Асуудлаа шийдэх 4 алхам
Асуудлаа шийдэх 4 алхам
Та өнөөдөр яг юу хийхээс айгаад хийж чадахгүй зугтаад, тойроод яваад байна вэ? Танд өнөөдөр ямар бэрхшээл тулгараад зогсонги байдалд орчихоод байна вэ? Хийгээд үзвэл яах бол гэсэн ямар санаа танд байна вэ? Та өчигдөр маргааш хийнээ гэсэн мөртлөө өнөөдөр болохоор хийхгүй дахиад хойшлуулж байгаа тэр юм чинь юу вэ?
Өнөөдрийнхөө бичлэгээр энэ асуудлыг шийдэх 4 маш энгийн дэс дараалсан алхмыг орууллаа.
Та яг одоо амжилтын дэвтрээ нэгээд эсвэл цаас харандаа аваад ир. Хамтдаа асуудлаа шийдвэрлэе.
Тэгээд дараах асуултуудад хариулж бичээрэй.
Асуудлаа шийдэх 4 алхам
- Та юу хийхгүй тойроод яваад байна вэ? Танд ямар саад бэрхшээл учраад байна вэ? бичээрэй
- Хийх ёстойгоо хийхийн тулд, саад бэрхшээлээ давахын тулд та юу хийх ёстой вэ? бичээрэй
- Үүнийгээ хийхийн тулд юу сурч мэдэх хэрэгтэй байна вэ? Ямар ур чадвар эзэмших хэрэгтэй байна вэ? бичээрэй
- Сурч мэдэхийн тулд, ур чадвар эзэмшихийн тулд та ямар ном унших вэ, ямар сургалтанд хамрагдах вэ, хэнтэй уулзах вэ, хэнээс тусламж авах вэ, хаанаас мэдээлэл авах вэ? бүгдийг бичээрэй
Эдгээр асуултанд хариулснаар та яг одоо юу хийх вэ, юунаас эхлэх вэ гэдгээ мэдэж, тодорхой болгож байгаа учраас одоо хийх л үлдлээ.
БУУЖ ӨГӨХГҮЙ УРАГШАА АЛХАХ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЭЛ БОЛ ТАНЫ БУСДААС ЯЛГАРАХ ОНЦЛОГ ЮМ.
Өнөөдрийн амжилтын тарни
МИНИЙ ХҮСЭЛ ЭРМЭЛЗЗЭЛ ХҮЧТЭЙ!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР