Амжилтанд халтай найз нөхдийг яаж таньж мэдэх вэ?
“Орчин тойронд хүрээлж байгаа, үерхэж нөхөрлөж, ойр шадар яваа бүхэн аж амьдралд их нөлөөлдөг.” –Амжилтын тарни ном
Сайн найзтай байх сайхан. Сайн найзтайгаа бид бүх л жаргал зовлонгоо хуваалцдаг. Гэвч бүх найз нөхөд үнэнч сайн найз байж чаддаггүй. Харин ч бүүр эсрэгээр нь бидний аж амьдралд, амжилтанд халтай хүмүүс байдаг. Ийм нөхөрлөлөөс хол байх хэрэгтэй.Тэд яг шимэгч гэсэн үг. Та л өөрөө холдохгүй юм бол тэд таныг шимсээр байх болно. Зарим тохиолдолд халтай найз нөхөд бидний амьдралд сөргөөр нөлөөлдөг ч гэсэн бид үүнийгээ мэддэггүй учраас эдгээр хүмүүсээс салахгүй үргэлжлүүлэн нөхөрлөсөөр байдаг. Яагаад гэвэл эдгээр халтай хүмүүсийг таньж мэдээгүйд байгаа юм.
Тиймээс өнөөдөр халтай нөхөрлөлийг яаж таньж мэдэх тухай ярихыг хүслээ.
Таньж мэдэхийн тулд дараахь асуултуудыг өөрөөсөө асуу. Асуухаасаа өмнө өөртөө тусгайчлан цаг гаргаж байгаад, бүх найз нараа жагсааж бичээд, эхнээс нь авахуулаад хамтдаа өнгөрөөсөн цаг мөчүүдээ санаж байгаад асуултутад хариулахыг хичээгээрэй.
Амжилтанд халтай найз нөхдийг яаж таньж мэдэх вэ?
1. Найзтайгаа цагийг хамт өнгөрүүлсний дараа таны сэтгэл санаа ямар болдог вэ? Сэтгэл санаа тань өндөр болдог уу эсвэл сэтгэл санаагаар унаж, тааруухан болдог уу? Яг ямар мэдрэмж төрдөг вэ?
2. Найзтайгаа хамт байх үед та өөрийгөө голох, өөрийгөө шүүмжлэх байдал анзаарагддаг уу? Эсвэл өөрийгөө аль нэг талаараа тийм ийм гэж батлахыг оролддог уу?
3. Та найзтайгаа хамт байх үедээ чөлөөтэй, тайван, өөрөөрөө байж чаддаг уу?
4. Та амьдралдаа тохиолдож буй сайхан мэдээг найздаа нууж хаалгүй ярьдаг уу? Эсвэл надад атаархана байх эсвэл намайг дэмжихгүй байх гэдэг үүднээс нууж хаадаг уу?
5. Таны найз таныг ашиглаад байгаа ч юм шиг, шахан шаардаад байгаа ч юм шиг санагддаг уу? Эсвэл үнэд ороод байгаа ч юм шиг эсвэл та өртэй болсон ч юм шиг тийм сэтгэгдэл төрдөг үү?
6. Найзад тань тохиож буй бүх золгүй явдалд та хариуцлагатай юм шиг санагддаг уу?
7. Үзэл бодлын хувьд зөрчилддөг үү?
8. Танд өгсөн амлалтаа биелүүлдэг үү?
9. Таны итгэлийг хөсөрдүүлсэн үү?
10. Хэрэг болохоороо л тантай холбогдож байна уу?
11. Танд атаархдаг уу?
12. Таныг бусдад муулж байна уу?
13. Таны найзад танд байдаг шиг хүсэл тэмүүлэл, зорилго, эрч хүч байна уу?
Тэгэхээр эдгээр асуултанд хариулснаар зарим нэг халтай найз нөхдүүдийг илрүүлэх болно.
Гэхдээ таныг эдгээр найзуудаасаа сал гэж хэлж байгаа юм биш шүү.
Хэрвээ үргэлжлүүлэн найзлах хүсэлтэй бол өөрт төрж буй мэдрэмжээ найзтайгаа ний нуугүй ярилцаж нэг тийш нь болгох хэрэгтэй гэж бодож байна. Заримдаа хүмүүс ийм мэдрэмж бусдад төрүүлээд байгаагаа мэддэггүй.
Хэрвээ та найз нөхрийнхөө холбоосыг таслах хүсэлтэй бол хүсэлтэй байгаагаа хэлээд таслах нь зүйтэй. Хэрвээ үүнийгээ хэлж зүрхлэхгүй байгаа бол уулзахаа зогсоож, утсандаа хариулахаа больчих. Тэгээд өөр найз нөхөд хайж эхэл.
Эцэст нь хэлэхэд хэрвээ та өөрөө халтай хүн бол халтай хүмүүсийг л өөртөө татсаар байх болно.
Санаж яв: Сайн найзтай болохын тулд өөрөө сайн найз болох хэрэгтэй.
Тиймээс өөрөөсөө асуу: Tа найзыгаа дэмждэг үү, та найзыгаа шүүмжилдэг үү, та найзынхаа тухай ам сайтай байна уу, та найздаа атаархдаг уу, та өгсөн амлалтаа биелүүлдэг үү, итгэлийг нь дааж чаддаг уу…г.м.?
Хэрвээ танд энэхүү бичлэг таалагдсан лайк дараад цааш нь бусаддаа түгээгээрэй. Мөн миний цахим мэдээлэл болон ютюб сувагт бүртгүүлээгүй бол яг одоо бүртгүүлээрэй. Ингэж бүртгүүлснээр би танруу 7 хоног бүр гаргадаг бичлэгээ, урмын үгс, амжилтын тарнийн хамт и-мэйл хаяг руу тань илгээх болно.
ХҮС. ХИЙ. ХҮР.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Bayarlalaa. Ooriigoo ch bas sain naiz gej bodohgui l yum bn hehe. Ooroo sorood yavjiisan yum bishuu naiziigaa ged sanaa zovchloo.
Saihan zovlogoo baina. Odoohondoo minii ergen toirond sain naiz nerlechihmeer hun oldohgui l baina. Demii sangdsan humuusees bugdengees ni holboogo tasaltal 1han hun l hajuud uldej busad bugd baihgui bolson. Ajaad baihad bi ch bas sain naiz bolj chaddaggui boltoi.
Zovlogoonuud taalagdlaa. Bayarllaa. Amjilt husee
Маш их баярлалаа таны сэтгэлгээ,үйлдэл зөв байна дэлхийн бүх иргэд өөрийгөө олох болтугай.хамгийн чухал ажил өөрийгөө таних явдал
ta bol mash gaihaltai bvsgvi ! you inspires me a lot
Би ч сайн хун бишлдээ тэгэхдээ сайн болох гэж их хичээдэг ганц найзтай туундээ тус туслахын тулд их хичээдэг тэвчээр гаргадаг юмыг нь сонсодог юм хий гэсныг нь хийдэг ….ер нь ямарч хунд сайн л хун байхыг эрхэмлэж явдаг даа …ээнэ их хэцуу чамаас тэвчээр шаардаг бас чамайг хумуус буруугаар ойлгодог ооо ногоо юм хэлхээр юм гуйхаар огчдог тусалдаг сайн уйлсын аян ч гэж харж бас ашиглахыг боддог юм бна лээ …тэгэхдээ би бух юмыг чадхаараа сэтгэлээр ээ хийхыг хусэж хумуумт тусалдаг ……харин би ооор оортоо л сайн найз болж чаддаггуй лдээ