Бүтэн нэг сарын турш өдөр болгон 100 суулт хийвэл бидний өгзөг, хөл ямар болох бол? Та юу гэж бодож байна вэ?
Бүгдээрээ хамтдаа хийж үзье. Энэ оны 3 сарын 1-ээс би өдөр болгон 100 суулт хийж үзэж, өөрийгөө сорихоор боллоо. Та надтай хамт хийх үү?
Би өдөр болгон 30 хоногийн турш @x3_fit инстаграм дээр Улаанбаатар цагаар өглөө 11 цагаас (өөрчлөлт гарвал урьчилан мэдэгдэх болно) лайв хийнэ. Та надтай хамт хиймээр байна уу? Тийм бол хамтдаа #100суулт30хоног аянд нэгдээрэй.
Би өдөр болгон өөр өөр төрлийн суултууд хийх болно. Доор хийх жагсаалтаа орууллаа.
1. Үндсэн суулт
2. Хайчин суулт
3. 2 талруугаа суулт
4. Хөлөө зөрж суулт
5. Сумо суулт
6. Арагшаа хайчин суулт
7. Үсрэлттэй суулт
8. 1 хөлний жингүй дэдлифт
9. Plie суулт
10. Үндсэн суулт пульс
11. Хайчин суулт пульс
12. Жинтэй гоблит суулт
13. Арагшаа тийрэлт
14. Үсрэлттэй суулт
15. Lateral суулт
16. Сандалтай суулт
17. Хөлөө нарийхан суулт пульс 50/50
18. Сумо суулт пульс
19. 1 хөлний сандалтай суулт
20. Ханатай суулт
21. Үсрэлттэй суулт
22. Арагшаа суулт үндсэн суулттай
23. Үндсэн суулт арагшаа тийрэлттэй
24. 2 Хажуу тийшээ суулт явах
25. Хайчин суулт явах
26. Өвдгөн дээрээ сууж босох
27. Болгарын суулт
28. Үсрэлттэй суулт
29. Гулгуур хайчин суулт
30. Гулгуур хажуу тийшээ суулт
31. Дурын суулт
30 хоногийн дараа би 3 хүнийг шалгаруулан сонгон авч СУПЕР 6 хэвлийн дасгалдаа үнэгүй орох эрхийг өгөх болно. Яаж элсэн орох вэ?
1. Энд дарж өдөр болгон хийх дасгал болон хийснээ бүртгэх pdf файл татаж авах.
2. Хийж байгаа явцынхаа зураг, богинохон бичлэгээ инстаграм дээрээ #100суулт30хоног @x3_fit гэсэн таг хийж постлох, эсвэл надруу info@ukatumur.com руу явуулах, эсвэл фэйсбүүк групп-д элсэж тэнд хуваалцана. Хэн олон удаа хуваалцана тэр хүний хожих магадлал өндөр байх болно.
3. 4 сарын 1 нд “өмнөх буюу дараах” зургаа инстаграм дээрээ #100суулт30хоног , @x3_fit (ингэж таг хийгээгүй бол би таныг инстаграм дээр олох боломжгүйг анхаараарай) гэсэн таг хийж постлох, эсвэл надруу info@ukatumur.com руу явуулах эсвэл миний фэйсбүүк групп-д хуваалцана.
4. Түрүүлсэн 3 хүнийг 4 сарын 3-нд зарлах болно.
Доорх бичлэгийг үзээрэй.
За амжилт хүсье! Энэ 30 хоногт бидний биенд хэр их өөрчлөлт гарахыг тэсэн ядан хүлээж байна. Хэрвээ та нэгдэх хүсэлтэй бол доор нэгдэж байна гэдгээ бичээрэй.