МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Тэд намайг хорон үгээр иддэг ч би тэдэнд аль болох сайн хандахыг хичээдэг
Намайг Д. гэдэг. Чамтай танилцсандаа баяртай байна. Чиний надад ирсэн мэйл болгоныг уншдаг. Гэхдээ тэр болгон хариу бичиж байгаагүй ч, энэ удаа бичихээр шийдлээ. Яагаад гэвэл өнөөдрийн захиа миний амьдралд хамгийн их гомдлын бараан сүүдрээ тусгасаар байгаа сэдэв болохоор тэр.
Би нөхөрт гараад 15 болж байна. Бид 2 хүүхэдтэй. Бидний амьдрал аз жаргалтай сайхан хэвээрээ. Гэхдээ намайг нөхөрт гарсан үеэс эхлэн хадмын муухай хорон үг намайг 15 жил дагасан. Би залуудаа гэнэн цагаахан, хүмүүсийн хэлсэн үг яриа болгоныг тэгтлээ бодоод гомдоод байдаггүй, зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг байлаа. Намайг доромжилсон, дээрэлхсэн үг бүрийг нөхөртөө ч хэлдэггүй байсан. Яагаад гэвэл нөхөр маань их сайн хүн, амьдралын төлөө, миний төлөө зүтгэж байдаг болохоор түүнтэй хэрүүл хийж, зовооё гэж боддоггүй байсан болохоор…
Нэг удаа жирэмсэн байхад, хадмууд намайг “хүү гаргах уу?” гэж асуулаа. Харин нөхөр бид 2 охинтой болохыг хүсдэг байсан болохоор “охинтой болно” гэтэл, “охин гарвал наад хүүхдийг чинь хүрдэн дээр тавина аа” гэж билээ. Би үнэхээр их гомдсон. Харин охиноо төрсний дараа бас намайг байнга боловсролгүй гэдэг байлаа. Бас “чи юу чаддаг юм бэ, юу мэддэг юм бэ, гэр орон олигтой цэвэрлэхгүй, залхуу” гэх мэтээр элдвээр хэлсээр байсан болохоор би охиноо аваад гэртээ харьсан. Нөхөр маань араас ирээд бид байр хөлслөн амьдарч эхэлсэн. Би оюутан, нөхөр маань бага цалинтай хэдий ч тун удалгүй, бидний амьдрал дэвжээд, хөгжөөд ирсэн.
Би сургуулиа төгсөөд, бид өөрийн гэсэн 2 өрөө байртай, машинтай болсон. Бас гэрээ сайхан тохижуулсан. Бас хүүтэй ч боллоо. Харин хадам аав маань биднийг тусдаа гарснаас хойш 4 жилийн дараа манай гэрт анх удаа орж ирсэн. Тэр үед нь би хадам аавын амнаас “Болж дээ миний хүүхдүүд, сайхан амьдарч байгаа юм байна” гэж хэлэх болов уу гэж бодож байлаа. Харин тэр хэдэн өрөөгөөр гараа кармандаа хийж алхаж байснаа, намайг гал тогооны өрөөнд ганцаараа байхад орж ирээд, “Ккк, чи ч ёстой азтай охин юм даа, уг нь чи миний охидуудаас боловсролоороо тийм дээгүүр гарахгүй юм байгаан ш дээ” гэж билээ.
Түүнээс хойш манай хадам бол энэ хорвоогийн хамгийн тэнэг хүн юм байна гэдгийг ойлгосон, түүнээс сайн сайхан ерөөлийн үг горьдолтгүй юм байна гэж бодсон. Тэглээ гээд би хадмуудтайгаа хэвийн л харьцаатай байсан. Мэдээж жижиг сажиг тэнэг зүйл зөндөө ярьдаг ч тэр болгонд инээд хүрээд л өнгөрдөг байж билээ.
Тэд намайг хорон үгээр иддэг ч би тэдэнд аль болох сайн хандахыг хичээдэг байсан. Хадам ээж хоол ундаа цуглуулах гээд машин тэрэг хэрэг болох үед нь тусалдаг байлаа. Харин нэг ч удаа хадмынд очиж цагаан сарын бууз чимхэж, ахуйн ажилд тусалж байгаагүй, хүсдэггүй байсан. Тэд нартай сүжрээд байх сонирхол байгаагүй.
Хамгийн сонирхолтой нь манай хадмууд намайг нөхөр хүүхэдтэйгээ байхад хэзээ ч муу үгээр доромжлохгүй, надад хачин сайн хандана шүү дээ. Бараг л бөгс долоож өгөхөөс буцахгүй. Харин ганцаараа байхад ганц нэг хорон үгээ маш хурдан хэлээд амжина. Үнэхээр инээд хүрмээр.
Мэдээж би хүн болохоор намайг хорон үгээр гомдоох болгонд санаагаар унаж, дургүй хүрэх үе зөндөө байсан. Гэхдээ биих шартай болохоор, “Та нарт хэн гэдгээ харуулна аа” гэж дотроо бодоод, “Энэ хүмүүстэй хамт амьдарч байгаа биш” гэж аль болох сэтгэлээ өөр зүйлд хандуулаад мартахыг хичээдэг байсан. Тийм болохоор миний амьдрал тасралтгүй өссөөр байгаа юм.
Миний гэр бүл Японд амьдраад 3 жил болж байна. Хамгийн сүүлд намайг Японоос явж очиход хадам аав мэдээж баярлаагүй, харин ямар их ууртай байсан гээч. Тэр надад атаархсандаа болоод яг багтарч үхэхийн даваан дээр байсан. Намайг ямар хорон үгээр идэхээ ч мэдэхгүй байсан, зүгээр л бухимдаад байсан. Би жоохон бэлэг өгөөд гарсан.
Харин тэр намайг Монголд байх хугацаанд над руу байнга залгаж “хаагуур юугаа хийгээд яваад байгаа юм бэ?” гэж загнаж байсан. Би гадарласан л даа, намайг хүүгийнх нь араар тавьж, завхайрч яваа байх гэж бодож байгааг… Би уурыг нь улам хүргэх гэж ярих болгонд нь найзуудтайгаа уулзаж байна, гээд л байсан.
Харин манай газрын бичиг, хүүхдүүдийн халамжийн цөөхөн хэдэн төгрөгтэй хадгаламжийн дэвтрээ авах гээд хадмынд очтол надад өгдөггүй ээ, би “газрын гэрчилгээгээ авч, мөнгийг нь төлмөөр байна” гэтэл хаана байгааг нь мэдэхгүй гээд гүрийгээд байдаг юм даа.
Гэнэт миний уур дүрсхийгээд явсан. Ер нь дуугай байгаад байхаар даврах шинжтэй. Хадам аавтай анх удаа зад хэрэлдлээ. Би ч гэсэн хүнийг хорон үгээр идэж чаддаг юмаа гэдгээ харууллаа.
Харин би одоо ахиж хадмынхаар шагайхгүй гэж өөртөө ам тангараг тавьсан, хангалттай. Мэдээж нөхөрт маань хэцүү л байх байхдаа. Гэхдээ би нөхрөө хамгаалж түүнээс олон зүйлийг нууж байсан. Би үүрэх ёстой хариуцлагаа үүрсэн, харин одоо нөхөр маань эргээд миний өмнө хариуцлага хүлээх ёстой, тэр энэ бүхнийг даваад гарах ёстой гэж бодож байна.
15 жилийн амьдрал одоо бодоход их урт юм байна, хэлмээр яримаар зүйл их байсан ч ингээд дуусгая даа.
Би энэ бүхнийг хэн нэгэнд хэлж сэтгэлээ онгойлгоё гэж боддог байлаа. Харин ийм боломж олгосон чамд баярлалаа Ука.
Хүндэтгэсэн,
Д.
_____________________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та амьдралынхаа туршлагаас бусадтай хуваалцахыг хүсвэл
Хэрвээ танд бусдад дуулгах амжилтын тухай сонирхолтой мэдээлэл байгаа бол
Хэрвээ та бусдад урмын үгээ хайрлах хүсэлтэй бол
түүнийгээ 250 буюу түүнээс дээш үгтэй нийтлэл болгон бичээд MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй. Таны илгээсэн мэдээллийг цаг тухайн үед нь нийтлэх болно.
Bayrlalaa, ta ih tewcheertei, uhaant Hun yum.
Uhaantai tevchertei mundag hun bn aa ulam ix az jargal husii
Horon ug huniig hurtsaldag yumaa bi ch iim amidral tuulsan
Hadmuudiigaa zugeer l uuchil tegj baoj gomdol buhimdlaa tswejneesee avna bi bas zovlong tuulsan hun. Gomdono bodno uilna yu ch olj doloohgui uuruu stresstehees tsaashgui ter humuusiig uruvduud hugshirch bgaa shuudee ene horvoogoos butsahad ni chi yah gej tegj buhimddag bvdaa yah gej tegj boddog bvdaa geed l uilahaas l tsaash erthen amid deer ni uuchlaad zurh setgeleesee hund achaagaa tavij hayaad hungursun ni deer. Unen shuu bi tuulsan hun.
Hunii huniig hairlaj bj hunii huneer hairluulna geed Shine ueiin Booyogiin togloson hoshin toglolt bdag daa.Unen ug gej boddog.Gevch oilgohgui bgaa, oilgohiig ch husehgui bgaa humuusiig zugeer l martchih, yiim jijighen baidagt ni uruvd.Tegeed chamaig sharhluulj chadahgui gedegiig ni medertel uy ch boloogui met taivan bai gej egch ni zuvlue doo.Egch ni ch gesen yag iim amidral medersen….
Chamd ulam iluu amjilt husie. Hadamin tald deerelhuulne gej l bhgui shu bi hadamin talaasa hol bh bolomj n bdaggui gehde l ted nartai hundii huiten haritsaatai haraad uulzahaar bie tavguiteed ontsgui bdag nuhrusu salahguigees hoish ter muuhai energuudin suvaguud bjil bnada. Bi2 ohintoi hun namaig bas baga ohino teej bhad horon muuhai ugsig heljil bsan mash ih gomdson hezee ch martahgui bh. Gehde bi mash saihan huutei bolson:). Ter humuusin am n taglarsan Bi ohiddo dendui ih hairtai minii tsetseg shig ohidig tegj helj bsan mangaruudig odoo yah ch bilee huniig er n tegj hargis ugseer gomdooj bga humuus uursduu hezee ch uudulduggui yum bna lede eh hunees turuugui yum shug yaj iom bdagin oilhodoggui ted bol hun bish!!
Hezee neg tsagt bid ch bas hadmuud bolno. Ber ni hadmuudaa Hadam gej haraad hadmuud ni beree Ber gej hardagt l bdag gej bi boddog. Zugeer l hun geed harchih l heregtei yum bishuu humuusee biy biyniigee zugeer l bgaagaar ni huneer ni haraad handaad oilgood bhad ug ni ali ali taldaa asuudal uusemgui l dee. Daan ch hun bur ter untsguus harahgui ni haramsaltai.
Bi hadam hurgenii hoorond hadam beruudiin hoirond gardag shig zurchil uusdeg gej neeh ih sonsoogui. Yagaad adilhan etseg ehtei adilhan 2 talaasaa setgel niilj bhad emegtei ni dandaa buruutai bh ni olon uureg hariutslaga bol hed dahin iluu uu tegeed yariad bval mash ih iim muuhai shudarga bish bdag yum bol. Jishee ni bi anh nuhriinduu ochood bj btal nuhur podvolk ugaagaad ug gevee. Getel bi anh aild ochchood shuud ugaalga hiih ni haashaa yum geed uuruur ni ugaalgasan chini hadam eej uurlaad l huuhdeer yum ugaalgalaa barilaa geed l buun yum bolj bsan sanagddag yum. Tegsen hirnee odoo bhr nuhriinhuu halamjgui hairguid gomdson hun. Argachuguidee Arai l shudarga bish. Odoo tegeed manai nuhur bol uuriiguu l hairluulahiig husrj medehees uruuliig halamjlah tuhai yu ch medehgui ingej l huuhdee usguj ulamjlalt yos.ntr grj tenegtsnees bolj olon ailiin ohin nudendee nulimstai stressiin tuil bolson hairaar dutsan tiim l bolchood bna. Huugee nuhur shigee halamjgui hulduu hun bolgohgui yumsan l gej bodoh yumdaa.
TIIM SHVV TIIM TENEG GARUUD BS BNAA BN
Tiimee, Amidral uneheer hestuu yedee hetsuu, saihan yedee saihan, Jijig har ungiig tsav tsagaan bolgohiin tuld mash ih tsagaan unguu orno, Tegeheer amidraldaa baigaa jijighen har tolbiig tsagaan bolgohiin tuld haraas hrd dahin iluu tsagaan, gegeeleg zuiliin talaar bodoj, tungaaj baival hemjee damjaa ni taarah yumuu gej bodoj bn, Muu humuusiin talaar, tohioldson muu zuiliin talaar ali boloh bodohgyi, tedniig setgeleesee hurdan hurdan gargaad hayad baival, ted tendee uldej, soyolohgyi. Horvoo deer hogiin urgamal hamgiin hurdan urgadag, tarhdag, busad saihan tsetsegs urgahad gai boldog. Harin saihan goy unertei tsetsegs urguulahiin tuld archilj tordoj baij urguuldag. Tegeheer amidraldaa baigaa uchuuhen joohon sain saihan zuilee archilj, tordoj, uuriin bolgoj avaad, hogiin urgamaliig setgeleesee tsag aldalgyi ulden huuj amidraarai, minii mongoliin saihan busgyichuudee. amjilt husiii
YG ZUV INGEH HEREGTEI TA IH TEVCHEERTEI UHAANTAI SAIN HVN BN TANAI TER HADAMUUD CHN YSTOI T1-VVVVD YMDAA