ёстой ажлаа яаж ч байсан хамаагүй эхэлж хий.
Тухайлбал: Хийх ажлынхаа жагсаалтанд та 1. үсээ засуулах 2. дасгал хийхийг орууллаа гэж бодъё. Тэгэхээр өөрөөсөө асуу. “Энэ 2 ажлын аль нь намайг амжилтанд хүргэх вэ?”
Үсээ засуулах нь уу? Дасгал хийх нь үү?
Мэдээж дасгал хийх нь тийм ээ? Тиймээс дасгал хийхээ хийх ёстой ажлын жагсаалтандаа оруулна. Харин үсээ засуулах нь хэдий чухал ч гэсэн түүнийгээ түр 1, 2 хоногоор хойшлуулж болно. Ингэлээ гээд алдах зүйл байхгүй учраас хийхийг хүссэн ажлын жагсаалтандаа оруулах.
Хэрвээ таны ажлын жагсаалтанд 1. киногоо цагт нь буцаах 2. мэргэжлийн ном унших гэж байлаа гэж бодъё. Киногоо цагт нь буцаагаагүй тохиолдолд торгуульд орох тул буцаах нь маш чухал байж болно. Гэлээ ч гэсэн өөрөөсөө асуу “Кино буцаах нь таныг амжилтанд хүргэх үү, мэргэжлийн ном унших нь таныг амжилтанд хүргэх үү?
Мэдээж ном унших нь тиймээс түүнийгээ хийх ёстой ажлын жагсаалтандаа оруулж түүнийгээ эхлээд хий. Киногоо цагт нь буцааж чадаагүй ч гэсэн хэдхэн төгрөгний торгуулийг төлсөн нь номоо огт уншаагүйгээс хамаагүй дээр. Кино буцаах цаг танд үргэлж олдоно. Харин ном унших цаг тэр болгон олдохгүй. Тиймээс номоо унш.
Яаж өөртөө өгсөн амлалтаа биелүүлэх вэ?
Аливаа ажлуудыг хийхээсээ өмнө
1. Урьдчилан төлөвлөх
2. Хийх ажлын жагсаалт гаргах
3. Гаргасан жагсаалтаа aнгилах
– хийх ёстой ажил
– хийхийг хүссэн ажил
4. Цагийн хуваарьтаа орууах
5. Хийх
Тэгэхээр өнөөдрийн бичлэг танд жаахан ч гэсэн тус болсон байх гэж найдаж байна. Хэрвээ тийм бол лайк дараад цааш нь найз нөхөддөө түгээгээрэй. Мөн миний цахим мэдээлэлд доор бүртгүүлэрэй. Ингэж бүртгүүлснээр та хүс. хий. хүр. блогийн дотоод үйл ажиллагааны тухай, долоо хоног бүрийн бичлэг, урмын үгс, амжилтын тарнийг хүлээж авах болно.
[wysija_form id=”1″]
Одоо танаас асуулт асууя: Та өөртөө өгсөн амлалтаа яаж биелүүлдэг вэ? Энэ талаар бидэнтэй хуваалцаж, сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Баярлалаа энэ чинь надад тулгараад байгаа юм даа
Баярлалаа. Үүнийг хичээгээд л байгаа мөртлөө хүссэн үр дүндээ хүрч чадахгүй л байгаа юм даа. Энэ нь хувийн зохион байгуулалт муу байгаатайл холбоотой байх гэж бодож байна. Гэхдээ алхам алхмаар урагшилж л байна. Бага ч гэсэн үр дүн гарч байгаа. Хичээнээ,
Оюунлаг, буянтай үйлийг олон түмэнд түгээж байдагт тань дахин дахин талархая
Сайн б/на уу?юуны өмнө дүүтэйгээ уулзсанд чинь баяр хүргье,ямар гоё мэдээ вэ?та 2-уулзаад ямар гоё б/сан болоо?энээс илүү сайхан баяртай мэдээ гэж юу байхав дээ та 2-цагийг сайхан хөгжилтэй өнгөрөөгөөрэй…..би ч бас эгчийгээ их санаж б/на,очоод уулзая гэхээр виз гаргаж өгөхгүй юм,хүслийг маань бурхан сонсож туслах байх….
Sain bnuu? Unuudur bi tanaid bvrtgvvlle olon hvmvvst mash heregtei medeelel asuudalaa shidehed n tusaldagt maash ih bayarlalaa. Bi ch gsn oirin ved setgel dotroo asuudaltai yaj shidehee medegvi hetsv bhad tani bichlegig vzed uuriiguu olj awlaa. Bayarlalaa
Bayrlalaa saihan zuwulguu bna aa mash ih taalagdlaa uurtuu unench baiy
Баярлалаа Баярлалаа Баярлалаа Баярлалаа Бас Дахин Баярлалаа! 😉
♥︎!
зүгээр л баярлалаа гэж хэлий дээ.таны зөвлөмжүүдийг сонсоход сайхан байдаг.Цаашид амьдрах эрч хүчийг олж авдаг.
Блог нийтлэлүүдийг минь уншдагт баярлалаа!