Бизнесийн Эрхэм Зорилго – Хэрхэн Гаргах Вэ
Бизнесийн Эрхэм Зорилго – Хэрхэн Гаргах Вэ
Өнөөдөр би бизнесийн эрхэм зорилго яагаад чухал байдаг вэ тухай ярихыг хүслээ. Бизнесээ анх бүтээж байгаа эсвэл бизнесээ нээгээд удаж байгаа ч гэсэн хамаагүй энэ эрхэм зорилгоо гаргаагүй бол гаргаж, өөртөө сануулж байх нь маш чухал байдаг.
Бизнес эрхэлэгчийн хувьд хийх хэрэгтэй хамгийн чухал ажил бол мэдээж худалдан авагч, үйлчлүүлэгчдийгээ татаж, итгэлийг нь авч өөрөөр хэлбэл бизнестээ дуртай болгох байдаг. Ингэж дуртай болгохын тулд хамгийн түрүүнд хийх алхам бол бизнесээ хүмүүст танилцуулах алхам байдаг. Хэрвээ хувийн брэнд бүтээж байгаа бол та хэн бэ, юу хийдэг вэ гээд өөрийгөө танилцуулна. Эсвэл таны бизнес юу вэ, юу хийдэг вэ гэдгээ танилцуулна. Хэрвээ хүмүүст таалагдсан бол мэдээж хүмүүс бараа бүтээгдэхүнийг чинь худалдан авч, үйлчилгээгээр чинь үйлчлүүлнэ.
Тийм болохоор бизнес эрхлэгч, энтрепренёр хүний хувьд энэ өөрийгөө болон бизнесээ танилцуулах хэсэг маш чухал байдаг. Үүндээ гарших хэрэгтэй гэж би боддог.
- Брэнд, компани, бүтээгдэхүүнээ танилцуулна
- Хүмүүст таалагдана
- Борлуулалт хийнэ
- Мөнгөө хийнэ
- Маш энгийн.
Хэрвээ танд шинэ санаа байгаа бол, бизнес байгаа бол түүнийгээ хэрхэн хүмүүст хүргэх вэ? Яаж тэдний анхаарлыг татах вэ? Яаж follower болгох вэ? Яаж имэйл листэндээ оруулах вэ? Яаж тэдэнтэй харьцах вэ? Яаж тэднийг өөрийнхөө бизнест дуртай болгох вэ? Яаж худалдан авагч болгох вэ? Үүний тулд хүмүүс маш олон янзын стратеги хэрэглэдэг. Гэхдээ хамгийн чухал зүйл бол:
Таны бизнесийн эрхэм зорилго юм.
Таны бизнесийн эрхэм зорилго юу вэ? Бизнес бүр эрхэм зорилготой байх хэрэгтэй. Таны бизнес яг юуг зорьж байна вэ? гэдгийг маш энгийнээр гаргах нь зүйтэй.
Эрхэм зорилгоо гаргаагүй тохиолдолд, сануулаагүй тохиолдолд яадаг вэ?
Эрхэм зорилгоо гаргаагүй, сануулаагүй тохиолдолд бизнесийнхээ процессийн явцад төөрдөг. Яагаад анхнаасаа бизнес хийх болсон юм бэ гэдгээ мартдаг. Жишээлбэл байгаль орчингоо бохирдуулахгүй гэсэн эрхэм зорилготойгоор гарч ирээд амжилттай байлаа гэж бодоход ашиг дээрээ анхаарлаа төвлөрүүлээд мөнгөний араас явж нөгөө байгаль орчноо бохирдуулахгүй гэснээ мартдаг байх жишээтэй. Хүний төлөө гэсэн эрхэм зорилготой байснаа түүнийгээ мартах гэх мэт сөрөг талтай.
Бизнесийнхээ эрхэм зорилгыг тодорхой болгож чадснаар явцын дунд ямар нэгэн өөрчлөлт гарч, шинэ санаа төрөх үед энэ өөрчлөлт, энэ шинэ санаа манай бизнест үнэхээр тохирч байна уу үгүй юу гэдгийг тунгаан бодож хэрвээ үгүй бол татгалзаж, хэрвээ тийм бол түнийгээ үргэлжлүүлэх жишээтэй. Бизнесийнхээ эрхэм зорилгыг гаргаад, түүнийгээ өөртөө сануулснаар өөрийнхөө бизнесийг юуны төлөө вэ, яах гэж бүтээсэн бэ гэдгийг бусдад сайн мэдүүлж чаддаг.
Би танд зориулж Бизнесийн Эрхэм Зорилгоо Гаргах pdf файл бэлдсэн байгаа. Хэрвээ та миний имэйл листэнд бүртгэгдсэн бол би таны имэйл рүү илгээсэн байгаа. Хэрвээ бүртгэгдээүй бол descripiton хэсэгт оруулсан холбоос дээр дараад татаад аваарай. Эсвэл ukatumur.com руу ороод blog дээр дараад өнөөдрийн бичлэгийн доороос татаж авах боломжтой.
Би энд зарим нэг компаниудын эрхэм зорилго юу болохыг гүүглээс жишээ болгон түүж бичлээ. Санаа авч тодорхой ойлголттой болоход танд туслах байх.
- Улаанбаатар Гурил ХХК-ий эрхэм зорилгло: “Бид ард түмнийхээ тэргүүн сонголт нь байж, салбартаа манлайлна.”
- Energy Resource ХХК – ий эрхэм зорилго: “Бид орчин үеийн техник технологийг мэргэшсэн боловсон хүчний ур чадвар, хүсэл тэмүүлэлтэй хослуулан Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөнд хувь нэмрээ оруулна.”
- МахИмпекс Компаний – эрхэм зорилго: “Манай компанийн эрхэм зорилго нь Дэлхийн дэвшилтэт техник технологийг ашиглан Амт чанарын давуу талыг илтгэсэн, эрүүл мах, махан бүтээгдэхүүнээр гадаад, дотоодын зах зээлийг хангаж, үйлдвэрлэл үйлчилгээгээрээ хэрэглэгчидээ дээдэлсэн салбартаа манлайлагч нь байх юм.”
- Хан Уул эрүүл Мэндийн Төв -ийн эрхэм зорилго: “Дүүргийн иргэдэд чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй, нотолгоонд үндэслэсэн, эрүүл мэндийн хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.”
- Улаанбаатар Төмөр Замын Олон Улсын Тээвэр Зуучлалын Төвийн эрхэм зорилго: “Олон улсын жишигт нийцсэн тээвэр логистикийн цогц үйлчилгээг үзүүлэх”
- Өмнөговь Аймгийн Засаг Даргын Тамгын Газар -ын эрхэм зорилго: “Байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан, уул уурхай, аялал жуулчлалын хөгжлийн төв байж, улс орны хөгжилд тэргүүлэх.”
- Их Засаг Олон Улсын Их Сургууль – ийн эрхэм зорилго: “Их Засаг ОУИС мэдлэгийг үйлдвэрлэгч, баялгийг бүтээгчдийг төрүүлэх, оюутан суралцагчдын ажил амьдралын баталгааг хангахад чиглэгдсэн сургалт, судалгаа, инновацийн бүтээлч чадамжтай, судалгааны их сургууль байна.”
- Мобиком Корпорацийн эрхэм зорилго нь өөрийн үйлчилгээгээ хэрэглэгчдийн сэтгэл ханамжид бүрэн дүүрэн нийцүүлэхээс гадна, хэрэглэгчдийн төсөөллөөс давуулан хүргэх юм.
- Монголын Гаалийн байгууллагын эрхэм зорилго нь үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, олон улсын хууль ёсны худалдааг хөнгөвчлөх, улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, байгууллагын чадавхийг бэхжүүлэхэд оршино.
- Facebook компаний эрхэм зорилго: To give people the power to build community and bring the world closer together. Хүмүүст community – гээ бүтээх боломжийг нь өгч, дэлхийн хүн амыг улам ойртуулах.
- TED – Шинэ санааг түгээх
- Linkedin – ий эрхэм зорилго Дэлхийн мэргэжилтэнгүүдийг нэгтгэн холбож, тэдний үр бүтээл, амжилтыг улам нэмэгдүүлэх зорилготой.
- PayPal -ийн эрхэм зорилго: Интернэт дээр хамгийн амархан, аюулгүй, хямдхан төлбөрийн шийдлийг бий болгох зорилготой.
- “Alibaba-ийн эрхэм зорилго “Хаана ч (Дэлхийн аль ч өнцөг буланд) бизнес хийхэд амархан болгох.
- Spanx компаний эрхэм зорилго бол “Эмэгтэйчүүдэд өмсөхөд эвтэйхэн, итгэлтэй байдлыг нь нэмэгдүүлсэн бүтээгдэхүүнийг шинэр сэдэж гаргах зорилготой.”
- ХҮС ХИЙ ХҮР -ийн эрхэм зорилго юу вэ гэвэл “Аль болох олон хүнд оюун ухаан, бие махбодь, зүрх сэтгэлээ хамтад нь тууштай хөгжүүлж, хүссэн амьдралаа бүтээхэд нь тусалж, урам зориг өгөх зорилготой.”
Бизнесийн Эрхэм Зорилго – Хэрхэн Гаргах Вэ
1. Яагаад таны бизнес танд чухал вэ? энэ асуултанд дэлгэрэнгүй хариулахыг хичээгээрэй.
2. Таны бизнесээр үйлчлүүлсэн хүн ямар сэтгэгдэлтэй байгаасай гэж бодож байна вэ, яг юуг харж мэдрээсэй гэж бодож байна вэ? Жишээлбэл: таны бүтээгдэхүүнийг хэрэглэсэн, таны ютюб бичлэгийг үзсэн, таны подкастыг сонссон, таны вэбсайтаар айлчилсан хүн, сошиал медануудыг чинь дагаж байгаа хүмүүс яг юуг олж мэдээсэй гэж бодож байна вэ?
3. Таны компаний үнэ цэн юун дээр тогтож байна вэ?
4. Өрсөлдөгчдөөсөө юугаараа ялгарч байна вэ?
5. Нийгэмдээ, улс орондоо, дэлхийдээ бизнесээрээ дамжуулж ямар өөрчлөлт гаргаж, ямар хувь нэмэр үзүүлэх хүсэлтэй байна вэ?
6. Таны бизнесийн тухай хүмүүс цааш нь юу гэж яриасай гэж бодож байна вэ? Хүн нэг бол өөрт нь сайхан мэдрэмж төрсөн тухайгаа эсвэл бүр муухай мэдрэмж төрсөн тухайгаа цааш нь хүмүүст ярьдаг. Мэдээж бид бизнесийнхээ турай сайхан мэдрэмж өгөх хүсэлтэй. Тиймээс та хүмүүст бизнесийнхээ тухай ямар мэдрэмж төрүүлмээр байна вэ? гэдгийг бүгдийг цаасан дээр бичээрэй.
7. Тэгээд бизнесийнхээ эрхэм зорилгыг нэг өгүүлбэрт оруулж, маш энгийнээр хэлбэл юу байх вэ. Түүнийгээ бичээрэй.
8. Гарч ирсэн бүх санаагаа цаасан дээр нэгд нэгэнгүй буулган бичээрэй
9. Зөвшилцөх – үүнд бичсэнийгээ хамтран үүсгэгч нартайгаа зөвшилцөх, хэрвээ ганцаараа бол найз нөхөд, гэр бүл, хайртай хүмүүстэйгээ ярилцаж зөвшилцөөрэй.
За тэгэхээр та өнөөдөр бизнесийн эрхэм зорилго хэр их чухал болохыг мэдэж авлаа. Мөн хэрхэн түүнийгээ гаргах вэ болон бусад өөр компани, корпорациудын эрхэм зорилгудтай бас танилцлаа. Танд таалагдсан байх гэж бодож бана. Хэрвээ таалагдсан бол тан миний подкастийг дагаарай. Мөн review -гаа үлдээгээрэй. Сэтгэгдлээ үлдээгээрэй. Бас хэрэг болох хүмүүст дамжуулаарай.
Доор дарж pdf файлаа татаж авна уу!