Амьдралаа яавал өөрчлөх вэ
Чи урсгалаараа амьдраад байна уу эсвэл амьдарсан шиг амьдраад байна уу?
Би өмнө нь бодохдоо надад тохиолдож байгаа амьдрал маань миний хувь тавилан юм байна гэж боддог байсан. Би ийм л амьдралтай ийм л хүн байхаар төрсөн гэж боддог байсан. Гэвч би юу мэддэггүй байсан бэ гэвэл би өөрөө амьдралаа 100% хариуцаж хүссэнээрээ өөрчлөх боломжтой, цоо шинээр бүтээх боломжтой гэдгийг мэддэггүй байсан.
Гэхдээ хожим мэдэж авчихаад нэг л сэтгэл онгойгоод гоё болсон ч гэсэн яг яаж, юунаас эхлүүлэхээ бас мэдэхгүй байсан.
Ихэнх хүмүүсийн амьдралдаа байнга гаргаж байдаг хамгийн том алдаа юу вэ гэвэл тэд нэгэн хэвшлийн амьдралаар өдөр болгон амьдраад байгаа мөртлөө амьдрал нь өөрчлөгдөхийг хүлээгээд байдаг. Нэг юмаа дахин дахин давтаж хийгээд байвал юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Зарим нь амьдралаа өөрчлөх юмсан гэж бодсон ч шууд шийдвэр гаргаж арга хэмжээ авч эхэлдэггүй. Арга хэмжээ авсан нэг нь тууштай байж чадахгүй эргээд хэвшлийн амьдрал руугаа буцаж ордог.
Амьдралаа яавал өөрчлөх вэ?
Амьдралаа өөрчлөхийг хүсвэл өөр юм хийж эхлэх хэрэгтэй. Хэвшлийн амьдралаасаа гарах хэрэгтэй. Гарах гарахдаа БҮРМӨСӨН гарах хэрэгтэй. Цоо шинэ амьдралын хэв маягийг үүсгэж, урьд өмнө нь огт хийж байгаагүй зүйлүүдээ хийж үзэх хэрэгтэй.
Амьдралаа яавал өөрчлөх вэ?
Миний хувьд яасан бэ гэвэл би яг юунаас эхлүүлэхээ мэдэхгүй байсан гэдгийг дээр хэлсэн. Тийм болохоор амьдралаа өөрчлөх тухай номнууд уншиж эхэлсэн. Жишээлбэл Rhonda Byrne- ий The Secret, Harv Eker-ийн The Millionaire Mind, Napoleon Hill- ийн Think and Grow Rich зэрэг номнуудыг уншиж эхэлсэн. Secret номноос би амьдралаа өөрчлөхийн тулд бодлоо өөрчлөх хэрэгтэй юм байна гэдгийг мэдэж авсан болохоор би хамгийн түрүүнд бодолтойгоо ажиллаж эхэлсэн. Harv Eker -ийн номыг уншснаар би амжилттай хүмүүсийн боддог бодол, хийдэг үйлдэл, амжилтанд хүрч чадахгүй байгаа хүмүүсийн боддог бодол, хийдэг үйлдлүүдийг мэдэж авсан. Тухайн үед миний бодож байсан бодлууд, хийж байсан үйлдлүүд бүгд амжилтанд хүрч чадахгүй байгаа том шалтгаан байсан юм байна гэдгийг мэдэж авсан. Харин Think and Grow номноос энэ бүгдийгээ үйлдэлд оруулж сурсан.
Тэр үед би бушуухан бизнестэй болоод мөнгө хийх юмсан гэж боддог байсан. Гэвч ямар бизнес хийхээ мэдэхгүй, юунаас эхлүүлэхээ мэдэхгүй, мөнгө байхгүй, бизнес нээхэд тусалж зөвлөх хүн байхгүй гээд л бүх юм ноль байсан. Харин уншсан, мэдсэн, сурснаасаа эхэлсэн. Тэр нь миний хувьд өдөр болгон, гүйх болгондоо “Надад бизнесийн санаа байгаа. Надад маш амжилттай хийх бизнесийн санаа байгаа” гэдэг амжилтын тарнийг уншиж эхэлсэн.
Нэг эерэг үйлдэл нөгөө эерэг үйлдэл рүү чиглүүлдэг гэдэгт би итгэдэг.
Монголчууд их олон талын мэдлэгтэй гэж би боддог. Гэхдээ тэр мэдлэгээ ашиглахгүй юм бол мэдлэггүй хүнээс бүүр долоон доор байх болно. Тиймээс өнөөдөр тэр уншсан, сонссон, сурсан бүхнээсээ хийж чадах, амжилтанд хүргэх нэгхэн эерэг үйлдлийг сонгоод түүнийгээ өдөр болгон хийгээрэй. Өдөр болгон хийснээр тэр үйлдэл чинь чамайг дараагийн эерэг үйлдэл рүү чиглүүлэх болно. Дахин хэлье нэг эерэг үйлдэл нөгөө эерэг үйлдэл рүү чиглүүлдэг. Тийм болохоор дараа нь яах вэ, юу хийх вэ гэдэг дээр санаа зовох шаардлагагүй. Хийж байгаагаа өдөр алгасалгүй сайн хийгээд явж байхад шинэ зам заавал гарч ирэх болно гэдгийг өнөөдрийнхөө бичлэг дээр чамтай хуваалцаж байгаадаа баяртай байна.
За тэгэхээр өдөр болгон хийж чадах эерэг үйлдэл чинь юу вэ гэдгийг доор бичиж үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ЧИНИЙ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР