Амьдрал Эрх Тэгш Санагдахгүй Байна Уу?
Амьдрал эрх тэгш санагдахгүй байна уу?
Амьдралаас та юу хүснэ амьдрал түүнийг чинь л өгнө. Хэрвээ эрх тэгш биш байна гээд түүн дээр анхаарлаа төвлөрүүлээд гомдоллоод байвал амьдрал түүнийг чинь өгсөөр байх болно. Тиймээс өнөөдөр Эрх тэгш биш байна гэдгийг хэлэхээ зогсоо. яагаад гэвэл Эрх тэгш юм гэж ерөөсөө байхгүй. Түүний оронд Таны амьдрал ямар багаагаасай гэж бодож байна түүн дээрээ анхаар.
Сурлага сайтай хүүхэд сургуульд орж чадаагүй байхад сурлага муутай нь орсон байдаг. Үхтллээ дасгал хийгээд турахгүй байхад огт дасгал хийдэггүй мөртлөө туранхай хүмүүс байдаг. Сайн хичээгээд ажиллаад ажиллаад амжилт гаргаж чадахгүй байхад жоохон юм хийгээд л амжилтанд хүрчихдэг. Ийм байдлууд байнга л анзаарагддаг. Амьдрал эрх тэгш биш. Гэлээ гээд түүнд гутраад яваад байвал юу ч өөрчлөгдөхгүй. Тиймээс өөрийнхөө хүчийг нэмж өөрийнхөө потенциалийг тултал нь ашиглах хэрэгтэй. Тэр нэг алхам хийж байгаа бол та 2, 3 алхам хийж эсвэл бүр гүйх хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл хэд дахин илүү хийж хэд дахин илүү хурдтай явах хэрэгтэй болно.
Товчхон хэлэхэд хуруугаа бусад руу заасан хүмүүст бүх л юм эрх тэгш санагдахгүй. Харин хуруугаа өөрлуугээ зааж эхэлснээр энэ эрх тэгш биш байна гэдэг бодол өөрчлөгдөх болно. Тиймээс өөрлүүгээ анхаар. Та юу чадах вэ, та хийж чадах вэ, та юу хүсч байна вэ? бүх юм танаас эхэлнэ. Гадагшаа биш дотогшоо өөрлүүгээ харж эхлээрэй.
ХҮС ХИЙ ХҮР
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР