Хязгаар
Хүн эхээс төрөхдөө л аз жаргалтай, баяр баясгалантай, амжилттай хүн болохоор төрсөн гэдэгт би итгэдэг. Гэтэл яагаад хүн бүр амжилттай байж чадахгүй байна вэ?
Амьдралд байдаг цорын ганц хязгаар бол оюун ухаандаа бий болгосон хязгаар юм. Амьд амьтдаас ганцхан хүн л ийм хязгаар тавьдаг.
Жишээлбэл: Чоно өөртөө хязгаар тавиад “би сардаа ердөө ганцхан удаа л ан аг
наж чадах юм байна тиймээс сардаа ганцхан удаа л ан агная гэвэл чоно ямар өрөвдөлтэй байх вэ? Хэрвээ арслан “би ганцхан хүнийг л хүч хүрэхгүй юм байна, хүн рүү дайрахаа больё” гэвэл инээдтэй сонсогдож байгаа биз?
Ганцхан хүн л өөрөө өөртөө хязгаар тавьдаг.
Бас ийм үг байдаг “Хэрвээ 30 метр ургасан царс мод хүний оюун ухаантай байсан бол өнөөдөр ердөө 3 метр л ургах байсан” гэдэг.
Дахин хэлье амьд амьтдаас зөвхөн хүн л өөртөө хязгаар тавьдаг. Энэ хязгаар бодит биш зөвхөн оюун ухаанд байдаг.
Тиймээс та өнөөдөр юунд хүрэх гээд хүрч чадахгүй, өөртөө ямар хязгаар тавьчихаад байна вэ? Тэр тухайгаа яг одоо бодоод үзээрэй.
Та өөртөө дараах хязгааруудын альныг нь тавьж байна вэ?
- Би чадахгүй
- Намайг хэн ч тоохгүй
- Би хангалтгүй
- Би дутуу дульмаг
- Миний нас явчихаж
- Миний ухаан хүрэхгүй байна
- Oролдож үзээд, хийж үзээд чадахгүй байвал шал дэмий
- Надад эрч хүч алга
- Мөнгөгүй учраас хувиараа юм эхлүүлж чадахгүй байна
- Би бүгдийг оролдож үзсэн худлаа юм байна лээ
- Оюунаа хийж үзээд чадаагүй, тэгэхээр дэмий байхаа
- Даан ч зав алга
- Амжилтанд хүрдэг хүн гэж байнаа байна, хүрдэггүй хүн гэж ч бас байна тэр нь би байх шиг байна ккк
Хэрвээ тийм бол өнөөдрийнхөө бичлэг дээр би танд юу сануулмаар байна вэ гэвэл “Танд ч гэсэн бусадтай адилхан өөрийн гэсэн онцлог, хийж чадах зүйлүүд бий. Та үнэхээр хүсвэл танд хийж, бүтээж чадахгүй зүйл гэж үгүй. Өнөөдрөөс эхлээд оюун ухаандаа байгаа тэр хязгаарт биш харин өөрийнхөө амжилтанд итгэ. Та юу хийж чадах вэ гэдэг дээрээ анхаарлаа төвлөрүүл, түүнийгээ л бод, түүнийгээ л ярь, түүнийхээ дагуу л үйлдэл хий. Та чадна!”
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр