Гүйж эхлэхэд анхаарах 7 зөвлөгөө
Гүйж эхлэхэд анхаарах 7 зөвлөгөө
Гүйж эхлэх маш амархан.
Танд биеийн тамирын хувцас болон хөлд эвтэйхэн пүүз байхад хангалттай. Бас дээрээс нь гүйх хүсэл байгаа бол та гүйхэд бэлэн байна гэсэн үг. Та бэлэн үү?
Хэрвээ та 40-өөс дээш настай, ээж, аав, эмээ, өвөө аль нэг нь зүрхний өвчнөөр өвчилж байсан түүхтэй бол гүйхдээ болгоомжтой хандаж, эмчтэй зөвшилцөх хэрэгтэй.
1. Гүйх дадалтай болохын тулд хамгийн түрүүнд юу анхаарах вэ?
Хэзээ гүйх вэ гэдгээ цагийн хуваарьтаа оруулах хэрэгтэй. Яагаад гэвэл та энэ цагтаа завтай байхаас гадна сэтгэл санааны бэлтгэлтэй байна гэсэн үг. Цагийн хуваарьтаа оруулаагүйгээс болоод гүйхийн оронд өөр зүйлийг хийж гүйлтээ хойшлуулах магадлал өндөр байдаг. Яагаад гэвэл хүн угаасаа гүйх дадалгүй учраас түүнийгээ хийх хүчгүй байна гэсэн үг. Тиймээс та долоо хоногт хэдэн өдөр гүйх хүсэлтэй байна вэ, гүйхдээ хэдэн минут гүйх вэ гэдгийг, жишээлбэл:
- Долоо хоногт 2 удаа Даваа, Пүрэв гаригт ажлын дараа 20-30 минут гүйнэ
- Хагас сайн, бүтэн сайны өглөө болгон гүйлт, алхалт 2-ыг хослуулж 40-50 минут гүйнэ
- Өдөр болгон өглөө 10 минут зогсохгүй гүйнэ гэх мэтийг тодруулж цагийн хуваарьтаа оруулна. Мэдээж гүйж эхэлсний дараагаар өөрчлөлт оруулж болно.
2. Гүйхээсээ хэдэн цагийн өмнө хооллох вэ? Багаар бодоход нэг цагийн өмнө хооллох хэрэгтэй. Хэрвээ өглөө эрт гүйх гэж байгаа бол өглөө ганц банан эсвэл нэг протейн бар идэж болно. Огт юм идээгүй гүйх юм бол сульдаад хүчгүй болдог. Бас гүйсний дараа ч гэсэн нээх удалгүй хооллосноор эрч хүчээ адлахгүй сайн талтай.
3. Гүйхээсээ өмнө хэзээ ус уух вэ? Усыг гүйхээс өмнө, гүйх явцдаа, гүйсний дараа сайн уух хэрэгтэй. Гэхдээ гүйхээс өмнө эсвэл гүйх явцдаа гэдсээ цүдийтэл ууж болохгүй. Бага багаар уугаарай. Харин гүйж дууссаны дараа бол өдрийн турш сайн уух хэрэгтэй.
4. Гүйхээсээ өмнө заавал биеэ халаах уу? Тийм. Ойролцоогоор 5 минут биеэ халааж, гүйж дууссаны дараа 5 минут алхаж, биеэ хөргөөж, сунгалтын дасгал хийгээрэй.
5. Гүйхдээ өлмий дээрээ гүйх үү? Яаж гүйх ёстой вэ? Зарим хүмүүс өлмий дээрээ гүй, нуруугаа эгц зөв хэлбэртэй гүй гэх мэтээр зөвлөдөг. Хүн бүрийн биеийн хэлбэр, хөдөлгөөн, алхалт өөр өөр байдаг. Тиймээс яг ингэж эсвэл тэгж гүй, өлмий дээрээ гүй, эгц гүй гэдэг дүрэм байхгүй. Танд аль нь илүү эвтэйхэн байна түүгээрээ гүйх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл өөрийнхөөрөө гүйх нь зөв. Өлмий дээрээ гүйвэл сайн гээд өөрийгөө шахаад өлмий дээрээ гүйвэл гүйж ядаж байхад олон юман дэр анхаарах, түүнээсээ болоод ядрах, бууж өгөхөөс гадна гэмтэл авах аюултай.
6. Яаж тогтмол гүйдэг болох вэ? Гүйлтээ дундаас нь хаяхгүй цааш тогтмол гүйхийн тулд өөртөө урам зориг, мотивац өгөх мэдээллээр өөрийгөө байнга цэнэглэж, мөн гүйдэг, эсвэл таны гүйлтийг дэмжих хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг хичээгээрэй. Мөн гүйнэ гэсэн цагтаа гүйж байх хэрэгтэй.
7. Зарим хүмүүс гүйхэд ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй гээд байх юм үнэн үү? Гүйлтийн зөвлөгөөг мэргэжлийн ном, сэтгүүлээс унших эсвэл зөвхөн гүйдэг хүмүүсээс авахыг зөвлөж байна.
Гүйж эхлэхэд анхаарах 7 зөвлөгөө танд таалагдсан бол цааш нь гүйх хүсэлтэй найзууддаа дамжуулаарай.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР
Та бэлэн бол би танд 3 янзаар туслахад бэлэн байна
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалж чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog