Амжилтанд хүргэх дадал
Бидний амьдралд зайлшгүй байх ёстой дадал зуршлуудын нэг бол биеийн тамираар хичээллэж түүнийгээ өдөр тутмын хэрэгцээ болгох. Дасгал хийх сонирхолгүй, дасгал урьд нь огт хийж байгаагүй хүмүүс ч гэсэн тогтмол хичээллээд эхэлбэл яваандаа биеийн тамир спортонд хорхойтой болж түүнгүйгээр өөрсдийгөө төсөөлөхийн аргагүй болдог. Яагаад гэвэл биеийн тамираар хичээллэж дасгал хийх болгонд хүний тархи эндорфин буюу баяр бясгалангийн даавар ялгарулдаг. Эндорфинийг байгалийн хар тамхи (drug) ч гэж нэрлэдэг.
Тиймээс дасгал хийж дууссаны дараа хүний бухимдал, стрэсс тайлагдаж, ааш зан хүртэл өөдрөг баяр баясгалантай болохын адил биеийн тамир спортоор хичээллэсэн хэн боловч өөрөө өөртөө итгэлтэй, өөрийнхөө тухай эерэг бодолтой, эрч хүчтэй болдог.
Бүх үе, булчингаа хөдөлгөж хөгжүүлж чадсанаар бидний бие махбодь эрүүл чийрэг болон хөгжиж, урт удаан наслах бизээ.
Нийт дасгалуудыг дотор нь 3 ангилна.
1-рт. Хүч оруулах – жин өргөх дасгалууд
2-рт. Уян налархай болгох – сунгалтын дасгалууд болон ёгийн дасгалууд
3-рт. Тэсвэр шалгах – гүйх, дугуй унах, усанд сэлэх, алхах зэрэг аэробик дасгалууд ордог
Анх дасгал хийж эхлэхэд ядраад, бие хүндэрдэг боловч хэсэг хугацаа өнгөрсний дараагаар эрч хүчтэй, сэргэлэн, цоглог болж эхэлдэг. Эрч хүч муу байх тусам улам их дасгал хийснээр энерги-ээ нөхнө.
Үр дүнгээ үзэхийн тулд зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах дасгалуудыг (аэробик дасгалууд) долоо хоногт 3 удаа 20 минутаас дээш хийх хэрэгтэй. 20 минутаас дээш хийсэн хөдөлгөөн болгон жинхэнэ үр дүнгээ өгч байдаг юм. Өөрөөр хэлбэл 20 минутаас илүү хичээллэсэн минут бүрт хүн биедээ хуримтлагдсан илүүдэл илчлэгийг шатаадаг. Хамгийн гоё нь хичээллэж дууссаны дараа ч гэсэн 5 цагийн турш мөн адил үргэлжлүүлэн шатаасаар байдаг.
Аэробик дасгалуудыг хоолны дэглэмтэй хамтад нь сахиж чадвал таны биеийг гүйцэх хүн байхгүй болно. Бараг нэг сар хүрэхгүй хугацаанд та шал өөр хүн болж хувирна. Таны зогсож байгаа зогсолт, инээж байгаа инээлт, харж байгаа харц, өөртөө итгэх итгэл бүгд өөрчлөгдөж, цог жавхаатай, эрч хүчтэйгээс гадна өдөр болгон сайхан мэдрэмжтэй байх болно.
Өдрийн аль ч үед дасгал хийж болно. Өөрийнхөө дасгал хийх үеийг цагийн хуваарь дээрээ маш чухал, хийх ёстой гэж үзэх ажлуудтайгаа хамт бичиж тэмдэглэх нь зөв.
Өөрийнхөө амьдралыг өөрчлөх хамгийн эхний алхам бол өөрийгөө дотроос нь болон гаднаас нь эхэлж хөгжүүлэх.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Yaaag vnennn.Odriin hamgiin goy vye fittness-dee ywah tsag…… Vhtel ydarch orood neeh tsoglog bolood l garch irdeg shv.Ingehed end tendgvi l 7 honogt 3udaa hicheelle! gesen bh ym. Bi ajliin 5 OdOrt 5uuland ni OdOrt 1 tsag ywdag shd. Arai hetrvvleegvi bga? hetrvvlne gej bhgvi bizde? bi OOrOO l feel better bolchihdog ym chini… ta yu gej bodoj bna????
Сэтгэгдэл vлдээсэнд баярлалаа Tsigaanaa! Vр дvнгээ vзэхийн тулд доод тал нь долоо хоногт 3 удаа хичээллэх нь зєв гэж бодож байна. Єдєр болгон хичээллэж чадвал бvvр сайн.
Чи естой мундаг байна ш дээ!
Биеийн тамир спортоор хичээллэнэ гэдэг амархан юм биш. Амархан байсан бол хvн бvр л хичээллээд эрvvл чийрэг, туранхай сайхан биетэй, єєрийгєє даван туулах чадвартайгаас гадна хувийн сахилга батыг эзэмших байсан байх. Даан ч харамсалтай нь олон хvмvvc ямар нэгэн шатгаан хайж, єєрсдийгєє ямар нэгэн байдлаар зєвтгєж, хийх гэсэн юмаа хойшлуулдаг. Биеийн тамир спортоор хичээллэж байгаа хvн єєрийгєє зовоогоод байгаа юм шиг боловч эцсийн vр дvн нь эрvvл энх, Биеийн тамир спортоор хичээллэдэггvй хvн тухайн vедээ зовохгvй байгаа юм шиг боловч эцсийн vр дvн євчин зовлон.
Anha goy goy. Viva Lo Sport!!!
Bayrlalaa! tanii blog ch bas minii durtai tarhinii sportiin tOrOl shv de!!!
Amjilt!!
ene facebook, twitter-n zurgiig yaj zalgadiin bulaa?
facebook-iin zurgiig http://www.facebook.com/badges/ iishee orood kodoo avna! twitter-iin button-g endees avaarai http://twitter.com/about/resources
Amjilt husei
thats right. going gym regularly is changing my life very positively 🙂
I am so happy for u Sukhee! Thank you for reading it!
Sain uu Uka. Bi facebook-gui, neehiig husdeggui um. Chamtai emaileer haayahan haritsval yaj holbogdvol boloh bol.
Сайн уу Сара! Надтай холбогдох мэйл ukatumur@gmail.com мөн skype хэрэглэдэг бол user name ukatumur гэж холбогдож болно. Баярлалаа!
Hi,Uka taniltsaj bgadaa bayartai bna .blog tani mash saixan yum.bayarlalaa.Minii durtai blog 1eer nemegdlee.
Сайн уу Danna! Чамд баярлалаа! Танилцаж байгаадаа би Маш их баяртай байна! Улам их сонирхолтой нийтлэлvvд нийтлэж байх болно!
bvgdend ni ene odriin mend
Sain u, Blog chini ih taalagdlaa, bayarlalaa, ulam sain hicheegeerei
@Enkhtuya Баярлалаа! Тэгнээ!