Амжилтанд хүрэхийн тулд үүнийг хий
Амжилтанд хүрэхийн тулд үүнийг хий.
Хүнд хийх дургүй мөртлөө хийх хэрэгтэй гэдгийг мэддэг зүйлүүд байдаг. Жишээлбэл дасгал хийх дургүй ч хийх хэрэгтэй гэдгийг мэддэг. Буруугаа хүлээх дургүй ч хүлээсэн нь дээр гэдгийг мэддэг, асуух дургүй ч асуух нь хэрэгтэй гэдгийг мэддэг, утасдахаас эмээж байгаа ч утасдах нь дээр гэдгийг мэддэг. Өөрөөр хэлбэл хийхээс айдаг ч, хийх хэрэгтэй гэдгийг дотроо сайн мэддэг зүйлүүд байдаг.
Тэгвэл тэр дургүй юмаа барьж авч хийснээр таны амьдрал өөрчлөгдөх болно. Хүн бүрт хийх дургүй зүйл байдаг. Амжилтанд хүрсэн хүмүүст ч гэсэн хийх дургүй зүйлүүд байдаг. Гэхдээ хийх хэрэгтэйг мэддэг учраас тэд дургүй ч гэсэн хийдэг. Хийсэн учраас амжилтанд хүрдэг.
Хийгээгүйгээс болж та зөвхөн айдсаа тэжээнэ. Харин хийснээр та зөвхөн өөрийгөө тэтгэнэ.
Хийгээгүйгээс болж та хүчээ алдана. Харин хийснээр та улам хүчтэй болно.
Хийснээр та амжилтанд хүрнэ.
Тэр дургүй юм чинь юу вэ гэдгийг та дотроо сайн мэдэж байгаа. Тиймээс өнөөдөр өөрийнхөө хийх дургүй 3 юмыг олж тогтоогоод түүнийгээ заавал барьж авч хийгээрэй. Тэгээд энэ тухайгаа надтай хуваалцаж, бичлэгийн доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
УКА ТӨМӨР