Архи Уувал Анхаарах 3 Зүйл
Архи Уувал Анхаарах 3 Зүйл
Танд Баяр Наадамын Мэнд Хүргэе!
Баяр болж байгаатай холбогдуулаад би энд архины тухай жижигхэн мэдээллийг тантай хуваалцахыг хүслээ.
Бид бүхэн архи ямар их хор хөнөөлтэйг мэднэ. Хэрвээ та архи огт уудаггүй бол энэ хэсгийг уншаад хэрэггүй алгасаарай. Эсвэл хэрэг болох хүнд дамжуулаарай. Хэрвээ та бага уудаг бол(нэг рюмка, 1 шил пиво уухад л) биенд их өөрчлөлт гарч, ажлын үр бүтээмжийг багасгадаг гэдгийг мэдэж байгаа.
Хэрв/ээ би 3 шилнээс илүү пиво уувал маргааш нь толгой өвдөх, дотор муухай оргих зэрэг шинж тэмдгүүд илэрдэг учраас би бэлтгэлдээ явж чадахгүй, ажлаа ч хийж чадахгүй, үр бүтээлтэй өдрөө өнгөрөөж чаддаггүй. Тэр үүднээсээ хэрэггүй уудаг байж гэж харамсдаг.
Тиймээс би Архи Уувал Анхаарах 3 Зүйл -ийг энд орууллаа
1. Хэр их уухаа урьдчилан мэдэх. Миний хувьд бол 3 шилнээс илүү пиво уувал маргааш нь ихэвчлэн капут болдог. Таны дээд хэмжээ хэд байх вэ? Яг тэр дотроо уух сахилга батыг сахиаорай. Түүнээс дээш бол ҮГҮЙ ЭЭ ҮГҮЙ гэдгийг өөртөө хэлэх.
2. Уусны дараа бидний аппетит-нд их өөрчлөлт ордог учраас бид хэвийн хэмжээнээс их идэх мөн эрүүл бус хоол хүнсийг сонгодог. Түүнээс болоод бидний арай гэж дасгал хийсэн өдрүүд будаа болдог. Тиймээс хичнээн архины төрөл хэрэглэж байгаа ч гэсэн хоолны хувьд ухаантай эрүүл сонголтыг хийгээрэй.
3. Мөн дээр нь нэмж хэлэхэд хэрвээ та архи уухыг сонгож байгаа бол архиныхаа дундуур ус сайн уугаарай. Мөн архи ууж дуусаад, унтахынхаа өмнө заавал ус уугаарай гэдгийг сануулах хүсэлтэй байна.
Мэдээж бид нар хүн л учраас гэр бүл найзуудтайгаа баяраа тэмдэглэж наргих дуртай. Үгүй бол амьдрал уйтгартай шүү дээ. Гэхдээ зөв ухаантай сонголт өнөөдөр хийснээр бид маргаашаа ухаантай зөв авч явах болно.
ХҮС ХИЙ ХҮР
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ