Амжилтын Тарни Дээр Тулгуурласан
Оюун Ухаанаа Дахин Программчлах Бясалгалуудыг Танд Зориулж Байна.
Энэхүү бясалгалуудыг хийснээр та дотоод хүнээ нээж, зөн совингоо хөгжүүлж, стрэсс, уур уцаараа дарж, сайн сайхан бүхнийг амьдралдаа татах болно.
Бясалгахад Танд Дараахь
Бэрхшэлүүд Тулгарч Байсан уу?
- Анхаарал төвлөрөхгүй
- Тогтож сууж чадахгүй
- Зөв буруу хийгээд байгаагаа мэдэхгүй
- Хугацаа өнгөрч өгөхгүй, нойр хүрээд, уйтгартай санагдаж байна уу?
Тийм бол цааш нь үргэлжлүүлэн уншина уу.
Би яагаад эдгээр бясалгалуудаа бүтээсэн бэ?
Би анх бясалгал гэдэг үгийг сонсоод л бясалгал хиймэргүй санагддаг байж билээ. Яагаад гэвэл багын л “бясалгал” гэдэг үг их хол, ондоо ертөнцийн юм шиг сонсогддог байсан. Бясалгал гэхээр л бурхан, лам, гэгээнтэн гэдэг үгнүүд заавал дагалдаж, тийм л хүмүүс бясалгал хийдэг байх гэж боддог байсан юм. Товчхон хэлэхэд бясалгал их харийн юм шиг санагддаг байсан.
Гэхдээ өөрийгөө хөгжүүлж, хүссэн амьдралаараа амьдарч, амжилт өөдөө явахад бясалгал их чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна гэдгийг мэдэж авсан. Бас амжилттай яваа, амжилтанд хүрсэн хүмүүс бараг бүгдээрээ л бясалгал хийдэг юм байнаа гэдгийг мэдэж авснаар бодлоо өөрчлөхийг хичээсэн.
Учир нь бясалгал хийснээр:
АМЖИЛТТАЙ ЯВАА, АМЖИЛТАНД ХҮРСЭН БҮХ Л ХҮМҮҮС. БЯСАЛГАЛ ХИЙДЭГ
Амжилттай яваа хүмүүс бүгд л бясалгал хийдгийг мэдсэнээр бясалгал хийж сурах юмсан, хийх хийхдээ энгийнээр өөрийнхөөрөө хийж сурах юмсан гэдэг бодол миний тархинаас салахаа байсан юм. Гэвч яаж хийх учраа олохгүй нэлээн бухимдсан.
Энд тэндээс бясалгал зөв хийж сурах тухай уншиж байсан ч, яаж бясалгал хийх вэ гэдгийг заахаас илүү бясалгалын ач тусын тухай бичсэн байхыг би анзаарсан. Зарим нэг газар яаж хийхийг зааж өгсөн ч нэг л АМЬДРАЛААС ХОЛ, ХИЙХЭД ХЭЦҮҮ, ҮЛ ОЙЛГОМЖТОЙ санагдсан ч, өөригйөө хүчлээд дагаад хийхээр нэг л биш ээ! Буруу хийгээд байгаа ч юмуу бүү мэд нэг л өөрөөрөө биш санагдаж, бас дээр нь маш уйтгартай, нойрны санагдаж байсан.
Бясалгал амьдралд маш их хэрэгтэй гэдгийг хичнээн ойлгож, хийхийг хичээсэн ч, яаж хийхээ мэдэхгүйгээр яаж хийх юм бэ? Зөв буруу хийж байгаагаа мэдэхгүйгээр яаж үргэлжлүүлж хийх юм бэ? Бас хийж байгаа байдалдаа дургүй бол яаж амжилттай хийх юм бэ? Тийм үү?!
Амжилт гэж өөртөө дуртай, өөрийнхөө хийж байгаа юманд дуртай, хийж байгаа байдалдаа дуртай байхыг хэлнэ.
– Maya Angelou
Дээрх ишлэл надад их тус болсон. Энэ ишлэлийн тусламжтайгаар яагаад би бясалгал хийж чадахгүй байна вэ гэдгээ мэдсэн. Яагаад гэвэл хийж байгаа байдалдаа би дургүй байсан юм байна лээ. Бясалгалын маш олон арга байдаг. Түүний нэг нь бясалгахдаа “ОМ” эсвэл “СӨҮ ХАМ” гээд л энэтхэгийн санскрит үг хэллэгүүдийн хэрэглэдэг.
Эдгээр хэллэгүүдийн орчуулгыг сайн мэдэхгүй, мэдсэн ч харийн хэл болохоор нэг л дотно санагдахгүй байгаа юм байна гэдгээ бас мэдсэн. Тиймээс би эдгээр санскрит үг хэллэгүүдийн оронд өөрийнхөөрөө Амжилтын Тарнийг хэрэглэж эхэлсэн. Амжилтын Тарнийг хэрэглэснээр миний анхаарал маш сайн төвлөрч, бясалгал хийхэд их амархан, сонирхолтой болохоос гадна бас хийж байгаадаа сэтгэл хангалуун болж эхэлсэн юм.
Одоо бол би бясалгалыг өглөө сэрэхдээ, орой унтахдаа, замдаа, гүйхдээ, уус уухдаа, амрахдаа гээд л дуртай цагтаа, дуртай газраа хийдэг болсон.
Хүмүүс надаас
“Ука, яаж бясалгаж сурах вэ? Яаж анхаарлаа төвлөрүүлж сурах вэ?” гэдгийг байнга асуудаг. Тиймээс би өөрийнхөө хийдэг бясалгалуудаа танд хүргэж байна.
Тиймээс би өөрийнхөө хийдэг бясалгалуудаа танд хүргэж байна. Эдгээр бясалгалуудын тусламжтайгар та ч гэсэн дуртай үедээ,
дуртай газраа өөрийнхөөрөө бясалгал хийж чаддаг болно.
ХЭРВЭЭ ТА
Гайхамшгийг Өөрөөсөө
“Гайхамшгийг өөрөөсөө” бясалгал нь оюун ухаанд байгаа мөн далд ухамсарт хоногшсон сөрөг бодлуудыг устгаж оронд нь цоо шинэ эерэг сайхан бодлуудыг суулгаж, өөртөө итгэлтэй, өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой.
Үнэ ₮22,800
Замдаа
“Замдаа” бясалгалын гол зорилго бол таны өдөр тутмын амьдралыг эрч хүчтэй, баяр баясгалантай болгохоос гадна одоо цагтайгаа бүрэн холбогдоход туслах зорилготой. Энэхүү бясалгалыг гадуур алхахдаа сонсох нь илүү тохиромжтой. Жишээлбэл: Гэрээсээ гараад ажил руугаа явах замдаа, ажлаасаа гэртээ харих замдаа, дэлгүүр орох замдаа гэх мэт нэг газраас нөгөө рүү алхах замдаа хэрэглэхэд илүү тохиромжтой.
Үнэ ₮14,250
Сэрэхдээ
Хүн өглөөгөө ямар бодлоор эхлүүлж байгаагаас тухайн хүний өдөр их хамаардаг. Тиймээс өглөөгөө энэхүү “Сэрэхдээ” бясалгалаар эхлүүлснээр өдрөө эрч хүчтэй, үр бүтээлтэй, хүссэнээрээ өнгөрүүлэх болно.
Үнэ ₮17,000
Унтахдаа
Хүн утахаасаа өмнө юу бодно, түүнийгээ л шөнийн турш бодож боловсруулдаг.Тиймээс маргаашаа сайхнаар бүтээх эерэг сайхан бодлыг сонгоход “Унтахдаа” бясалгал танд туслах болно.
Үнэ ₮17,000
Сэтгэлийн зовлонгоосоо салах
“Сэтгэлийн зовлонгоосоо салах” Амжилтын Тарни
Энэ Амжилтын Тарнийг авснаар Гар утасны screen saver болон өөртэйгээ ажиллах pdf файл үнэгүй дагалдана.
Үнэ ₮14,250
Асуулт & Хариулт
Монголоос хэрхэн худалдаж авах вэ?
Монголоос авахаар бол 1. “Buy Now” дараад төгрөгөөр төлөх гэдэг дээр дарна эсвэл мөнгөө Худалдаа Хөгжлийн Банкны 436009139 дансанд Төмөрчөдөрийн Бадамзул гэдэг нэр дээр тушааж, мөнгөний баримтаа info@ukatumur.com
- Бясалгалын нэр
- И-мэйл хаягийн хамт илгээгээрэй.
Гадаадаас хэрхэн худалдаж авах вэ?
Хэрвээ та гадаадаас авахаар бол Buy Now гэдэг товч дээр дараад доллараар төлөх товч дээр дараарай.
Бясалгалыг над руу яаж илгээх вэ?
Худалдаж авсны дараа танруу MP3 татаж авах файл-ийг зааварчилгааны хамт И-мэйлээр 24 цагийн дотор илгээх болно. Та түүнийгээ компьютер болон гар утсандаа татаж авах боломжтой.
И-мэйл ирэхгүй байвал яах вэ?
Эхлээд spam мэйлээ шалгаарай. Тэгээд байхгүй бол холбоо барих гэдэг дээр дараад холбогдоорой.
Нэмэлт асуулт асуумаар байвал яах вэ?
Холбоо барих гэдэг дээр дараад асуух зүйлээ чөлөөтэй асуугаарай
Жишээ бясалгал сонсож үзмээр байна.
Доорх бичлэгүүдийг үзээрэй!