БОДОХ ЦАГ
Амжилттай яваа бүх хүмүүс төвлөрөн бодох чадвартай байдаг. ТӨВЛӨРӨН БОДОХ НЬ МАШ ЧУХАЛ.
“Хамгийн их тэвчээр шаарддаг юм бол төвлөрөн бодох”– Thomas Edison
Сонгосон бодол дээрээ хэр зэрэг удаан төвлөрөн бодож чадна, төдий чинээ чанартай шийдвэр гарч ирнэ. Гаргасан шийдвэрээс шалтгаалж ямар үйлдэл алхам хийх нь хамаарна. Ямар үйлдэл алхам хийснээр ямар үр дүн гарах нь хамаарна. Гарсан үр дүнгээс таны амьдралын чанар харагдах болно. Энэ бүгд зөвхөн төвлөрөн бодохоос эхэлнэ.
Техник технологи хүчирхсэн энэ цаг үед хүмүүс гэрээс гараад чихэндээ хөгжим сонсох, гэртээ ирээд диван дээр тухалж телевизийн шоу-нууд үзэх, компьютер дээр сууж нэтээр сэлгүүцэн хэсүүчлэх, байнгын утсаар дэмий чалчих, компьютер тоглоом тоглох г.м. хэрэггүй, үр ашиггүй зүйлүүдээр өөрсдийгөө завгүй болгож бодох цагийг огт өгдөггүй.
“Бодохын тулд тусгай цаг гаргах хэрэгтэй”-Peter Drucker
Өдөр бүр өөртөө тодорхой төвлөрөн бодох цагийг гаргаж байх хэрэгтэй. Цагийн хуваарь дээрээ бодох тусгай цаг (доод тал нь 20 мин) оруулаарай.
Заримдаа шийдвэр гаргасны дараагаар “жаахан бодох хугацаа байсан бол”, эсвэл “арай илүү бодсон бол арай ондоогоор хийх байсан” г.м.-ийн бодлууд орж ирж байсан удаа бий юу? Мэдээж байсан л байж таарна.
Тиймээс юу хийхээ 100% мэдээгүй тохиолдолд шийдвэр гаргах нь маш буруу. Ялангуяа мөнгө төгрөг болон хүмүүстэй холбогдолтой асуудлуудад шийдвэр гаргахаасаа өмнө заавал тунгаан бодох хэрэгтэй. Тунгаан бодсоноор чанартай шийдвэрийг гаргах болно.
Төвлөрөн бодох чадвараа хөгжүүлэх гол арга бол
1-рт: Бодох цагийг өөртөө өдөр бүр 30-60 минут зарцуулах. Ганцаараа байх цаг гэхийн оронд “төвлөрөн бодох цаг” эсвэл “өөрийгөө хайрлах цаг” эсвэл “өөрийгөө таних цаг” гэж нэрлэж болно.
Хэрвээ хувинтай усан дотор шавар хийвэл ус тэр дороо булингартаж хувингийн ёроол харагдахаа болино. Хэсэг хугацааны дараа бүх шавар хувингийн доор тунаж ус тунгалаг болдог. Үүний адил гав ганцаараа, чив чимээгүй, саад болох ямар ч юмгүй 25-30 минут суусны дараа ухаан санаа чинь төвлөрч, бодол чинь хурц болж, ямар ч асуудлыг зөвөөр шийдвэрлэх чадвартай болохоос гадна асуудал бэрхшээлээс хэрхэн гарах хариулт өөрийн эрхгүй гарч ирж, мөн яг ямар хүсэл эрмэзлэлтэй байгаагий чинь тодорхой болгож өгнө.
Бодох цагийг өдөр бүр давтан гаргаснаар төвлөрөн бодох чадвар чинь хөгжинө. Яг юу хийх хариулт чинь ГАЙХАМШИГ МЭТ ЯЛГАРАН гарч ирнэ
Хэрвээ бодох цагийг өөртөө огт зориулж үзээгүй бол өнөөдөр өөртөө 25-30 минут (1 цаг байвал бүр сайн) тусгайлан гаргаарай. Мэдээж эхний хэдэн удаа төвлөрч өгөхгүй маш их тэвчээр шаардагдана. Олон удаа давтсаны дараа өдөр дутмын дадал хэвшил болох бизээ. Оролдоод үзээрэй!
2-рт: Төвлөрөн бодох чадвараа хөгжүүлэх дараагийн арга бол ямар нэгэн асуудал, бэрхшээл, саад тотгор гарлаа гэж бодоход болсон бүх үйл явдлаа тодорхой нарийвчлан цаасан дээр бичих арга юм. Яг юу болов? Яав? Хэний буруу? Ямар шалтгаанаас үүсэв? г.м. бүгдийг бичих. Ингээд бичиж байх хугацаанд оновчтой санаа, хурц бодол тархинд бууж ирдэг.
3-рт: Төвлөрөн бодох чадвараа хөгжүүлэх бас нэг арга бол гадуур алхах. Гэхдээ алхаж байх үедээ мэдээж хөгжим сонсох, утсаар ярих зэрэг үйлдэл бүү хийгээрэй. Доод тал нь 30-60 минут алхаарай.
Амжилтанд хүрсэн бүх хүмүүс ТӨВЛӨРӨН БОДОХ чадварыг сайн хөгжүүлж чадсан байдаг юм.
“Чанартай шийдвэрийг Билиг оюунаар гаргана”-Аристотел
Gaihaltai zuvluguu boljee! Uneheer ene bas minii neg sul tal 🙂
Баярлалаа Сүхээ! Одоо үүнийгээ амьдрал дээр заавал хэрэгжүүлээрэй!
bayrlalaa, heregtei zuvulguu baina. yag odoonoos ehleed ymar ch baisan 30 minutiig zuvhun uurtuu gargaj bainaa.
Тэгээрэй! 30-хан минут амьдралыг чинь өөрчлөнө шүү!
Хэн билээ дээ нэг хүн Аливаа агуу санаанууд алхаж явахад төрдөг гэсэн байдаг. Алхах бол бодол төвлөрөх бас чухал үйлдэл шүү.
Заримдаа толгой гашлаад ирэхээр гараад алхахад бодол цэгцрээд ирдэг
Ene vneheer amidral deer baidagtai yag taw taarch bhiig bodhod nileed sudalj shinlej bj bichsen bn. Er ni mash olon suutnuudiin oddiin amjilt tedniig gantsaarai bh hugatsaand (shoron, tsullug …) ilvv tod garch irsen bgd endees ted gantsaarai bhdaa mash sain bodoj chaddag chadsaniig harah bolmjtoi yum. Manai heden setgvvlchid yadaad ingej bichdeg bol ashtai bhsan da. Hvnd zambraagui olon medeelel hvrgeh ni chuhal bish emhtei oilgomjtoi tsuun medee hvrgeh ni ur dvntei.
Санал сэтгэгдлээ үлдээсэнд маш их баярлалаа! Чамд амжилт хүсье Батболд Ариун!
bayarlala shan zovolgoo bn bi odor bur uurlaj bnga strestdeg yum bno nadad olon saad berhsheel bnga tohiolddog ihevchlen sogtuu arhi uudag humuusees bolj bi urgelj uuralj buhimddag tgd uur buhimdalaasaa salj chaddaggui minii ergen toirond dandaa arhichin humuus bhin nadad uneheer hetsuu bn bi odoo yah ve stresees garj chadah bolovuu uur buhimdal bodol sanaanaas eroosoo gardguie
@odnoo Тэдгээр архичин хүмүүсийг зүгээр л орхи. Тэднийг бид үнэхээр өөрчилж чадахгүй. Тэдэн дээр анхаарлаа төвлөрүүлснээр бид өөрсдийгөө л зовооно.Тиймээс анхаарлаа ондоо өөрийн хүсч буй зүйл рүү төвлөрүүлэх хэрэгтэй. Үүний тулд ганцаардал цагийг гаргах хэрэгтэй. Хичээж байгаад өөртөө энэ цагийг гаргаад, өөрйн хүссэн бүхнийг цаасан дээр бичиж зөвхөн тэр бичсэн зүйлийнхээ тухай бодох дасгалыг өдөр бүр хийж мөн АМЖИЛТЫН ТАРНИЙГ өөртөө хэлж өөрийн оюун ухаанаа дасгажуулах нь зүйтэй.
ene bol mash chuhal zuvulguu bna bi bol bainga l buhimdaj yvdag bsan odoo bol uuruu uurtei bysalgal hiih tsag zaviig garganaa
@oogii Тэгээрэй найзаа! Тэгээд ямар өөрчлөлт гарсан тухайгаа бидэнтэй хуваалцна гэдэгт итгэлтэй байна.
saihan zovolgoo ogsond bayrllaa neeree odii 47 nasaltlaa oortoo iim tsag baga gargasan bainaa odoonoos ehleed hiinee dahin bayrllaaa
@odgoo Харин тийм ээ, бид заримдаа амьдралдаа баригдаад өөрөө өөртэйгээ ярих болон бодох цагийг бага гаргадаг.
untei zuvulguu ugsund bayarallaa
@bolor <3
mash ikh taalagdaj bn bayarlalaa
@zulaa bayarlalaa!
Mash ikh heregtei zuvulguu baina bayarlalaa Uka
Баярлалаа!
Bayrlalaa yag olohgui bsan hariulta avlaa
Жагаа, хариугаа олж авсанд баяртай байна!