Бодлоо хянаж сурах нь
Өөрийнхөө бодлыг чадах чинээгээрээ хянаж сурах нь маш чухал. Сэтгэл санаа ямархуу байна, юун дээр төвлөрч, юу мэдэрч байгаагаадаа өдөрт 1-2 цаг тутамд анхаарал тавьж үз. Хэрвээ та уур уцаартай, уйтгар гунигтай, ямар нэгэн стрэссэнд байвал тэр даруйд тэрхуу мэдрэмжээ зогсоож ондоо эерэг бодлоор солиод үзээрэй. Бодлоо өөрчлөх нь тийм амар зүйл биш, зарим хүмүүст бүтэмжгуй мэт санагдаж магадгүй. Ийм учраас хүмүүс ном, сонин сэтгүүлээс энэ тухай сонсож мэдсэн ч хэрэгжүүлж чаддаггүй билээ. Яагаад гэвэл таны бодлын цаана байгаа ИТГЭЛ хэр их байна вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм.
Амьдралаа сайн сайхан болгож өөрчлөхийн тулд оюун ухаан дахь бодлоо өөрчилж түүндээ итгэх итгэлийг олж авах юм. Хэрвээ та жингээ хасаж туранхай болох хүсэлтэй бол би тарган эсвэл жин хасах нь маш хэцүү гэж бодохын оронд өөрийнхөө хүссэн жин болон өөрийгөө аль хэдүйн жингээ хасчихсан байгаа тэр дүр төрхийг тархиндаа дүрсэлж түүндээ итгэх хэрэгтэй. Ингэж бодлоо сольж итгэх нь анхандаа хэцүү боловч дахин дахин давтаж ухаан санаандаа шингээж өгснөөр та хүссэн жиндээ хурдан хүрэх буюу жин хасахад маш хэцүү, бүтэхгүй асуудал гэж боддог таны бодол болон итгэл тань өөрчлөгдөх болно.
Хэрвээ та чинээлэг амьдралыг хүсвэл өр ширээ яаж дарнаа, сургалтын төлбөрөө яаж төлнөө, гутал авах мөнгө хаанаас олноо гэх мэтийн бодлоо зогсоох хэрэгтэй. Мөнгө хүсч байвал өр шир бүү бод, эрүүл чийрэг байхыг хүсвэл өвчин зовлон бүү бод, туранхай гоолиг байхыг хүсвэл одоо байгаа жингээ бүү бод. Та итгэлээ өөрчилснөөр бодлоо өөрчилж, бодлоо өөрчилснөөр амьдралаа өөрчилж сайн сайхан бүхнийг өөрлүүгээ байнга татаж байх болно гэдгийг би өөрийн туршлаган дээрээс баталж байна.
Эерэг бодол бодоод бай учир нь бодол үг болдог,
Эерэг үг хэлээд бай учир нь үг үйлдэл болдог,
Эерэг үйлдэл үйлдээд бай учир нь үйлдэл дадал зуршил болдог,
Эерэг дадал зуршил эзэмшээд бай учир нь дадал зуршил өөрийн үнэ цэнийг бий болгодог,
Өөрийн үнэ цэнэ өөрийн хувь заяаг тодорхойлно. – Махатма Ганди
Танд амжилт хүсЪе!!
их л анхаарууштай үгшүү хүмүүс энэ л зүйлийг ойлгоод хэрэглээд авчвалч ……….
Fass, санал нэг байна! Амьдралаа өөрчлөхийнэ тулд бодлоо зайлшгvй өөрчлөх хэрэгтэй.
тийм шүү.юуг хүсч байна. тэр зүйл дээрээ л анхаарал бодлоо төвлөрүүлэх хэрэгтэй.
♥!
хамгийн үнэн! Баярлалаа :),,, ТА гадаад хэл хэрхэн хурдан сурах талаар зөвлөгөө өгч тус болооч, олон хүн хүсэж байгаа байх
Hi bi yanjaa bn tanii hiij bui zuils uneheer goy nadaa denduu taalagddag bichleguud ni buur goy nadad ih tus hereg bolj namaig uurchildug tand bayarlaa
@Yanjaa Амжилт хүсье!♥!
Sain baina uu. Tanii bichlegiig dunguj sariin umnuus l uzej sonsoj nomiig tani unshij bgaa, Yag tanii helseniig sonsoh ued uneheer unen sanagdaad l hicheenee gj bodoh yum gtel tod udalgui l huuchin hevendee orchihson mayagtai baihaar ih uram hugardag bolood bnaa. neg bodliin amjiltiig husej haij bgaa uchraas tantai taaraldsan baih tgr hicheegeed l bai gj bodogdoh bolovch yag husseneer bolohgui ued bas setgeleer unah ghuu ih l bodold orchihno drees ni het ih erch huchtei baij bolohgui baih neg shaltgaan gehuude huu maani odoo dongoj 4hon sartai busad yumand anhaarahaar huu maani hayagdchihaad huugee l anhaarna gheer bas hairan tsagiig demii ongoroogood ch bgaa yum shig sanagdaad yaah uchraa uneheer olohoo boliloo. bas huuhed harah hungui uchraas 2 huuhdee haraad gertee l bdag. ta iim ued yaah bsan be. setgegdlee huvaaltsaj tuslaach 🙂 bas uuriinhuu neg udriig herhen ungurdugiig tsag huvaaritai ni huvaaltsaj bolohson bolovuu
Маш хэрэгтэй сэдэв хөндсөнд баярлалаа!
“Төд удалгүй хуучин байдалдаа орчихсон” гэж дээр хэллээ. Чамтай санал нэг байнаа. Би ч бас анх өөрийгөө хөгжүүлэх, амжилтын тухай ном унших болгонд урам зориг ороод л, одоо л үзүүлээд өгье гэж боддог байсан. Гэвч төд удалгүй хуучин байдалдаа орчихдог. Гэхдээ би юу анзаарсан бэ гэвэл өөрийгөө хөгжүүлэх ном унших болгонд эрч хүч урам зоригтой болж байгаагаа мэдсэн. Тиймээс эрч хүчээ хадгалахын тулд өдөр бүр дор хаяж 30 минут иймэрхүү ном уншиж, бичлэг үздэг болсон. Аяандаа энэ маань миний дадал болж хувирсан. Тйимээс өдөр бүр өөрийгөө энэ тал дээр цэнэглэх нь маш чухал.