Бизнесээ Маркетлахаас Өмнө Мэдэх Зүйлүүд
Бизнесээ Маркетлахаас Өмнө Мэдэх 5 Зүйлүүд
Энэ 5 зүйлийг мэдээгүйгээр бизнесээ маркетлаж болохгүй.
Бизнесээ маркетласнаар бизнесруугаа трафик татаж эхлэнэ. Сайн маркетлаж чадвал их хэмжээний трафик татна. Өөрөөр хэлбэл хүмүүс таны вэбсайт руу, сошиал медианууд руу чинь орох болно. Эдгээр хүмүүс таны боломжит худалдан авагчид мөн үү? Та зөв трафик татаж байна уу буруу трафик татаж байна уу гэдэг энэ 5 зүйлийг мэдэж байгаа эсэхээс шалтгаална.
1. Хамгийн түрүүнд Бизнесээ маркетлаж эхлэхээс өмнө өөрийнхөө бизнес брэндийг сайн ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл брэнд гэдэг маань зөвхөн бизнесийн нэр, лого биш таны бизнес брэндийн үнэ цэн, уриа мөн хүмүүс таны бизнестэй холбоо барихад ямар сэтгэгдэлтэй үлдэх вэ, үйлчлүүлэгч худалдан авагчид болон бусад хүмүүстэй хэрхэн харьцаж байна вэ, хэрхэн харагдаж байна вэ, таны бизнесийн дуу хоолой, стори, мэссэж гэх мэт зүйлүүдийг хэрхэн түгээж байгаагаас хамаарагдана. Таны бизнесийг аль ч талаас нь харсан дуу хоолойгоо нэг янзын, ижилхэн, тууштай түгээж байж жинхэнэ брэнд үүснэ. Жишээлбэл вэбсайт дээрээ нэг янзаар, твитер дээр нэг янзаар, тик ток дээр нэг янз байвал хүмүүст эргэлзээ үүсгэх болно.
2. Бизнесийнхээ вэбсайтыг хэрэглэгчдийн өмнөөс бодож бүтээх нь чухал байдаг. Интернэт дээр явж байгаа хүмүүс вэбсайтуудаар ороод ороод гараад явдаг. Нэг вэбсайт дээр удаад л, бүгдийг хайгаад л, мэдээд л аан энд дарахаар бүтээгдэхүүнүүд гарч ирдэг юм байна энд дарахаар контентууд байдаг юм байна, цахим мэдээлэлд бүртгүүлэх нүх нь хаана байна гэж хайгаад байдаггүй. Орлоо үзлээ нүдэнд тусахаар юм байвал харна үгүй бол шууд гараад явдаг. Тиймээс хэрэглэгч таны вэбсайтруу орохоор та хэрэглэгчдийг юу уншаасай гэж хүсч байна вэ, юу хараасай гэж хүсч байна вэ, товчхон хэлэхэд юу хийлгүүлэх хүсэлтэй байна тэр бүгдийгээ энгийнээр тавьж өгнө. Мөн хүн ороод хэрэглэхэд амархан, дэндүү нуршуу биш товч буюу тодорхой ашиглахад амарханаар бүх зүйлээ байрлуулна гэсэн үг. Жоохон хэг ёг үүсэхэд хүн шууд гараад дараагийн сайтруу ордог гэдгийг мэдэх нь зүйтэй.
Хэрвээ та вэбсайтаараа дамжуулж бүтээгдэхүүн үйлчилгээгээ зардаг бол төлбөр хийхэд амархан ойлгомжтой болгох нь чухал. Үгүй бол за дараа орж ирээд худалдан авья гээд гараад явдаг. Гараад явсан бол буцаж орох нь бас ховор. Тиймээс гүүглийн эсвэл өөр аль нэг analytic -ийг хэрэглэж, өдөрт хичнээн хүн вэбсайтруу орж байна, хичнээн хүн бүртгүүлж байна, хүмүүс хэр удаан вэбсайт дээр чинь байна вэ, вэбсайтны чинь аль хуудас илүү сайн эсвэл муу байна вэ гэдгээ харж дүгнэж цэгнэж, засч байх нь зүйтэй. Хэрвээ хүмүүс таны вэбсайтруу ороод 30 секунд хүрэхгүй шууд гараад явж байгаа бол таны вэбсайт хэрэглэгчдэд огт таалагдахгүй байна гэж ойлгож болно.
3. Бизнесээ Маркетлахаас Өмнө Мэдэх Зүйлүүд-д Хэрэглэгч, худалдан авагчдаа таньж мэдэх орж байна. Би танаас асууя: Таны худалдан авагчид, үйлчлүүлэгчид хэн бэ? Хэрвээ та 18-аас дээш насны бүх эмэгтэйчүүд гэж хариулж байгаа бол маш буруу. Хэрвээ та 18-аас дээш насны хүүхэдтэй эмэгтэчүүд гэж байгаа бол бас буруу. Мэдээж та аль болох олон хүнд тус хүргэж бараа бүтээгдэхүүнээ хүргэхийг хүсч байгаа, хэрвээ та бүх хүмүүсийг татах хүсэлтэй байгаа бол та хэнийг ч татаж чадахгүй гэж ойлгох хэрэгтэй. Хэрэв та хүн бүрт хэрэгтэй зүйл нь болохыг хичээвэл хэнд ч онцгой хэрэгтэй зүйл нь болж чадахгүй. Яагаад? Та бүх хүмүүсийн хэрэгцээг хангаж чадахгүй. Дэндүү ерөнхий болж хувирна. Хэрвээ та 18-аас дээш насны бүх эмэгтэйчүүдийг татахыг ооролдлоо гэж бодьё. Гэтэл таны бүтээгдэхүүнийг 45-50 насны эмэгтэйчүүд илүү сонирхож байгаа бол та зөвхөн 45-50 насны эмэгтэйчүүдэд зориулсан контент бичиж, эсвэл зөвхөн 45-50 насны эмэгтэйчүүдийг дуудсан зар сурталчилгаа хийх жишээтэй. Хэрвээ таны бүтээгдэхүүнийг 45-50 насны эмэгтэйчүүд сонирхож байхад та 18 настай бүсгүйчүүдэд хандаж маркетингаа хийгвэл та буруу газраа буруу хүмүүстэй харьцсан учраас таны маркетинг үр дүнгээ өгөхгүй.
Хамгийн их хүрч байгаа хэрэглчдэд анхаарлаа төвлөрүүлснээр та бусдыг үйгүсгэж байна гэж болохгүй. Хэрвээ таны бүтээгдэхүүнийг аль ч насны эмэгтэйчүүд авах боломжтой гэж үзэж байгаа бол маркетингаа тус тусд нь, нас насаар нь, асуудал асуудлаар нь ангилж хийх жишээтэй. 18 настай охинд тулгарч байгаа асуудал 55 настай эмэгтэйд тулгарч байгаа асуудлаас өөр байна. 18 настай охины хүсч байгаа зүйл 45 настай эмэгтэйн хүсч байгаа зүйлээс өөр байна. Тиймээс та хэнд зориулж маркетлаж байгаа, хэнд зориулж блог нийтлэлээ нийтэлж байгаа, юу бичиж байгаа талаараа үнэхээр оновчтой болгосноор таны бичиж байгаа зүйл тэр хүнд хүрч үнэ цэнээ өгөх болно. Хийж байгаа бүхнээ хийхдээ тэр зориулж байгаа хүнээ бодож хийх нь зүйтэй.
Хэрвээ та энэ талаар сайн мэдэхгүй байгаа бол боломжит худалдан авагчид, хэрэглэгчидтэйгээ цаг болзож уулзаж ярилцаж, мэдэж авах бүх зүйлээ мэдэж авах хэрэгтэй. Яагаад таны бүтээгдэхүүнийг сонирхож байна вэ? Яагаад сонирхохгүй байна вэ? Ямар асуудлыг шийдэж өгч байна вэ? Яагаад авахгүй эргэлзэж байна вэ? гэх мэт бүгдийг асууж мэдэж авах. Тэгж байж та бараа бүтээгдэхүүнээ зөв маркетлах болно.
4. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гадна дотногүй маш сайн мэдэх. Сайн мэдсэнээр үмүүс яагаад бараа бүтээгдэхүүнийг чинь авах ёстой вэ гэдгийг маш сайн тайлбарлаж чадах болно. Яагаад таны бараа бүтээгдэхүүн бусад бараа бүтээгдэхүүнээс илүү вэ гэдгийг сайн тайлбарлаж чадах болно. Бараа бүтээгдэхүүнийхээ онцлогоос гадна жинхэнэ ашиг тусыг нь гаргаж ирэх чадвартай болно. Муу борлуулагч зөвхөн онцлогийг нь дурддаг байхад сайн борлуулагч ашиг тусыг нь сайн тусгаж чаддаг.
Жишээлбэл: та хар өнгийн даашинз борлууллаа гэхэд ихэнх хүмүүс даашинзныхаа өнгө, урт богиныг дурдах, модыг нь дүрсэлж зардаг байхад сайн борлуулагч бол энэ даашинзыг өмссөнөөр маш сайхан харагдаж, өөртөө итгэх итгэл нь хэрхэн нэмэгдэх тухай, нөхөртөө хэрхэн гоё харагдаж, нөхөрийн хайр улам ихэссэнээр амьдрал ямар болох зэргийг дурддаг байх жишээтэй. Хэрэв та бүтээгдэхүүн, үйлчилгээгээ юугаараа бусдаас илүү сайн гэдгийг мэдэхгүй бол таны боломжит худалдан авагчид түүнийг чинь мэдэхгүй. Харин онцлогоо сайн мэддэг өрсөлдөгчөөс чинь худалдаж авах болно гэдгийг мэдэхэд илүүдэхгүй байхаа.
5. Бизнесээ Маркетлахаас Өмнө Мэдэх Зүйлүүд -д Бизнес брэндийнхээ алсын харааг зорилгыг мэдэхийг оруулж байна. Бизнесийнхээ төлөө гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа алхам бүрээсээ дараахь асуултыг асуугаарай.
– энэ шийдвэр нь таны бизнесийн алсын хараатай тань ойртуулж байна уу, эсвэл холдуулж байна уу гэдгийг асууж бодоорой.
ХҮС ХИЙ ХҮР
Ука Төмөрийн Хамт
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog