Түгээмэл байдаг үнэмшилтэй 5 шалтаг
Түгээмэл байдаг үнэмшилтэй 5 шалтаг
Яагаад хийх ёстой, хийх юмсан гэсэн юмаа бид хийхгүй байна вэ?
Энэ асуултыг хэн нэгнээс асуувал юуны өмнө “Яагаад хийж чадахгүй байна вэ?” гэсэн шалтгуудаа тоочиж эхэлдэг.
Жишээ нь: “Би сургууль төгсөөгүй юм чинь, би ч ямар боломжтой айлын хүүхэд биш дээ, би угийн азгүй хүн, би арай л хөгшдөөд байна эсвэл арай л залуудаад байна, миний бие муу байна аа” г.м.
Амжилттай, амжилтгүй хүмүүсийг энэ олон шалтгууд тусгаарлаж байдаг.
Амжилттай яваа хүмүүст ч гэсэн ийм шалтгууд байдаг ч тэд тоочоод байдаггүй. Харин эдгээр шалтгууд зөвхөн амжилтанд хүрч чадахгүй байгаа хүмүүсийн амнаас гардаг.
Хэрвээ энэ шалтгуудаа хэлэхээ болихгүй юм бол удах тусам энэ нь үнэн болдог. Бид сайн муу ямар ч бодлыг дахин дахин бодох тусам тэр бодол улам хүчтэй болдог билээ. Хэрвээ анх тавьсан шалтаг хүчгүй санагдвал өөр хүчтэй, үнэмшилтэй шалтаг гаргаж ирдэг.
Түгээмэл байдаг үнэмшилтэй 5 шалтаг
1. Байхгүйн зовлон
Үүнд аливаа зүйлийг хийхээсээ өмнө ийм ч юм байхгүй тийм ч юм байхгүй гэсэн шалтаг тавих. Жнь цаг зав байхгүй, мөнгөгүй, танил тал байхгүй, туслах хүн байхгүй, ажлын хэрэгсэл байхгүй г.м.
Үүнийгээ яаж устгах вэ гэвэл:
- Байгаа юман дээрээ анхаарлаа төвлөрүүлж сур. “Танд ямар арга чарга байна? Ямар чадварууд байна? Юу байна?”,
түүн дээрээ л анхаар.
2. Өвчин тоочих
Үүнд: “Мийний бие муу байна, толгой өвдөж байна, миний нуруу өвддөг, даралт их байна, энэ ч муу, тэр ч муу” г.м.
Дунд ба түүнээс дээш насны хүмүүс дотор эв эрүүл хүн ер нь ховор. Хүн бүрт тодорхой хэмжээний зовиур байж л байгаа.
Үүнийгээ яаж устгах вэ гэвэл:
- Өвчин тоочихоо зогсоох. Өвчин гэдэг үг өөрөө сөрөг үг учраас сөрөг л мэдрэмж төрнө.
– Бид эрүүл байхдаа биш өвчин зовлонтой болчихоороо л анхаарал тавьж эхэлдэг. Тиймээс одоо эрүүл саруул байгаадаа таларх.
3. Мэдлэг хүрэхгүйн зовлон
Зарим хүмүүс “би ямар сургууль төгссөн биш” гэдэг ч юмуу эсвэл “би арай л илүү ухаантай байсан бол” гэх мэтээр боддог.
Үүнийгээ устгахын тулд:
– Хэзээ ч өөрийгөө бусдаас дор бүү үнэл
- Хэзээ ч бусдыг өөрөөсөө дээгүүр бүү тооц
– Ухаантай байх нь чухал биш харин мэддэгээ хэрэгжүүлэх нь л чухал , хийх юмсан гэж бодсон зүйлээ биелүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байх нь ухаантай юу, үгүй юу гэдгээсээ илүү чухал гэдгийг санах хэрэгтэй.
Тэгээд ч хичнээн сургууль соёл төгссөн, мэдлэгтэй, ухаантай мөртлөө хүссэн амжилтандаа хүрч чадахгүй хүмүүс олон байхад, ганц ч сургууль соёлоор яваагүй мөртлөө том том амжилтанд хүрсэн хүмүүс зөндөө л байдаг шүү дээ.
4. Нас хөгшдөөд эсвэл залуудаад байна гэх шалтгаан
“Намайг залуу болохоор” хүмүүс сонсохгүй байна. Арай ахимаг настай байсан бол бас өөр хэрэг.
Үүнийгээ устгахын тулд:
– Хүмүүс хэрхэн залуужих вэ гэж санааширч байхад та залуухан байгаадаа харин ч бахархах хэрэгтэй.
Би нэг ийм захиа Ж бүсгүйгээс хүлээж авсан юм.
“Сайн уу, танд захиа очих өдрийн мэндийг хүргэе. Би тэтгэврийн насны гурван хүнтэй ажилладаг. Би их сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажиллаж байгаагүй болохоор мэргэжлээрээ ажиллах боломж олдсон дээрээ ажиллая гэж бодсон юм аа. Тиймээс нөхцөл шаардлага тавихгүйгээр ажилд орсон.
Харин энэ хүмүүстэй ажиллах ийм төвөгтэй байна гэж бодсонгүй. Тэд ажлын өрөөнд тамхи татдаг, бас өдөр болгон архи уудаг, шаардлага тавихаар хүлээж авдаггүй. Тэгээд хоорондоо муудалцдаг.
Бас дээрээс нь ажлын туршлага муу болохоор намайг хэн ч биш юм шиг авч үздэг. Би насаараа хамт байх биш гэж бодоод мөн өөр газар анкет бөглөхөд ажилласан жил нь хэрэгтэй юм болов уу гэж бодоод тэвчдэг.
Одоо бол үнэндээ л тэвчээр алдраад байна аа, яах ёстой вэ? Шударга биш зантай энэ хүмүүсийг яах ёстой юм бол оо?”
Энэ захианаас үзэхэд Ж бүсгүй нас залуудаж байна гэсэн бэрхшээлтэй учирсан бололтой.
Яагаад гэвэл захиан дээрээ:
-Би тэтгэврийн насны гурван хүнтэй ажилладаг.
-Бас дээрээс нь ажлын туршлага муу болохоор намайг хэн ч биш юм шиг авч үздэг гэжээ.
Ж бүсгүйд өгөх 3 зөвлөмж:
1. Танай албан байгууллага таныг эдгээр хүмүүстэй хамт ажиллаж чадна гэж үзсэн учраас ажилд авсан гэдгийг санах хэрэгтэй.
2. Ажилд дөнгөж оронгуутаа шаардлага тавиад л эхлэх юм бол та өөрийнхөө нэр хүндээ алдаж, хүмүүсийн дургүйцлийг хүргэх болно.
Юуны түрүүнд тэдгээр хүмүүст хүндэтгэлтэй хандаж, саналыг нь харгалзаж үзэх хэрэгтэй. “Би энд тушаах биш хамтран ажиллах (багаар ажиллах) хүсэлтэй шүү” гэдгээ тэр хүмүүст мэдэгдэх хэрэгтэй. Ингэж чадвал хамтран ажиллагсад тань таны эсрэг биш тантай хамтран ажиллах болно.
3. Өөрөөсөө ахмад хүмүүстэй ажиллаж сурч мөн удирдан зааварчлах чадварыг давхар эзэмших хэрэгтэй.
Сонирхолтой асуулт асуусан Ж -д баярлалаа!
Нас хөгшдөөд байна гэх шалтгийн тухай энд дарж уншина уу!
5. Азгүйтэл рүүгээ буруугаа тохох
Азын тэнгэр нийтлэлийг энд дарж уншина уу.
Та өнөөдөр ямар үнэмшилтэй шалтаг тавьж байна вэ? Түүнийгээ та яаж устгаж байна вэ? Энэ тухай бидэнтэй хуваалцахыг хүсвэл доор сэтгэгдлээ үлдээнэ үү!
Хэрвээ та анх удаа миний бичлэгийг үзээд таалагдсан бол цахим мэдээлэлд бүртгүүлж, цааш нь найз нөхөддөө түгээгээрэй.
Танд ямар мөрөөдөл байна түүнийхээ араас яв!
Юу хийх бодолтой түүнийгээ хий!
Танд байгаа онцгой чадварууд Монгол улсад минь хэрэгтэй!
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Sain bnuu Uka egchee tanii zahiag unshihiig tesen udan huleedeg boljee, mun tanii nom udahgui garah gj baigaad uneheer bayartai bna aa uuruu bolon duu nartaa zaawal awch ugch unshuulnaa
@Ayasaa Баярлалаа! Ном гарах үед захиагаар мэдэгдэнэ ээ!
Sain bnu?Ugluu bur tanii blogruu zochilj ugluug ehluuleh sxn bdg.tanaas ml irhed unshah burtee erch huch avch bdg.Mash ih erch huch, uram zprig, husel temuulel, bodol huseld mini undurt niseh jiguur ugch bdg tand bayrlalaa.ug ugvvlber buriig shimten unshdag.
Bayarlalaa! Bi huvidaa bayartai baina. Amjilt husei!