Яаж Дасгал Хийдэг Болох Вэ
Хүмүүс надаас Ука, яаж дасгал хийдэг болох вэ? гэж зөндөө асуудаг. Хэрвээ та дасгал хийдэггүй яаж дасгал хийдэг болох вэ гэж бодож байгаа бол эсвэл хийж байгаад хийхээ больчихдог учраас яаж хийдэг болох вэ гэж бодож байгаа бол энэ бичлэгийг цааш нь үргэлжлүүлэн сонсоно уу.
Би өнөөдөр танд дасгал хийж эхлэхэд туслах 5 зүйлийг оруулж байна. Хэрвээ энэ 5-ын аль нэг нь танд нөлөөлж чадсан бол аль нь илүү танд нөлөөлсөн тухайгаа сэтгэгдлээ үлдээж надтай хуваалцаарай.
-
- Яагаад дасгал хийх хэрэгтэй байна вэ гэдэг шалтгаанаа тодорхой гаргаарай. Миний хувьд гэвэл анх миний дасгал хийж эхэлсэн шалтгаан бол юу дуртайгаа идэх байсан. Би нарийн боов, чихэр жимс, шоколад идэх дуртай байсан болохоор түүнийгээ хязгааргүй идэхийн тулд дасгал хийж эхэлсэн. Дараа нь энэ шалтгаан өөрчлөгдсөн. Амжилтанд хүрэх чин хүсэлтэй байсан боловч яг хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байсан болохоор дасгалаа цааш нь сайн хийх болсон. Хэрвээ та амжилтанд хүрэх хүсэлтэй гэвч хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байвал дасгал хийж эхлээрэй. Нэг сайн юм нөгөө сайн юмруу чиглүүлдэг гэдэгт би итгэдэг. Тийм болохоор дасгал хийснээр таныг таны амжилтруу чиглүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Тэгээд төд удалгүй ээж маань өнгөрсөн болохоор би их шаналж байсан. Түүнээс үүдээд би хүүхэддээ аль болох удаан амьд сэрүүн харагдахын тулд дасгалаа зогсоохгүйгээр шийдсэн. 2 дахь хүүхдээ гаргасны дараа бол турахын тулд дасгалаа үргэлжлүүлсэн. Тэгээд 40 нас ч хүрсэн тиймээс залуугаараа байхын тулд дасгалаа үргэлжлүүлсэн. Одоо бол дээрх бүх шалтгаан дээр юу нэмэгдсэн бэ гэвэл өөрийгөө сорих хүсэлтэй болсон. Зүгээр нэг дасгал хийх биш фитнесийнхээ ур чадваруудыг нэмэгдүүлэх хүсэлтэй болсон.Энэ бүх шалтгаанууд дасгал хийх хүслийг минь асааж байсан. Тийм болохоор эхлээд шалтгаанаа олж мэдэх нь чухал санагдсан. Та яагаад дасгал хийх хэрэгтэй вэ гэдэг шалтгаанаа заавал тодруулаарай. - Хэрвээ та шалтгаанаа олж мэдэхгүй байвал өөрөөсөө энэ асуултыг яг одоо асуугаарай. “Дасгал хийх нь яагаад өнөөдөр танд чухал байна?” Гарсан хариулт нь таны дасгал хийх шалтгаан болно. Энэ шалтгаан таныг бороотой цастай хүйтэн өдөр аль нь ч байсан хамаагүй өглөө эрт орноос чинь босгож дасгалыг чинь хийлгүүлнэ.
- Хамтдаа дасгал хийх хүнтэй болох. Ганцаараа дасгал хийнэ гэдэг хэцүү. Тийм болохоор хамт дасгал хийх найз нөхөд эсвэл эгч дүү эсвэл эхнэр нөхөртэйгээ дасгал хийхийг санал болгож байна. Тиймээс дасгал хамт хийх хүнээ олоорой. Хэрвээ дасгал хийх хүн огт байхгүй бол сэтгэлэг нэг хүмүүстэй сошиал медиа дээр холбогдож болно.
- Яагаад дасгал хийх хэрэгтэй байна вэ гэдэг шалтгаанаа тодорхой гаргаарай. Миний хувьд гэвэл анх миний дасгал хийж эхэлсэн шалтгаан бол юу дуртайгаа идэх байсан. Би нарийн боов, чихэр жимс, шоколад идэх дуртай байсан болохоор түүнийгээ хязгааргүй идэхийн тулд дасгал хийж эхэлсэн. Дараа нь энэ шалтгаан өөрчлөгдсөн. Амжилтанд хүрэх чин хүсэлтэй байсан боловч яг хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байсан болохоор дасгалаа цааш нь сайн хийх болсон. Хэрвээ та амжилтанд хүрэх хүсэлтэй гэвч хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй байвал дасгал хийж эхлээрэй. Нэг сайн юм нөгөө сайн юмруу чиглүүлдэг гэдэгт би итгэдэг. Тийм болохоор дасгал хийснээр таныг таны амжилтруу чиглүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
- Ямар нэгэн сургалтанд хамрагдах. Миний хувьд гэвэл би онлайнаар маш олон challange – нуудад оролцож байсан. Олон сургалтанд хамрагдаж байсан. Хувийн дасгалжуулагч ч гэсэн авч байсан. Эдгээр нь надад маш их тусалсан. Хичнээн түрүүлээгүй ч гэсэн өөр дээр гарсан үр дүн их байсан. Өөрийгөө илүү мэдлэгжүүлж байсан. Мөн мөнгөө төлсөн юм болохоор хий дэмий үрэн таран хийхгүйн тулд хичээж байсан. Та ч гэсэн өөрийгөө ингэж сорьж болно.Надад дуулгах нэг зар байна: ХҮС ХИЙ ХҮР фитнесс -ээс гаргасан “СУПЕР 6” хэвлийн булчинг хөгжүүлэх 30 хоногийн онлайн сургалт өнөөдрөөс элсэлт авч эхэллээ. Сургалт 8 сарын 9-нд эхэлнэ. Энэ удаагийн сургалт юугаараа онцгой вэ гэвэл хэрвээТа энэ сургалтанд оролцоод 30 хоногийн дараа онцгой өөрчлөлт гаргаж чадах юм бол таны төлсөн төлбөрийг танд буцаагаад өгөх болноҮүний тулд өмнөх зургаа дараахь зурагтайгаа харьцуулна гэсэн үг. Та бусадтай биш өөрөө өөртэйгээ өрсөлдөнө. Өөрийнхөө өмнөх зурагтай өрсөлөдөнө гэсэн үг. Өрсөлдөөд та өмнөх зургаасаа онцгой өөрчлөлт гаргаж чадвал би таны төлбөрийг танд буцааж өгнө. Танд алдах юм байхгүй. Нэг ёсондоо сургалтанд үнэгүй хамрагдах боломжтой гэсэн үг. Дэлгэрэнгүй мэдээллийг description хэсэг дээр байгаа линк буюу холбоос дээр дарж аваарай.
- Дасгал хийх хэцүү гэдэг бодлоо дасгал хийх гоё гэдэг бодлоор сольж оюун ухаанаа дахин программчлах хэрэгтэй. Яагаад гэвэл бид өмнө нь хэд хэдэн удаа дасгал хийгээд бэртэл авсан ч юмуу эсвэл бие хөндүүрлэсэн ч юмуу эсвэл хийж чадахгүй байснаас болоод ч тэрүү дасгал хийх хэцүү, өвддөг, зовдог гэдэг бодол оюун ухаанд суусан байдаг. Тэгээд дасгал хийх гэхээр энэ бодол гарч ирж биднийг болиулдаг. Тиймээс дасгал хийхээсээ өмнө өөртөө дараах Амжилтын Тарнийг хэлээрэй. Дасгал хийдэг дадалтай болон болтлоо энэ Амжилтын Тарнийг өөртөө давтаж хэлээрэй.
Би эрүүл чийрэг!
Би эрч хүчтэй!
Дасгал хийх болгонд би улам эрч хүчтэй болдог улам эрүүл чийрэг болдог!
Дасгал хийх болгонд би фитнесийнхээ зорилгод ойртож байна!
Би өөрийнхөө төлөө, хүүхдийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө өөрийгөө эрүүл чийрэг байлгаж байна!
Дасгал хийснээр миний бие хөнгөрөөд сайхан болдог!
Дасгал хийснээр би бусдад эерэг нөлөө үзүүлж чаддаг!
Би чадах бүхнээ хийж байна!
Би өөртөө хайртай тийм ч учраас би дасгал хийдэг!
За тэгэхээр өнөөдрийн дугаар танд таалагдсан байх гэж бодож байна. Танд аль нь илүү нөлөөлсөн тухайгаа коммент хэсэг дээр бичиж үлдээгээрэй. Мөн хэвлийгээрээ турж, хэвлийн булчингшаа хөгжүүлье гэж бодож байгаа бол доор байрлуулсан холбоос дээр дараад шийдвэрээ өнөөдөр гаргаад сургалтанд бүртгүүлээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
УКА ТӨМӨР
https://www.ukatumur.com/super-6/