Цаг үргэлж эрч хүчтэй байх 6 арга
Цаг үргэлж эрч хүчтэй байх 6 арга
1. Бодох цагийг өдөр бүр гаргах.
Өглөө болгон “өдрөө бүтээх” бодох цагийг гаргах хэрэгтэй. Тухайн өдрөө ямар болж өнгөрөөсэй гэж бодож байна вэ?, бүх ажил үйлс тэнь бүтвэл танд ямар мэдрэмж төрөх вэ? гэх зэргийг бодож, төсөөлж, мэдрэх цагийг гаргах. Хэрвээ ингэж бодож, төсөөлөх үед эргэлзээтэй сөрөг мэдрэмж орж ирвэл сөрөг мэдрэмэжүүдтэйгээ тэрсэлдэхийн оронд өөрөөр хэлбэл яагаад ийм бодол бодов?, яаж энэ бодлыг устгах вэ? гэх зэргийг бодохын оронд “Би энэ сөрөг мэдрэмжээ, сөрөг бодлоо орхиж чадах уу? Яг одоо орхиж чадах уу?” гэж бодоход сөрөг мэдрэмж гайхалтай нь аргагүй алга болдог. Тэгээд цааш нь ажил үйлс амжилттай бүтэж байгаагаа үргэлжлүүлэн бодож, төсөөлж, мэдрэх.
2. Өөртөө байнга сануулах.
Эргэн тойрон, хавь орчиндоо, хаашаа л харна зорилгын дагуу, төлөвлөгөөнй дагуу хийх ёстой зүйлүүдийг хийхэд чиглэсэн, өөрийгөө өдөөх, урамшуулах, эрч хүч өгөх Амжилтын Тарни, зураг, урмын үгс, хийх ажлын жагсаалт, битгий хий жагсаалтыг өөрт харагдахаар байрлуулж өөртөө сануулах орчинг үүсгэж мөн өдөр болгон амжилтанд хүргэх ном, нийтлэл унших, аудио ном, сургалт семинар зэргийг сонсож өөртөө байнга сануулах. Ингэж чадвал өөрийгөө эрч хүч, урам зоригтой байлгахаас гадна хийх ёстой юмаа хийх сахилга баттай болно.
3. Өөрөөсөө зөв оновчтой асуулт асуух
Урам хугарч, эрч хүчээ алдаж байгаагаа анзаарсан үед доорх 3 асуултыг өөрөөсөө асуух.
– Би урам хугарах, эрч хүчээ алдах ямар бодол бодов?
– Би урам хугарах, эрч хүчээ алдах ямар юман дээр анхаарлаа төвлөрүүлэв?
– Эрч хүчээ эргүүлэн олж авахын тулд би юу бодох вэ, юун дээр анхаарлаа төвлөрүүлэх вэ?
4. Өдөр болгон талархлаа илэрхийлэх.
Юунд баярлаж байна түүнийгээ илэрхийл. Талархалын дэвтэртэй бол түүн дээрээ бич. Цаг агаар сайхан байгаад, эрүүл энх байгаад, үр хүүхэдтэй, хань ижилтэй байгаад, ажилтай амжилттай байгаадаа бүгдэд нь талархах.
5. Үйл хийх
Өдөр болгон зорилгын дагуу ямар нэгэн үйл хийх. Үйлдэл хийснээр эрч хүчээр цэнэглэгддэг.
6. Дээрх 5 аргыг хэрэглэснээр үнэхээр эрч хүч орж, хийх юмаа хийж байна, ажил үйлс бүтэж байна гэдгийг анзаарч мэдэх нь маш чухал юм.
Хэрэв “өдөр бүр энэ бүгдийг дагаад байхад олигтой үйлчлэхгүй байна, болохгүй байна” гэдгийг өөртөө байнга давтан хэлэх юм бол энэ бүгд огт үйлчлэхгүй. Харин жаахан ч гэсэн эрч хүчтэй байх хугацаа нэмэгдэж байна, бага ч гэсэн үйлчилж байна гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлснээр үйлчилж эхэлдэг.
Жишээ нь: уулзах ёстой хүнтэйгээ уулзаж чадсан бол энэ бүх аргыг хэрэглэсэн учраас уулзах ёстой хүнтэйгээ уулзаж чадлаа гэдгээ мэдэж, өөртөө давтан хэл. Машины зогсоол зовлонгүй олдвол нээрээ л машин зогсоол зовлонгүй олдлоо гэдгээ мэдэж, өөртөө давтан хэл. Автобус удаан хүлээгээгүй бол автобус хүртэл хурдан ирлээ гэдгийг өөртөө давтан хэлэх хэрэгтэй. Өдрийн төгсгөлд энэ бүгдийгээ амжилтынхаа дэвтэр дээр ч гэсэн бичиж болно.
Бид эрүүл шүдтэй байхын тулд өдөр бүр шүдээ угаах хэрэгтэй, биеэ сульдаахгүйн тулд бид өдөр бүр сайн хооллож байх хэрэгтэйн адил эрч хүчээ хадгалахын тулд мөн ялгаагүй ӨДӨР БҮР дээрх 6 аргыг ДАВТАН ХИЙСНЭЭР өөрийгөө өдөөж, урамшуулж, хийх ёстой юмаа хийж, хүссэн зүйлээ бодит болгож чадна.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан бол цааш нь найз нөхөддөө түгээж мөн миний цахим мэдээлэлд бүртгүүлээгүй бол бүртгүүлээрэй.
[wysija_form id=”1″]
Яг одоо танаас асуух асуулт байна. Та яаж эрч хүчээ өдрийн турш хадгалдаг вэ? Энэ тухайгаа надтай хуваалцахыг хүсвэл сэтгэгдлээ доор үлдээнэ үү.
ХҮС ХИЙ ХҮР
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
hi. Ene udriin mend. saihan medeelel oruulsand bayarlalaa.Bi ene blog-iig udur bolgon unshdag murtluu eruusuu amidraldaa heregjuulj chadahgui bna. Bi dandaa surug bodol bodood baih ymaa. Bodohgui gesen murtluu hamgiin turuund surug medremj, surug bodluud orj ireed ene zurshlaasaa salj chadahgui bna. Ene aidastai bodol, medremjeesee yaj salah ve. nadad tuslaach. Minii ene aidastai bodol, surug medremjuud min ar araasaa minii bodloos bolood bieleed baigaag medeed baigaa murtluu eruusuu setgel sanaagaa husel muruudul, sain saihan buhniig bodohoos iluu surug medremjuud hamgiin turuund orj ireed baigaagaa yaj bolih ve.Bi yg odoo husel muruudul, az jargaliinhaa tuluu surug bodluudaa hayj eyreg bodol bodohiig mash iheer husch bna. nadad tuslaach. please
bayarlalaa tanii bichsen zuiliig unshaad erch huch ordog bolowch ter bolgon bieluulj chadahgui l bn bi yag odoo ooroosoo baahan l asuuj bn amidraliin asuusan asuult bolgon taniar damjuul nadad irdeg bolowch yag yaj herhen shiidehee medehgui l ywna
@bogi Дээрх 6 аргын 5 дахийг нь огт орхиж болохгүй заавал хийх ёстой. Үгүй бол хариулт хэзээ ч гарч ирэхгүй. Тэгээд хугацаа өг.
Их баярлалаа, үнэхээр их тус болдог шүү
Bayarllaa, Uka!!!
hi.shine medeelelee tsag burt ni ugch uxaan nemj b/gaad chin bayarlaa uka.sain saixniig xusie..
er ch hvchee hadgalj chaddag taiwan baiwal bolno tand amjilt
bayrlaa uka ania
mash ih bayrlla.hiisen zuil buhn chin olon hunii amidraliig sain saihanluu hutulj baigaa baih.Tegeheer ner n ul medegdeh olon shabitai gaihaltai bagsh bol ta munuus mun bilee.Amjil erch huchiig husie.
Sain bna uu.saikhan medeelel avch bgaad bayrtai bna.daanch xeregjuulex tal deer ajillaj chadaxgui bgaadaa setgel tiimxen bna.tanid bayrlalaa.zaaval xeregjuulj surnaa