Амжилтын тарни
“АМЖИЛТЫН ТАРНИ нь өөрийгөө өөрчлөхөд анхны замыг тавьж, үүд хаалгыг нээж өгнө.”
“Хэрвээ би хангалттай хэлсэн бол дэлхий ертөнцөд өөрийгөө үнэхээрийн агуу их хүн гэдгийг үнэмшүүлэх байсан юм байна гэдгийг ойлголоо.” – Muhammad Ali
АМЖИЛТЫН ТАРНИ гэж юу вэ?
АМЖИЛТЫН ТАРНИ ➔ Өөрийгөө ятгах сэтгэлзүйн арга, ятгалын үг хэллэг.
АМЖИЛТЫН ТАРНИ нь амьдралыг өөрчлөх хүчтэй. Энэхүү өөрийгөө ятгах сэтгэлзүйн аргыг хэрэглэхэд маш энгийн бөгөөд амархан.
АМЖИЛТЫН ТАРНИ нь богинохон байх ёстой бөгөөд хүчтэй, эерэг үгнүүдийг сонгож хэрэглэх нь зүйтэй. Жнь: “Би хүчтэй! Би зоригтой! Би гайхамшигтай! Би ялан дийлнэ!” г.м.
Нэгэн жишээ дурдая;
Та хэн нэгнийг гомдоох үг хэллээ гэж бодъё. Жнь: Би чамайг үзэн ядаж байна! Чамайг ийм байхад хэн дуртай байхын! Чи муухай! Чи аймшигтай амьтан!….. гэх мэт. Таныг тэр хүн шанаадаад унагаадаггүй юм бол тэр хүн нэлээн сэтгэлээр унах нь ойлгомжтой. Хэрвээ та эерэг сайхан үг хэллээ гэж бодъё. Жнь: Чи сайхан харагдаж байна! Чиний сэтгэл гэж сүү шиг ариун! Чи найзын хувьд маш сайн найз!…гэх мэт. Тэгвэл энэ эерэг үгнүүд тухайн хүнд маш их урам зориг өгөхөөс гадна тэр хүнд өөрийгөө үнэлэх болон өөрийнх нь үнэ цэнийг нэмэгдүүлэхэд их ач тустай.
За тэгвэл одоо өөр дээрээ аваад үз. Хэн нэгэн танд онцгүй үг хэлбэл та яах вэ? Та мэдээж гомдож гутрана. Харин хэн нэгэн танд сайхан үг хэлбэл таны сэтгэл өөрийн эрхгүй маш өөдрөг сайхан болдог, тийм ээ?
Үг бол маш хүчтэй. Тийм ч учраас үгээр хүнийг алж ч болно, сэргээж ч болно гэж ярьдаг. Сөрөг үг хүнийг сэвтүүлж байхад эерэг үг хүнийг эдгээж байдаг.
Тэгвэл энэ удаад та өөрийгөө тольны өмнө зогсоож байгаад сөрөг үгнүүдийг өөртөө дахин дахин хэлж байна гээд төсөөл. Та өөртөө “Би өөрийгөө үзэн ядаж байна! Үзэн ядаж байна! Үзэн ядаж байна!” эсвэл “Тэнэг юм уу хаашаа юм! Тэнэг! Тэнэг!” эсвэл “Хөөрхий өрөвдөлтэй амьтан нэг ширхэг байна” гэдэг ч юм уу эсвэл “Хохь чинь”! , гэхэд ямар сэтгэгдэл төрөх вэ? …
Тэгвэл эерэг сайхан үг хэлж байна гэж төсөөл. “Гайхамшигтай! Гайхамшигтай! Гайхамшигтай! “Би хөөрхөн шүү! Хөөрхөн! Хөөрхөн! Би бүхнээс мундаг! Мундаг! Мундаг!” “Надад эр зориг бий!” гэхэд сэтгэл сэргэж байгаа биз?
“Эхлээд хэн болмоор байна түүнийгээ өөртөө хэл. Дараа нь юу хийх ёстой түүнийгээ хий” – Epictetus
Мэдээж хүн бүр өөрийгөө муу муухайгаар дуудахыг хүсдэггүй. Гэвч бид заримдаа чанга хэлдэггүй ч гэсэн дотроо өөрийн тухай сөрөг бодлыг бодож өөртэйгээ сөргөөр харьцаж байдаг. Хүн болгон дотроо өөртэйгээ үргэлж ярьж байдаг.
Би нэг юм хэлье!
Хүний оюун ухаан өдөрт доод тал нь 40000-50000 бодол бодож байдаг. Та баяр хөөртэй байж чадаагүй, эсвэл амжилтгүй байгаа тохиолдолд таны бодол сөрөг байдаг. Та өөрийнхөө бодолд анхаарлаа төвлөрүүлээд үзээрэй. Байсхийгээд муу, сөрөг бодол бодохыг ажаад гайхах биз.
“Ятгалын үгийг дахин дахин давтаж хэрэглэснээр итгэл үнэмшил бий болдог. Итгэл үнэмшилтэй болсноор аливаа юм биеллээ олдог.” – Claude M. Bristol
Тиймээс өөрийгөө ятгах үг маш хүчтэй байдаг. Тэгэхээр та өөртөө эерэг үг хэлж өөрийгөө зоригжуулж байна уу эсвэл та өөртөө сөрөг үг хэлж өөрийгөө шархлуулж байна уу? …
Бид алхам бүрдээ ятгалын үгийг хэрэглэдэг гэж болно. Заримдаа хүмүүс өөрийн эрхгүй сөрөг бодлыг оюун ухаандаа боддог. Жнь: “би ямар чадах биш”, “ үүнийг ч арай барахгүй байх”, “еээ балараа”, “залхуу хүрч байна”, “хожигдох байх”,”хөөх, өнөөдөр дөнгөх юм уу” г.м. Яагаад гэвэл эдгээр 40000-50000 бодлуудын ихэнх нь далд ухамсраас гардаг. Оюун ухаандаа бид юу их бодно, юу их хэлнэ түүнийг далд ухамсар бичиж авч байдаг.
“Бидний далд ухамсар биднийг тоглоод байна уу, үгүй юу, жинхнээсээ хэлээд байна уу, худлаа хэлээд байна уу гэдгийг ялгаж салгадаггүй. Бид юу тасралтгүй бодно түүнийгээ амьдрал дээр бодит болгодог.”
Бидний бодлыг оюун ухаан хянаж байдаг ч гэсэн бид юу их давтаж хэлнэ, юу их бодно далд ухамсар түүнийг бичиж байдаг. Ямар бодол бодох хүсэлтэй байна түүнийгээ дахин дахин бодож, бодлоо өөрчлөхийн тулд амжилтын тарнийг тогтмол хэрэглэснээр (өөртөө хэлэх, дотроо бодох эсвэл сонсоход) бидний далд ухамсар түүнийг яг байгаагаар нь хүлээн авч бичнэ гэсэн үг. Тэгээд дараа нь далд ухамсар эргүүлээд бидний оюун ухааныг хянадаг.
“Юу их давтана түүнийгээ эзэмшинэ.” – Grace Speare
Тиймээс далд ухамсартаа бичихийн тулд бид аль болох өөртөө эерэг үгнүүдийг дахин давтан хэлж, бодож байх нь маш чухал. Ганц хоёр удаа бодож хэлснээр өөрчлөгдөхгүй гэдгийг анхаарахад илүүдэхгүй биз.
Судалгаагаар хүний бодлын 80% нь сөрөг байдаг гэдгийг баталсан. Юу бодно тэр бодлынхоо 90%-ийг дараагийн өдрөө тээж түүнийгээ дахин боддог. Тиймээс бидний бодсон сөрөг бодол маань улам сөрөг бодлын үндэс болж байдаг.
Сөрөг бодлууд хуримтлагдсаар байгаад сүүлдээ амьдралынхаа тухай сөрөг бодолтой болдог. Энэ сөрөг бодол маань биднийг сөрөг зуршилтай болгож, энэ бүгд бидний одоогийн амьдарч буй амьдралыг бий болгодог. Тиймээс амжилтын тарнийг хэрэглэснээр эдгээр сөрөг бодлуудыг өөрчилдөг. Амьдралынхаа аль хэсгийг өөрчилмөөр байна яг тэр хэсэгтээ тохирсон эерэг угнүүдийг сонгож өөртөө хэлэх хэрэгтэй. Жнь ажилдаа амжилт гаргахыг хүсвэл “Би амжилтыг үргэлж гаргадаг”, “би маш их амжилттай байна! , “Би их бүтээлч хүн” г.м. Хэрэв жингээ хасах хүсэлтэй бол “Би хүссэн жиндээ байна”, би 50 кг жинтэй (өөрийн одоо байгаа биш хүссэн жинг хэлэх)” г.м.
“Ятгалын үг гэдэг нь та юуг амьдралдаа үнэн зөв байгаасай гэж бодож байна түүнийгээ нотолж буй ҮГ юм. Ятгалгын үг гэдэг нь ямар нэгэн юм үнэн зөв гэдгийг өөртөө тунхаглан хэлж байгааг хэлдэг.”
Амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд юу хийх вэ? Маш энгийн. Оюун ухаанд бодож байгаа бодлоо хянаж, сөрөг бодлоо эерэг бодлоор солих хэрэгтэйгээс гадна эерэг ятгалын үгийг өөртөө үргэлж давтан хэлэх.
“Бид тэр болгон бодлоо хянаж чаддаггүй ч гэсэн хэлэх үгээ хянаж чадна. Байнгын давталт нь далд ухамсарт хоногшдог.” – Florence Scavel Shinn
Эерэг бодол, үг хэллэгүүд амьдралдаа итгэх итгэл, өөрийн үнэлэмж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж мөн биднийг эерэг дадал зуршилтай болгоход туслахаас гадна аз жаргалтай, өөртөө сэтгэл хангалуун, амжилттай амьдрахад чиглүүлж өгдөг.
Амжилтын тарни нь өөрийгөө хөгжүүлж, амжилтанд хүрэх хүсэлтэй хүн болгонд чухал хэрэгслэл болдог!
“Хүний оюун ухаан юу бодно, юунд итгэнэ түүндээ хүрдэг.” – Napoleon Hill
Танд амжилт хүсье!
©Ука Төмөр
ene yg unen gdg.iig meddeg ch bainga l uurtuu sanuulj sergeej dadal bolgohgui bolohoor… unshaad uram orloo, bayrlalaa
Санал нэг байна! Өөртөө үргэлж сануулж байхгүй бол хүн эргээд бахь байдагруугаа хурдан орох гээд байдаг… Баярлалаа!
bidniig dandaa erch hucheer tseneglej baidag uka egchdee bayrlaj ywdag shuuu!tanid dahin dahin talarhaj ywdgaa ilerhiilei!
@Nandia Зүгээрээ Нандиа! Уншиж, үзэж, дэмждэгт үнэхээр их баярладаг шүү! <3
Энэ гайхалтай өдрийн мэнд хүргэхийн ялдамд хадагтай Ука танд эрүүл энх амьдарлд чинь аз жаргал дээдийг хүсэж байна аа.Гэгээлэг сайхан мэдээ байнга хүргэж байгаарай хө.Сайхан бүхнийг уншсан сэтгэдэл үлдээсэн Тэнгэрлэг сайхан дээд төрөлт хүмүүс та нарыг минь Төрийн минь сүлд ивээг Түмний минь заяа түшиг.
hi mash ih taalagdlaaa bayrlalaaa.
HaanaS yu unshchbaa gaihaltai, yg nadad heregtei yum bna. Zuurmegleed hewtej bsiin sanmsargui oldloo thank you very mach
Блогоор маань айлчилсанд баяртай байна. Амжилт хүсье Ээгий!
энэ ч үнэн шүү. ер нь амжилтанд хүрч аз жаргалтай байя гэвэл өөдрөг бодлуудыг байнга тээж явбал болох нь тэр. тэгэж чадвал таны аура улам хүчирхэгжин, тэр бодсон бодлуудаа соронз мэт татаж чадна. харин дотоод хүч болон аураагаа хүчирхэгжүүлэхэд тодорхой хугацаа хэрэгтэй болохоор та шантрахгүйгээр бодол мэдрэмжээ сайн байлгаарай. энэ бол ертөнцийн үнэн. далд ухамсар нээлттэй байдаг үе гэж байдаг энэ нь хүн зүйрмэглэж байх үед болон бие засаж байх үе юм. энэ үеүдэд сайн зүйл бодож байх хэрэгтэй. харин үзэн ядах болон дургүй зүйлүүдээ энэ үеүүдэд бүү бод. та бол амьд соронз.
Яг үнэн! Эрч хүчээр дүүрэн санаа бодлоо хуваалцсанд баярлалаа Баяраа! Бид бол амьд соронз! сайхан хэлжээ!
hi sain ban uu? minii bodloor hvn uuriiguu goloh hereggvi yagaad hvn uuriiguu golono gedeg uuriguu hugjuulj chadahgvi hvntei yrij chadahgvi boldog. bi uuruu muuhai vg mash ih heldeg baisan odoo bol zasch zalruulj uuriiguu zorigjuulj bgaa . hvn uurtuu hairtai bj baij amidral bolon ajil n ahits gardag vm shig sanagdsan. bayrllaa uka amjilt hvsii >hvn uuriiguu daichil busdiig amidrald daataga
Үнэхээр зөв! Би ч бас өөрийгөө үргэлж хангалтгүйд тооцдог байсан, харин өөртөө хайрыг өгч чадснаар бүх юмны утга учир гарч ирдэгийг мэдэж авсандаа өөрийгөө бас азтайд тооцдог. Баярлалаа Чинзоо!
woow iim goy site olj unshij baigad uneher ih bayartai bn yag l iim goy urmiin ug eyereg bodluudar duuren tsenegledehiig husch blaa secret-g unshsan uneher goy nom tanai site yag l web huwilbar n yum shig sangdlaa uuchlarai huulsan gj bgam bishhh shoo uka ih zuw eyreg tsenigtei hun bnaa hehe amidralda heregjuulne gchhed l urin erhgu haya haya zamin bugluu hotin utaa humusin haritsanda dasad ali hedin haral helchihsen hun muulchihsan how zootson l ungursunduu haruusaad l hund muu sanad l ghchilen sanagdkuu yum sanagdad nuguu haranhui dotroo jiwchihsen yawj bdiin uneher hetsoo odoo ghdee uurchlugduj bga yum shig sanagdaj bn tanii bichsen zuiluudig unshihad alham burteel sn shniig bodoj uuriiguu durgej itgeltei huchtei bh yostoi yum bn unehr mash tom mash ih hiihig hussen zorilgtoi bj tuunee hurch chadkuu hoish suuj bgaga zuwhun terendee itgej chakuu bga yum bn gdgiig oilgoj awlaa((za bichel bwal bicheel bh yum shig bn ta ghdee end bichsenes iluu ushuu bichih bsan zuiliig heluultguu mederch bga bh gj naidjiina hehe))hope u leave a reply to me))) amjilt husii uneher iih mash ih talagdlaa hussen bolgon chin setgegchlen buteh boltugai
@secret Энэ өдрийн мэндийг хүргэе! сайтаар минь зочилж сайхан сэтгэгдлээ бичсэнд маш их баярлалаа! Чиний бичсэн сэтгэгдэлтэй үнэхээр санал нэг байна. Би энэ эрч хүчтэй сэтгэгдлийг чинь фэйсбүүк дээр найзууддаа хуваалцлаа шүү! Амьдралд чинь амжилт, сайн сайхан бүхнийг хүсье! Баярлалаа!
hi, you are great person. I am proud of you. Thank u for remember this for me!!! It is shining on my day. All the best!!! By the way, Happy woman’s day. Greetings from Mongolia!!!
@DMD thank you! We really need to shine from thr inside out! Best wishes!
Bayarlalaa. Yag heregtei uedee olj unshsan saihan zuil baina. Eniig er n meddeg bolovch yag uuriiguu huchlee heregjuulj chadahgui neg l medehed nuguu hevende boddogoo bodood baij bdag.
gehdee hicheegeed baga bagaar bodloo uurchluud uuriiguu eyereg bodloor tsenegleed baival neg l medehed shal uur gaihaltai hun bolson bna gedegt itgej bna.
Ene ued magadgui baingyn uram zorig uguh, uuriiguu uudruguur tseneglej bgaa gedgee martahgui ue ue sanaj baih hundlungiin huchin zuil heregtei baiha
@Seren Тэгэлгүй яахав! Эзэн хичээвэл заяа хичээнэ! Хөндлөнгийн хүчин хэрэгтэй л дээ, урам зориг, эрч хүчийг өгдөг тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй, тийм ч учраас бид найз нөхдөө зөв сонгох хэрэгтэй болдог, мөн өөрт урам зориг өгөх ном, сэтгүүл, нийтлэл унших, өөрийгөө хөгжүүлэх хичээл, ном сонсох, биеийн тамир спортоор хичээллэх, бясалгал хийх г.м.
Сэтгэгдлээ үлдээсэнд маш их баярлалаа! Амжилт хүсье!
hi Uka saihan blog bn minii unshih uzeh durtai blog nii 1 n bolloo haij bsnaa olllo chi olon humuusiig baildan dagulj chana bidnii mongolchuud ehleed oyunii hoosroloosoo garch chadval aguu zuilsiig buteej chadah ard tumen bgaa yumdaa gehdee oyunii hoosrol gedeg maani ih deed surguil tugssungui gej helj bgaa yum bish shuu ta hun l bol ih deed surguil tugssun tugsuugui n hamaagui Ukagiin caitiig unshij bas bus zuileer uuriiguu hugjuulsen neer oyunii hoosroloos chuluulugdunushuudee tiimees humuusee oyunii hoosroloos chuluulugdii ta unshij chaddag baihadl hangalttai bas sonsoj chaddag baihad l bolno Uka bi chamd saihan ug helmeer baivch chamd setgeldee bgaa bayrlaj talarhah ugee ilerhiilj chadahgui bn ymarchil bsan olon humuus edgej bosoj temtsej temuulj huch avch chadah blogtoi bolson bn thanks
That’s a well-thought-out answer to a cahlelnigng question
tanii blogoor urgelj ailchilj bh bolno nadad maaash ih taalagdlaa tanii blog myanga myangan humuust itgel uram zorigiig ogch bdg gedegt bi itgeltei bn tanid amjilt husii ^^
@зулаа Энэ блогт бүртгүүлснээр шинэ мэдээллийг долоо хоног бүр авах боломжтой шүү Зулаа.
ymar goyiin be setgel sergeed l ywchihlaa hvn yu tarina tvvniigee huraana gj yg vnen vg shv tiimees ali boloh muu zuilees holuur ywj sn shan zuil bodoj ywbal buh zuil shan bolno gedegt bi itgedeg ter maani ch heregjij bga bayrlalaa yostoi goy blog bn
@Odko Би ч бас түүнтэй чинь санал нэг байна! Хэрвээ урьд нь муу юм тарьж байсан бол хамаагүй ээ, тийм ээ! түүнийгээ яг одоо зогсооход л хангалттай. Бид бүгд цоо шинээр сайн сайхан зүйлс яг одоо тарьж эхлэх боломжтой. Баярлалаа Одко!
Mash ikh bayrlalaa. Bi bur onoodor setgeleer unasan blaa. Yagaad ch um bi khund ikh itgekh umaa. Muu sanaa er suukhgui umaa. Tegeed l khen negend amarkhan gomdokh umaa. Nadad uramiin ug khairlaj khediigeer meddeg ch gesen khen negnii khol bombog bolood ouynaa ch ooroo ch yadraad suuj baigaadaa kharamsaj kharin enekhuu saikhan zoblogoo bichdeg Ukadaa mash ikh bayrlalaa. Khorvoo delkhii iim sain sain khumuuseer duureesei minii ergen toironii khumuus khen negniikhee deer l garakhiig bodokh uma daa.. Bi bas unekheer aztai emegtei bnaa. Uuniig unshaad nileed bodoj suulaa.. Yagaad zaaval unshikh bolov nadad setgeliin, itgeliin, ouynii dem khairlasan chamd mash ikh baurlalaa. Boldog bol nuur tulj suugaad l yarimaar bnaa nadad khen neg ni kheregtei bnaa.. BIG THANKS & BEST WISHES TO YOU ALWAYS!!!!!
from Mongolia, Saruul
@Saruul Чамд, сэтгэл, итгэл байдаг учраас чи маш их АЗТАЙ!
tanai blog uneheer goe yumaa .yag ine chigeer n bailgaaraai
@uyanga Уянгаа, блогоор маань зочилсонд баярлалаа!Амжилт хүсье!
Үнэхээр гоё. Уншаад эрч хүч авах шиг боллоо. Баярлалаа
@ari Bayarlalaa! ♥
yoooy ymar goyiimbee…bi dandaa shahuu muu muuhai ym bodood bharaa uuriiguu oilgohgui bi yagaad iim muu bodoltoi ym be bi busdaas uur ym bna bi ene muu bodloosoo bolj amjilt gargadaggui ym bna gj boddog blaa odoo oilgoj avlaa bi zugeer l ter muu bodloo bodood ehlenguutee taslan zogsooj sain zuiliin tuhai bodoh yostoi ym bna bayrlalaa uka ……uneheer bayrlalaa
@urnaa Урнаа, чи зөв газраа ирсэн байнаа. Миний блог-ийг сайн ухаад уншаад танилцаарай. Асуух зүйл байвал холбоо барих гэдэг дээр дарж хобогдоорой.
сайн байна уу, үнэхээр сайхан болчихлоо ийм сайхан сайт олж харсан би их азтай гэдгээ ойлголлоо. энэ хүмүүсийн сэтгэгдлийг уншаад бүр их эрч хүч орлоо. Ука эгчдээ маш их талархаж байна. Тан шиг хүмүүс их олон байгасай энэ дэлхийд минь. энийг заавал хэрэгжүүлнэ би чадна…
♥!
Энэ гайхалтай өдрийн мэнд хүргэхийн ялдамд хадагтай Ука танд эрүүл энх амьдарлд чинь аз жаргал дээдийг хүсэж байна аа.Гэгээлэг сайхан мэдээ байнга хүргэж байгаарай хө.Сайхан бүхнийг уншсан сэтгэдэл үлдээсэн Тэнгэрлэг сайхан дээд төрөлт хүмүүс та нарыг минь Төрийн минь сүлд ивээг Түмний минь заяа түшиг.
Гайхамшигтай… Баярлалаа таньд. Үнэндээ хүний бодлийн 80% нь сөрөг байлаг гэдэг үнэн юм байна. Үүнийг цэгцэлж чадвал амжилтын үүд хаалга нээгдэх нь тодорхой. АМЖИЛТ ХҮСЬЕ.
Сайхан болчихлоо…. Баярлалаа танд. Амжилт хүсье.
sain bain uu uka egchee ene odriin mend hurgii. ta ih mundag emegtei shuu bas uhaantai. nad shig uuriiguu taniagui ywa humuust tus demjleg bolj baidgt chin bayrlaj ywdag. jiliin umnuus l tanii bichlegiig tataj awaad uzdeg bsn harn amjiltiin tarniig on garaad hudaldaj awj unshij bga , Yrunhiiduu bi uuriiguu uurchlun gj bodoood l ywsaar udii hursen boddog murtluu hun heregjuuldeggui ym bn shv. tanii nomiig unshihad ih oilgomjtoi engiin ih goy bdg. Bi surguulia tugsuud ene jil l mergejileeree ajilaj bga . bagshiin mergejileer ajilladag . anhnii jildee ch ymuu shantrah uy ih bh ymuu. ter udee tanii bichlegiig sonsood l setgel sanaa saihan bolchdog . ygd ch ym amjiltiin tarniig uurtuuu urij bainga helj baihiig hicheedeg bolson shvv . minii gants dudtagdal bdg uurtuu itgelguigeesee bolood aldaad bdg uuniigee zaschihwal boloh geed bnoo duude zuwulj tusalah zuil bwal helj ugch tuslaarai tegwel mash ih bayrlana shvv> tanii ger buld az jargal husii bayrlalaa
sain baina uu. beejing hotoos medchilj baina. tanii uramiin vg erch hvchiin vgeer vreglj tseneglegddeg shuu, bi vrgelj ineej yawdag, neeree l ineemsegleed oortoo itgel dvvren hicheelee hiij ajilaa hiiheer amjilt ooroo irdeg yum bnlee. bi margaash 19 tsagaas anh udaa hyatad heleer iltgeliin temtseend oroltsno. bi tvrvvlne shagnal awna gedegtee 100 huwi duuren itgeltegi baigaa kkk nadad amjilt hvseerei. URAMIIN VGIIN UURHAI MINI….
Tomoos tom amjilt husyee! Amjiltaasaa ergen orj irj huvaaltsaarai.