ЭНТРЕПРЕНЁР (ENTREPRENEUR) СЭТГЭЛГЭЭ
Энтрепренёр (Entrepreneneur) сэтгэлгээ -нд олон зүйл багтана. Би өнөөдөр зөвхөн нэг зүйлийн тухай ярих хүсэлтэй байна. Энэ бол өөртөө эргэлзэх эргэлзээ юм: Entrepreneur хүнд өөртөө эргэлзэх эргэлзээ төрдөг үү гэвэл төрдөг.
Зөвхөн Entrepreneur хүнд ч биш бүх хүнд өөртөө эргэлзэх үе гардаг. Хамгийн гол нь өөртөө эргэлзэх тэр үед түүндээ хандаж байгаа хандлага ямар байна вэ? Эргэлзэх үед яах вэ? Юу хийх вэ гэдэг чухал байдаг. Өөртөө эргэлзэх үед айж зогсох эсвэл өөрийгөө зоригжуулж цааш явах гэсэн 2 сонголт гарч ирнэ.
Тиймээс би танд юу хэлэх хүсэлтэй байна вэ гэвэл айж зогсох биш яагаад эргэлзэж байна вэ, юунаас болоод эргэлзсэн бэ?
эргэлзээ үүсэх шалтгаан нь юу вэ? гэх зэргийг тунгаан бодож өөртэйгээ сайн харьцах хэрэгтэй. Ингэж харьцдаг болсноор өөрийгөө хөгжүүлэх, шинэ ур чадварт суралцах, Entrepreneur болох, бизнес эрхлэх, амжилтанд хүрэх, өөрийгөө ялан дийлэх эхний алхмыг хийж байна гэсэн үг.
Entrepreneur сэтгэлгээтэй байна гэдэг нь эрсдэл авахад бэлэн, алдаж онохоос айхгүй байх, бусдын бодлыг тоохгүй байх өөрөөр хэлбэл таны тухай хэн юу гэж бодох бол гэдгээс айхгүй байх, яагаад хийж байгаагаа хийж байна вэ, яаж хийх вэ зэрэгт тэвчээртэй хандаж, өөрөө өөрийнхөө багш, өөрөө өөрийнхөө эзэн байж чадахыг хэлнэ.
Та юу бодохыг зөвхөн та шийднэ. Юу бодохоо та өөрөө сонгоно. Та нэг л удаа амьдарна. Энэ амьдралаа хэорхэн яаж авч явах нь зөвхөн танаас хамааралтай.
Хэрвээ та өөртөө эргэлзэж байгаа бол та өөрөө л өөртөө эргэлзэх зүйлүүдийг хэлж, бодож өөртөө эргэлзэж байгаа. Тэрнээс биш хэн ч танд чи чадахгүй, бүтэхгүй, боль гэж хэлээгүй. Зөвхөн таны тархиндаа бодсон өчүүхэн бодол таныг эргэлзээнд оруулж байгаа. Тиймээс энэ өчуухэн бодлоо удирдаж сурах хэрэгтэй.
Яаж вэ гэвэл түрүүн хэлснээр өөртөө эргэлзэх үед яагаад эргэлзэж байна вэ, юунаас болоод эргэлзсэн бэ? эргэлзээ үүсэх шалтгаан нь юу вэ? гэх зэргийг тунгаан бодож өөртэйгээ сайн харьцах хэрэгтэй. Ингэж чадсанаар та Entrepreneur болж чадна. Амжилтанд хүрч чадна.
YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарна уу.
ХҮС. ХИЙ. ХҮР
Зөвхөн таны өөрийн хүсэл эрмэлзэл таныг амжилтанд хүргэнэ.
Ука Төмөр