Амжилтын тухай үнэн
Амжилтын тухай үнэн
Одоогийн энэ сайхан цаг үед бид “амжилтанд яаж хүрэх вэ?” тухай мэдээллийг бараг дуртай газраасаа олж мэдэж, унших боломжтой болсон. Амжилтанд хүргэх янз бүрийн стратеги, тактикууд байдаг. Дагаж чадвал ихэнх нь үйлчилдэг. Харин бид түүнийг олж мэдэж, амьдралдаа хэрэглэж байна уу гэдэг чухал.
Амжилт гэдэг үг өөрөө маш чимэгтэй боловч жинхэнэ амьдрал дээр амжилтын 90% нь шорвог.
Үнэн хэрэг дээрээ амжилт бол шантармаар, ядармаар, дарамттай, зовлонтой, хэцүү, уйтгартай, залхмаар, …гээд тоочоод байвал дуусахгүй.
Гэхдээ амжилттай яваа бүх хүмүүс энэ шорвог талыг өдөр болгон амсаж, туулах ёстой гэдгийг сайн ойлгосон байдаг.
Хичнээн мундаг ухаантай ч, гоц авьяас чадвартай ч, суут гүн ухаантан ч гэсэн ялгаагүй энэ шорвог талыг амсана бас туулна. Тиймээс амжилтанд хүрэхийн тулд өдөр бүр амжилтын энэ 90% болох шорвог талыг амсаж, туулах ёстой гэдгийг ухамсарлах нь зөв болов уу.
Энэ шорвог тал юу вэ гэвэл “ХӨДӨЛМӨРЛӨХ”.
Амжилтанд хүрэх цорын ганц арга бол хөдөлмөрлөх. Хөгжимчин, зохиолч, тамирчин, бизнесмэн хэн ч байсaн хамаагүй, хөдөлмөрлөх л хэрэгтэй. Өөр ямар ч арга байхгүй. Хөдөлмөрлөвөл амжилтанд хүрнэ, үгүй бол үгүй.
Ямар нэгэн ажлыг хйиж гүйцэтгэх ёстой бол хийж гүйцэтгэ. Бүүр хугацаанд нь хийж гүйцэтгэ. Хэзээ ч битгий бууж өг.
“Юуг, хэзээ, яаж хийх ёстой вэ?” бүгдийг нь зүй ёсоор нь хий. Хийхийн тулд өөрийнхөө бүхий л бололцоог ашиглах хэрэгтэй.
Тэгээд дараа нь өөрийгөө урамшуулаарай.
Амжилтын тухай үнэн: Уйгагүй хөдөлмөрлөсөн хүнд гайхамшиг тохиолддог.
Магадгүй та дотроо “хэлэхэд амархан л даа. Даан ч хийхэд хэцүү” гэж бодож байж болох юм. Би тантай санал нэг байна. Хэлэхэд амархан. Хийхэд хэцүү. Тэр тусмаа өөрийн бизнес, карьерийг үүсгэж хөгжүүлж байх үед бүүр хэцүү.
Жнь: Карьер, бизнесээ үүсгэхийн тулд мэдлэгээ дээшлүүлэх, судалгаа хийх, шинэ бүтээгдэхүүн гаргах, блог хөтлөх, видео хийх, сошиал медиа хөтлөх, хүмүүстэй танилцах… гэх мэтчилэн олон зүйлийг хийх нь чухал, хийх ёстой гэдгийг мэддэг ч, толгой өвдөж байна, завгүй байна, ажлаасаа орой тарсан, манайд хүн ирсэн гээд хийх юмаа хойшлуулдаг.
Хамгийн гол нь бид өөрсдөө хийдэггүй. Бидэнд хийх сахилга бат байдаггүй.
АМЖИЛТ бол 100% хийхэд л оршдог.
Ямар ч шалтаг хэрэггүй. Хийх ёстойгоо босоод хийх л хэрэгтэй.
Амласан амлалт, хэлсэн үгэндээ эзэн болно гэдэг үнэхээр аугаа.
Тиймээс хамгийн гол нь хийх ёстой юмаа та хийж байна уу?
Гэхдээ заримдаа бид хийгээд л байдаг, хийгээд л байдаг. Тэгээд “хэзээ амжилтанд хүрч, юу ч хийхгүй амар сайхандаа жаргах юм болоо?” гэж өөрөөсөө асуух тохиолдол гарсан уу?. Би өөрөөсөө ингэж асууж байсан. Харин одоо тэгж асуухаа больсон. Яагаад гэвэл “хэрвээ би одоо байгаагаасаа илүү дээр хүн болох хүсэлтэй, өөрийгөө сорих хүсэлтэй, адал явдалтай амьдралаар амьдрах хүсэлтэй бол “юу ч хийхгүй, амар сайхандаа жаргана” гэдэг бодлоо тархинаасаа авч хаях хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Учир нь өөрийгөө хөгжүүлж, амжилтанд хүрэхэд хязгаар гэж үгүй. Хэрвээ та ч гэсэн надтай адилхан өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө сорих хүсэлтэй бол энэхүү бодлоо тархинааса авч хаяхыг санал болгож байна.
Амжилтын тухай үнэн: Амжилт хязгааргүй.
Эцэст нь нэмж хэлэхэд бид бүгд ажил, сургуульдаа өдөр бүр алгасалгүй явж чаддаг. Ядарч байсан ч, өвдөж байсан ч, уур хүрч байсан ч, төрсөн өдөр болсон ч, шартсан ч, дургуй ч, хүсэлгүй байсан ч ажлаа өдөр бүр хийж, сургуульдаа өдөр бүр явж чаддаг. Яагаад гэдгийг та бид хоёр сайн мэдэж байгаа. Тиймээс амжилтыг мөн адил ажлынхаа нэг хэсэг болгох хэрэгтэй. Ядарсан ч, өвдсөн ч, дургүй байсан ч… хамаагүй өдөр бүр амжилтынхаа төлөө нэгийг хийж чаддаг байх хэрэгтэй.
Амжилтын тухай үнэн: Хий! Гэхдээ өдөр бүр хий!
Та ажилдаа өдөр бүр явж чаддаг юм тэнь амжилт өөдөө ч бас өдөр бүр явж чадна.
Санаж яв: Aмжилт бол өдөр тутмын уйгагүй хөдөлмөр.
Амжилтын тухай үнэн: Зөвхөн уйгагүй хөдөлмөрлөж байж л амжилтанд хүрнэ. Өөр ямар ч арга зам байхгүй.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би сахилга баттай учраас амжилттай хүн!
Миний хүсэл мөрөөдөл мөхөшгүй хүчтэй!
Миний амжилт хязгааргүй!
Би амжилтандаа үнэнч!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
demjij baina, bayarlalaa
♥
Chi bol gaihamshig thx
Баярлалаа! Чи ч бас ГАЙХАМШИГ!
Bayrlalaa
♥
tiimee
Uneheer erch huchtei gaihaltai saihan emegtei Yuma bayarlalaa ajild n amjilt
Naizuuda amjiltiin tuluu bugd uragshaa;)
Урагшаа!
Баярлалаа! Амжилт хүсье!
sain bnu? yag heregtei, nudee olsn zuil bn. mash ih bayarlalaa
Баярлалаа!
Bayrallaa. Yag unen bugdiig bidend hurgedegt tani! Amjilt
Амжилт хүсье!