Х3 БИЗНЕС – Бүтээсэн Нэг Контентоо Яаж Дахин 13 Удаа ашиглах Вэ
Х3 БИЗНЕС – Бүтээсэн Нэг Контентоо Яаж Дахин 13 Удаа ашиглах Вэ
Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр би хэрхэн яаж нэг бүтээсэн контентоо олон удаа ашиглах вэ тухай оруулахыг хүслээ. Хэрвээ та бизнесээ брэндээ интернэтээр сурталчилж л байгаа бол та контент бүтээж байгаа. Контент бүтээх бүтээхдээ ганц хоёрхон удаа бүтээгээд зогсох биш байнга бүтээж түүнийгээ тасралтгүй түгээж байгаа гэж бодож байна. Хэрвээ та контент бүтээх хүсэлтэй байгаа ч яг контентны тухай ойлголт бага байгаа бол та миний “Контент бүтээхийн алсын ач холбогдол нь юу вэ?” гэдэг бичлэгийг YouTube дээр үзээрэй. Эсвэл миний подкаст 23 дахь дугаарыг сонсоорой.
Бид нэг контент бүтээхийн тулд чамгүй их ажилладаг. Үнэ цэнтэй хүнд хэрэгтэй чанартай контент бүтээсэн тохтиолдолд мэдээж тэр контентыг маань олон хүн уншаасай, үзээсэй, сонсоосой гэж хүснэ. Тэгвэл би өнөөдөр нэг бүтээсэн контентоо хэрхэн яаж олон удаа ашиглах тухай оруулж байна.
Хүн бүр янз янзын контент бүтээдэг. Контент олон янз байдаг. Нийтлэл, видео, аудио гээд л олон янз байна. Жишээлбэл өөрийнхөө уншигчдад зориулсан маш хэрэгтэй контент бүтээжээ гэж бодьё. Тэр бичсэн контентоо өөрийнхөө вэбсайт болон блогтоо бичгээр оруулна. Үүнийг бид нийтлэл гэж бас нэрлэдэг. Ихэнх хүмүүс яадаг вэ гэвэл энэ бичсэн контентоо блог дээрээ оруулаад, эсвэл фэйсбүүк дээрээ оруулаад л зогсдог. Эсвэл нэг видео хийчихээд түүнийгээ YouTube дээр оруулаад л зогсдог. Ингэснээр тэр нэг бичсэн контентыг зөвхөн вэбсайтруу нь орсон хүмүүс эсвэл фэйсбүүкийг нь дагаж байгаа хүмүүс эсвэл youtube үзэж байгаа хүн л үзэж, унших боломжтой. Өөр хүмүүс олж унших боломжгүй.
Тиймээс нийтлэл хэлбэрээр оруулсан контентоо олон хүнд хүргэхийн тулд олон янз болгож олон янзын талбарууд дээр цацах нь зүйтэй. Үүнийг бид контент маркетинг гэж бас нэрлэдэг.
Х3 БИЗНЕС – Бүтээсэн Нэг Контентоо Яаж Дахин 13 Удаа ашиглах Вэ
- Бичсэнийгээ уншаад аудио болгон хураагаад подкаст болгож цацах
- Бичсэнийгээ яриад видео бичлэг болгоод YouTube -д видео контент болгож байрлуулах
- Өөрөө бичлэг дээр гарах хүсэлгүй бол Keynote болгоод youtube дээр байрлуулах эсвэл webinar хийж болно
- Хийсэн бичлэгээ Instgram IGTV -дээр байрлуулах
- Бичлэг дотроосоо чухал чухал хэсгүүдийг нь 1, 2, 3 гэж авч байгаад Instgram дээрээ carousel маягаар постлох
- Мөн хамгийн чухал гэж үзэж байгаа хэд хэдэн хэсгийг эшлэл болгон аваад зураг хэлбэрээр Instgram, Facebook, Linkedin, Twitter дээрээ тус тусд нь постлох
- Бичсэн сэдвээ аваад Instgram, Facebook лайв бичлэг хийж болно
- Clubhouse дээр ярилцлаг хийх маягаар оруулж болно
- Богино хэмжээний 15 секундны Reel, TikTok бичлэг хийж болно.
- Бүтээсэн контентоо И-мэйлээр цацаж болно.
- Бүтээсэн контентоо төлбөр төлж сошиал медиагаар зар сурталчилгаа гүйлгэж болно
- Бүтээсэн контентоо сонинд нийтлэл хэлбэрээр эсвэл бусад онлайн сайтууд дээр тавихаар гэрээ байгуулж болно
- Zoom meeting хийж болно гэх мэт.
Товчхон хэлэхэд нэг бүтээсэн контентоо олон янз болгож, олон газруудаар түгээж олон хүнд хүргэх боломжтой. Та ямар бизнес эрхэлдэг вэ? Та түүнийгээ интернэт дээр сурталчилж байгаа юу? Хэрвээ тийм бол Та ямар контент бүтээж байна вэ? Түүнийгээ хэрхэн яаж олон хүнд хүргэдэг вэ энэ тухайгаа надтай доор хуваалцаарай. Хэрвээ танд өнөөдрийн дугаар таалагдсан бол лайкаа өгөөд сэтгэгдлээ бичээд, цааш нь хэрэг болох хүмүүст шэйрлээрэй. Мөн миний подкаст subscribe хийгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Та бэлэн бол би танд 3 янзаар тусалж чадна.
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа хүмүүсийг татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog
One Comment