МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Би хадам аавдаа маш их баярлаж явдаг
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл
и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Д бүсгүйн Буцалж Буй Амьдрал:
Танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Таны энэ хүн бүхэнд зориулж байгаа сэтгэл ямар их агуу юм бэ.
Эрч хүч дүүрэн цоглог, жавхаалаг байдал тань надад үнэхээр гайхалтай сайхан санагдаж байна.
Би эргэн тойрныхоо тусламж хэрэгтэй хүнд урмын үг хайрлаж, сэтгэлийн эрч хүч өгөхийг их хүсдэг.
Миний амьдрал энэ 2013 оноос маш сайхан болж эхэлсэн. Манай нөхөр 2004 онд гадагшаа сурч ажиллахаар яваад, 2012 оны 12 сард гэртээ ирсэн. Явахад нь би хэдхэн сартай нялх үрээ тэврээд, нулимастай хоцорч билээ.
Би тэр үед юугаа ч мэдэхгүй, тэмцэж чадахгүй балчир дөнгөж 20 гарч явсан юм. Манай нөхөр өөрийнхөө гэр бүлийнхээ заавраар бид хоёрыг орхиж яваад бүтэн хэдэн жил дуусгаад, хүүхдээ 2-р ангид орсон байхад нь ирсэн. Энэ олон жилийн хугацаанд надад маш хэцүү үеүүд их байсан.
Нөхөр маань, түүний гэр бүлийнх нь сүүлдээ намайг үзэхээ байж, тэд бүгд л салах бодолтой бэлтгэгдсэн байсан. Надад үнэхээр харамсалтай хүүхдээ бодсон ч, өөрийгөө бодсон ч өнгөрсөн залуу нас, цаг хугацаа минь хайран санагдаж, маш их гомддог байсан.
Тэгсэн ч би сул дорой байгаагүй ээ!
Надад хэцүү үе болгонд минь миний хажууд байж чаддаг сайхан найзууд минь байсан юм.
Хүлээцтэй, тэвчээртэй, ухаалаг хандсаныхаа эцэст одоо би амьдралдаа өөдрөг сайхан байна. Үүнд минь одоо бодох нь ээ ганцхан хадам аав минь уужуу ухаанаараа бодож, харж суухдаа, дотроо үргэлж миний талд байсан байна. Энэ хүн маань бурхан болоод, манай нөхөр ирсэн юм. Эвий дээ , өнгөрөхийнхөө өмнө хүүдээ гал голмтыг бадрааж, гэр бүлийг бат байлгаж, өөрөө бурхан болж, хүүгээ над дээр ирүүлсэн юм.
Нөхөр маань одоо ирсэндээ, бидэнтэйгээ хамт байгаадаа их баяртай байдаг. Ирээд жил болоогүй байхад бид хоёр дахиад хүүхэдтэй болсон. Одоо бид 4 ам бүл.
Яагаад би энэ бүхнийг бичиж байна вэ гэвэл сайхан гэгээлэг зүйл бодож, өөрөө энэ бүх шаналал зовлонг туулж, уйлж, гуниглаж явахдаа өнөөдрийн амьдралыг мөрөөдөж, эерэг сэтгэлээр харж, бусдад над шиг зүйл бүү тохиолдоосой гэж сэргийлж, эрч хүч, урам өгч явсан учраас бурхан надад энэ амьдралыг минь эргүүлэн хайрласан юм болов уу гэж бодож байна.
Мөн бурхан болсон хадам аавдаа маш их талархаж, үүрд санан дурсаж, араас нь буян сайн хийж, явах болно. Би хадам аавдаа маш их баярлаж явдаг. Одоо нөхөр бид хоёр хамтдаа, хүүхдүүдтэйгээ маш сайхан амьдарч байна.
За тандаа баярллаа! Улам их эрч хүч өөрөөс тань авдаг шүү. Танд илүү их амжилт, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Уучлаарай би маш их яарч бичсэн болохоор эргэж бичсэн зүйлээ хянасангүй. Алдаатай, ойлгомжгүй зүйл их байвал дахин уучлалт хүсье. Миний амьдралын минь энэ товчилсон түүхийг жишээ болгож болно шүү.
Таныг хүндэлдэг,
ХҮС ХИЙ ХҮР блогийн уншигч.
Цаашдаа үргэлж хамтдаа.
_________________________________________________________________
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. И-мэйлийг илгээснээр нийтлэх зөвшөөрлийг өгч байна гэж ойлгох болно.
taalagdlaa urgelj hamt baih bo
зовсоны эцэст жарганаа гэж. тэгэхдээ нохор чинь холбоотой байсан биз дээ? зааз танай гэр булд аз жарнал хусье
яасан гоё юм бэ
saihan ger bul bolj chadsand n bayr hurgie.chinii ch gesen huch bas bga bh.tiimees uurtuu ch gsn bayrlaarai
Энэ өдрийн мэнд хүргэж Ука чамд аз жаргалыг хүсье. Миний хаягаар амьдралд хэрэгтэй зөвлөмж, захидал, эрч хүч, өгсөн танд баярлалаа. Өөрийгөө болон үр хүүхэд, найз нөхөд, ах дүүсээ хөгжүүлэх, дэвжин цэцэглэн том амьдрахаар өөртөө мөрөөдлийн захидал бичиж 2015 он хүртэл хадгалсан шүү .Хамтдаа урагшаа..
Амжилт хүсье!