3 Comments

  1. ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ФИЛОСОФИ

    … Хувь хүн байх, өөрөөрөө байх, өөрөө өөрийгөө мэдэх, өөрийгөө хүндэтгэх, аль нэг бүлэглэл, намд харьяaлагдаж байж амиа тээх бус өөрийн амьдралд эзэн байх гээч юу болохыг бид ойлгох цаг аль хэдийнэ болсон мэт. Ийнхүү бодож явсаар Youtube дээрээс олсон доорх видео-ны үг өгүүлбэрийг мэргэн уншигчиддаа зориулан орчуулснаа толилуулж байна.

    – Эрх чөлөөний философи нь хүн өөрөө өөрийнхөө амьдралыг мэдэх зарчим дээр үндэслэдэг.

    – Та өөрөө л өөрийнхөө амьдралыг мэднэ.

    – Үүнийг үгүйсгэх нь хэн нэгэн хүн танаас илүү таны амьдралыг мэдэх эрхтэй болно гэсэн үг.

    – Өөр хүн эсвэл бүлэг хүмүүс таны амьдралыг мэдэх ёсгүй.

    – Та ч гэсэн бусдын амьдралыг мэдэх ёсгүй.

    – Та цаг хугацаанд амьдарна: тэр нь ирээдүй, одоо, өнгөрсөн цаг хугацаа.

    – Энэ нь таны амьдрал, таны эрх чөлөө, таны амьдралдаа хийж бүтээсэн зүйл болон тус тусдаа илэрнэ.

    – Өөрийнхөө амьдралыг мэдэх эрхгүй болвол ирээдүйгээ алдана гэсэн үг.

    – Өөрийнхөө эрх чөлөөг алдвал өнөөгийн амьдралаа алдана гэсэн үг.

    – Амьдралдаа хийж бүтээсэн зүйлээ өөрөө мэдэх эрхгүй болвол түүнийг буй болгосон өнгөрсөн цаг хугацааныхаа хэсгийг алдана гэсэн үг.

    – Таны амьдрал, эрх чөлөөний үр дүн бол таны өмч.

    – Таны хөдөлмөрийн үр бол: таны цаг хугацаа, эрч хүч, авьяасын үр дүн

    – Өмч бол таны үнэ цэнэтэй болгож хувиргасан байгалийн нэг хэсэг.

    – Өмч хөрөнгө нь танд бусдаас сайн дураараа өгсөн болон харилцан зөвшилцөж авч өгөлцсөн зүйл юм.

    – Хоёр хүн сайн дураараа өмч хөрөнгөө солилцох эсвэл солилцохгүй байх нь хэн хэндээ ашигтай байдаг.

    – Зөвхөн тэдгээр хүмүүс л энэ шийдвэрийг өөрсдийн төлөө гаргах эрхтэй байж болно.

    – Зарим үед, зарим хүмүүс бусдын өмч хөрөнгийг сайн дурын бус үндсэн дээр хүч хэрэглэх, хууран мэхлэх аргаар авдаг.

    – Хүч хэрэглэх эсвэл хуурч мэхлэх замаар амь насыг хохироох явдал бол аллага юм.

    – Хүч хэрэглэх эсвэл хуурч мэхлэх замаар эрх чөлөөг хязгаарлах явдал бол боолчлол юм.

    – Хүч хэрэглэх эсвэл хуурч мэхлэх замаар өмч хөрөнгөнд халдах явдал бол хулгай юм.

    – Үүнийг нэг хүн ч бай, олон хүн цөөн хүний эсрэг ч бай, тэр байтугай чухал царайлсан албаны хүмүүс ч хийсэн бай ялгаагүй.

    – Та өөрийнхөө амьдрал, эрх чөлөө, шударгаар олж авсан өмч хөрөнгөө бусдын хүч хэрэглэсэн халдлагаас хамгаалах болон бусдаас өөрийг тань хамгаалахыг гуйх эрхтэй.

    – Гэхдээ та бусдын амьдрал, эрх чөлөө, өмч хөрөнгөнд хүч хэрэглэн халдах явдлыг санаачлах эрхгүй.

    – Ийм болохоор та бусдыг өөрийнхөө өмнөөс бусдад хүч хэрэглэхийг шаардах эрхгүй.

    – Та өөрийн гэсэн удирдагчтай байж болох боловч, та удирдагчаа бусдын эсрэг турхирах эрхгүй.

    – Албаны хүмүүс ямар замаар сонгогдсон нь хамаагүй, тэд бол ердөө л хүн бөгөөд бусад хүнээс өөрийгөө дээгүүр тавих эрхгүй.

    – Тэдний ажил албаны нэр гуншин, тэднийг дэмжигчдийн тооноос үл хамааран албаны хүмүүс нь бусдыг алах, боолчлох, олон түмнээс хулгайлах эрхгүй.

    – Та өөртөө байхгүй эрхийг тэдгээр албаны хүмүүст эдлүүлэх учиргүй.

    – Та өөрийгөө мэдэх болсон цагаасаа л өөрийн төлөө хариуцлага хүлээнэ.

    – Таныг удирдахыг хүссэн хэн нэгэнд өөрийн амьдралыг даатгаж болохгүй.

    – Мөн таныг өөртөө үйлчлүүлэхийг хүссэн хүнд боолчлогдож болохгүй.

    – Та өөрийнхөө үнэт зүйлст үндэслэн өөрийн зорилгыг сонгох эрхтэй.

    – Амжилт, алдаа хоёулаа бидний сурах, дэвшихэд чухал түлхэц болдог.

    – Таны бусдын төлөө хийж буй үйл, бусад хүмүүс таны тулд хийж байгаа үйл нь хоёр тал сайн дурын үндсэн дээр харилцан зөвшилцсөний дагуу байсан цагт ач тусаа өгөх болно.

    – Хаана чөлөөт сонголт байна тэнд л зөвхөн сайн үйлс орших боломжтой.

    – Энэ бол үнэнхүү чөлөөт нийгмийн үндэс суурь юм.

    – Энэ бол хүний үйл хэргийн хамгийн бодитой, хүнлэг энэрэнгүй үндэс суурь болоод зогсохгүй бас ёс зүйтэй хэрэг мөн.

    – Дэлхийд улам өсөн нэмэгдэж буй, төр засгийн зүгээс хүч хэрэглэхэд үүдсэн асуудлууд нь шийдэгдэх боложтой юм.

    – Шийдэх зам нь дэлхий нийтийн хүн зон төр засгийн албатуудаасаа бидний нэрийг барьж хүч хэрэглэхгүй байхыг шаардах явдал юм.

    – Муу үйл зөвхөн муу хүмүүсээс гардаг бус, мөн хүч хэрэглэхийг тэвчиж байгаа хүмүүсээс өөрсдөөс нь бас гаралтай.

    – Ийм замаар түүхийн туршид сайн хүмүүсээс муу хүмүүст эрх мэдэл шилжих явдал гарсаар ирэв.

    – Чөлөөт нийгэмд итгэх итгэл нь зарим нэг тулгаж хүлээлгэсэн үзэл санаа, зорилгод чиглэхээсээ илүүтэйгээр үнэт чанарын өрсөлдөөний явцыг нээхэд чиглэсэн байдаг.

    – Төр засгийн хүчээр ямар нэг үзэл санааг бусдад тулгах нь сэтгэлгээний залхуурал бөгөөд гол төлөв санаанд оромгүй, гажууд үр дагаварт хүргэдэг.

    – Үнэн хэрэгтээ юу ч хийхгүй байх нь хялбар байдаг… гэхдээ чөлөөт нийгмийг бүрэлдүүлэхэд бодох, хэлцэх, ажиллах эр зориг илүү их шаардагдана.

    Эхийг http://www.youtube.com, watch?v=muHg­86Mys7I-аар орж сонирхоно уу.

    З.Эрдэнэбат

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.