Цагийг өөрийнхөө талд оруулж, хүссэн зорилгодоо хурдан хүрэх арга
“БОЛОВСРОЛ ЭЗЭМШСНЭЭР АМЬДРАЛАА ЗАЛГУУЛНА. ӨӨРИЙГӨӨ БОЛОВСРУУЛСНААР АМЖИЛТАНД ХҮРНЭ.” – Jim Rohn
Ихэнх хүмүүс сургуулиа төгсөөд эсвэл ажилд ороо л бол боллоо гэж бодоод зүгээр урсгалаараа ямар ч хөгжиж дэвшсэн юмгүй олон жилийг ардаа өнгөрөөж зогсонги байдалд орох нь цөөнгүй. Ажилд орсон анхны хэдэн сар идэвхтэй юу хийх ёстой түүнийгээ сураад, цааш үргэлжлүүлэн суралцахаа зогсоож, анх ямар байсан хэдэн жилийн дараа яг тэр хэвээрээ өөрчлөгдөөгүй байх нь хэвийн үзэгдэл. Тэд ажилдаа өдрийн 8 цаг зарцуулдаг ч ажлаа хэрхэн сайжруулах тухай, тухайн ажлынхаа талбарт хэрхэн амжилтанд хүрэх талаар, хэрхэн орлогоо нэмэгдүүлэх талаар эсвэл хэрхэн байгууллага компанидаа ашигтай ажиллах зэрэгт санаа тавьж, хичээж чармайж байгаа хүн маш цөөхөн байдаг нь харамсалтай.
Байгууллага компани мөнгийг нь төлж албан ёсоор сургалт семинарт хамруулахгүй л юм бол санаагаараа өөрсдийгөө хөгжүүлж сайжруулах нь маш ховор.
“Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй”-н адил хэн ч нэг газраа, нэг төвшинд удаан хугацаагаар байдаггүй. Амьдрал сайжрахгүй байна гэдэг нь амьдрал дордож, муудаж байна гэсэн үг.
Дийлэнх хүмүүс дундаж амьдралаар амьдарч, дундаж цалинтай, дундаж ажлыг олж хийдэг ч түүнийгээ сайжруулж, хөгжүүлэхийн оронд үргэлж сэтгэл дундуур гомдоллож, өөртөө хязгаар тавьж, санхүүгийн талаар сэтгэлээ санаагаа зовоож цаг хугацааг өнгөрөөнө.
Хэрвээ энэ дундаж амьдралаас гарахыг хүсвэл өдрийн 2-хон цагийг өөрийнхөө төлөө, ар гэр, үр хүүхдийнхээ төлөө, ач гучийнхаа төлөө зарцуулж чадах уу? Тийм, би чадна гэсэн шийдвэрийг яг одоо гаргаж чадах уу?…….
Бидний хариулт мэдээж “Тийм би чадна!” Шийдвэр гаргаагүйгээр амжилтанд хүрсэн хүн гэж байдаггүй. Тиймээс шийдвэрээ яг одоо гарга!
Зөвхөн 2 цаг илүү өдөрт зарцуулж чадснаар бидний амьдрал асар томоор өөрчлөгдөнө. Зөвхөн 2 цаг илүү зарцуулснаар амьдралынхаа төлөө, санхүүгийн тухай санаа зовохоо зогсооно.
Яаж энэ 2 цагийг гаргах вэ?
Маш амархан…
Өдрийн 24 цагийг 7 өдөрт үржүүлбэл бидэнд долоо хоногт 168 цаг байна гэсэн үг. (7 х 24 = 168)
Ажлын 40 цаг, өдрийн 8 цаг унтаж өнгөрөөнө гэвэл долоо хоногт унтах 56 цаг, ажилдаа ирж очихын 3 цаг гэж бодоход долоо хоногийн замд өнгөрөөх 21 цаг болно. Тэгэхээр бид 168 цагаасаа 40-ийг, дараа нь 56, дараа нь 21 хасахаар бидэнд долоо хоногт 51 цаг үлдэнэ гэсэн үг. (168 – 40 – 56 – 21 = 51)
Өөрийгөө хөгжүүлэх өдрийн 2 цагийг долоо хоногтоо үржүүлбэл бидэнд 14 цаг байна. Энэ 14 цагаа 51 цагаасаа хасссан ч бидэнд цаана нь 37 цаг илүү үлдэж байгаа биз. (51 – 14 = 37) Өөрөөр хэлбэл өдрийн өөрийгөө хөгжүүлэх 2 цагаа хассан ч гэсэн өдрийн 5 цаг 28 минут бидэнд бусад ондоо юманд зарцуулах цаг үлдэж байна гэсэн үг. Боломжийн сайхан сонсогдож байгаа биз дээ.
Тэгэхээр энэ нандин 2 цагаа өөрийгөө сурч боловсруулахад заавал ашиглаарай.
Нэгэн жишээ энд татья. Хүн дунджаар өдөрт 5 цаг Телевиз (ТВ) үздэг. Зарим хүмүүс өдөрт 7-8 цаг ч үздэг. Тэд өглөө босонгуутаа ТВ-ээ асааж үзсээр ажилдаа явна. Ажлаа тараад ТВ -г шөнийн 11-12 цаг хүртэл үзээд унтана. Маргааш нь мөн адил үргэлжилдэг.
Хөгжих үү эсвэл доройтох уу гэдэг нь хэр их ТВ ассанаас хамаарна гэхэд бараг болно. Чи хэдэн цагийг телевиз-нд зарцуулж байна вэ?
Байнга үзвэл ТВ чамайг доройтуулна – Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар ТВ хүний эрч хүчийг алдуулахаас гадна өөрийн үнэлэмжийг муутгадаг. Мөн хөдөлгөөний дутагдалд орж таргалалтыг ихэсгэдэг.
ТВ чамайг хөгжүүлнэ – Яаж гэвэл зөвхөн унтраастай байх нөхцөлд. ТВ хэмээх НҮДНИЙ БОХИЙГ зажилахаа зогсоосноор өөртөө өөгөөжтэй цагийг уртасгана.
Цаг заваа гарган уншсанд баярлалаа! Амжилт хүсье!
©Ука Төмөр
thanks
special for me….
Сайн сайхан бүхнийг хүсье!
too boddog heseg ih taalagdlaa hehe
Уншсанд баярлалаа Лхамаа! Амжилт!
Hi there, i like to read your blog. Keep writing.
Hey! Thanks for the comment! I wish you the Best!
Баярлалаа. Үнэхээр хэрэгтэй нийтлэл болсон байна.
Амны бохь нүдний бохь 2-оо багасгана аа.
saikhan niitlel boljee, neeree ihenhi humuusiig ajiglaad bhad ajil ajil geseer bgaad oortoo ch tsag zav gargaj bgaa ni ikh homs bdg yum bn shuu
uunees hoish oortoo yadaj 2 tsag gargaj bainaa
bayarllaa uka egchee tanii niitlel uneheer taalagdlaa, amjilt husie
Ганаа чамд баярлалаа! Зөвхөн 2 цаг гаргаад үзээрэй. Асар их өөрчлөлт гарахыг хараад чи өөртөө баярлах болно! Гаргасан амжилтаа хуваалцаарай!
Bayarllaa Uka egchee Bayarllaaa tomoos tom bayarllaa.!! Bas tand Shildeg Bolovsrol Blogchin bolsond Bayar hurgeye !!!
Харин тийм ээ, Баярлаад дуусахгүй л байна 😉 Цаг заваа гаргаж блогоор минь зочилдогт баярладаг шүү Баяраа! Амжилт хүсье!
Bayarllaa Uka egchee Bayarllaaa tomoos tom bayarllaa.!! Bas tand Shildeg Bolovsrol Blogchin bolsond Bayar hurgeye !!!
Харин тийм ээ, Баярлаад дуусахгүй л байна 😉 Цаг заваа гаргаж блогоор минь зочилдогт баярладаг шүү Баяраа! Амжилт хүсье!
bayrlalaa urgelj ooriigoo hogjuuleh olon talin zowlogoo ogdogt
Баярлалаа Далай! Цаашид хэрэгтэй мэдээллүдийг тогтмол оруулж байнаа!
bayarlalaa uneheer heregtei unen medeelel ugdug shuu
Muugii, баярлалаа!
bayarlalaa uneheer heregtei unen medeelel ugdug shuu
Muugii, баярлалаа!
hi Uka chamd beerlla yamar foyiin be beerlla
@baka Зүгээрээ найзаа! Бичээсийг маань уншсанд маш их баярлалаа! Амжилт хүсье!