Хийх ажлаа хойш тавьдаг 3 шалтгаан
“Аливаа ажлыг хойшлулснаар амархан байх байсан юмыг хэцүү болгож, хэцүүг улам л хэцүү болгодог.” -Mason Cooley
Хийх ажлаа хойш тавих нь залхуурал мөн үү?
Ихэнх хүмүүс хийх ажлаа хойшлуулах нь залхуурал гэж боддог.
Таны хувьд залхуурал гэж юу вэ?
Миний хувьд залхуурал гэдэг нь юу ч хийх сонирхолгүй, ямар ч эрч хүчгүй, идэвхгүй, хөдөлгөөнгүй, оролдлогогүй байхыг хэлнэ.
Хийх ажлаа хойш тавих нь залхуурал биш. Яагаад гэвэл хийх ажлаа хойшлуулж буй хүмүүс тухайн хийх ёстой ажлынхаа оронд ихэвчлэн өөр зүйлс хийдэг. Өөрөөр хэлбэл тэд нэг ажлаас зугатаж нөгөөг хийж байдаг гэж болно.
Заримдаа эдгээр хүмүүс бүр завгүй ч байх тохиолдол их бий. Тиймээс ажлаа хойш тавьдаг зуршилтай хүмүүс залхуу хөдөлгөөнгүй, идэвхгүй, оролдлогогүй хүмүүс биш, харин ч эсрэгээр нь завгүй, ажилдаа дарагдсан хүмүүс байдаг . Хэрвээ та өөрийгөө залхуу гэж боддог бол нэн түрүүнд энэхүү бодлоос өөрийгөө чөлөөлөхийг санал болгож байна.
Хийх ёстой ажлаа гүйцэтгэх завгүй байна гэдэг нь дутуу бодож, дутуу төлөвлөж, цагаа зөв хуваарилж чадаагүйнх.
Хийх ёстой ажлаа хийхгүй хойшлуулдаг 3 шалтгаан
1. Чухал ажлаа тодорхойлоогүй
Үүний тулд тухайн өдөрт хийх ёстой гэж үзэж байгаа ажлуудаа чухал, чухал бусаар нь ангилах хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал гэх ажил “яагаад чухал вэ”, энэ ажлыг хийснээр “ямар үр дүнд хүрэх вэ?” гэдгээ тодорхойлох.
Энэ бүгдийг тодорхойлоогүйгээс эргэлзээ үүсч, анхаарал сарнидаг. Харин “юуг, яагаад хийх ёстой вэ?” гэдгээ тодруулснаар тухайн ажлыг хойшлуулалгүй хийж дуусгадаг.
Тиймээс хийх ажлаа бодох, бичих, төлөвлөх цагийг үргэлж гаргах хэрэгэтэй. Бодох, бичих, төлөвлөх үед хүн тухайн ажлыг хийж байгаагаар өөрийгөө төсөөлж чаддаг. Төсөөлөл нь бидний амьдралд их чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг бид мэдэх билээ.
2. Шийдвэрээ гаргаагүй
Ямарваа ажлыг хийх шийдвэр гаргаагүй тохиолдолд ихэвчлэн хойш тавьдаг. Өөрөөр хэлбэл хэрвээ та ямар нэгэн ажлыг хойш тавьж л байгаа бол өөрөөсөө дараах асуултыг асуугаарай
-Би тухайн ажлыг хийх шийдвэрээ гаргасан уу?
-Үгүй бол шийдвэрээ гарга!
3. Үр бүтээлгүй, цаг барсан ажлуудыг орхих хэрэгтэй. Ямар нэгэн ажлыг хойш тавих хүсэлтэй бол эдгээр хэрэггүй, онцын шаардлагагүй ажлуудыг л хойш тавьж байх нь зүйтэй болов уу.
…
Хойш тавьж байсан ажлаа би хэрхэн барьж авч, хийж дуусгасан туршлагаас минь сонсохыг хүсвэл доорх бичлэгийг үзнэ үү.
[powerpress]
(бичлэгийг YouTube дээр үзэх хүсэлтэй бол энд дарж үзнэ үү.)
АМЖИЛТЫН ТАРНИ
Чухал ажлаа би цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг!
Би өдрөө хамгийн чухал ажлаар эхлүүлж чаддаг!
Би өдрийг үр бүтээлтэй өнгөрөөж байна!
Та өнөөдөр хийх ёстой ямар ажлаа хойш тавьж байна вэ? Яаж та чухал ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг талаар бидэнтэй хуваалцах хүсэлтэй бол доор сэтгэгдлээ үлдээгээрэй.
Хэрвээ та анх удаа миний бичлэгийг үзээд таалагдсан бол цахим мэдээлэлд бүртгүүлж, мөн цааш нь найз нөхөддөө түгээнэ үү.
ТАНЫ АМЖИЛТЫН ТӨЛӨӨ
©Ука Төмөр
Баярлалаа Ука , Хойш нь ажлыг хойш нь тавих бас нэг шалтгаан бол тэр ажлыг яаж хийхээ сайн мэдэхгүй байсанаас гэж сонсож байсан байна, тэр талаар ямар бодолтой байдаг юм бэ?
@Almabek Яаж хийхээ мэдэхгүй байна гэдэг нь хийхгүй байх бас нэг шалтаг мөн мэдэхгүйгээсээ болоод алдвал яана аа гэж бодож байгаа айдас. Бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл их, энэ бүхнээсээ айгаад хойш суувал бид амжилтанд хүрч чадахгүй. Ер нь бол бидний хийж байгаа, бүтээж байгаа бүхний ихэнх нь алдаа байдаг. Бид үүнээсээ л суралцдаг шүү дээ.
Айдастайгаа нүүр учрах хэрэгтэй.
Укад баярлалаа,
Аливаа ажлыг хойш тавих шалтгаан маш олон. Тоочоод баршгүй. Хэдэн хүн байна тэдэн шалтгаан олдоно. Тухайн хүний ааш араншин, нийгмийн гарал, санхүүгийн байдал, төлөвлөлт, шашин шүтлэг, зурхай, жендерийн асуудал, нийгмийн хэвшсэн ойлголт гээд задалбал олон шалтаг байна. Энд үндсэн 3 шалтгааныг л дурьдсан байна
Гэхдээ Укадаа баярлалаа сайхан нийтлэл байна
@Bat Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа Батаа!♥
Танд байгаа онцгой чадварууд монгол улсад минь хэрэгтэй. Баярлалаа
♥!
Tand bayarlalaa ta saihan bayarlasan uu. Tanii ene ih ajil mongoliin ireeduid mash ih tus boloh bolno gej bi boddog shuu. Tanid ulam ih amjilt husei.
@Sandag Saihan bayarlasan, bayarlalaa! Amjilt husei!