МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Хүн шинэ нөхцөл байдалд дасахдаа муу юм байна
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргье.
Би нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Би 6 сард шинэ ажилд орсон. Өмнөх ажил маань жоохон онцгүй газар байсан болохоор хүн яг тэр сэтгэлгээгээрээ сэтгээд шинэ нөхцөл байдалдаа дасахдаа муу юм байна гэж бодсон.
Одоо болтол шинэ ажлынхаа хүмүүстэй байхад дөлөөд хол баймаар санагдаад их хэцүү юм. Адилхан дундаа ороод сайхан баймаар байсан ч ерөөсөө хичээгээд хичээгээд нэг л болохгүй юмаа.
Эхэндээ ч “энэ ажилд дэмий орж, гардаг ч юм билүү” гэх мэтчилэн олон зүйлийг боддог байлаа. Одооноос гайгүй болох гээд бас л болж өгөхгүй л байна.
Манай ажилд хамт нэг өрөөнд суудаг ахлах маань байдаг юмаа. Тэр нэг л их юм мэддэг хүн худлаа чанга чанга инээгээд л тэгсэн хэрнээ хүнийг нүдэн дээр нь их муулна. Их муухай. Ганцаараа байхад маань элдвээр хэлж загнах хэрнээ хүний хажууд их сайн хүн, их сайхан инээгээд миний дүү тэгчих гээд л…
За за энэ ч яах вэ тэгэж байгаад болох л байлгүй.
Танд маш их баярлалаа бичлэгүүдийг чинь өглөө ажилдаа ирээд эхнээс нь дандаа сонсдог. Бичлэгийн дуу жоохон чанга байх шиг байна. Зарим яриа нь ойлгогдохгүй юм. би таны зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлэх гээд мэрийж л байна. их гоё гоё хүнд хэрэгтэй зөвлөгөөнүүд байна лээ. Танд маш их баярлалаа таны номыг авч нөхөр том охиндоо бас өөрөө сайн уншнаа. Өөр зөндөө юм бичмээр байсан ч санаа зовоод болилоо.
ХҮС. ХИЙ. ХҮР. блог уншигч
___________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та амьдралынхаа туршлагаас бусадтай хуваалцахыг хүсвэл
Хэрвээ танд бусдад дуулгах амжилтын тухай сонирхолтой мэдээлэл байгаа бол
Хэрвээ та бусдад урмын үгээ хайрлах хүсэлтэй бол
түүнийгээ 250 буюу түүнээс дээш үгтэй нийтлэл болгон бичээд MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй. Таны илгээсэн мэдээллийг цаг тухайн үед нь нийтлэх болно.
olnii dund magt, gantsaar ni yvahad ni zemle
Хүн болгон тэр байтугай хулгайч хүн хүртэл өөрийгөө сайн хүн гэж боддог юм.Ер нь бол төгс хүн гэж энэ хорвоод байдаггүй юм гэсэн.Бусдыг өөртөө нийцүүлэх гэж өөрийгөө зовоож байхаар,өөрөө бусадтай нийцэх боломжоо бодсон дээр байдаг юм.Гэхдээ нийцэж болдоггүй хүн бас байна аа.Тийм хүнийг бол ҮЛ ТОО гэдэг сайхан зарчим бас байна аа.”Атаа жөтөө,хорсол зэвүүцэл дүүрэн энэ хорвоод, өөрийнхөө цас шиг цагаан сэтгэлээ нууж амьдрах хэрэгтэй” гэж.