Мэдүүштэй
Өөрийгөө өөрчлөнө гэдэг нь өөрийгөө таньж мэдэхийг хэлнэ
Өөрийгөө өөрчлөнө гэдэг нь хэрэггүй олон зүйлд “ҮГҮЙ” гэж хэлэхийг хэлнэ.
Амжилтанд хүрэх нь өдөр тутмын ажил.
☝Өөрийгөө өөрчлөхийн тулд: 1. Чин сэтгэлээсээ өөрчлөгдөхийг хүсэх 2. Хариуцлагыг 100% гартаа авах 3. Өөртөө үнэнч байх 4. Өөрчлөгдөх шийдвэрийг гаргах 5. Арга хэмжээ авч өөрчлөгдөх 6. Тэвчээртэй тууштай хандах
☝Хэрвээ танд өөрийгөө өөрчлөх хүсэл байгаа бол танд өөрийгөө өөрчлөх ХҮЧ бий
☝Хүн хэзээ өөрийгөө өөрчилж эхэлдэг вэ гэвэл өөрийнхөө амьдралыг 100% хариуцаад, миний амьдрал ийм байх ёстой гэдгийг чин сэтгэлээсээ хүссэн тохиолдолд өөрчлөгддөг.
☝Шинэ жилийн зорилт, амлалт гаргасан нийт хүмүүсийн 80% хэзээ ч гаргасан амлалт, зорилтоо биелүүлж чаддаггүй. Зарим нэг нь 1 сарын сүүл ч хүрч чадахгүй гаргасан амлалтаа эвддэг.
Мэдээж та эдгээр хүмүүсийн нэг байхыг хүсэхгүй.
☝Хүссэн юмаа хийх цагийг өөртөө гаргаж байгаа бол та ялагч мөн!
Хүссэн юмаа яагаад хийж чадаагүй тухай ярьж байгаа бол та ялагдагч мөн!
☝Ялагч Ялагдагч 2-ын ялгаа:
Ялагч ➞ хийсэн үйлдэлдээ эзэн болж чаддаг.
Ялагдагч ➞ хийсэн үйлдэлдээ эзэн болж чаддаггүй ба яагаад чадаагүй тухай үргэлж тайлбар тавьдаг.
☝Өнгөрсөн амьдрал өнгөрчихсөн гэж бодохоор сайхан!
Ирээдүйн амьдралаа БҮТЭЭНЭ гэж бодохоор бүүр сайхан!
☝Өөрийнхөө хязгаарлагдмал итгэлийг өөрчилж чадаагүй бол та юуг ч өөрчилж чадахгүй. Итгэл байгаа цагт ямар ч үед (хүнд хэцүү үед ч гэсэн) таны мөрөөдөл биелдэг.
☝Хэн нэгэн хүн үүнийг хийх ёстой гэж бодож байгаа бол тэр хэн нэгэн хүн “ТА” өөрөө шүү!
☝…Бид хэзээ л бол хэзээ л өөрсдийгөө өөрчилж болно. Гэхдээ би шинэ жилийнхээ эрч хүчийг тэр дор нь ашиглах дуртай. Заримдаа ямар нэгэн юмыг шинээр эхлүүлэхийн тулд бид ямар нэгэн эхлүүлэх шалтгаан хайдаг. Тэгвэл тэр шалтгаан яг одоо, шинэ жилийн эрч хүч
☝Өөрийн зорилгоо мэдсэн хүн өөрчлөлт гаргадаг!
☝Хэрэгжүүлэхэд хэцүү хэвшлүүдийг бий болгосноор амжилтанд хүрдэг.
☝Бусад хүмүүс өөрчлөгдөх шийдвэрийг гаргаагүй тохиолдолд бусдыг өөрчлөх хэцүү. Гэхдээ өөрийгөө өөрчилж чадснаар бусдад өөрчлөгдөх НӨЛӨӨ үзүүлж чадна.
☝Хэрвээ алдаанаасаа суралцсан бол та цагийг зөв өнгөрөөжээ. Үгүй бол та цагийг хий дэмий өнгөрөөжээ!
☝Бидний юу харж, юу сонсож, юу мэдэрч байгаа нь зөвхөн биднээс хамааралтай байдаг. Бид ямар хүн, түүнийгээ л өөрт татдаг.
☝Бид яг хаана очих ёстой яг тэр газраа өөрсдийгөө аваачдаг.
☝Бясалгал эсвэл ганцаардал цаг дээр өөрөөсөө асуух асуултууд:
1. Би хаа хүрэх вэ?
2. Би юу хийх вэ?
3. Би юу ярих вэ?
4. Би хэнд ярих вэ?
Өдөр болгон өөртөө 10хан минут гаргаж эдгээр асуултуудыг өөрөөсөө асууж хэвшиж сурснаар та юу хүсч байна вэ гэдгийг тодорхрой болгож өгнө.
☝Бид мөнх бус гэдгийг сайн мэднэ. Хийж болох бүхнээ хий! Битгий хүлээ! Яг одоо эхлүүл!
☝Амжилтанд хүрэхэд нас хамаарахгүй! Зарим хүмүүс 40 настайдаа амьдралаа өөрчлөх шийдвэрийг гаргаж эхэлчихээд 30тайдаа эхэлсэн бол, 30тайдаа эхэлчихээд 20тойдоо эхэлсэн бол гэж боддог. Үнэндээ бол хэзээ ч оройтохгүй ээ! Яг одоо хамгийн тохиромжтой цаг!
☝Өөртөө итгэ➝ үйлдэл хий➝ муу муухайгаа орхи➝ сайн сайхныг хүлээж ав! Энэ бүгдийг дахин давт ♶
☝Баярлаж талархснаар бид өргөжиж тэлж байдаг. Баярлаж талархснаар бид өөртөө болон бусдад баяр хөөрийг бэлэглэж байдаг.
☝Би бол гайхамшиг! Би гайхамшгийг өөрөө бүтээдэг учраа гайхамшиг надад өдөр бүр тохиолддог!
☝Бид бол дэлхий ертөнцийн гайхамшигтай бүтээл! Бид бол гайхамшиг!
☝Гайхамшгийг бүтээх боломж бид бүгдэд байдаг
☝Амжилт гаргаж чадна гэдэгтээ итгэвэл, амжилт таныг дагана!
☝Өдөр болгон амьдралаа шинээр эхлэх боломж байдагт, өдөр болгон өөртөө өөрчлөлт хийх боломж байдаг
☝Өөрт байгаа бүхэндээ мөн өөртөө үргэлж талархснаар эрч хүчээр дүүрэн болж илүү ихийг олж авч чадна.
☝Өдөр болгон боломжууд гарч ирдэг
☝Баярлаж талархах болгонд эрч хүчийг нэмж, боломжуудыг нээж байдаг.
☝Би өрөө ГАЙХАМШИГ гэдгийг мэдэж авсандаа талархаж байна!!!
☝Та өөрийгөө үгүйсгэснээр жинхэнэ үгүйсгэл бий болдог.”
☝Хүмүүс таныг үгүйсгэдэггүй, зөвхөн таны хийсэн ажил, ажлын үр дүнг үгүйсгэдэг. Тиймээс үгүйсгэл, няцаалтыг өөр дээрээ аминчлан тусгаж авах хэрэггүй.
☝Асуудлууд ар араасаа гарч ирж байна уу? Үүнд та санаагаа бүү зовоо! АСУУДАЛ бол амжилтыг авчрах БЭЛЭГ!
☝Хүн бүхэн танд заах гээд л байгаа биз. Тэд таныг мэддэг гэж боддог боловч танаас өөр таныг мэдэх хүн нэг ч үгүй!!!
☝Танд байгаа нандин эрдэнэс бусдад байдаггүй учраас хүмүүс таныг үзэн яддаг. Гэлээ ч гэсэн жавхаагаа бүү алдаарай!
☝Мэдлэг чухал, гэхдээ туршлага илүү үнэ цэнэтэй!
☝ХОЖ, ХОЖИГД ➜ СУР!
☝Анхаар! Гайхамшигт итгэдэггүй, гайхамшигт бууж өгсөн хүмүүст: Өөртөө нэг ч удаа болтугай итгэ!
☝Ямар ч үед, бэрхшээл тулгарсан ч бай бидэнд сонголт бий: Айдасны оронд амжилтыг сонгох СОНГОЛТ үргэлж бий!
☝Өөрсдийгөө өөрчилж чадснаар бид илүү чадварлаг болж, илүү ихийг бүтээж, илүү ихийг олж авч чадна!
☝Хэн ч таныг голж, дорд үздэггүй. Та өөрөө хүмүүс надаас илүү байна гэж боддог учраас өөрийгөө голж доош нь хийдэг. Та өөрөө! Өөр хэн ч биш!
☝Зорилго дээрээ анхаарлаа төвлөрүүлж, алхам хийх тутамд бид илүү их баяр баясгалантай, өөдрөг, эрч хүчтэй болдог.
☝Мөч бүхэн гайхамшигтай…
☝Хэрвээ хүмүүс танд саад болоод амжилтыг тань сүүдэрлүүлээд байвал тэдэнд ч гэсэн ялгаагүй өөрийн АМЖИЛТ үргэлж байдаг гэдгийг сануулаарай.
☝Та заримдаа учиргүй сэргэж, эрч хүчтэй болж юу л бол юуг хийх тийм хүсэлтэй болдог уу? Тэгвэл яг тэр үеийг ашиглаж хийх гэсэн юмаа тэр дор нь эхлүүлж чадвал бид цааш нь үргэлжлүүлэн хийх эрч хүчийг олж авдаг. Үгүй бол эрч хүчээ тэр дор нь алддаг учраас ихэнх мөрөөдөл унтардаг.
Амьдралдаа эзэн болохын тулд өөрийн цагтаа эзэн болж сурах нь хамгаас чухал
☝Цагийг өөрийнхөө эсрэг биш цагийг өөрийнхөө талд оруулж сурснаар бид цагийг хянаж, мөн адил амьдралаа хянаж сурдаг.
☝ӨӨРЧЛӨЛТ=АМЖИЛТ
☝Хийх ёстой юмандаа цаг гаргаж сурснаар оюун ухаандаа хүртэл бодох цагийг гаргаж сурдаг.
☝Амьдралыг амархан болгохын тулд хүнд хэцүүг нь барьж авч хий..
☝Цаг заваа харвал цаг зав хэзээ ч гардаггүй! Бид өөрсдөө цаг завыг ГАРГАХ ЁСТОЙ!!!
☝Энэ ертөнц дээр та цорын ганц хувь болж төрсөн учраас та онцгой, бас сонирхолтой!
☝Тулгамдсан асуудалд сөрөг хандснаар асуудлууд таныг эзэмдэнэ. Хандлагаа эерэг болгоё!
☝Айдсаа биш итгэлээ дага!
☝Өнгөрсөн амьдрал тань таныг тодорхойлохгүй. Яг одоо энэ мөчид та юу сонгож байгаагаар тодорхойлно.
☝Өөрөөрөө байх шиг баталгаатай юм гэж үгүй!
☝Эрх чөлөө бидний гарт!!!
☝Хэрэв танд мөрөөдөл байгаа бол түүнийхээ төлөө арга хэмжээ авах цаг ЯГ ОДОО! Арга хэмжээ авсан бол түүнийгээ зогсолтгүй ҮРГЭЛЖЛҮҮЛ, БИЕЛҮҮЛ!
☝Та хэн болмоор байна түүнийгээ хайгаад явах хэрэггүй. Таны дотор таны хүссэн тэр хүн аь хэдийн байж байгаа! Түүнийгээ илэрхийл!
☝Хүн бүр амжилтанд хүрэх юмсан гэж боддог. Амжилтанд хүрч чадах тэр чадвар хүн бүрт байдаг учраас хүн бүр амжилтын тухай боддог.
☝Бусад хүмүүс таныг хэн бэ гэдгийг зөвхөн таны гаргаж ирсэн зан төлөв чадвараар үнэлнэ. Танд нуугдмал ямар зан төлөв байна? Нуугдмал ямар чадвар байна түүнийгээ гаргаж ирж, өөрийгөө 100% илэрхийлэх цаг бол ЯГ ОДОО!
☝Мөрөөдөл, бодит амьдрал хоёрыг ҮЙЛДЭЛ холбож өгдөг. ҮЙЛДЭЛ хийхээс нааш мөрөөдөл хэзээ ч бодит болохгүй!
☝Гайхамшгийг өөрөөсөө хайгч хүний зан төлөв:
-Хажуу хавирганд хүч байхгүй ч өөрөөсөө хүчийг хай
-Нөхцөл байдал хэцүү байлаа ч түүнээс гарах боломжийг өөрөөсөө хай -Саад бэрхшээлийг үргэлж сорилт гэж харах
-Бусдыг болон өөрийгөө уучил
-Талархалыг өөрийн зан чанараа болго
-Бусдад болон өөртөө хайр итгэлийг өг
☝Хөдөл, хөдөл, хөдөл. Хөдөлгөөнгүй бие мөхдөг!
☝Гайхамшигт итгэдэг мөн түүнийг тэсэн ядан хүлээдэг хүмүүст гайхамшиг ирдэг.
☝Алдаа гаргахаас айдаг хүн амжилт гаргаж чадахгүй!
☝Яг одоо хийж байгаа үйлдэл маань буруу ч гэсэн үүнээс үүдэх сайн сайхан бүхнийг тэсэн ядан хүлээж байна!
☝Мөрөөдөл БОДИТ, итгэ! гэдэг үгийг та их сонссон байх. Гэхдээ бид итгэсэн ч гэсэн яг юу хийхээ мэдэхгүй таг зогсдог. Бид эхний хэдэн алхамаа яаж хийхээ мэддэггүй ч бид анхны алхам юу вэ гэдгийг сайн мэддэг. Тэгвэл тэр анхны алхамаа хийгээд эхэлсэн яг тэр мөчөөс дараа дараагийн авах алхамууд аяандаа гарч ирдэг.
☝Бууж өгөх ганцхан зүйл бий! Тэр бол МУУ ЗУРШИЛ. Бусдыг нь эцсээ үзтэл хий! Битгий бууж өг!
☝”Хэрэв би тэгвэл” гэдэг айдастай, сөрөг бодлоо “хэрэв би тэгвэл” гэдэг итгэлтэй эерэг, өөдрөг бодлоор өөрчилцгөөе!
-Хэрэв би үүнийг хийвэл хүмүүс юу гэж бодох бол гэхийн оронд хэрэв би үүнийг хийгээд амжилтанд хүрвэл ямар байх вэ
-Хэрэв би ажлаасаа гарвал ажил олдохгүй байвал яанаа гэхийн оронд хэрэв би ажлаасаа гараад өөрийнхөө дуртай ажилд орвол яах вэ
-Хэрэв би түүнрүү утасдвал эргүүлээд залгахгүй байвал яаанаа гэхийн оронд хэрэв би түүнрүү залгаад сайхан дотно яриа өрнүүлбэл ямар байх вэ?
Ингэснээр бид өөрсдийнхөө таамаглалыг айдсаар бус итгэл найдвараар дүүрэн болгоно.
☝Хайртай хүмүүстээ хайртай гэж хэлэх гээд хүлээх хэрэггүй!
Сайхан амьдралаар сайхан амьдрана гэж хүлээх хэрэггүй!
Одоо хэл, одоо амьдар!
☝Тийм ээ, та өөрөө! Та үзэсгэлэнтэй, та хүчтэй, та гайхамшигтай! Өөртөө итгэ! Үүнийг хэзээ ч мартаж болохгүй!
☝Баярлаж талархах дадал зуршил хүний өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг дээшлүүлдэг.
☝Таныг унахад ЖИНХЭНЭ НАЙЗ хажууд тань байна.
☝Яг одоо энэ мөч бол таны жинхэнэ амьдрал, тиймээс яг одоо энэ мөчид жаргалтай бай.
☝Өнөөдрийн тарни: ОДОО ЦАГ БОЛ МИНИЙ АМЬДРАЛ! 11.15.11
☝Яг одоо энэ мөч бол таны жинхэнэ амьдрал, тиймээс яг одоо энэ мөчид жаргалтай бай.
☝Амжилтын тарни-Би өнөөдрөөс эхэлж өөрт байгаа итгэлийг батлахын тулд үйлдэл хийж байна!
☝Идэж байгаа хоолондоо чин сэтгэлээсээ талархвал хоол үргэлж АМТТАЙ!
Өөрийн амьдралдаа чин сэтгэлэээсээ талархвал амьдрал үргэлж АМТТАЙ!
☝ДҮР ЭСГЭЖ ДҮРДЭЭ ИТГЭНЭ.
“Тэр ёстой дүрдээ итгэчихсэн хүн” гэж бид ярьдаг. Хэрвээ бид өөрсдийгөө хөгжүүлэх тарнийг өдөр шөнөгүй уншиж гарвал бид мөн адил дүрдээ итгэж, бидний бодол санаа, үйлдэл бүр тэр дүр өөд чиглэнэ.
☝Өөрийн үнэлэмжийг дээшлүүлэх тарни-БИ ӨӨРИЙГӨӨ БАЙГААГААР НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ БАЙНА!
☝ОЮУНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ
Таны одоогийн оюун бодол хэр их үнэ цэнэд хүрэх вэ? Оюун бодлыг үнэ цэнэтэй байлгахын тулд хөглөрч байгаа бодлуудаа цэгцэлж, хэнд ч хэрэггүй хог мэт бодлуудыг хаяж оронд нь өөрийгөө хөгжүүлж боловсруулах бодлуудыг сонгох нь чухал. Цаг гаргаж цэвэрлэгээ хийгээрэй!
☝Өнөөдрийн амжилтын тарни- БИ АМЖИЛТЫГ ДУУДАЖ БАЙНА!
☝Хоёр сонсож нэг ярь! Тийм ч учраас бидэнд 2 чих 1 ам заяасан.
☝Өмнө хийсэн үйлдлээ дахин нухацтайгаар хийснээр бид урьд урьдынхаасаа илүү амжилтыг гаргана.
☝Өөрийгөө хөгжүүлэх тарнийг үйлдэл хийхгүйгээр ганцхан уншаад байвал хоосон мөрөөдөл болно. Тиймээс өөртөө итгэлтэй болохын хамт уйлдэл хийж түүнийгээ бодит болгох нь маш чухал
☝Өөрийгөө хөгжүүлэх тарнийг өдөрт 100 удаа хэлсэн ч ихдэнэ гэж байхгүй. Хэр их олон давтан хэлнэ тэр хэмжээгээрээ хурдан үр дүнд хүрнэ
☝Бид яг одоо цагаа аз жаргал баяр баясгалантай өнгөрөөж чадахгүй бол ирээдүйд мөн адил чадахгүй.
☝Өчигдөрийн бухимдал өнөөдрийн бэрхшээл, өнөөдрийн бэрхшээл маргаашийн зовлон.
☝Та юу хийх дуртай вэ?
☝Мөнгийг гол зорилгоо болгохын оронд өөрийн хийх дуртай зүйлийн араас явж, түүнийгээ маш сайн хий. Тэгвэл тэр мөнгө болон бусад материаллаг эд зүйл үр дүнд нь хамтдаа ирнэ.
☝5 үнэн:
Үнэн 1. Дээшээ ахиж, хөгжиж байгаа бол айдас үргэлж гарч ирнэ.
Үнэн 2. Айдсыг устгахын тулд тухайн айгаад байгаа юмаа барьж авч хийх.
Үнэн 3. Өөрийнхөө тухай эерэг бодолтой болохын тулд юу хүсч байна түүнийгээ хийх.
Үнэн 4. Шинэ юм хийж, шинэ хүмүүстэй танилцах, шинэ орчинд орохоос та ганцаараа айгаад байгаа юм биш бид бүгд айдаг.
Үнэн 5. Айдастайгаа нүүр учирч устгах нь нэг айдастайгаа насан туршдаа амьдарснаас хамаагүй дээр. – Susan Jeffers “Айдсыг мэдэр…гэлээ ч гэсэн хий” номноос
☝Өөртөө итгэх итгэлийг дээшлүүлж, өөрийн үнэлэмжийг сайжруулах нэг арга бол AFFIRMATION буюу ӨӨРИЙГӨӨ ЯТГАХ арга байдаг. 10.27.11
☝Бид юу бодож байна, бид өөрсдөндөө юу хэлж байгаагаас шалтгалж бидний гаднах дүр төрх үүсдэг. Өөрийн үнэлэмж дээгүүр, өөртөө итгэлтэй хүний гаднах дүр төрх, биеэ авч явах байдал хүртэл өөрчлөгддөг. 10.21.11
☝Хэрвээ өөрийгөө шүүмжилснээр нөхцөл байдал сайжирдаг гэж боддог бол дахин нэг сайн тунгаан бодоорой.
Судалгаагаар өөрийгөө шүүмжилж зовоодог хүмүүс илүү их гуниг гутрал, санаа зоволтонд орохоос гадна сайн сайхан амьдрах горьдлого, найдвараа алддаг гэж тогтоосон. Тиймээс өөрийгөө зовоох уу, болих уу гэдэг нь зөвхөн таны сонголт.
☝Ажил бүтэхгүй байх, алдаа гаргах зэрэг тохиолдлууд ажил амьдралын нэг хэсэг байдаг ба энэ бүгдийг даах чадвар нь амжилтанд хүрэгчдийн бас нэгэн онцлог чанар болдог. 10.19.11
☝Хэн нэгнийг байнга буруутгаж, шүүмжилдэг хүн үргэлж өнгөрсөнд амьдардаг бол хариуцлагатай, хариуцлагыг өөр дээрээ 100% авч чадсан хүн ирээдүйрүү чиглэж, ирээдүйг харж амьдардаг.
☝Хүн сэтгэл догдолсон үедээ эрч хүчээр дүүрэн байдаг. Яг тэр үед эрч хүчээ ашиглаж алхам хийж мөн тэр сэтгэл догдолсон мөч өнгөрсөн ч гэсэн эрч хүчээ цааш нь үргэлжлүүлэх чадвараа хөгжүүлж чадснаар амжилтанд хүрнэ.
☝Зөвхөн жингээ хасах гэж эсвэл жингээ барих гэж биш урдаа тавьсан зорилго өөд зоригтой алхах гэж, хийх гэсэн ажлаа хойш тавьдаг назгайралтаасаа гарахын тулд БИЕИЙН ТАМИР СПОРТ-оор би хичээллэдэг!
☝Өнөөдрөөс өөртөө зөвшөөрлийг өгье!
☝Бид бага байхдаа ямар нэгэн юм хийхдээ заавал аав, ээж, эгч, ах, эмээ, өвөө, багш нараасаа зөвшөөрлийг эхлээд авдаг байсан. Тэр маань хөгжөөд, бидний дадал зуршил болсон ба одоо ч гэсэн хэдий амьдралаа гартаа авчихсан мөртлөө тэр зангаа тавьж чадахгүй ямар нэгэн юм хийхдээ бие дааж шийдвэр гаргаж чадахгүй хэн нэгний “за” эсвэл “үгүй” гэдгийг сонсох гээд байдаг тал бий.
Тиймээс өнөөдрөөс өөрийгөө сонсож, өөртөө зөвшөөрлийг өгөх дадал зуршлыг сонгоцгооё!
☝Өөрийгөө хөгжүүлж зорилгодоо хүрэхийн тулд бид өөрийгөө хөгжүүлж зорилгодоо хүрэх шийдвэр гаргах хэрэгтэй.
Энэ шийдвэрийг хааяа нэг өдөр биш, магадгүй долоо хоногт нэг удаа биш, цаг завтай болсон үедээ биш, ӨДӨР БОЛГОН өөртөө гаргах нь зөв. Жижигхэн алхам хийсэн ч гэсэн гаргасан зорилго өөд аваачдаг учраас зөв шийдвэрийг алхам бүрдээ гаргаж түүнээсээ эрч хүчийг олж авцгаая!
☝”Амжилтанд хүрэгчид хэзээ ч бууж өгдөггүй. Бууж өгөгчид хэзээ ч амжилтанд хүрдэггүй.”
☝”Хүнийг найзалж байгаа найзаар нь танина.”
☝Хүнээс гарч байгаа энерги халдвартай байдаг. Бид ямар хүмүүстэй хамт цагийг өнгөрөөж байгаагаас шалтгаалж бидний юу хийх, юу бодох, ямар мэдрэмж төрөх нь олон янз байдаг. Хэрвээ амьдралдаа байнга гомдоллодог хүнтэй нийлбэл тун удахгүй өөрийн амьдралаа гомдоллож эхлэнэ. Өөдрөг сайхан хүнтэй нөхөрлөвөл улам өөдрөг сайхан болно. Тиймээс аз жаргал, амжилтыг сонгохыг хүсвэл өөдрөг, эерэг, үнэнч, зорилготой, жинхэнэ өөрөөрөө байгаа хүмүүсийг олж нөхөрлөцгөөе!
☝”Энэ дэлхий дээр хийж чадахгүй зүйл гэж үгүй, амжилтанд хүргэдэггүй зорилго гэж байхгүй.”
☝Ямар нэгэн зүйлийг хийх нь чухал гэж бодсон тохиолдолд чи хийж чадна. Оюун ухаандаа бодсон л бол чиний тархи түүнийг чинь хүлээж авч чи түүндээ итгэх болно, биелүүлэх болно.
☝Хааяа танд эргэлзээ төрдөг үү?
Эргэлзээ төрснөөр өөрт ирэх гайхамшгийг холдуулж байдаг.
☝Залуу насанд гал дөлтэй, залуу насанд эрч хүчтэй, залуу насандаа гялалзана, залуу насандаа тэгэхгүй юм бол өөр хэзээ гэж? гээд л … ярьцгадаг. Тэгээд нас ахиад ирэхэд залуудаа чадаагүйдээ харамсдаг тохиолдлууд их байдаг. Бид өөрсдөндөө хөгширчихлөө гээд хязгаар тавьчихдаг болохоос биш 30 гарсан ч, 40 гарсан ч , 50 гарсан ч хамаагүй гялалзахад насны ялгаа хамаарахгүй ээ!!!
☝Мөрөөдлөө дагаж огт мэдэхгүй газар хөл тавих уу эсвэл дасал болсон тухлаг орчиндоо үлдэх үү гэдэг сонголтыг хийх боломж хүн бүрт бий.
☝Уушиг зүрхний үйл ажиллагааг сайжруулах хагийн мундаг дасгал бол ГҮЙХ.
☝Ажилдаа амжилт гаргахыг хүсвэл, бизнесээ сайжруулахыг хүсвэл, хүссэн амьдралаараа амьдрахыг хүсвэл, хүссэн орчиндоо орохыг хүсвэл хаана ч байсан хамаагүй, мөнгөгүй ч бай, зовлон бэрхшээл дунд ч бай, насаараа идэх хөрөнгөтэй ч бай, том амжилтыг гаргасан ч бай хамаагүй оюуны хөрөнгө оруулалтыг зогсоож болохгүй. Үргэлж өөрийгөө хөгжүүлж боловсруулах нь чухал.
☝Амжилттай яваа том компани коорпрацууд бизнесээ улам сайжруулахын тулд нийт олж байгаа орлогоныхоо 3% – ийг зөвхөн ажилчдыгаа хөгжүүлж боловсруулахад зарцуулж чаддаг, тийм ч учраас амжилттай байдгийн адил бид ч гэсэн орлогоныхоо 3% -ийг зөвхөн өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулах шийдвэрийг гаргаснаар том амжилтанд хүрч чадах билээ. Жнь: Сарын орлого 500,000₮ байлаа гэж бодоход 15,000₮ төгрөгийг өөрийгөө хөгжүүлэхэд зориулж, ном худалдан авах ч юм уу, сургалт семинарт оролцох жишээтэй.
☝Бид үргэлж цаг хугацаа ямар хурдан өнгөрч байгааг гайхдаг. Хэрэв бид амьдралдаа зорилгогүй, чиглэл үгүй, найз нөхөдгүй бол энэхүү өдрүүд утгагүй санагдах биз. Харин өдөр болгон баяр баясгалангаа мэдэрч, мөрөөдлөө биелүүлж, өөрийнхөө өчүүхэн нэг хэсгийг ч гэсэн хамаагүй бусдад зориулж, тусалж өнгөрөөвөл өдөр бүрээ дурсамжтай сайхнаар бүтээх боломжтой.
☝Биеийн тамир спортоор нэг өдөр хичээллээд “за одоо би насан туршдаа эрүүл” гэж хэлдэггүйн адил зорилгоо нэг удаа гаргаж биччихээд “за одоо биелнэ” гэвэл утгагүй.
Тиймээс бид ӨДӨР БҮР зорилгоо бичиж, төлөвлөж, уншиж, харж, төсөөлж, мэдрэх хэрэгтэй. Хэзээ зогсоно мөрөөдөл маань тэнд зогсоно.
Учир нь ЗОРИЛГО – амжилтын эх үүсвэр. Ямарваа юманд гаршиж, амжилт гаргахын тулд бид үндэс эх үүсвэрийг сайтар сурж, дахин дахин давтаж байдагтай яг ижил.
☝Амьдралаа тэнцвэртэй байлгахын тулд
1. Өөрийгөө хөгжүүлэх, мэдлэгээ дээшлүүлэх
2. Гэр Бүл, Эруул Мэнд, Хувийн Амьдрал
3. Бизнес, Ажил Мэргэжил, Санхүү
4. Эд материаллаг зүйлсийн зорилгоо тус бүр нэг нэгэнгүй тодорхой гаргах хэрэгтэй.
☝Зорилго яагаад үйлчилдэг вэ?
1. Бодол бодит болдог. Хүн юу бодож түүн дээрээ удаан хугацаагаар анхаарлаа төвлөрүүлж чадаж байна тэр хэмжээгээр давамгайлж буй бодлын дагуу үргэлж хөгжиж, хувьсаж байдаг. Хаана байна? Юу хийж байна? бүгд юу бодож, санаж явдгаас шалтгаалдаг.
2. Зорилго гаргаж, бичсэнээр хүний оюун ухаан болон далд ухамсарт “Яг одоо чиний байгаа энэ амьдрал хүссэн амьдрал чинь биш” гэдгийг мэдүүлж өгдөг учраас зорилгоо билүүлэх эерэг шахалтыг үүсгэдэг.
☝Бид бүгд амьдралаа гартаа авч явдаг боловч 100% авч явж чадаж байна уу? Зарим хүмүүс хариуцлагыг 100% хүлээхийг хүсдэггүй. Асуудалтай тулгарсан үедээ давж гарахын оронд үргэлж буруутанг хайж олж, хэн нэгнийг эсвэл цаг агаар… г.м. -ийг буруутгаж өөрсдөө хохирогч болчихоод түүндээ дараа нь бухимддаг.
Бидний амьдрал зөвхөн биднээс хамааралтай. Хэн ч бидэнд туслахгүй, хэн ч биднийг аврахгүй. Өөрийнхөө амьдралыг 100% хариуцаад ирэх тохиолдолд том алхамууд авч эхэлдэг.
☝Хүн хаана ч байсан хамаагүй зөвхөн хүсэл байгаа тохилдолд юу ч хийх чадалтай. Та монголд байна уу, орост байна уу, африкт байна уу хамаагүй. Зөвхөн тархин дотроо хаана байна гэдэг хамгийн чухал. Хүн амьдралдаа нарийн тодорхой зорилго гаргаад түүнийгээ бичээд, төлөвлөөд, алхам аваад эхлэхэд амьдрал өөрийн зөвхөн эрхгүй таны хяналтанд орж эхэлдэг. Тиймээс найзаа, хэрвээ зорилгоо гаргаагүй бол өнөөдөр өөртөө цаг зав гаргаж байгаад бичээд үз. Хаана очиж амьдармаар байна гэдгээ, юу хийх хүсэлтэй вэ гэдгээ бүгдээрэнгий нь нэг нэгэнгүй бичээд чи түүнийхээ төлөө өнөөдөр юу хийж чадах вэ гэдгээ гаргаад, хийгээд үз. Хандлага шал өөр болж эхлэнэ гэдгийг би амлаж байна.
☝”Бодол бодит болдог.”
☝Ямар нэгэн юм бүтээхэд хүн
1-рт оюун ухаандаа бүтээдэг
2-рт бодитоор бүтээдэг
Хүн юу бодож түүнийгээ удаан хугацаагаар тархиндаа хадгалж чадна тэр бодол бодит болдог.
☝Амжилтанд хүрсэн, амжилттай яваа хүмүүс юу хүсч байгаагаа ихэвчлэн боддог. Дундаж хүмүүс юу хүсэхгүй байгаагаа ихэвчлэн боддог.
Тиймээс юу бодохоо болгоомжтой сонгох хэрэгтэй.
☝Санаа зовоож байгаа бүх асуудлуудаа жагсааж бичээд, асуудал болгоноос би энэ асуудлаас хэрхэн гарах вэ гэдэг аргыг олоод бичээд үз.
Жнь: Манай дарга надад чөлөө өгөх болов уу? үгүй болов уу? гэж шаналахын оронд цаг нь ирэхийг хүлээлтгүй өнөөдөр шууд асууж мэдэх. “болно”, “болохгүй” гэдэг хариултанд бэлэн байх.
Хэрвээ өгвөл сайн байна, өгөхгүй бол цагийн хуваарьдаа эртхэн шиг өөрчлөлт хийх хэрэгтэй.
☝Санаа зоволтыг хэрхэн устгах вэ?
1. Санаа зоволт нь эргэлзээ төрснөөс үүсдэг. Тиймээс бид тодорхой шийдвэр гаргаж алхам хийж эхлэх
2. Хүн амьдралдаа зорилго гаргаагүйгээс болж ирээдүйдээ итгэлгүй санаа зовж эхэлдэг. Зорилгоо тодорхой гаргаж түүнийхээ араас явах
3. Системтэй, сайн бодож тунгаасан, шийдэмгий үйлдэл хийх. Гарсан үр дүнг хүлээж авахад бэлэн байх
☝”Хэн таныг уурлуулна тэр таныг эзлэнэ”~Elizabeth Kenny
☝Хэрвээ та хэн нэгэнд уурлаж, тэр уураа гэр орондоо авчраад л эсвэл найз нөхөддөө яриад л нервтээд байвал таныг уурлуулсан тэр хүн таныг бүүр эзэмдчихсэн байна гэж бодох хэрэгтэй. Учир нь таны ярианы сэдэв тэр чигтээ нөгөө хүн дээр чиглэсэн ба та бүүр тэр хүнээр амьсгалж байвал яахуу 🙂
☝Бид бүгд алдаа гаргадаг. Алдаа гаргахгүйгээр амьдрах боломж байдаггүй. Алдаа гаргаж байж амжилтруу ойртдог. Харин гаргасан алдаагаа хэр их давтаж байна вэ?
☝Алдаа гаргахаас айгаад, хийх гэсэн юмаа хийхээ болих нь амьдралдаа гаргаж байгаа хамгийн том алдаа. Гаргасан алдаагаа олж тогтоож, дүгнэж, засаж, арга барилаа өөрчилснөөр гаргасан алдаагаа дахин давтахгүй урагшилна.
☝Зүгээр мөнгөтэй болмоор байна гэж бодохын оронд яагаад мөнгөтэй болмоор байна вэ гэдэг шалтгаанаа гаргаж, яаж мөнгөтэй болох вэ гэдэг аргыг мэдэх нь хавгүй дээр.
☝100 сая төгрөгтэй болмоор байна уу?
100 сая төгрөг хийж чаддаг тэр хүн болмоор байна уу?
☝1. Юу хүсч байна түүнийгээ ЗОРИЛГО болгоод биччих 2. Бичсэн зорилгодоо хүрэхийн тулд ТӨЛӨВЛӨХ хэрэгтэй. 3. Төлөвлөгөөний дагуу ӨДӨР БҮР АЖИЛЛАХ хэрэгтэй дээ. Ингэж чадвал чиний хүссэн болгон биелэх ёстой.
☝Урьд өмнө амжилт гаргаж үзээгүй талбар дээр амжилт гаргахын тулд, өөрийнхөө болж үзээгүй тэр хүн болохын тулд урьд өмнө огт хийж үзээгүй зүйлүүдийг хийж үзэх хэрэгтэй болдог.
☝100 нэлээн гарсан өвгөнөөс сурвалжлагч асуусан нь:
“Таны өнгөрсөн амьдралд харамсмаар юм байдаг уу? Түүнийгээ хуваалцаач?” гэхэд өвгөн хариулсан нь: “Ингэж удаан амьдрахаа мэдсэн бол биеэ сайн боддог байж дээ” гэж хариулсан байгаа юм. Үнэн шүү! Биеэ сайн бодох нь чухал.
☝Бусад юу хийгээд, юу эдлээд явах нь миний хэрэг биш. Би өөрийнхөөрөө амьдраад, өөрийгөө хөгжүүлж, бусдын төлөө юу хийж, юу өгч чадах вэ гэдэг маань надад чухал.
☝Та өөрийнхөө биений зарим нэг хэсэгт сэтгэл гонсойдог уу? Тэгшхэн хөлтэй байсан бол, бяр булчинтай байсан бол, давхраатай нүдтэй байсан бол гээд л…..
Тэгвэл ингэж бодохын оронд маажига ч гэсэн хүрэх газар минь хүргэдэг хөл, онигор ч гэсэн харах юмаа харж чаддаг нүд, сульдак ч гэсэн найз охиноо өргөчихдөг юмаа гэж бодох хэрэгтэй.
Өөрийнхөө биений хэсэг бүрт би дуртай гэж өөртөө хэлээрэй.
☝Хэн нэгэн сайхан харагдаж байвал сайхан харагдаж байгаагий нь тухайн үед нь шууд хэлэх, мундаг байвал мундгийг нь хэлэх хэрэгтэй. Яагаад үгүй гэж… Заримдаа бид дүлээд хэлж чаддаггүй, хэлчихээр дээр гарчих гээд байгаа ч юм шиг эсвэл дор нь орчих гээд байгаа ч юм шиг.
Бие биенийгээ амьд байх үед сайхан бүхнийг мэдэрч, сайхан бүхнийг мэдрүүлэх ГОЁ шүү! Үхсний дараа мянга хэлээд нэмэргүй гэдгийг бид аль хэдийн мэднэ.
☝Шинэ юм оролдож үзэхээс бүү ай, бусад юу гэх бол гэдгээс бүү ай, алдаа гаргачих вий гэдгээс бүү ай, чадах болов уу гэдгээс бүү ай! Айдас-аас зайлсхийхийн оронд нүүр тулж айдсаа устгана.
☝АЙДАС = (АЙ)мшигтай (ДА)йсанг (С)өнөөе!
☝Нэгхэн удаагийн үйлдлээс амжилт ирэхгүй. Энэ нэг удааагийн үйлдлээ дадал зуршил болгож чадснаар амжилтанд хүрнэ.
Бидний эрүүл мэнд, зан ааш болон амьдралын нөхцөл байдлууд бүгд бидний үүсгэсэн дадал зуршлаас хамааралтай байдаг.
☝”Харахын тулд би нүдээ аньдаг” – Paul Gauguin
☝Амьдралаас хүсч байгаа бүхнийгээ бүтээхийн тулд өөрсдийн төсөөлөх хүчийг ашиглах хэрэгтэй.
☝Хэрвээ чамд ямар нэгэн юм таалагдахгүй байвал түүнийгээ өөрчил. Өөрчилж чадахгүй бол түүнд хандах хандлагаа өөрчил. БИТГИЙ ГОМДОЛЛО!
☝Өөрөө өөртөө итгэл байхгүй бол дотоод сэтгэлээрээ үхмэл мэт байна. Найз нөхөд, үр хүүхэд, гэр бүлийн хүндээ итгэл байхгүй бол хоорондын харьцаа үхмэл мэт байна.
Амьдрахад итгэл шаарддаг. Итгэл алдвал амьдралын утга учир алдана. Амьдралынхаа утга учрыг алдвал амьдралаа алдаж байгаа нь тэр.
☝Өөрсдийн амжилтыг тэмдэглэцгээе!
☝Та өнөөдөр өөртөө юу амлаж түүнийгээ гүйцэтгэв? Жижигхэн ч гэсэн хийж бүтээсэн болгоныгоо, гаргасан үр дүнгээ, сэтгэлийнхээ ханамжийг мэдэрч өөрөө өөртөө талархаж, баяр хүргэ!
Урмын үг хүлээж авав уу…
Биеийн тамираар хичээллэв үү…
Төлбөр тооцоогоо дуусгав уу…
Зөв хооллов уу… Өөрсдийн амжилтыг тэмдэглэцгээе!
☝Та юу хийхээсээ халширч хойш нь тавьж байна? Тэр таны хамгийн түрүүнд хийх ёстой юм байдаг. Түүнийгээ барьж авч хий! Битгий халшир, битгий эмээ, битгий ай!
☝Алдахаасаа айж байна гээд хойшлуулаад байвал бид юу ч хийж чадахгүй. Алдвал бид одоо байгаа амьдралдаа эргээд орох нь гарцаагүй боловч бид нэгээр илүү туршлага сууж байгаа юм.
☝Амжилтанд хүрэхийн тулд өөртөө тусгай цаг зав гаргаж, таны амьдрал өнөөдөр ямар байна? 1 жилийн дараа ямар байх вэ? 5 жилийн дараа ямар байх вэ? 10 жилийн дараа ямар байх вэ? гэж сайн бодон төсөөлж, шийдвэрээ гаргаж, зорилго болон тvvндээ хvрэх төлөвлөгөөгөө гаргаж, өөрийнхөө ямар онцгой чанаруудыг улам цааш нь хөгжүүлж, ямар сул талуудыг засаж сайжруулах вэ? гэдгийг сайн тунгаан бодоорой.
☝Бид сошиал медиа дээр багагvй хугацаа өнгөрөөж, өөрсдийн тухай бичиж, бусадтай сэтгэл санаагаа хуваалцаж байдаг. Тэгвэл энэ сайхан vнэгvй боломжуудыг ашиглаж өнөөдрөөс эхэлж “БИ” гэдэг брэнд vvсгэж өөрийгөө сурталчилж эхэлцгээе!
☝Сайн сайхан бүхнээс суралцацгаая!
☝Амьдрал дээр, ажил дээр хаана ч хамаагүй мэдэхгүй чадахгүй зүйл гарч ирвэл туршлагатай, амжилттай яваа хүмүүсээс асууж байх хэрэгтэй. Амжилттай яваа хүмүүс бусдыг амжилтанд хүргэхэд туслах сонирхолтой байдаг.
Зөвхөн асуугаад зогсохгүй сурч мэдсэн болгоныгоо хэрэгжүүлэх нь маш чухал.
☝Юу хүснэ түүнийхээ хойноос тууштай явж чадвал ертөнц түүнийг тань гарцаагүй өгнө.
☝Өөрийгөө олж авах оновчтой арга бол дуртай юмаа хийж эхлэх.
☝Уур уцаар чинь танруу довтолбол ганцаардал цагийг бушуухан аваарай.
☝Хүмүүсийг шууд буруутгаж шүүмжлэхийн оронд танд ямар сэтгэгдэл яагаад төрөх болов гэдгийг тайлбарлавал зохистой.
☝Хvний яриаг сайн гvйцэд сонсох нь сайн дадал зуршил…
☝Таныг хүн шүүмжилж байна гэдэг нь танруу анхаарлаа тодорхой хэмжээгээр хандуулж байна гэсэн үг. Шүүмжилсэн хүний эсрэг уурлаж хана босгохын оронд гүүр босгох нь дээр болов уу…..
☝Өөрт тохиолдсон бэрхшээлийг дийлшгүй, мөнхийн саад тотгор гэж харахын оронд зөвхөн түр зуурын бүтэлгүйтэл гэж бодох хэрэгтэй. Итгэлээ бүү алд!
Хэдий азгүйтэл тохиолдсон ч эргээд босох эрч хүч байнга байдаг гэдгийг санаарай!
☝Аар саархан өчүүхэн юман дээр анхаарлаа төвлөрүүлэхийн оронд амьдралынхаа зорилго дээр анхаарлаа төвлөрүүл.
☝Шинэ санаа төрөв үү? Түүнийгээ шууд хэрэгжүүлж эхэл! Битгий хүнээс асуу! Битгий хүлээ! Өөртөө зөвшөөрлийг өг! Өөртөө итгэ!
☝Амжилтанд хүрэхийг хүсвэл “магадгүй”, “найдаж байна”, “бүтээсэй” гэх мэт үгийг бүү хэрэглэ. “Чадна”, “Бүтнэ”, “Итгэж байна” гэсэн үг хэрэглэ.
☝Та хайрлагч, Би хайрлагч, Бид бүгд хайрлагчид……..
Бид зүрх сэтгэлийнхээ гүнд эргүүлээд хайрлагдах юмсан гэж хүсдэг.
Бусдын хойноос хайр нэхэж битгий яв. Түүний оронд өөрийгөө хайрла. Тэгвэл чи хэнд хайраа өгөхөө сайн мэднэ……
☝Амьдралд тохиолдож буй бүх зүйлс санамсаргүйгаар, тохиолдлоор үүсдэг үү?
☝Би бодохдоо бүх юм төлөвлөгөөний дагуу амьдралын хуулиудын дагуу явагддаг гэдэгт итгэдэг. Хэрвээ амьдралдаа зорилго тавьж түүнийгээ төлөвлөөгүй бол амьдралд ЯЛАГДАЛ хүлээхээр төлөвлөжээ гэж үзэж болно.
☝Амьдралаа сайжруулахын тулд өдрийн 2-хон цагийг өөрийнхөө төлөө, ар гэр, үр хүүхдийнхээ төлөө, ач гучийнхаа төлөө зарцуулж чадах уу? Тийм, би чадна гэсэн шийдвэрийг яг одоо гаргаж чадах уу?…….
☝Гаргасан зорилго руугаа Зөвхөн 2 цаг илүү өдөрт зарцуулж чадснаар бидний амьдрал асар томоор өөрчлөгдөнө. Зөвхөн 2 цаг илүү зарцуулснаар амьдралынхаа төлөө, санхүүгийн тухай санаа зовохоо зогсооно.
☝Амжилтанд хүргэх амттай жор: Тэвчээр + Шаргуу зан + Хөлс хүч
☝Хэн ч биднээс илүү биш, хэн ч биднээс илүү ухаантай биш. Хэрвээ хэн нэгэн илүү гэж бодож байгаа бол тэд зөвхөн хийх ёстой юмаа хойш тавилгүйгээр хийдэг хүмүүс.
Хийх ёстой ажлаа хойшлуулдаг зуршил бидний цагийг хулгайлахаас гадна бидний амьдралыг хойш нь татдаг.
☝Ажиллаж байгаа талбар дээрээ амжилт гаргахын тулд мөрдөх 3 алхам
1. Өдөр болгон 60 минут мэргэжлийн дагуу ном унших
2. Хаана ч явсан (машин дотроо, автобусанд, гадуур явахдаа) мэргэжлийн дагуу эсвэл өөрийгөө хөгжүүлэх Е-ном, аудио СД сонсож байх
3. Сургалт семинарт үргэлж хамрагдах
☝Амьдрал заримдаа галзуурмаар……. “БИ” цагийг өөртөө гарга!
☝Хаалга тогшихоос наана онгойлгож өгдөггүйн адил алхам авахаас нааш амжилт ирэхгүй. Амжилтын хаалгаа одооноос эхэлж тогшоорой.
☝Хүн бүрт өдрийн 24 цаг бий. Чи хэдэн цагийг телевиз-нд зарцуулж байна вэ? Энэ нүдний бохийг зажилахаа зогсоосноор өөртөө өөгөөжтэй цагийг уртасгана.
☝Зорилгоо бичээд түүнийгээ биелүүлэх товлосон өдөр гаргах тухай би урьд нь хэлсэн. Зарим тохиолдолд бид товлосон хугацаандаа зорилгоо биелүүлж чаддаггүй. Тэглээ гээд битгий бууж өг. Дахин өдөр товлож төлөвлөгөөгөө өөрчлөөд үз. Бидний зорилго нэг боловч хүрэх зам өөр өөр байж болно.
☝Өнгөрсөнд болсон амьдрал чинь одоо болтол чамд саад болдог уу? Хэрэв тийм бол өнгөрснийг орхи, битгий бод. Зөвхөн эерэг, чамайг дэмжсэн сайхан бодол дээр анхаарлаа төвлөрүүл. Өнгөрсөн амьдралаа тэр чигт нь цуцал.
☝Хэрвээ чи өөрийгөө огт өөрчлөхгүйгээр яг одоо байгаагаараа, хийдгээ хийгээд үргэжлүүлэх юм бол амжилтанд хүрч чадахаар байна уу? Дахин нэг сайн хараад, тунгаан бодоод үз……. Хэрвээ үгүй бол өөрийгөө өөрчлөх алхам яг одооноос авч эхлэээрэй!
☝Бүхэл бүтэн амьдралынхаа турш юу хүсч байгаагаа мэдэхгүй, тавьсан зорилгогүй байна гэдэг аймшигтай.
Зорилго байхгүй бол санаанд оромгүй, хүсээгүй зүйлстэй нүүр учрах нь их.
☝Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүргэх дадал зуршилтай болох хэрэгтэй.
Амжилтанд хүргэх дадал зуршил гэж юу вэ гэвэл хүмүүсийн хийх дургүй зүйлс байдаг. Хүмүүсийн хийх дургүй юм нь юу вэ гэвэл амжилтанд хүрсэн хүмүүс ч мөн адил хийх дургүй юмнууд байдаг. Гэвч тэд дургүй ч гэсэн хийдэг. Яагаад гэвэл ирэх үр шимийг нь ойлгодог учраас ТЭД ХИЙДЭГ.
☝Хаана ч явсан хамаагүй (автобусны буудал дээр, цахилгаан шатанд, хүлээлгийн танхимд…) яриа өдөж, өөрийгөө танилцуулах зуршлыг хөгжүүлэх.
Өөрийгөө бусдад хэн бэ, юу хийдгээ танилцуулах боломжийг байнга хайж гаргаснаар өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүдэхээс гадна чамайг дэмжих, чамд туслах, адилхан хүсэл эрмэлзлэлтэй хүмүүстэй таарах боломж их.
Дуугай чимээгүй яваад байвал чамайг хэн ч хаанаас ч олж, сонирхохгүй шүү!
☝”Ирээдүйн амьдралаа хардаг бол гоё шүү” гэж бодож байгаагүй хүн бараг үгүй. Зарим хүмүүс үзмэрч дээр очиж ирээдүйгээ уншуулдаг.
☝Хэрэв бид амьдралдаа зорилготой, түүнд хүрэх төлөвлөгөөтэй, биелнэ гэдэг итгэлтэй, түүнийгээ төсөөлж, харч, мэдэрч чадах юм бол бид ирээдүйгээ харж байна гэсэн үг. Мөн хаана хүрэхээ маш сайн мэдэж байна гэсэн үг.
☝ӨӨРӨӨ ӨӨРСДИЙНХӨӨ ҮЗМЭРЧ БОЛЦГООЁ!
☝Өдөр болгоныг амжилттай өнгөрөөж байгаагаа хэрхэн мэдэх вэ?
Өнөөдөр өөрийнхөө амьд явааг мэдрэх юу хийв?
…..хэн нэгнийг баярлуулах, шинэ зүйлс сурч, өөрийгөө хөгжүүлэх, хамгаас хайртай хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрөөх, биеийн тамир спортоор хичээллэж, дасгал хийх зэрэг чиний амьдралд зөв энерги өгдөг, амьдрах шалтгаан өгдөг үйлдлүүд хийснээр өдрийг амжилттай өнгөрөөлөө гэж бодох хэрэгтэй.
☝Хүмүүс чамайг гомдоох, доош нь чихэх, хэл амаар доромжлох тохиолдлууд зөндөө гардаг.
Тэр хүмүүс ихэвчлэн өөрийн үнэлэмж муутай, өөрөө өөртөө итгэдэггүй, айдас ихтэй, гутранга хүмүүс байдаг.
Тиймээс тэд бусдыг өөрийн төвшинд оруулахын тулд элдэв үгээ цацаж, бусдыг доош чангааж явдаг.
Тийм учраас БИТГИЙ ТОО! Зөвхөн өөрийнхөө зорилгодоо анхаарч үргэлжлүүлэн хийх нь чиний жинхэнэ хэн бэ гэдгийг илэрхийлнэ.
☝Өнөөдөр чи аль шатанд байна хамаагүй амжилт ирнэ гэдэгт итгэ, түүнийгээ төсөөл, мэдэр.
Хэрвээ хүмүүс чиний урмыг хугалсан, бэрхшээл тоочсон зөвлөгөө өгсөн ч тэдэнд талархаад цааш үргэжлүүлэн яв. Ондоо дэмжих хүн зам дээр гарч ирнэ.
Өөрийгөө хараах, өөртөө муу муухай үг хэлэхийг бүү зөвшөөр. Чам шиг ийм мундаг, зөв бодолтой, зорилго руугаа тэмүүлсэн хүн маш ховор. Яваад хүссэнээ олж авдаг нь ЧИ мөнөөс мөн. АМЖИЛТ!
☝Бид төрсөн өдрөөрөө үргэлж халуун дулаан мэндчилгээ болон янз бүрийн бэлэг хүлээн авдаг. Үүнийгээ мэддэг учраас хүлээн авахдаа бэлэн бөгөөд нээлттэй байдаг.
Яг үүний адил бид өдөр болгон бусдаас халуун дулаан үг сонсож мөн янз бүрийн бэлгэгнүүдийг хүлээн авч байдаг боловч үүнд үргэлж бэлэн, нээлттэй байж чаддаггүй.
Тиймээс өдөр болгоныг “МИНИЙ ӨДӨР” гэж бодож эдгээр бэлэгнүүдийг хүлээж авахад бэлэн бай.
☝Том ч бай жижиг ч бай хамаагүй тусалж дэмжсэн бүх хүмүүст ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ талархлаа илэрхийл.
☝Хүүхэддээ, ханьдаа, даргадаа, хамтран зүтгэгчиддээ, ажилчиддаа, рестораны зөөгчид, цэвэрлэгчид таларх. Мөн тэр ч байтугай машин тавих зогсоол олдсонд, ногоон гэрэл ассанд таларх.
☝Чи амьдралдаа үргэлж гомдоллодог хүмүүсийн нэг биш биз?
☝Ихэнх хүмүүстэд гомдоллох нь зүршил болсон байдаг. Бороо ороход бороо орлоо л гэнэ, хүйтэн байна л гэнэ, халуун болсон ч халуун байна гэнэ. Гомдоллоснор ямар нэгэн юмыг сайжруулдаг билүү? Үгүй!
☝Тиймээс бороо орлоо гэж гомдоллохын оронд бороо ордог учраас хаврын улиралд би дуртай эсвэл хаврыг сайхан болгодог гэж бодох нь зүйтэй.
☝Бидний оюун ухаанд янз бүрийн бодол орж гарч байдаг. Тэр бодол болгонд битгий итгэ! Зөвхөн урам, хүч өгсөн бодлыг сонгож, эрч хүчийг өгч чадах үйлдлүүдийг сонгоорой.
☝Бид өдөр болгон цаг минут бүрт өөрөө өөрсдөнтэйгээ тэмцэлддэг.
Чи ялж байна уу? Ялагдаж байна уу? Хэрэгтэй гэж vзсэн ажлаа хийж байна уу? больж байна уу?
Хийхээсээ өмнө хийхгүй байх шалтаг хайх тэр үед өөрийгөө зогсоож, хийх естой ажлаа хийж, өөрийгөө даван дийлж чадвал амжилтанд хүрнэ.
☝Хэрвээ би тэгсэн бол…? гэж гайхаад насыг барж байснаас одооноос эхэлж эрсдэл авч эхлэх нь зөв.
☝Биднийг хүрээлж буй болон нийлж байгаа хүмүүс бидний амьдралд маш их нөлөө үзүүлдэг гэдгийг ойлгох нь чухал.
☝Өнөөдөр чамайг ямар хүмүүс хүрээлж байна вэ? Нэг сайн хардаа! Эдгээр хүмүүс чамайг доош нь чангааж байна уу? дээш нь түлхэж байна уу?
☝Амжилтын оргилд хүрэхийн тулд чамайг байнга дэмжиж, урамшуулж, зоригжуулах хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл!
☝Өөрт байгаа сайн чанаруудыг өдөр болгон өөртөө сануулж бай!
Бусдаас ялгарах зан чанар, дүр төрх чинь чиний онцгой чанар гэдгээ бүү март, өөрийгөө хайрла!
☝Ихэнх хүмүүс мөрөөдөлдөө 4 сарын 1 гэж хэлдэг нь харамсалтай. Мөрөөдөл биелдэг. Битгий бууж өг.
☝Мөрөөдлийнхөө зүг итгэлтэй яв!
Төсөөлсөн тэр амьдралаараа амьдар!
☝Хавар ирлээ!!!
Хаврын дулаан уур амьсгалыг авчирч, өвлийн хүйтэн бодлоо өвөлтэй нь үлдээх цаг боллоо!
Өвлийн саруудад болж өнгөрсөн сайн сайхан бүхнийг дахин нэг санаж, түүндээ талархаарай.
Навч, цэцэг, ногоо дэлбээлж ургахын адил бид ч гэсэн дэлгэрч гэрэлтэнэ.
☝Хүн болгонд сайн муу чанар байдаг. Хэн нэгэн чамд таалагдахгүй байвал тэр хүнээс ганц сайн чанарыг хайж олж, анхаарлаа зөвхөн тэр чанар дээр нь төвлөрүүлснээр тэр хүн чамд таалагдаж эхлэнэ. Туршаад үзээрэй.
☝Амжилттай яваа хүмүүс зорилгоо хэрхэн биелүүлэх вэ гэдэг дээр төвлөрдөг байхад дундаж хүмүүс тухайн үеийнхээ тухыг илүү эрхэмлэдэг.
☝Тух хайдаг зуршлаа зогсоож чадсанаар ялагдлаас өөрийгөө аврана.
☝Та юу их давтаж хийнэ тэр таны дадал зуршил болдог. Нэгэнт үүссэн дадал зуршлыг эвдэх боломжтой боловч их хугацаа зарцуулна. Тиймээс одооноос юу их давтан хийж байна вэ? гэдэг дээр анхаарлаа төвлөрүүлж, амжилтанд хvргэх сайн зуршлуудыг сонгоорой.
☝Зорилгогүй хүн төөрсөн хүнтэй адил. Зорилготой боловч түүнийгээ төлөвлөөгүй хүн газрын зурагтай мөртлөө түүнийгээ ашиглаж чадахгүй байгаа төөрсөн хүнтэй адил.
☝Зорилгоо гаргаж түүнийгээ төлөвлөж, цаасан дээр бичиж, түүнийхээ тухай байнга бодох болгонд чиний зорилго илүү бодит болно.
☝Бид үргэлж өөрсдийнхөө эсрэг том хашаа босгож өөртөө ирэх амжилтыг хааж байдаг. Энэ хашаагаа нурааж амжилтыг хүлээж авах хаалгаа үргэлж нээлттэй байлга.
☝Хэрвээ чиний амьдрал уйтгартай, хүрээлж байгаа хүмүүс чинь уйтгартай санагдаад байвал тэд биш чи өөрөө уйтгартайгийн шинж! Тэднийг биш өөрийгөө өөрчлөх цаг болжээ гэж бод.
☝Яагаад хүмүүс одоо хийж болох ажлаа хойшлуулдаг вэ гэвэл тэд тухайн ажлыг хийж гүйцэтгэхээсээ өмнө олон -гүй тоочдог. Жнь: мөнгөгүй, боломжгүй, цаггүй, завгүй гэх мэт.
☝Таны амьдрал ямар байх нь та өөртөө юу хэлж байгаагаас шалтгаална. Та өөртөө юу хэлж байна вэ?
☝Амжилтыг өөрөөсөө хай!
☝Биднийг урагшаа алхуулахгүй хойш нь татаж байгаа хамгийн том саад бол өөрийгөө зөвтгөх, өөрийгөө зөөлрүүлэх явдал юм.
Үүнийг анагаах арга бол өөртөө үнэнч байх.
☝Байгалийн гамшиг, аюул осол, зовлон бэрхшээл тохиолдох болгонд бид хvн л болсон хойно айдас төрж, эрч хvчээ алддаг. Гэхдээ айдсаа устгаж, эрч хvчээ эргvvлэн олж авах арга замыг байнга хайх хэрэгтэй.
☝Бидний амьдралд зайлшгүй байх ёстой дадал зуршлуудын нэг бол биеийн тамираар хичээллэж түүнийгээ өдөр тутмын хэрэгцээ болгох.
☝Бид заримдаа ямарваа юмыг төгс төгөлдөр хийж чадахгvй байх гэж айдаг учраас хийдэггvй. Хvн бvр төгс төгөлдөр биш, харин хvн бvрт өөрийн онцгой чанар бий. Тэр сайхан онцгой чанараа хийж байгаа юмандаа гаргаж чадвал ЧИ АУГАА!
☝Бодол санаагаа айдас дээр төвлөрvvлэх болгонд бид өөртөө ирэх гайхамшгийг хааж байдаг.
☝Чи саятан байна уу, од байна уу, эсвэл зvгээр Болдоо юмуу Чимгээ байна уу ялгаагvй бид бvгд аз жаргал, сайн сайхан амьдрал хvсдэг. Бид бvгд ялгаагvй өдөр болгон амьдралын саад бэрхшээл сорилтуудтай нvvр тулгардаг.
Энэхvv саад бэрхшээл сорилтуудаа хэрхэн даван туулж байгаагаас шалтгаалж бидний амжилт өөр өөр байдаг.
☝Гаднах сөрөг нөхцөл байдал болон бусдын хэлсэн сөрөг vгсийг хvлээж авах болгонд бидний өөртөө итгэх итгэл их бага хэмжээгээр унтардаг гэдгийг санаарай. Тэр болгонд өөрийгөө зогсоож “хэнд ч миний эрч хvчийг унтраах чадвар байхгvй” гэдгийг сануулснаар эрч хvчээ эргvvлэн авч амьдралаа эерэг тал руу чиглvvлнэ.
☝Өөртөө итгэх итгэл зөвхөн өөрөөс тань үүснэ!
☝Өөрийн vнэлэмжийг сайжруулахын тулд бид өөрсдийгөө гvн гvнзгий мэдрэх хэрэгтэй. Зөвхөн та өөрийгөө vнэхээрийн хэн бэ гэдгийг мэднэ! Таныг доош нь чихэж гадуурхах, гомдоох хvмvvc байнга гарч ирнэ. Тэднийг бvv сон, зөвхөн өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсоод хvчтэй бай.
☝Та хичнээн олон удаа vгvйсгэгдсэн ч гэсэн битгий бууж өг.
Эерэг бодлоо боддогоороо бод, эерэг vйлдлээ хийдгээрээ хий, өөрийнхөө эрч хvчийг сана, өөрийгөө амжилтанд хvрснээр хар, тэгвэл та амжилтанд хvрнэ.
☝Өөрөө өөртөө итгэх итгэл байхгvй бол дэлхийн ямар ч мундаг хvн таныг амжилтанд хvргэж чадахгvй.
Өөрийгөө амжилттай байгаагаар харж чадсан хvн амжилтанд хvрнэ. Хэрвээ та өөрийгөө амжилттай байгаагаар харж чадахгvй бол амжилтанд хvрэх зvг чигээ алдаж мэднэ.
☝Амжилтанд хvрэх алхам авч эхлэх тухтай нөхцөл байдлыг хvлээвэл хэзээ ч ирэхгvй.
☝Хаана зогсож байна тэндээсээ эхэл, ямар бололцоо байна тvvнийгээ ашигла. Явцын дунд илvv боломжууд гарч ирнэ.
☝Өөртөө байгаа сайн сайхан бүхнийг бусадтайгаа хуваалцаарай. Бусдад чиний гэрэл гэгээ хэрэгтэй шүү!
☝Нийт баялгийн 80% хvн амын 20%-д, vлдсэн 20% хvн амын 80%-д хуваарилагддаг- Парето хууль, 80/20
20%-ийн хvчин чармайлалт 80%-ийн өгөөжийг өгдөг. Нийт vйлчлvvлгчдийн 20% нь нийт орлогын 80%-ийг оруулж байдаг г.м.
Паретогийн энэхvv зарчмыг амжилттай яваа маш олон хvмvvст vйлчилдэг.
☝Зvрх сэтгэлийн тань гvнд нуугдмал хvсэл мөрөөдөл байна уу? – Тvvнийгээ битгий нуу, гаргаж ирээд тvvнийхээ төлөө юу хийх вэ гэж бод.
☝ШИЙДВЭРИЙГ ГАРТАА АВ
Хэн нэгэн чамаас “орой юу хиймээр байна?”, “ямар хоол идмээр байна?”гэж асуухад “харин ээ, чи юу хиймээр байна”, “харин ээ, чи юу идмээр байна” г.м.-ээр эргvvлж асуухын оронд өөрийн сэтгэгдлийг хэлж, тодорхой болгож сурах. Жнь: “би бодохдоо тэгмээр байна”, “би vvнийг санал болгож байна”, “эхлээд тэгье, дараа нь ингэе” г.м.
Vvнийг ажил төрөл дээрээ ч бас зуршил болгоорой.
☝Өөрийгөө хөгжvvлэх болон өөрийн сонирхолын дагуу эсвэл өөрийн сонгосон мэргэжлийн дагуу өдөрт 1 цаг ном уншиж, сонссоноор долоо хоногт дунджаар нэг ном дуусгаж, жилд нийт 50 ном уншина гэсэн vг. Энэ нь бараг мастер хамгаалсантай адил болж байгаа юм.
☝Ямар нэгэн юм хийж бvтээхээсээ өмнө яагаад хийж байгаа шалтгааныг заавал тодруулж байх нь зөв. Жнь: Биеийн тамираар хичээллэх шалтгаан юу вэ? 5 кг жин хасах, 5 кг булчин нэмэх эсвэл эрvvл мэндээ анхаарсных г.м.
☝Хийх ШАЛТГААН гаргаснаар хийхгvй байх ШАЛТАГ- аас өөрийгөө аврана.
☝Өөрчлөлт, өөрчлөлт, өөрчлөлт! Та амьдралаа өөрчлөхийг хvсч байна уу? Яг одоо өөрийнхөө RESET BUTTON – г дарж, муу муухайгаа орхин цоо шинээр өөдрөг эхлүүлээрэй!
☝Зөвхөн хэн нэгэн чамд “үгүй”, “болохгүй”, “бүтэхгүй” гэж хэлснээр хийх гэж буй юмаа больж зогсоох нь утгагүй.
“Үгүй” гэх болгонд нь “За” руу ойртож байна гэж бод.
Чи дотроо бүтнэ гэж бодсон бол бүтэх учиртай.
Хийж байгаа юм чинь хичнээн хүнд хэцүү байсан ч хамаагүй үргэлжлүүлэн шантралгүй хийж дуусгаарай!
☝Яг өөрийнхөөрөө ямар нэгэн юм хийх гэхээр “тэр юу гэж бодох бол? бусад юу гэж бодох бол?” гэж бодоод хийх гэсэн юмаа хийхээ больж байсан удаа бий юу?
Надад тийм тохиолдлууд гарч байсан. Одоо ч хааяа тийм бодол орж ирдэг….
Тэгвэл юунаас ч бүү ичиж зов, юунаас бүү айж эмээ! Хийх гэсэн юмаа бусдаас санаа зоволтгүй хийгээрэй. Энэхүү бодол нь зөвхөн чамайг хойш нь татна уу гэхээс биш урагшаа ганц ч алхуулахгүй шүү.
☝ӨДӨРТ НЭГИЙГ БҮТЭЭЖ АМЬДРАЛАА ӨӨРЧИЛЦГӨӨЕ!
☝Хэрвээ амьдрал уйтгартай санагдаад, эсвэл чи өөрөө уйтгарлаад байвал түүнийгээ өөрчилж өдөр бүр нэг юм шинээр бүтээгээд үз
☝Бид бvх зvрх сэтгэлээ ажил төрөл, гэр орон, vр хvvхэд, найз нөхөртөө чин сэтгэлээсээ зориулдаг. Хааяа өөрсдийгөө мартана. “Сайн тогооч өөртөө хоосон” гэдэг л болдог. Тэгэхлээр өөртөө цаг зав гарган өөрийгөө бөөцийлж, өөрөөсөө юу ч харамлахгvй бэлэг болгон өгөх нь зөв.
☝Чи ойрд өөрийгөө урамшуулж бэлэг өгсөн үү? Үгүй бол өнөөдрийг сонгоорой
☝Өдөр болгоныг ШИНЭ, ӨӨДРӨГ, БАЯСГАЛАНТАЙ, БАЯРТАЙ, ХӨӨРТЭЙ, СЭТГЭЛ ДОГДОЛСОН, АЗТАЙ, ХИЙМОРЬТОЙ, ЖАВХААТАЙ, ЗОЛБООТОЙ, ГЭГЭЭТЭЙ, ЭРҮҮЛ, ЧИЙРЭГ, ЗОРИЛГОТОЙ, АЖИЛТАЙ, АШИГТАЙ, БҮТЭЭЛТЭЙ өнгөрөөцгөөе!!!
☝Амьдралаас яг юу хvсч байгаагаа МАШ ТОДОРХОЙ болгосноор чи тvvнийгээ єєртєє татах болно.
☝Хүн бүр сайн сайхан амьдрал хүсдэг.
Түүндээ хүрэх алхам авч эхэлсэн үү? Эхэлсэн бол шантралгүй цааш нь үргэлжлүүлээрэй. Үгүй бол одооноос алхам авч эхлэхэд оройтохгүй шүү!!!
☝Xvн бvрт адилхан єдрийн 24 цаг оноогддог. Энэ алтан 24 цагийг яаж єнгєрєєж байна вэ?
Зарим хvмvvс амжилттай ихийг бvтээж байхад зарим нь юу хийснээ мэдэлгvй єнгєрєєдєг. Тэгэхээр энэ 24 цагийг зєв ашигтай, vр бvтээлтэй єнгєрєєсєн хvн хожино.
☝Хий хоосон мєрєєдєж суухын оронд тvvнийгээ бодит болгохын тулд зорилго гаргаж, цаасан дээр бичиж, тєлєвлєгєє боловсруулж, vйлдэл авч эхлээрэй.
☝Зорилгоо биелүүлэхэд шаардлагатай хамгийн чухал алхам бол түүнийгээ цаасан дээр буулгаж, бичих.
☝Амжилтаа хаанаас яаж эхлэхээ мэдэхгүй байвал биеийн тамирын дасгал хийж түүнийгээ зуршил болгохоос эхлээрэй
☝Унших, сурах, хийхийг хэзээ ч бүү зогсоо!
☝ЯМААНЫ МАХ ХАЛУУН ДЭЭРЭЭ.
Яг одоо юу хийнэ гэж бодож байна түүнийгээ эрч хүчтэй байгаа дээрээ шууд хийхийг хичээгээрэй.
☝БАРИЛДАХААСАА ТААХАЛЗАХ НЬ ИХ
Гол хэрэгтэй юмаа шууд хийхийн оронд хийх гэж байна гээд зөндөө оршил өрнүүлдэг. Юу ч хийсэн хамгийн чухал гэж үзэж байгаа юмаа эхэлж хийж байгаарай.
☝Бид заримдаа шал дэмий юманд сэтгэл санаагаа зовоож стрэстдэг. Тэгээд тvvнийгээ 1 цаг 1 өдрийн дараа мартдаг яагаад гэвэл тийм чухал биш байсан учир.
Тvvний оронд амьдралд маань юу дутаж байна? гэдэг дээр сэтгэл санаа, анхаарлаа төвлөрvvлэх хэрэгтэй.
☝Амьдралаа дараагийн үе шатанд аваачихийг хүсвэл өөрсдийгөө сайн хөгжүүлэх нь маш чухал.
☝Ихэнх хүмүүс амьдралдаа найдаж өөрчлөгдөхийг хүлээдэг. Найдвар бидний амьдралыг огтхон ч өөрчилж сайжруулж чадахгүй. Зөвхөн бид өөрсдөө зорилго тавьж түүнийхээ төлөө шантралгүй зорих хэрэгтэй.
☝Амьдралд өөрчлөлт оруулах бүрт асуудал бэрхшээлтэй тулгардаг. Асуудал бэрхшээлд бид дургүй. Тиймээс асуудал бэрхшээлтэй тулгарлаа гэхийн оронд өөрийгөө сорих СОРИЛТ гарч ирлээ гэж бодоорой. Хүн бүр өөрийгөө сорих сонирхолтой байдаг.
☝Өнгөрсөн онд хийж бүтээсэн бүх ажил төрөл, болж өнгөрсөн бүх сайхан үйл явдлууд, шинээр мэдэж сурсан бүх юмаа ахин санаж түүн дээрээ сэтгэл санаагаа дахин төвлөрүүлж баярлаж талархснаа өөртөө илэрхийлээрэй.
☝Бид бүгд ямарваа нэгэн юмыг 2 удаа бүтээдэг. Эхлээд оюун ухаандаа дараа нь бодит амьдрал дээр бүтээдэг.
Амьдралаас яг ЮУ хүсэж байна, ХЭЗЭЭ хүсэж байна, ЯАГААД хүсэж байна гэдгээ тодорхойлж түүнийгээ цаасан дээр буулгаж, БОДИТ болгох үйлдэл авч эхлээрэй.
☝Амьдралд ямар нэгэн асуудал тулгарахад тэр дор нь шийдвэр гаргаж асуудлыг нимгэлэхийн оронд хүлээж улам хурц болгож, бүр болохоон байхын даваан дээр сая нэг шийдвэр гаргадаг.
Асуудал бэрхшээлийг дор нь шийдэж үйлдэл хийх хэрэгтэй.
☝Өдөр болгон ” ажил төрөл улам их бүтэж, амьдрал маань улам их сайжирсаар байна” гэж өөртөө хэлээрэй.
☝Өөрийгөө сайн судалж янз бүрийн юмнууд оролдон үзэж өөрийнхөө нуугдмал авьяасыг илрүүлэх нь тийм амаргүй боловч илрүүлж чадвал буруу ажил дээр буруу юм хийж өнгөрөөх тэр сайхан он жилүүд хүч хөдөлмөрийг хэмнэх болно гэдгийг хатуу анхаараарай.
☝Хожим амаа барихын оронд одооноос өөрийгөө бүх талаар сорьж үзэж юунд дуртай юунд дургүй, юугаараа бусдаас онцгой, юугаараа давуу, ямар авьяастай гэх зэргийг олж мэдэх хэрэгтэй.
☝Ихэнх хүмүүс бусдын сайн чанар болон муу чанарыг харж хайж явдаг.
Өөрийнхөө сайн чанар болон муу чанарыг харж чаддаггүй. Тиймээс өөрийнхөө сайн чанарыг олж цааш нь хөгжүүлж, муу чанараа багасгаж, устгацгаая!
☝Амжилт гэхээр ихэнх хүмүүс нээх их нүсэр биелүүлэхэд хэцүү, хүндээр авч үздэг. Амжилт бидний өдөр тутмын үйлдэл болон дадал зуршлыг сайжруулснаар эхлэнэ шүү.
Жнь: Өглөө босдог цагаасаа 30 минутын өмнө босдог болбол тэр амжилт, сайхан амттай аяга цай чанаж сурахад тэр амжилт, телевиз үздэг цагаа багасгаж оронд нь өөрийгөө хөгжүүлж эхэлбэл тэр амжилт г.м.
☝Талархлын дэвтэрийг ашиглаж сурах хамгийн оновчтой арга зам юу вэ?
1. Тусгай дэвтэр нээх (худалдаж авах эсвэл байгаа дэвтрийг ашиглах)
Өглөө босоод амьдралд чинь болж байдаг сайн сайхан юмнууд болон амьдралд чинь аав ээж, үр хүүхэд, ах эгч, дүү, эмээ өвөө, ажил төрөл, найз нөхөд, машин тэрэг, амттай хоол, сонирхолтой ном, сайн хөрш айл (юу ч байж болно) байдагт талархаж бичих, орой унтахаасаа өмнө тэр өдөртөө болж өнгөрсөн бүх эерэг юманд талархан бичих.
Амархан өөрийнхөө үгээр бичихэд хангалттай.
Юунд талархаж байгаагаа бодож бичнэ гэдэг нь талархаж байгаа юмандаа төвлөрч байна гэсэн үг. Тиймээс чи юунд төвлөрнө тэр төвлөрч байгаа юм чинь өргөждөг юм.
Зөвхөн оюун ухаан тархиндаа ямар бодол бодож байгаагаас хамаарна.
☝ӨӨРИЙНХӨӨ ЗҮРХ СЭТГЭЛИЙГ СОНСОЖ, ТҮҮНИЙГЭЭ ДАГА!
Хүсэл сонирхолтой юмаа хийж байгаа хүмүүс бүгд баяр баясгалангаар дүүрэн, өөртөө итгэлтэй, галтай дөлтэй, цоглог, эерэг байдаг. Сонирхолтой юмандаа одооноос эхэлж цаг заваа зориулаарай.
☝Олж байгаа орлогоныхоо 5%-хувийг өөрийгөө хөгжүүлэхэд хэрэглээрэй! Жнь: өөрийн мэргэжлийн дагуу юумуу сонирхсон сонирхолын дагуу ном худалдан авах, сургалт семинарт суух г.м.
Эсвэл өөрийгөө хөгжүүлэх фонд нээж түүндээ хандивлан, цуглуулж түүнээсээ хэрэглэж байх хэрэгтэй шүү!
☝Яг юу хийхээ мэдэж байгаа хүн ШИЙДВЭР-ийг хурдан гаргадаг.
Шийдвэр гаргаагүйгээс эргэлзээ үүсэж, эргэлзээ үүссэнээс айдас үүснэ. Ингэж айдас үүсэнээс санаа зоволт бий болно.
☝Санаа зоволт нь өөрөө өөртөө итгэх итгэл болон идэвх санаачлагыг устгах аюултай. Тиймээс аль болох шийдвэрүүдийг байнга гаргаж байх хэрэгэй.Хэрвээ шийдвэр гаргасан бол хийх ажлаа сайн төлөвлөх хэрэгтэй.
☝Төлөвлөөгүй ажил амжилтанд хүргэхгүй.
Шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол өдөрт дор хаяж 20 минут ганцаардал цагийг авч бясалгал (meditation) хийх хэрэгтэй. Алдаа гаргахаас айгаад шийдвэр гаргаж чаддаггүй тохиолдол их бий. Алдаж байж алдаанаасаа сурдаг шүү дээ. Огт алдахгүй байвал шийдвэр гаргаж, үйлдэл болон анхны алхам аваагүй л байж таараа. Шийдвэр гаргаж үйлдэл, алхам аваагүй бол тэр том алдаа болж байгаа юм.
☝ШАЛТАГ ХАЙДАГ ХҮН ӨӨРИЙГӨӨ ЗЭМЛЭЖ БАЙГААТАЙ АДИЛ-
Ихэнх хүмүүс их бага хэмжээгээр байнга шалтаг хайдаг. Хайсан шалтаг нь оновчтой болбол түүнийгээ байнга дурдсаар бүүр түүндээ итгэдэг явдал их бий. Амжилтанд хүрэхийг хүсвэл шалтаг тавихаан одооноос зогсоо.Шалтаг тавих нь нэгэн ёсны өвчин л гэсэн үг. Өвчинг тэр дор нь дарж авахгүй бол улам дорддогийн адил шалтаг тавихийг тэр дор нь зогсоох хэрэгтэй.
Дадал зуршлыг бүрмөсөн устгаж болно
Дадал зуршлыг цоо шинээр олж авч болно
Таны өнөөдрийн амьдрал бол өөрийн чинь сонгосон амьдрал юм. Амьдралынхаа хэвшлийг жилийн турш бага багаар сонгож бий болгосноор энэ амьдралаа үүсгэсэн. Хэрвээ энэ сонгосон амьдрал чинь таалагдахгүй болон сэтгэлд хүрэхгүй байгаа бол амьдраа өөрчлөх боломж танд бий шүү.
☝Одоо байгаа амьдралдаа өдөр бүр талархаж байх хэрэгтэй. Орох орон, идэх хоол, өмсөх хувцастай байгааадаа, сайхан гэр бүл, үр хүүхэд, эгч дүү, аав ээж, найз нөхөдтэй байгаадаа үргэлж баярлаж, талархаж бай.Ихэнх хүмүүс ямарваа нэгэн юмыг хийхээсээ өмнө дандаа болохгүй бүтэхгүй талаас нь хардаг. Саад бэрхшээл дээр анхардлаа бүү төвлөрүүл!
Болох, бүтэх тал дээр анхаарлаа төвлөрүүлснээр ажил үйлс болж бүтэх талруу хандана.
☝Өөрийгөө хөгжүүлэх болон оюун ухаанаа тэлэх ном байнга уншиж байх хэрэгтэй. Ном уншдаггүй хүн бичиг үсэг тайлагдаагүй хүнээс долоон дор.
НОМ БОЛ ӨӨРИЙГӨӨ БОЛОН ЕРТӨНЦИЙГ ХАРАХ ТОЛЬ
☝УРВУУ БОДЛОО ӨӨДРӨГ БОДЛООР СОЛИОРОЙ! ХОЁР ТУУЛАЙН АРААС ЯВБАЛ АЛЬ Ч ҮГҮЙ ХОЦРОНО.
Ихэнх хүмүүс нэг дор нижгээд юм амжуулахыг боддог. Үүнд буруу байхгүй. Гэвч хийж байгаа юмны чанар болон эцсийн үр дүн хэр байх бол?
Ямарваа нэгэн юм хийхдээ яг юу хийж байна ЗӨВХӨН ТҮҮНДЭЭ сэтгэлээ гаргаж 100%-ийн анхаарлаа төвлөрүүлж сур.
☝Санаж явбал бүтнэ
Сажилж явбал хүрнэ
Анхны алхам болон үйлдэл (action) авахгүй бол санаж яваад ч бүтэхгүй шүү
Очих газраа товлоогүй хаа хүрэхээ мэдэхгүй бол сажилж яваад ч хүрэхгүй шүү
☝Амьдрал тэр чигээрээ хөдөлгөөн. Хөдөлгөөн байхгүй бол амьдрал гэж үгүй. ҮЙЛ ХӨДӨЛГӨӨНӨӨС СЭТГЭЛИЙН ХӨДӨЛГӨӨН ҮҮСНЭ.
Амьдрал ямар байх нь өдөр тутмын эмуц болон сэтгэлийн хөдөлгөөн ямар байхаас шалтгаална.
☝Биеийн тамир спортоор хичээллэхэд хүний тархи ЕNDORPHIN (ЭНДОРФИН)-ийг ялгаруулдаг юм. Эндорфин-ийг байгалийн HAPPY DRUG (эерэг нөлөө үзүүлдэг бодис) гэдэг.
Тиймээс биеийн тамир спортоор доод тал нь долоо хоногт 3 удаа 20 минутаас илүү хичээллэснээр та улам их эрч хүчтэй болохоос гадна өөрөө өөртөө итгэх итгэлийг бэхжүүлэх болно.
☝ЭРҮҮЛ БИЕД САРУУЛ УХААН ОРШИНО.
Биеийн тамир спортоор хичээллэсэн хүн амжилтанд хүрнэ учир нь өөрийгөө даван туулах чадварыг эзэмшиж байгаагаас гадна эрүүл байж саруул ухаанаар сэтгэх болно.
☝Биеийн твмираар хичээллэж байгаа хүн биеэ тухайн үед зовоож байгаа боловч эцсийн үр дүн эрүүл чийрэг байна.
Биеийн тамираар хичээллээгүй хүн тухайн үед жаргаад байгаа боловч эцсийн үр дүн өвчин зовлон.
☝Ямар нэгэн дадал зуршилийг 3 долоо хоног буюу 21 хоногийн хугацаатайгаар өдөр бүр (байнга) давтаж, хэрэгжүүлснээр таны амьдралын хэвшил болж оюун ухаанд бичигдэн үлдэх болно.
☝ЮУНД Ч БҮҮ САНАА ЗОВ!
Юманд санаа зовдог зангаа одооноос эхэлж зогсоогоорой. Санаа зовсноор таны асуудал бэрхшээлийг арилгаж нимгэлж өгөх биш харин улам нэмэгдүүлдэг гэдгийг санаарай.
☝Өөрөө өөртөө итгэх болон өөрийгөө үнэлэх үнэлгээний түвшин амьдралын явцад үүсдэг учраас засах бүрэн боломжтой.Урдаа чухал ЗОРИЛГО тавин ажиллаж байгаа хүн бүхэнд өөртөө итгэх итгэл өндөр байх шаардлагатайгаас гадна өөрийгөө дээгүүр үнэлэх хэрэгтэй.
☝Амжилтанд хүрэхэд СААД болох цорын ганц дайсан бол ТА ӨӨРӨӨ. Өөрийгөө даван туулснаар амжилтанд хүрнэХийдэг, боддог, ярьдаг юмаа яг давтаж хийгээд, бодоод, яриад байвал амьдралдаа яг ижилхэн үр дүнг үзэх болно. Үр дүнгээ өөрчлөхийг хүсвэл амьдралынхаа хэвшлийг өөрчлөөрэй.
☝Амьдралаа хэрхэн чанаржуулах вэ?
Амьдралаа чанаржуулах ШИЙДВЭР-ийг гаргасан тэр цаг мөчөөс таны амьдрал чанаржиж эхлэнэАмьдралдаа шийдвэр гаргаж чадаагүйгээс болж та амжилтанд хүрч чадахгүй! Амжилтанд хүрэхийг хүсвэл яг юу хүсэж байгаа ба түүнийгээ хэрэгжүүлэх тодорхой шийдвэр гаргаж үйлдэл авч эхлээрэй.
☝Өөрийгөө илүү үнэ цэнэтэй болгохын тулд би юу хийж чадах вэ? гэдэг асуултыг өөрөөсөө асуугаарай. Өөрийнхөө одоо байгаа дүрийг биш өөрийнхөө хэн болж чадах тэр дүрийг төсөөлөн бодоорой. Үүнийг байнга давтаж хийснээр та өөрийгөө улам их үнэ цэнэтэй болгон өөрчлөгдөхийг харах болно.
☝Шинэ юм оролдож үзэхээс бүү ай, бусад юу гэж хэлэх бол гэдгээс бүү ай, алдаа гаргачих вий гэдгээс бүү ай, чадах болов уу гэдгээс бүү ай. Айдсаа дарснаар өөрөө өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлэх болно.
“ЧИ ЧАДНА”Cурсан юмаа ашиглаж чадахгүй бол сураагүйтэй адил,
☝Мэдсэн юмаа хэрэгжүүлж чадахгүй бол мэдээгүйтэй адил.
Тиймээс сурсан мэдсэн болгоноо одооноос хэрэгжүүлээрэй!
☝Ямар нэгэн шинэ үйлдлийг байнга давтаж хийснээр, ямар нэгэн шинэ бодлыг байнга давтаж бодсноор тэр үйлдэл болон бодол тань таны шинэ дадал хэвшил болно.
☝Бидний цаг хором болгон унэтэй эрхэм нандин гэдгийг үргэлж санаж байгаарай.
☝Алдаа гаргалгүйгээр амжилтанд хүрнэ гэж ерөөсөө үгүй. Алдаанаасаа суралцаж, арга барилаа өөрчлилж үргэлжлүүлэх хэрэгтэй. Алдах тутамд амжилтанд ойртож байна гэсэн үг.
☝Ажил төрөлдөө чамгүй их хугацаа зарцуулдгийн адил өөрийгөө хөгжүүлэхэд түүнээс 2 дахин илүү хугацаа зарцуулаарай.Ямарваа юм эхлээд амархан байдаггуй.
Aмархан болохоос өмнө бух юм хэцуу. Тиймээс өөрийгөө сайн сориорой.
☝Юу хийх ёстой түүнийгээ цаг хугацаанд нь хийж чадах чадварыг эзэмшснээр та амжилтанд хүрнэ.Болсон болоогуй худлаа юманд найдахаа зогсоо. Шийдвэрийг гартаа авч алхам хийж эхэл.
☝Мэдэхгуй зуйлс гарвал хунээс асуу, туслалцаа хэрэгтэй бол хунээс асуу!
Асуу, асуу, асуу!!! Асуухаас хэнээс ч юунаас ч бүү эмээ. Асууснаас онон уу л гэхээс алдахгуй шуу!!!Үдээс хойшхи байдал чинь ямар байх нь яг одоо ЭНЭ МӨЧИД юу бодож байгаагаас хамаарах учир БОДЛОО хянахаа мартуузай.
☝Хүмүүсийг 2 ангилна. 1 Амьдралд нь юу тохиолдоно түүнийгээ хүлээн зөвшөөрч, эвлэрсэн хүмүүс. Эдгээр хүмүүс нь Би ийм л хувь тавилантай, бурханы зурсан зураг төөрөг маань ийм л байх учиртай байж гэж боддог.
2 Амьдралд нь юу ч тохиолдсон түүнийгээ даван туулах эрмэлзлэлтэй, хувь тавилангаа өөрөө зохионо, миний амьдрал надаас 100% хамааралтай гэдгийг мэддэг, амьдралаа сайжруулах арга замыг байнга хайж явдаг хүмүүс юм.
☝Хэнд ч ялагдахгүйгээр амжилтанд хурэх цорын ганц хийж чадах юм чинь юу вэ?
☝Хэрэв та ямар нэгэн юмаа нуун далдалж худлаа дүр төрх эсгэдэг бол тэр нуун далдалдаг зүйлээ засаж сайжруулах талаар арга хэмжээ авч эхлэх нь зүйтэй. Учир нь таны үүсгэсэн тэр худал дүр төрх зөвхөн зуурдынх, удаан хугацаагаар үргэлжлэхгүй нь ойлгомжтой.
Ирээдуйн амьдралынхаа ТӨЛӨВЛӨГӨӨ-г гаргаагуйгээс болж чи бусад хэн нэгний амьдралдаа гаргасан төлөвлөгөөг биелуулэхийн тулд насан туршдаа тууний төлөө ажиллах болно шуу. Оройтоогуй дээрээ төлөвлөгөөгөө гаргахаа мартваа.
☝Таны мөнгө олох эсвэл амжилтанд хүрэх шалтгаан нь айдас, уур хилэн, өөрийгөө ХАРУУЛАХ бусдаас ИЛҮҮ байх гэсэн ашиггүй зүйлээс үүсч байгаа бол тэр бодол танд хэзээ ч аз жаргал авчрахгүй. Харин бодлоо ажиглан шүүж танд хүч чадал, урам зориг, өөдрөг сэтгэлийг өгөх тэр л бодлоо авч үлдээрэй. Учир нь таны дотоод ертөнц таныг хүрээлэх гадаад ертөнцийг бүтээнэ шүү дээ….
☝Өөрийгөө цаг үргэлж сайжруулж хөгжуулэх нь маш чухал. Өөрийгөө хэрхэн хөгжүүлэх тухай ном сэтгүүлүүдийг уншихаас гадна мөн агуу амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг дор хаяж өдөрт 30 минут унших. Ингэж уншснаар та өдөр бүр амьдралдаа урам зориг болон дэмжлэгийг байнга олж авч байх юм.
☝Орох орон, идэх хоол, өмсөх хувцастай байгааадаа, сайхан гэр бүл, үр хүүхэд, эгч дүү, аав ээж, найз ноходтэй байгаадаа үргэлж баярлаж, талархаж бай.
☝Сөрөг нөлөө үзүүлдэг хүмүүсээс хол бай. Гутрангуй үзэлтэй найз нөхдүүд болон хавь орчны хүмүүс урам зоригийг мөхөөдөг юм. Өөдрөг үзэлтэй, урам зориг өгсөн хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл.
☝Өөрийнхөө хүчин чадлыг мэдрэх. Өөрийн хүчин чадалгүй хүн гэж ер үгуй. Хүн бур дор хаяж нэг юманд сонирхолтой ба түүндээ бүх талаараа маш сайн, чадварлаг байдаг. Өөрийн тэр сонирхолыг гаргаж ирэх, илрүүлэх мөн хөгжүүлэх арга замыг байнга хайж бай.
☝Ямар нэгэн үйлдэл хийхээс өмнө сайн тунгаан бодсоны эцэст шийдвэрийг гаргаарай.
☝Өөрийгөө бусадтай харьцуулахаа зогсоо. Та бусдын адил биш гэдгийгээ байнга мэдэрч, зөвхөн өөрөөрөө байж сур. Бусад бол бусад. Хэрвээ та өөрийгөө бусадтай харьцуулах сонирхолтой бол зөвхөн өөрөө өөрийгөө өчигдөр ямар байсан, өнөөдөр ямар байна гэж харьцуулж бай. “Чи сайхан харагдаж байна, гэтэл миний байж байгааг хар” гэх юмуу, “Би ямар чам шиг залуу биш” гэх эсвэл “Би ямар чам шиг англиар сайн ярих биш” г.м.-ийн харьцуулалтуудыг бур мөсөн зогсоох.
☝Өглөө сэрэнгүүтээ шууд орноосоо үсрэн босохын оронд сайхан суниагаад, нүдээ нээхээс өмнө өнөөдөр хэр их сайхан өдөр болох тухай, хэрхэн үр бутээлтэй өдөр болох тухай, мөн юу хийхийгээ бодон тунгааж, төсөөлж, түүнийгээ хийж бутээж байгаа зургийг тархиндаа төсөөлөн харвал маш сайн.
☝Орчин тойрондоо болж буй үйл явдлуудыг сөргөөр харахын оронд байнга өөдрөг, эерэгээр хараарай!
☝Мөрөөдөлдөө хурэх анхны алхам хийсэн бол мөрөөдлөө биелүүлтлээ шантралгуй тууштай эцсийг нь узвэл та амжилтанд хурнэ.
☝Хувь заяа чинь мэдэг! гэж ярьдаг.
Та хувь заяагаа яаж зурахаас таны амьдрал шалтгаална.
☝Өөрийгөө хэрхэн хөгжүүлж амжилтанд хүрэх тухай цаг зав гарган бодож, төлөвлөж, түүнийгээ цаасан дээр буулгаж үзээрэй.
☝Таны бодол таны амьдралын тусгал юм.- Амьдралаа өөрчлөхийг хүсвэл бодлоо эхлээд өөрчлөөрэй. Таны амьдрал танаас 100% хувь хамааралтай гэдгийг мартваа! Та өөрийгөө ямар хүн болох юмсан гэж боддог вэ? Тэр бодолдоо хүртлээ шантралгүй өөрөө өөрийгөө хөгжүүл.
☝Болохгүй, бүтэхгүй гэсэн урвуу бодлоо БОЛНО, БҮТНЭ гэсэн эерэг зөв бодлоор солисноор анхны зөв алхалт тань эхлэнэ.Бид байнга өөрсдийгөө голж доош нь хийцгээдэг. Энэ зангаа орхиё! Харин одооноос эхлэн Би чадна. Би бүгдийг болгоно гэдэг итгэлээр аливаа юманд хандаж сурцгаая!
☝Хүн бүр, үйл явдал бүхэн сайн муу талтай. Тэгвэл мууг нь биш сайн талыг нь харахыг хичээцгээе. Тэгээд хүний тухай болон үйл явдлын талаарх бодол маань хэрхэн өөрчлөгдөхийг дотроо тунгаацгаая :))
СУРЧ ХӨГЖИХӨӨ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ЗОГСОО
©Ука Төмөр
font n tanigdku bnaa
Мэдэгдсэнд баярлалаа!Надад уг нь зүгээр харагдаад байна. Гэхдээ дахиж хянаж үзнээ.
Lot of thanks!
Ih goy site bnaa bugd taalagdlaa tsaashdaa heregtei zuiliig bainga medeellej bgarai amjilt.
Heregtei zuilee maileer avah gsiin yaj holbogdohuu
TAALAGDAJ B/N.BAYRLAA.AMIDRAL UJEEGUI XYN INGEJ SAIN BICH.GUI B/X..XYMYYST XARAMGUI CHIN SETGELEESEE TUSALJ B/GAAD BAYRLAA.
@khu блогоор зочилсонд маш их баярлалаа! Амжилт хүсье!
urgelj shineleg urgelj oodrog urgelj tsog javhaati urgelj gereltei urgelj busdiig urialj urgelj busdiig sereej bgaa hongorhon busgui chamd az jargal aliv sain saihan buhniig chin setgeleesee husie ene erchee aldahgui ulam ihiig buteegeerei
Яасан гоё цоглог сэтгэгдэл вэ!!! Миний энэ өдрийг гэрэлтүүлж өгсөн MOONNA чамд ч гэсэн аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье!!!
Уур уцаар чинь танруу довтолбол ганцаардал цагийг бушуухан аваарай.—-Gantsaardal tsagiig avaarai gedegiig tailbarlaj ogooch.
@Bolor Би урьд нь энэ нийтлэлийг бичсэн http://www.ukatumur.com/2010/12/04/бодох-цаг/ уншаарай, бас үүнийг http://www.ukatumur.com/2012/05/11/төсөөлөх-арга/ уншаарай. Төсөөлж, зураглаж, мэдрэхэд ганцаардал цагийг өөртөө гаргах хэрэгтэй. Бас ганцаардал цагийг авах үедээ огт юм бодохгүй байх нь оюун ухаанаа хурцалж, өөрийгөө амраах нэг хэлбэр болдог.
Баярлалаа!
Баярлалаа.Маш гоё блог байна.
@Байгалаа баярлалаа!
bayrlala iim sait genet olsondoo ih bayrtai baina. bi odohondo ajilgu baiga bolohor ch teruu uurtuu ih itgelgu baigad baidag bolson. hajuu haviiin nzud ahij devshed l bi getel gantsarahna!!!!!! bi bainga l ingej boddog tegd l ene saitig olloo bayrlalaa turshij uzne
@ZAZA Хэрэгжүүлээд, туршлагаасаа хуваалцаарай найзаа. Баярлалаа, АМЖИЛТ хүсье!
Маш сургамжтай, бусдад өгөөжтэй нийтлэлүүд байна.Хүн мэдээд байгаа юм шиг хэрнээ амьдралдаа хэрэгжүүлж чаддаггүй.Чиний эдгээр нийтлэлүүд олон хүнд амьдрах ухаан хайрлана гэдэгт итгээрэй.Чамд амжилт хүсье.Маш их таалагдлаа.
@Ariuntuya Харин тийм ээ. Мэдээд байгаа мөртлөө хэрэгжүүлэхгүй байх тохиолдол их гардаг. Хүн мэддэг бүхнээ амьдралдаа хэрэгжүүлэхэд л амжилт ирдэг юм байна гэдгийг сайн ойлгож авсан. Ариунтуяа баярлалаа!
BAYARLALAA
баярлалаа.
vneher goe heregtei zuils zunduu bna
Bayrllaa mash ih uhaaral avlaa
Баярлалаа. Амжилт хүсье!
@enkuush Bayarlalaa! Amjilt!
Sain bna uu? Bi tanai blogruu bainga ordog. Ajil butehgui ch yumuu, azguideh, hetsuu bgaa uedee ene blog-r zochilj uurtuu itgeh itgel, nadad bolomj bna, bi chadna gesen itgeliig olj avdag. Tsaashid ene bodloo hevshil bolgosnoor uruudluu beiluulne gedegtee itgeltei bna. Ter amjiltand hursen much maani tantai salshgui holbootoi bh bolno. Tand mash ih bayarlalaa.
Uneheer amjiltyn programmyg uurtuu suulgaj chadsan gaihaltai ohin baina aa, olon hunii amidralaa uurchluhud ni tuslah gesen haluun setgel nur ih hudulmurt chini chin setgeleesee talarhaya umnu chini urgelj tsetseg delgerch, nar mandaj, nasan turshdaa gereltej yavah boltugai.
@Batchuluun uchral Маш их баярлалаа! ♥!
uneheer goy blog baina bayrlalaa.
@khorloo Bayarlalaa!
bayarlalaa
🙂
sain bn uu? tanid ene udriin mend hurgeye! ene buh bichsen zuil ih taalagdlaa. bi uuruu emch mergejiltei. ene mergejlee ezemshih gej 10 jil sursan. ehendee mergejildee durtai idevhtei saihan, suuliin ued ene ajlaasaa zalhah, ajlaasaa yamarch taashaal avahaa bolison, ajil dr uussen stressee gertee irj nuhurtuu gargadag bolj manai gerees heruul tasrahaa bsan, geriin uur amisgal ch huiten hundii amidral uitgartai ,yamarch bayar bayasgalan bhgui neg l heviin. bi yaj ene buh bdliig uurchluh uu? gej bainga boddog hernee yamarch zuv shiidel olj chaddagui bsaar. nuhur maani huduu huviin buznesstei tiisheegee ochin ter ajilaa hamt hiie gedeg bsan bolovch bi durguitsaj hotod l amidrana huduu amidarch chadahgui, olon jil surchaad ingeed orhivol humuus namaig muu helne, bi dooshoo orson bolno gej boddog blaa, bas manai aav eej ah egch nar ene olon jil sursiim chin ene ajlaa l hiih yostoi, uur yum hiij bolohgui gedeg blaa. ene namar bi hun huch dutagdaj zailshgui shaardlagaar huduu 2 sar nuhriihuu ajild tusalsan tegehed tend yamar taivan, stressgui, nuhurteigee ulam oilgoltsoj dotnosoj, uneheer ugeer helhiin argagui erch huchiig olj avsan tegeed bi etaest ni zuv shiidliig olson bi nuhurteigee hamt huviin biznessee hiih heregteim bn, busad humuus yu gej heleh n hamaagui bi uuriinhuu durtai, taashaal avdag ajlaa hiih yum bol ajliin buteemj undur, amjilt ihtei, teriigee dagaad sanhuugiin erh chuluund hurch chadah yum bn gej oilgoson. umnu n bi eej aav ah egchiinhee ugnees zurduggui busdad muu heluulehgui tuld busdad taalagdah gej busdiin shiidveriig hardag bsan bn gedgee oilgoj ene buhend odoo tseg tavij uuruu shiidveree gargaj uusdiinhuu tuluu amidrah, ajillah yum bn gej oilgoloo. ene shiidveree gargahdaa ergelzej bsan harin tanii ene niitleliig unshaad minii gargasan shiidver zuv yum bn gedgiig oilgoloo. bi 5 jiliin daraa yamar amjilt hursen bhaa tusuulj bodohod uneheer saihan setgel sergeed saihan bn. tanid ih bayarlalaa, bas amjilt buhnii deediig huseye! etsest n uuriinhuu amidraliin tuhai olon yum bichseniig uuchlaarai
Туяа, энэ бүгдийгээ бидэнтэй хуваалцсанд би маш их баяртай байна! Би чиний бичсэнийг уншаад сэтгэл догдлож байна. Үүнийг чинь Миний Буцалж Буй Амьдрал буландаа оруулах хүсэлтэй байна. Баярлалаа!