Niche гэж юу вэ?
Энэ бичлэгээс та:
1. Niche гэж юу вэ,
2. Сонгосон Niche -ээ зах зээл дээр яаж мэдэгдүүлэх вэ,
3. Заавал Niche-ээ сонгох ёстой юу,
4. Niche- ээ сонгохын давуу тал юу вэ,
5. Бизнесийн Niche -ийн жишээнүүдийг мэдэх болно.
Хэрвээ та бизнесийн ертөнцөд орсон, ороод удаагүй байгаа, эсвэл орохыг хүсч байгаа бол Niche гэж юу вэ? гэдгийг зайлшгүй мэдэх хэрэгтэй болно.
Niche- ээ нарийн сайн тодорхойлсноор:
1. Зорилтот худалдан авагчид үйлчлүүлэгчид хэрэглэгчидээ олоход амархан болно.
2. Маркетингаа зөв хийхэд амархан болно.
3. Бсдаас ялгарах боломж нэмэгдэнэ.
4. Анх бизнесээ бүтээж байгаа бол бизнесийн суурь маш сайн тавигдана.
5. Зөв хүмүүст эрч хүч, цаг заваа зарцуулна.
6. Бизнесээ цааш нь зөв ашигтай хөгжүүлнэ
Тиймээс Niche гэж юу вэ? гэдгийг маш сайн мэдэх хэрэгтэй болно.
За тэгхээр Niche гэж юу вэ?
Niche (ниш эсвэл нийч гэж дуудаж болно) гэдэг нь таны бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ ямар хүмүүсийн, ямар асуудал бэрхшээлийг шийдвэрлэхэд туслах вэ? Тэр шийдэл нь юу вэ? Тэдэнд ямар ашиг тус үзүүлэх вэ? гэдгийг тодорхой болгохыг хэлнэ. Товчхон хэлэхэд Niche бол таны зорилтот худалдан авагчид болон тэдэнд хэрхэн тусалж байгаагийн нэгдэл юм. Өөрөөр тодруулбал Niche гэдэг нь ‘илүү тодорхой‘ болгохыг хэлнэ.
Бид бүтээгдэхүүнээ борлуулахын тулд эхлээд бидний хүрэх хүсэлтэй бүлэг хүмүүс хэр өргөн хүрээтэй байх вэ эсвэл хэр нарийн жижиг болохыг тодорхойлдог. Тиймээс маркетинг-д mass market (масс зах зээл), niche market (niche зах зээл) гэсэн нэр томъёог ашигладаг. Масс зах зээл бол маш ерөнхий өргөн хүрээнд авч үздэг байхад niche market бол эсрэгээр нь маш жижиг хүрээнд авч үздэг. Масс зах зээл бараг бүх хүн гэсэн утгатай байхад niche зах зээл жижиг бүлэг хүн гэж ойлгож болно.
Би өмнөх дугаар дээр Хэрэглэгч, худалдан авагчдаа таньж мэдэх тухай оруулсан байгаа. Ихэнх бизнес эрхлэгчдийн гаргадаг алдаа бол бараа бүтээгдэхүүнээ бүх л хүнд зарах гээд хичээдэг тухай ярьсан байгаа. Яагаад гэвэл тэд niche market -аа сонгож тодорхой болгоогүй байдаг. Тэд ихэвчлэн масс зах зээлийг сонгодог. Хэрвээ та өмнөх дугаарыг сонсохыг хүсвэл гүүглээс гээд хайгаад сонсоорой. Хэрвээ хайгаад олохгүй байвал миний инстаграм дм руу 57 гээд явуулаарай. Би танруу явуулах болно.
За тэгхээр би энд niche market гэж юу болохыг улам сайн ойлгуулахын тулд niche market-аа тодорхойлсон хэдэн жишээ оруулья.
Жишээлбэл, та бясалгалын хичээл заадаг байлаа гэж бодьё. Хэрвээ та “би бясалгал заадаг” гэх юм бол нэлээн өргөн хүрээнд бараг бүх хүнд бясалгал заадаг гэж сонсогдоно. Ихэнх хүмүүс түүнийг чинь уншаад аан бясалгал заадаг юм байна гэж бодох ч өөр дээрээ тусгаж авахгүй. Хэрвээ та “би төрсөн эхчүүдэд зориулж бясалгал заадаг” гэвэл арай тодорхой болгосон ч бас л ерөнхий сонсогдоно. Бүүр тодорхой болгохын тулд “би төрөөд удаагүй гэртээ хүүхдүүдээ хардаг ээж нарт бясалгал заадаг” гэвэл арай илүү нарийн тодорхой болно. Харин цаашлуулаад бүүр нарийн болговол “би төрөөд удаагүй гэртээ хүүхдүүдээ хардаг 25-30 насны эмэгтэйчүүдэд бясалгал заадаг” гэх юм бол улам сайн нарийн болгож чадлаа гэж үзэж болно. Үүнийг сонссон бясалгал хийх хүсэлтэй 25-30 насны төрөөд удаагүй байгаа 1-ээс дээш хүүхэдтэй ээж нар сонсоод:
1. Өөртэй нь шууд уялдаж байгаа учраас өөр дээрээ хүлээж авна
2. Цааш нь гүнзгий мэдэхийг хүснэ.
3. Та болон танай бараа бүтээгдэхүүний талаар илүү мэдэхийг хүснэ
Гэхдээ зарим хүмүүс ингэж боддог л доо: “миний бясалгалууд ганцхан төрөөд удаагүй гэртээ байгаа 25-30 насны ээж нарт зориулаагүй ээ ер нь бол бүх л ээж нарт зориулсан тийм болохоор бүх л ээж нарт зарж болдоггүй юм уу” гэж бодож байгаа бол миний хариулт юу вэ гэвэл: Бизнесээ эхлүүлээд удаагүй байгаа тохиолдолд эхлээд тодорхой бүлэг хүмүүсийг татснаар бараа бүтээгдэхүүнээ хурдан борлуулах боломжтой байдаг. Мөн дээр хэлсэн маркетингаа хийхэд амархан байх болно. Тэгээд мөнгөө олоод цаашаа бизнес хөгжих үед нишээ дахиж сольж болно. Хэдэн ч удаа сольж өөрчилж болохоос гадна хэд хэдэн ниш зэрэг сонгох бас боломжтой.
Анхаар! Хэрэв та бараа бүтээгдэхүүнээ хүн бүрт зарахыг хичээвэл хэнд ч зарж чадахгүй.
Сонгосон Niche -ээ зах зээл дээр яаж мэдэгдүүлэх вэ?
Үүний тулд:
1. Манай бизнес, манай байгууллага, би, бид гэдгийг эхлээд хэлнэ
2. Ямар асуудал бэрхшээлтэй, ямар төрлийн хүмүүст зориулагдсан бэ гэдгээ хэлнэ
3. Шийдэл нь юу вэ, ашиг тус нь юу вэ гэдгийг хэлнэ
Жишээлбэл:
1. Танай байгууллага ганц бие хүмүүст хань ижил олоход тусалдаг байлаа гэж бодоход: “Манай байгууллага нөхрөөсөө салсан 50-иас дээш насны ганц бие эмэгтэйчүүдэд өөртөө итгэлтэй болоход, амьдралынхаа энэ үе шатанд бүрэн дүүрэн таашаал авахад, мөн дахин хань ижилтэй болох боломжийг олоход туслана.
2. Та маркетар бол:
“Би шинэхэн төгссөн хуульч нарт онлайнаар өөрийгөө сурталчилж анхныхаа үйлчлүүлэгчийг олоход туслана.”
Заавал Niche-ээ сонгох ёстой юу?
Ер нь бол сонгосон нь л дээр. Бүх хүнийг хамарснаас цөөхөн бүлэг хүнийг хамарсан нь дээр байдаг.
Би түрүүн хэлсэн байгаа нэг сонгосон Niche-тэйгээ бүр мөсөн үлдэнэ гэсэн ойлголт байхгүй бизнес хөгжиж өргөжихийн хэмжээгээр Niche өөрчлөгдөж болно. Хэрвээ та эхний сонгосон Niche дээр амжилттай байж чадвал дараа дараагийнх дээр мөн ялгаагүй амжилттай байж чадна.
Доорх схем дээр зарим нэг мэргэжлийн Niche-ийг жишээ болгон орууллаа.
- Хуульч хүн байлаа гэж бодоход зөвхөн гэрээ байгуулахад туслах, хувийн гэмтэл, хөдөлмөр эрхлэлт, оюуны өмч, гэр бүл, хэрэгтэн гэх мэт
- Сийлбэрчин байлаа гэхэд зөвхөн бурхан сийлдэг, мөрь сийлдэг, эртний баатруудыг сийлдэг гэх мэт
- Амьдралын Дасгалжуулагч бол ганц бие эмэгтэйчүүдэд, компаний удирдлагуудад, архаг өвчтэй хүмүүст, тамирчдад, эмэгтэй бизнес эрхлэгчдэд гэх мэт
- График Дизайнер бол сэтгүүл, номны хавцас, номын зохион байгуулалт, хөгжмийн салбар, театрын салбар гэх мэт
- Чөлөөт Нийтлэлч бол эрүүл мэнд, бизнес, технологи, вэбсайт, спорт, улс төр гэх мэт
- Хоолны Мэргэжилтэн бол хоолны харшилтай хүмүүст зориулсан, жин хасах хүмүүст (эрэгтэй эсвэл эмэгтэй эсвэл нас заасан), чихрийн шижин өвчтэй хүмүүст, цагаан хоолтон гэх мэт янз бүр байж болно.
Тэгээд цааш нь дотор нь улам нарийсгавал бүүр сайн. Хэрвээ танд дээрх схем дээр нэмэх зүйл байвал доор коммент дээр бичиж үлдээгээрэй.
Niche- ээ сонгохын давуу тал юу вэ?
– Өрсөлдөгчдөөсөө ялгарна
– Худалдан авагчид, үйлчлүүлэгчид өөртөө итгэлтэй байна. Учир нь тэдний хэрэгцээг ойлгодог эрх бүхий байгууллагатай хамтран ажиллаж байгаагаа мэднэ
– Таны санал болгож буй зүйл үйлчлүүлэгчдийн эхний сонголт болох боломжтой
– Та нарийн мэргэжлийн чиглэлийнхээ дагуу үнээ өсгөх боломжтой. Бизнесийнхээ Niche- ийг нарийн тодорхойлбол та хамгийн тохиромжтой гэх үйлчлүүлэгчдээсээ илүү их бизнесийг татахаас гадна илүү өндөр төлбөр авах боломжтойгоороо давуу юм.
Бизнесийнхээ Niche -ийг Яаж Сонгох Вэ?
Энэ сэдвээр би YouTube short хийсэн байгаа энд дарж үзээрэй.
Энэ бичлэгээс та Niche гэж юу вэ? тухай тодорхой мэдлэгтэй болсон байх гэж бодож байна. Хэрвээ та бизнесруугаа олон хүн татаж сурах хүсэлтэй бол би таныг ТРАФИК онлайн сургалтандаа урьж байна. Энэ сургалтын талаарх асуулт байвал энд дарна уу!
ХҮС. ХИЙ. ХҮР.
Укө Төмөрийн Хамт
1. Трафик сургалт – Хэрхэн яаж бизнес руугаа трафик (хүмүүсийг) татаж сурах вэ? Дөнгөж шинээр эхлүүлж байсан ч хамаагүй. 21 хоногийн эрчимжүүлсэн сургалт
2. СУПЕР 6 онлайн сургалт – Хэрвээ та хэвлийгээрээ турж, хэвлийн булчингаа чангалах гээд чадахгүй байгаа бол, Ю-тюб, инстаграмаас дасгалууд түүж хийгээд ч үйлчлээгүй бол би таныг 30 хоногийн хэвлийгээрээ турах сургалтандаа урьж байна.…МАШ ХУРДАН! Хэвлийн өөхийг шатааж булчинг чангалах зорилготой.
3. БЯСАЛГАЛ – Амжилтын Тарни дээр тулгуурласан оюун ухаанаа эерэгээр программчлах бясалгалууд
4. Үнэгүй материалууд – YouTube, Podcast, Blog