Мөрөөдлөө яаж сэргээх вэ
Мөрөөдлөө яаж сэргээх вэ ? Хүсэл мөрөөдлөө сэргээх 8 асуулт.
Хүн өдөр тутмынхаа хийж буй аар саархан зүйлээс болоод өөрийнхөө хүсэл мөрөөдлийг амархан мартдаг. Бидний хүсэл мөрөөдөл бүхнээс чухал гэдгийг бид сайн мэднэ. Тиймээс үе үе дараах асуултуудыг өөрөөсөө асууж мөрөөдлөө сэргээж байгаарай.
-Та юунд сайн бэ?
– Та юунд маш сайн байж чадах вэ?
– Таныг юу аз жаргалтай болгодог вэ?
– Таны сэтгэлийг юу сэргээж хөдөлгөдөг вэ?
– Ямар тохиолдолд та өөрөөрөө бахархах сэтгэл төрдөг вэ?
– Та хийж бүтээсэн юмнаасаа яг юугаараа илүү их бахархдаг вэ?
– Та энэ хийж бүтээснээ дахин давтаж эсвэл цааш нь үргэлжлүүлэн хөгжүүлэх боломжтой юу?
– Та бусадтай ихэвчлэн юуны тухай ярьж, юу хуваалцаж, юу солилцох дуртай вэ?
Эдгээр асуултууд мөрөөдлөө сэргээхэд танд тус болно гдэгт найдаж байна.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©УКА ТӨМӨР