Уурлах Үедээ Уураа Хэрхэн Барьж Сурах Вэ?
Уурлах Үедээ Уураа Хэрхэн Барьж Сурах Вэ?
Бид бүгдэд уурлах үе тохиодог. Уур бол сөрөг мэдрэмж. Уурласан үедээ бид өөрийн эрхгүй хайртай хүмүүсээ гомдоодог үе ч зөндөө тохиодог. Тэгвэл өнөөдөр би уурласан үедээ хэрхэн яаж уураа барьж сурах тухай хэдэн зөвлөмжийг орууллаа. Энэ зөвлөмж зөвхөн уурыг зогсоох биш атаархал, ганцаардал, тавгүйтэл, стрэсс, айдас зэрэг сөрөг мэдрэмжүүдээ ч гэсэн зогсооход хэрэглэж болно.
Хамгийн түрүүнд хийх үйлдэл бол тухайн сөрөг мэдрэмж төрснөө мэдэх нь зүйтэй. Жишээлбэл уурлаж байгаа бол уурлаж байгаагаа мэдэх, стрэссдэж байгаа бол стрэссдэж байгаагаа мэдэх. Та одоо өөрөөсөө “Яг одоо надад сөрөг мэдрэмж байна уу?” гэж асууж бас болно.
Хэрвээ танд сөрөг мэдрэмж төрж байгаа бол, жишээлбэл уурлаж байгаа бол тэр уураа өөрөөсөө салгаж төсөөлөөрэй. Өөрөөр хэлбэл уурыг гуравдагч бие дээр тавина гэсэн үг.
Жишээлбэл та уурлаад хавь орчныхондоо түүнийгээ гаргаж байгаа бол “энэ бол би биш, энэ бол миний уур байна. энэ уур миний өмнөөс ярьж байна” гэж өөртөө хэлнэ. Стрэссдэж байгаа бол энэ бол би биш энэ бол минирй стрэсс. стрэсс миний өмнөөс ярьж байна” гэх жишээтэй. Ингэснээр та сөрөг мэдрэмжээ өөрөөсөө салгана. Өөрөөсөө салгаснаар таныг таны уур хянах биш та өөрийгөө хянаж эхэлнэ.
Бид уурлсан үед уур биднийг эзэмшиж, биднийг контролдож бидний өмнөөс ярьдаг. Бид хүүхдүүддээ хайртай, нөхөртөө хайртай гэвч уурласан үедээ ууранд автаж хичнээн хүсээгүй ч муухай аашаа гаргадаг. Тийм болохоор энэ уур болон сөрөг мэдрэмжүүдийг өөрөөсөө салгаж харснаар бид өөрсдийгөө контролдох боломжтой болдог.
Мөн яахаар уурлаад байна вэ гэдгээ дараагийн 3, 4 өдөр өөрийгөө сайн хянаад үндсийг нь олохыг хичээгээрэй.
Жишээлбэл миний хувьд хийх ажилтолгойтой үснээс их болоод, түүнийгээ хийж амжихааргүй болох үед яадаг вэ гэвэл шууд давчдаж, стрэссддэг. Стрэссдэнгүүтээ ямар ч шалтгаангүйгээр хүүхдүүддээ, нөхөртөө уурлаж эхэлдгийг мэдсэн. Тэгээ уурлаж байгаагаа мэдэнгүүтээ гүн амьсгаа авч стрэссээ өөрөөсөө салгаж энэ миний стрэсс уурлаж байна. гэдгийг өөртөө хэлдэг болсон. Өөртөө хэлэнгүүт буцаад тайвширч эхэлдэг.
Энэ арга надад маш их тусалдаг болохоор та ч гэсэн дараагийн удаа уурлахаараа уураа өөрөөсөө салгаарай. Яг үүний адил атаархал, ганцаардал, айдас болон сөрөг мэдрэмжүүдээ ингэж устгаж болно.
Эцэст нь хэлэхэд энэ сөрөг мэдрэмжүүдийг бүр мөсөн устгах боломжгүй. Энэ сөрөг мэдрэмжүүд яг цаг агаар шиг өөрчлөгдөж байдаг. Шуургатай өдөр удаан үргэлжилдэггүй. Шуургатай өдөр бид нүүр амаа таглаад өөрийгөө хамгаалаад гардаг. Шуурга зогсоод л нар гардаг. Хэсэг хугацааны дараа бороо орно. Бороотой өдөр шүхрээ бариад гардаг. Бороо ч удаан үргэлжлэхгүй алга болдогтой яг л ижилхэн. Сөрөг мэдрэмжүүд орж ирэхээр түүнээс өөрийгөө хамгаалж сурах нь зүйтэй гэж бодож байна.
Уурлах Үедээ Уураа Хэрхэн Барьж Сурах Вэ?
Тэгэхээр өнөөдрийн энэ арга танд жоохон ч гэсэн тус болох байх гэж найдаж байна. Дараагийн удаа сөрөг мэдрэмж төрөхөөрөө
1. Түүнийгээ мэдэх. Мэдэхийн тулд та одоодоо өөрийгөө мэдрэх
2. Сөрөг мэдрэмжээ өөрөөсөө салгаж 3-дагч бие дээр тавих.
3. Энэ бол биш миний стрэсс, уур, уйтгарлалт, айдас ярьж байна гэж хэлэх
4. Юунаас болж стрэссдээд байна, юунаас болж уурлаад байна, яагаад санаа зовоод байна гэдгийг дараагийн 3, 4 өдөр ажаад үз.
5. Энэ сөрөг мэдрэмжүүд яг л цаг агаар шиг ээлжилж байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Зарим өдөр шуургатай байна, зарим өдөр сэрвэлзүүр салхитай байна, зарим өдөр аянга бууна зарим өдөр сайхан солонго татаж нар гарна.
За тэгэхээр та уураа дарах сайхан аргыг мэдэж авлаа. Хэрвээ таалагдсан бол цааш нь хэрэг болох хүмүүст түгээгээрэй. Миний подкастад subscribe хийгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР