Айдас ихтэй замыг сонго
Өнөөдөр би АЙДСЫН тухай арай өөр өнцгөөс ярихыг хүслээ. Айдсыг дотор нь 2 хуваадгийг бид мэднэ.
1. Хэвийн айдас
Үүнд: харанхуй шөнө ганцаар явахаас айх, өндрөөс унах вий гэж айх, балчир насны хүүхэд шовх зүйл барьж яваад, унаад өөрийгөө гэмтээчих вий гэж айх… гэх мэт.
Энэ айдсууд бидэнд байх ёстой ба үүнээс сэрэмжилж, болгоомжилж, өөрийгөө хамгаалах хэрэгтэй.
2. Хэвийн айдас – Энэ нь бусад бүх тохиолдолд илэрдэг.
Үүнд: хэн ч намайг хайрлахгүй байна гэж айх, мөрөөдлөө дагаад буруутвал яанаа гэж айх, чадах болов уу гэж айх… гэх мэт.
Энэ худал айдсуудыг үнэхээр үгүйсгэх хэрэгтэй.
Тэгэхээр би цаашид энэ худал айдсын тухай ярих болно гэдгийг анхаараарай.
Бодоод байхад бид жинхэнэ өөрсдийнхөө амьдралаар амьдрахаасаа айдаг мөртлөө амьдарч чадаагүй тохиолдолд бас айдаг. Бид хийх ёстой зүйлээ хийхээсээ айдаг мөртлөө хийгээгүй тохиолдолд мөн ялгаагүй айдаг. Тэгэхээр аль ч тохиолдолд бид их бага хэмжээгээр айдастай учирдаг гэж болно. Тиймээс бид айдас ихтэй замыг сонгох уу, айдас багатай замыг сонгох уу гэдэг дээр сонголт хийх хэрэгтэй.
1. Айдас багатай зам
– Хов жив, цуу үгэнд итгэх
– Ачааллаас татгалзаж, бууж өгөх
– Хэрэггүй, ач тусаа өгөхгүй зүйлүүдэд “за” гэж хэлэх
– Одоо хийж болох ажлыг дараагийн нэг дэх өдөр, дараа сар гэж хойшлуулах
-Уур бухимдлыг шууд хүлээж авч, хариу уурлах
– Атаа жөтөө санах
– Чив чимээгүй өнгөрөх… г.м.
2. Айдас ихтэй зам
– Хичнээн дургуй байсан ч биеийн тамираар хичээллэх
– Таныг буруутгасан хүмүүсийг уучлах
– Айдсыг мэдэрсэн ч гэсэн түүнтэйгээ нүүр учрах
– Буруу гэдгээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйх
– Амттан идмээр санагдсан ч жимс, ногоо сонгох
– Дахин санал болгосон хундага архинд “үгүй” гэж хэлэх
– Айдас төрүүлсэн ажил, зорилго, төлөвлөгөөг үргэлж үүсгэн бий болгож, түүн дээрээ ажиллах…г.м.
Харамсалтай нь ихэнх хүмүүс хүнд хэцүү, айдас ихтэй замаас татгалзаж, хамгийн амархан, өөрт эвтэйхэн, тухтай, айдас багатай замыг сонгодог.
Гэхдээ ихэнх хүмүүс гэдэгт ТА орохгүй ээ! Та бол гайхамшгийг өөрөөсөө хайгч!
Хүн бүрт айдас төрдөг, гайхах хэрэггүй, энэ нь энгийн үзэгдэл. Хэрвээ бид өсч хөгжиж байгаа бол энэхүү айдас үргэлж бидэнтэй хамт байна.
“АЙДАС бол амжилтанд хүргэх ЛУУЖИН.”
Айдас хаана байна бид тэнд байх ёстой. Өөрөөр хэлбэл бид цоо шинэ мэдэхгүй зүйлээ хийж эхлэхэд, цоо шинэ мэдэхгүй газар очиход, шинэ танихгүй хүмүүстэй уулзахад бидэнд үргэлж айдас төрдөг. Бид айдастайгаа учирна, дийлнэ, хөгжинө.
Хэрвээ айдас төрөхгүй эсвэл айдас бага байвал бид бараг зогсонги байна гэж ойлгох хэрэгтэй.
Бидний таньж мэдэхгүй байгаа тэр газар бидний мөрөөдөл байдаг. Тэр мөрөөдлийн гэх газар луу зөвхөн АЙДАС биднийг ХӨТЛӨНӨ. Тэгэхээр бараг айдсандаа БАЯРЛАЛАА гэж хэлэхэд илүүдэхгүй. 🙂
Тиймээс өнөөдрөөс эхэлж айдас ихтэй замыг сонгох зөвшөөрлийг өөртөө өг. Тэгж чадвал бид үхэхдээ хүртэл амаа барих зүйлгүй, яадаг ч л байсан би өөрийнхөөрөө амьдарч чадсан гэж бардам хэлнэ!
[powerpress]
Амжилт хүсье!
© Ука Төмөр
_________________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та ганцаараа юм шиг санагдаад байвал түүнийгээ имэйлдчих, та ганцаараа биш!
Хэрвээ та саад бэрхшээлээсээ ангижирахыг хүсвэл түүнийгээ имэйлдчих, сэтгэл тань онгойно!
Хэрвээ та амжилтаа тэмдэглэмээр байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа тэмдэглэцгээе!
Хэрвээ та бусдад сургамж болоосой гэж бодож байвал түүнийгээ имэйлдчих, хамтдаа суралцья!
Буцалж буй амьдралаа бусадтай хуваалцахыг хүсвэл и-мэйлийг MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй.
Энэхүү Миний Буцалж Буй Амьдрал булан хэн нэгний хувийн инфо-г бусдад түгээхгүй. Зөвхөн зохиогчийн хүсэлтээр нийтэлж байгаа ♥ !
Ёстой сайн бичлэг.баярлалаа,амжилт!
Ука эгч минь та үргэлж бидэнд дутагдаж байгаа зүйлийн голыг олдог шүү хэхэх. би өөрөө өөртөө хүртэл энийг давчвал бүх юм сайхан болно гэд айдас ихтэй байдлаар хөдөлдөг. заримдаа энэ байдлаасаа болоод залхуурах, хойш тавих асуудал хэд хэдэн удаа гарч байасан. гэхдээ одоо бодоод байхад тэр их айдсын цаана гарсаны дараа маш их баярлаж өөрөөрөө бахархах шиг болдог шүү. одоо айдсаас болж хойш ухрах гэж бодох болгондоо энийг уншиж урагшилж байнаа.
амжилт
erthen unshih min yaavdaa. odoo medeed avchihsan bolohoor aihguiee. bayarlalaa
sn uu Uka. garchigiig haraad joohon gaihaad tsaash ni unshaad uneheer tm yum bna gej bodloo. ih shan bichjee bayarlalaa. amjilt husiy
@paga Айдсаа хүлээн зөвшөөрч, айдсаа мэдрээд, түүнтэйгээ нүүр учрах хэрэгтэй. Айдас амжилтын ЛУУЖИН!
Bayarlalaaa 🙂
@tuul ♥!
Өнөөдөр энийг олж уншсандаа маш их баярлалаа. Би үнэхээр яахаа мэдэхгүй байдалд байлаа, харин одоо би эргэлзэхгүй байна. Чиний нийтлэлүүдээс маш их урам, эрч хүч авч байдаг шүү. Чамд амжилт хүсье, чи үнэхээр шилдэг!
@Tuul Баярлалаа, би ч бас үнэхээр баяртай байна! Туул-аа чамд амжилт хүсье!
Танд үнэхээр маш их баярлалаа