Амжилтанд хүрч чадахгүй байгаа үедээ өөрийгөө яаж дэмжих вэ?
Өнөөдөр би Х-ээс ирсэн захидалд хариу өгөхийг хүслээ.
“Сайн байна уу, уучлаарай ганц асуулт асуух гэсэн юм аа. Хичээгээд, хичээгээд амжилтанд хүрч чадахгүй байгаа үедээ өөрийгөө яаж дэмжих вэ?
Заримдаа бид хүссэн мөнгөө хийж чадахгүй, хүссэн машинаа унаж чадахгүй, хүссэн юмаа авч чадахгүй, хүссэн газраа амьдарч чадахгүй, хүссэн нэр хүндээ олж чадахгүй байгаагаа амжилтгүй байна гэж үздэг. Харин мөнгөтэй, гоё машинтай, нэр хүндтэй, өндөр албан тушаалтай… хүнийг хараад амжилттай хүн гэж үздэг тохиолдол бий. Тиймээс өнөөдөр би Х бүсгүйд
“Амжилт бол үл төгсөх өдөр тутмын үйл явц юм.”
гэдгийг сануулмаар байна. Мэдээж амьдралд бидний хэлээд байгаа амжилтгүй гэх өдөр хоногууд зөндөө байдаг.
Гэхдээ амжилтгүй гэх энэ өдрүүдэд бид тодорхой хэмжээгээр ахиц, дэвшилт гаргаж л байдаг. Бид өдөр тутмынхаа амьдралд дэндүү завгүй байдаг учраас гаргасан жижиг амжилтуудаа анзаарч чаддаггүй.
Тэгэхээр өнөөдөр яг одоо түр амсхийгээд дараах шинж тэмдгүүд танд илэрч байвал өөрийгөө амжилттай байгаагаар дүгнэж, сэтгэлээр унах биш харин ч өөрийгөө дэмжиж амьдралдаа гэрэл гэгээ нэмээрэй.
1. Амьдралынхаа зорилгыг тодорхойлсон
2. Зорилгоо өдөр бүр өөртөө сануулж, үйлдэл хийдэг
3. Мэдлэг боловсролоо бусадтай харамгүй хуваалцдаг
4. Бүх зүйл боломжтой гэдэгт итгэдэг.
5. Хийж байгаа юмандаа анхаарлаа 100 хувь хандуулж, үнэн голоосоо хийж чаддаг
6. Өөрийнхөө төлөө өдөрт 2 цаг гаргаж чаддаг
7. Өөртөө дуртай, өөрийгөө хайрладаг
8. Өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсож, сэтгэлийн аясыг дагадаг
9. Хайр энэрэлээ бусдад өгдөг
10. Амжилтанд хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй
11. Бусад таны тухай юу бодохыг тоодоггүй
12. Хуруугаа гадагшаа биш дотогшоо чиглүүлдэг өөрөөр хэлбэл бусдыг буруутгадаггүй, өөрийнхөө амьдралыг 100% хариуцаж чаддаг
13. Бусдыг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг
14. Асуудал дээр биш шийдэл рүү анхаарлаа төвлөрүүлдэг
15. Өөрийгөө өдөр бүр хөгжүүлж, шинэ шинэ чадварууд эзэмшдэг
16. Жинхэнэ найз нөхөд, амжилттай хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсэн
17. “Би чадна!” гэдэг бодолтой
18. Өөрийгөө үнэлдэг
19. Байгаа бүхэндээ өдөр болгон талархдаг
20. Санаа зовохгүйгээр бусдаас тусламж чөлөөтэй гуйж чаддаг
21. Алдаа гаргаснаар улам их өсч хөгждөг гэдгийг мэддэг
22. Өөрийгөө амжилтанд аль хэдийн хүрсэн байгаагаар харж, төсөөлж чаддаг бол та амжилттай хүн мөн.
АМЖИЛТЫН ТАРНИ
Би амжилттай хүн!
Асуулт асуусан Х бүсгүйдээ баярлалаа!
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Баярлалаа. Шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Ука зорисондоо хүрнэ. Гүйж чадна. Тэвчээр их хэрэгтэй . Өөртөө итгэлтэй байхад чадна. Заавал чадна. Амжилт хүсэе Гайхамшигтай гүйлт болоход сэтгэлээрээ хамтдаа гүйнэ шүү дээ. Чадна даа Ука.Чадна …
Чаднаа! Баярлалаа!
Sain bnu bi taniig bolon tanii bichsen zuiliig unshij sonsohoor l amidraliig ooroor harah ym tanid amjilt husiy
Сайн байна! Амжилт шүү!
Good luck.
Баярлалаа!
Bayrlalaa ingeed l setgel sergedeg yum shu marafon guilted guij chadah bhaa Ta daichin busgui shu amjilt
Сэтгэл сэргээд гоё шүү!
Yaaaag neg uitgartai gunigtai guniglasan ueiig min yg medsen yum shg l mail ireed l goy zuil unshihad urialdag tanid mash ih bayarladag shuu ;))))
Ертөнц ажлаа сайн хийж байна шүү 🙂
Bayarlalaa shine 7 honogiin ehleld setgeld hursen zuvlumj ilgeesen hund hamgiin ih heregtei zuil amjiltiin tuluu zutgej baigaa itgeliin l alduulahgui baigaasai gej bodoj baina uram ugch huch nemlee
shine doloo honogiin mend setgegdel uldeesend bayarlalaa uka ta chadnaa tand amjilt husiye
zarimdaa uneheer ih shanatrdag ter uyed hun bolgond uuriinhuu hechuug yriad baih albagui bolohoor uuruu uurtuu taiwan bolgodog setgeldee baga yum bodohiin yuld alhdag tegeheer neg saihan uujiraad gunjgii amisgaa awahaar saihan boldog daa bi
Сайн байна уу? Ука эгчээ танд маш их баярлалаа та чаднаа танд амжилт
ука та
өө буруу биччин байна уучилаарай үнэхээр уучилаарай
укаэ эгчээ баярлалаа
Олон хүний эргэлзээг тайлах сайхан бичлэг болжээ. Баярлалаа. Танд олон захиа очдог болохоор тэр бүр хариу бичиж амждаггүй байх. Би танаас хэдэн сарын өмнө асуулт асууж захиа явуулсан. Танд хүрээгүй юм болов уу?
Баярлалаа, таньд
SAIHANOODROG BICHLEG BN AA IH BAYARLLAA
deerh zuvlumj ih taalagdlaa, 2,6,8,14,15,16,18,20,21,22-g bi ogt bodoj bgagui yum bna. ulam delgerengui tailbarlah bolomj bna uu?