МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Эерэг бодолгүйгээр эерэг үйл бүтээнэ гэж байхгүй
Би одоогоор Монголоосоо алс амьдарч байна.
Анх эх орноосоо гарч байхад би өнөөдрийн Т байгаагүй юм шүү!
Өнөөдөр би мөрөөдөлдөө арайхан хүрч амжаагүй байгаа ч мөрөөдөл минь ойрхон байгаа гэдгийг би мэдэрдэг. Хүний газар хэнийг ч танихгүй ирсэн ч цөөн биш орноор аялж, ажиллаж, амьдрах хугацаандаа ертөнц үнэхээр шавхагдашгүй их нөөцтэй юм байна, ертөнцийн аль ч газар очсон сайн хүмүүс, сайхан ажил аяандаа таардаг юм байна гэдгийг мэдэрсэн.
Мөрөөдөлрүүгээ хараад түүндээ чин үнэнч байхад санаандгүй сайхан учирлууд тохиолддог. Хэрвээ ямар нэгэн байдлаар сэтгэл санаа чинь хямраад гарах гарцгүй болсон мэт өөрт чинь сөрөг мэдрэмж төрөөд байгаа бол та өөрийнхөө мөрөөдөл мөн чанараа нэг шалгах болсныг хэлээд байгаа юм шүү!
__________________________________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. Зөвхөн зохиогчийн хүсэлтээр нийтэлж байгаа ♥ !