АЙДАС
“АМЬДРАЛААС АЙХ ЗҮЙЛ ГЭЖ БАЙХГҮЙ, ЗӨВХӨН ОЙЛГОЖ АВАХ ЗҮЙЛ ГЭЖ БАЙДАГ.”- Marie Curie
– Яг одоо хийж чадахгүй нь…
– Үнэхээрийн хиймээр л байна, даан ч…
– Хийж чаддаг ч болоосой…
– Үүнийг хийхийн оронд тэгэх нь дээр ч юмуу…
… гэдэг бодол хэр их орж ирдэг вэ?
Бид бүгдэд сайн сайхан амьдрах хүсэл эрмэлзлэл байдаг. Магадгүй чи яг юу хүсэж байгаагаа сайн мэддэг ч байж болох юм, эсвэл зүгээр л нэг эвшээлгэж байгаад хэлчихдэг хүсэл ч юм уу, сэтгэлийн хөдөлгөөн ч байж болох юм. Тэгвэл тэр хүслээ олж авах гэхээр, тэр хүслийнхээ хойноос явах гэхээр чамайг ямар нэгэн юм хойш чангайгаад байгаа мэт санагддаг уу? Өөрчлөлт гаргая, хийх гэсэн юмаа барьж аваад яг одоо хийе, эсвэл сайн сайхан амьдрах зам байгаа гэж өөрт хэлэх тэр үед түүнийхээ хойноос явж эхлээ ч үгүй байж шууд зогсдог уу? Зарим тохиолдолд энэ чангайгаад байгаа зүйл биднээс огт шалтгаалахгүй, гадны нөлөөнөөс шалтгаалж байгаа мэт санагддаг уу?
Тэгвэл биднийг чангайгаад байгаа энэхүү зүйлийг АЙДАС гэж нэрлэдэг ба айдсыг бид зөвхөн өөрсдөө үүсгэж байдаг. АЙДАС гэж юу вэ? Худал мэдүүлгүүдийг өөрт итгүүлснээс АЙДАС үүсдэг. Айдсыг тэжээж, бөөцийлж, тордож байдаг хүчин зүйл бол зөвхөн бид өөрсдөө байдаг. Өөрийнхөө итгэлийг айдас-д тушаасан цагт айдас биднийг бүрэн эзэмдэж, бидний зүрх сэтгэлийг харанхуйтуулж, урагш алхах хүсэл эрмэлзлэлийг үргэлж хойш татаж биднийг өчүүхэн болгодог. Айдас биднийг бүрмөсөн эзэмдэх тэр үед амьдралд хүртэл дургүй болдог.
Тиймээс бид айдастайгаа нүүр тулж, үйлдэл хийж, айдсаа устгаж, өөртөө итгэж, амьдралаа өөрчлөх хэрэгтэй. Айдсыг зөвхөн үйлдлээр устгана. Хязгаарлагдмал итгэлээ хязгааргүй итгэлээр солих хэрэгтэй. Өөрт өгдөг худал хуурмаг мэдүүлгийг зогсоох хэрэгтэй! Би дутуу дульмаг, би үнэ цэнэгүй, би мөнгөгүй, би чадахгүй, надад цаг алга, цаг нь болоогүй байна г.м. худал бодлуудаа бүрмөсөн орхи! Ингэж чадвал бид мөрөөдлөөр дүүрэн амьдралдаа эргэн орж, өдөр бүр сэтгэл догдолсон, баяр хөөрөөөр дүүрэн байж, хүссэн болгоноо олж авах эрх чөлөөг өөртөө өгнө.
Гайхамшигтай сайхан амьдрахад биднийг юу ч хойш нь татаж чадахгүй!
Доорх зурган дээр дарж видеог үзнэ үү! ⬇⬇⬇
[powerpress]
Та бүхэндээ амжилт хүсье!
©Ука Төмөр
bayarlalaa.
@uyanga ♥!