Урамшууллын тухай
Урамшууллын тухай
Энэ удаа хүүхдийн хүмүүжилд тус болох болов уу гэдэг үүднээс “хүүхдээ хэрхэн урамшуулах вэ” тухай ярихыг хүслээ.
Би заримдаа хүүхэд маань том болоод ямар хүн болох болоо гэж санаа зовдог. Заримдаа би сайн ээж байж чадаж байгаа болов уу гэж бас бодох үе байдаг. Гэхдээ бидний хийж байгаа бүхэн зөвхөн хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хийдэг болохоор буруу, зөв гэж байхгүй байхаа гэж боддог.
Би урьд нь хүүдээ тоглоом авч өгөх эсвэл хүүсэн юмыг нь авч өгөх маягаар урамшуулдаг байсан. Ингэх нь хүүхдэд сайнаар нөлөөлдөггүй тухай олж мэдээд ингэж урамшулахаа больсон. Өнөөдрийн бичлэгээс урамшуулал авдаг хүүхдүүд урмшуулал огт авахгүй байгаа хүүхдүүдээс ямар ялгаатай вэ гэдгийг мэдэхээс гадна
хүүхдээ хэрхэн урамшуулах тухай үзээрэй.
Хэрвээ та энэ тухай санал бодлоо хуваалцах хүсэлтэй байгаа бол сэтгэгдлээ доор бичиж үлдээгээрэй. Ээж, аавууд бид бие биенээсээ суралцах зүйл их байгаа гэдэгт итгэлтэй байна.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Хэрвээ та хүүхэддээ талархах дадалтай болгох хүсэлтэй бол миний хийсэн энэ бичлэгийг бас үзээрэй. Би өөрийнхөө аргаас хуваалцсан байгаа.