МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ: Би ажлын бүтээмжээ дээшлүүлэхийн тулд үүнийг хийсэн
Өдрийн мэнд,
Таны бичлэгийг үзээд, номыг нь худалдаж авч уншаад 1 жил болох гэж байна. Гэхдээ одооноос л хэрэгжүүлж эхэлж байх шиг байна даа.
Миний захидал бичиж байгаа шалтгаан нь өөр шигээ байгаа хааяа бичлэг үзээд, номоо эргүүлж хараад за одоо хэрэгжүүлье, зорилгоо бичье, энэ яг одоо надад хэрэгтэй зөвлөгөө байна гэж бодож байгаа хүмүүстээ “яг одоо өөртөө хамгийн эхэнд хэрэгжүүлж болохоор зөвлөгөөг нь олж аваад, хэрэгжүүлж эхлээрэй” гэж хэлэхийг хүссэн юм.
Миний хувьд өөр дээрээ хэрэгжүүлж байгаа нь өглөө эрт босох, ажлын үр бүтээмжээ дээшлүүлэх байна.
Босдог цагаасаа 1 цагийн өмнө эрт босоод, тайван унд цайгаа уугаад, нүүр амаа тухтай будаад, ажил дээрээ очдогоосоо 10-15 минутын өмнө очоод, ажлаа эхлүүлэхээр 9 цагтай уралдаж орсноос бараг 1 цагаар илүү ажлын үр бүтээмжтэй байна.
Мөн ажлын бүтээмжээ сайжруулах гэдэгт цайны цагаа яс баримтлах, 12 жаахан өнгөрөөгөөд цайндаа ороод 1-2 цаг хүртэл facebook ухахаа больсон , ажлын цагаар интернет ухахгүй байх, хийх ажлын жагсаалт гаргахаар ажлаа хурдан түргэн амжуулж эрт тарж байгаа. Орой сууж ажиллахаар гэр бүлдээ гаргах цаг зав байхгүй, өөрийгөө хөгжүүлэх цаг гарахгүй, ядрахаас цаашгүй гэдгийг одоо л ойлгож ухаарч байна даа.
Нягтлан болохоор ажил мэргэжлийн онцлогоос болоод дандаа орой суух ёстой угаасаа суудаг гэж бодож байснаас өөрөөс хамаардаг гэдгийг бодож байгаагүй юм байна лээ.
Би одоо өөрийнхөө зорилготой ажиллах гэж байгаа, гэхдээ яг орж чадахгүй дэвтэрээ бэлдчихээд байж байгаа удахгүй зорилгоо бичээд хэрэгжүүлээд дараагийн мэйлээ бичнээ.
Миний ингэж өөртөө зөв дадал зуршил бий болгох хүсэл эрмэлзлэлийг өөрийн тань ном, видео бичлэг, soundcloud дээрх бичлэгүүд бий болгосон юм шүү.
Маш их баярлалаа.
Таны хүсэл эрмэлзлэл таныг амжилтанд хүргэнэ?
______________________________________________________________________________________________________
МИНИЙ БУЦАЛЖ БУЙ АМЬДРАЛ (МББА)
Хэрвээ та амьдралынхаа туршлагаас бусадтай хуваалцахыг хүсвэл
Хэрвээ танд бусдад дуулгах амжилтын тухай сонирхолтой мэдээлэл байгаа бол
Хэрвээ та бусдад урмын үгээ хайрлах хүсэлтэй бол
түүнийгээ 250 буюу түүнээс дээш үгтэй нийтлэл болгон бичээд MiniiAmidral@ukatumur.com руу илгээгээрэй. Таны илгээсэн мэдээллийг цаг тухайн үед нь нийтлэх болно.