Урмын үг – Хиймээргүй Байна Яаж Хийдэг Болох Вэ
Урмын үг – Хиймээргүй Байна Яаж Хийдэг Болох Вэ
Амжилт гаргасан, гаргаагүй 2 хүний ялгаа “хийх” дээр байдаг. Дан ганцхан хүсээд амжилтанд хүрэхгүй. Заавал үйлдэл хийх хэрэгтэй. Тиймээс өнөөдөр би яаж хийдэг болох вэ гэж бодож байгаа хүмүүст урам өгөх зорилготой энэ бичлэгийг хийж байна. Хэрвээ та “хиймээргүй байна, яаж хийдэг болох вэ” гэж бодож л байгаа бол наашаа суугаад урмын үгээ сонсоно уу.
Яаж хийдэг болох вэ гэсэн мөртлөө түүнийхээ дагуу арга хэмжээ авдаггүй хүмүүс хэзээ ч амжилтанд хүрдэггүй.
Яаж хийдэг болох вэ гэсэн мөртлөө түүнийхээ дагуу арга хэмжээ авдаггүй хүмүүс хэзээ ч мөрөөдлөө биелүүлж чаддаггүй.
Тэд хэзээ ч өөрт байгаа чадвараа бүрэн ашиглаж чаддаггүй. Хэзээ ч хичээдэггүй, хэзээ ч оролдож үздэггүй.
Хиймээргүй байна гээд хийдэггүй хүмүүс хэзээ ч бусдын төлөө ямар нэгэн юм хийж, бусдад өгч үзээгүй хүмүүс байдаг. Тэд үргэлж авахыг хүсдэг.
Хэрвээ та үнэхээр амжилтанд хүрч амьдралаа өөрчлөхийг хүсч байгаа бол эдгээр хийдэггүй хүмүүсээс хол байж хийдэг хүмүүстэй ойр байж, хийх ёстойгоо хийх хэрэгтэй болно.
Хийснээр өөрийгөө өөрчлөнө. Хийснээр амьдралаа өөрчлөнө. Хийснээр амжилтанд хүрнэ.
Хэрвээ та үнэхээр өөрийгөө орвонгоор нь өөрчлөхийг хүсч байгаа бол өөрийгөө орвонгоор нь өөрчлөн өөрчлөлтлөө өөрийгөө өөрчлөөрэй. Тэрнээс нааш битгий зогсоорой. Өөрийнхөө хуучин дүр төрхийг орхитол, таныг хойш татаж байсан бүх хуучин зуршлуудаа бүрмөсөн орхитол битгий зогсоорой.
Би таныг чадна гэж бодож байна. Яагаад гэвэл та чадна гэдгийг өөртөө үргэлж сануулж байгаа гэж бодож байна. Тийм ч учраас та яг одоо үүнийг сонсож байгаа.
Хэрвээ таны өнөөдрийн амьдрал үнэхээр хэцүү байгаа бол энэ бол таны амьдралын хамгийн хэцүү өдөр гэж бодоорой. Харин өнөөдрөөс хойш таны амьдрал сайжрах болно. Яагаад гэвэл та өөрийгөө өөрчлөх шийдвэр гаргаад, өөрийгөө өөрчилж эхэлсэн байгаа.
Хэрвээ таны амьдрал өнөөдөр хэцүү байгаа бол өөртөө ингэж хэлээрэй:
Энэ бол миний амьдралын хамгийн хэцүү үе, үүнээс хойш миний амьдрал сайжрах болно.
Яагаад гэвэл би өдөр бүр, хааяа биш өдөр бүр өөртэйгээ ажиллахаар шийдсэн.
Би өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн учраас би өөрчлөгдөх ёстой.
Би амьдралаа өөрчлөхөөр шийдсэн учраас миний амьдрал өөрчлөгдөх ёстой.
Бууж өгөх, өгөхгүйгээ би өөрөө шийднэ.
Амжилтанд хүрэх, хүрэхгүйгээ би өөрөө шийднэ.
Өөрчлөгдөх, өөрчлөгдөхгүйгээ зөвхөн би өөрөө шийднэ.
Бүх юм надаас хамаарна.
Би бууж өгөхгүй.
Энэ бол миний амьдрал, миний сонголт.
Өмнөх би бол миний хуучин “би” байсан.
Өнөөдрийн би бол миний жинхэнэ амжилтанд хүрэх, өөрийгөө өөрчлөх, амьдралаа өөрчлөх дүр төрх мөн.
Хэрвээ таны амьдрал ердийн байгаа бол ингэж хэлээрэй:
Би үнэхээр өөрийгөө өөрчлөхийг хүсч байна.
Тийм ч учраас би өөрийгөө өөрчлөх, амьдралаа өөрчлөх шийдвэрээ гаргаж байна.
Би өөрийгөө өөрчлөн өөрчлөгдтөл зогсохгүй өөрчлөх болно.
Өөрийнхөө хуучин сул дорой дүр төрхийг орхитол би зогсохгүй.
Хойш татаж байгаа муу зуршлуудаа бүрэн орхитол би зогсохгүй.
Өөрийгөө бүрмөсөн өөрчлөхөөс нааш би зогсохгүй. Би чадна!
Амьдралаа 100% өөрчлөхөөс нааш би зогсохгүй. Би чадна!
Урмын үг – Хиймээргүй Байна Яаж Хийдэг Болох Вэ
За тэгэхээр өнөөдрийн бичлэг танд урам өгсөн байх гэж бодож байна. Хэрвээ тийм бол доор “Урам авлаа” гэдгээ бичээрэй. Мөн цааш нь найзууддаа шэйрлэж урам өгөөрэй.
Хэрвээ та миний дараагийн бичлэгийг имэйлээр хүлээж авах хүсэлтэй бол доор нэр, имэйлээ бичиж бүртгүүлээрэй.