Бариу Өмдний Цаанаас Алим Шиг Товойж Гарч Ирдэг Өгзгийг Эрчүүл Хараад, Хараагаа Салгаж Чадахгүй Өнгөрч Байхад Эмэгтэйчүүд Өөрийн Эрхгүй Санаа алдаж Яаж Ийм Болох Вэ Гэж Боддог
Би саяхан бүсгүйчүүдээсээ аль булчингаа хамгийн их хөгжүүлмээр байна вэ гэж асуухад мэдээж 99.9% нь өгзөг, хэвлийн гэж хариулсан.
Өгзөг, хэвлий бол эмэгтэйчүүд бидний хөгжүүлэхийг хүсдэг гол булчингуудын нэг байдаг. Ямар сайндаа гадуур явж байгаад толь, цонхны хажуугаар өнгөрөхдөө өөрийнхөө нүүрийг харахаас илүү өгзөгөө харж өнгөрдөг дөө
Өгзөг хэвлий 2 хөгжсөн байхад:
- ямар ч хувцас өмсөхөд сайхан харагдаж
- сайхан галбиртай
- эмэгтэйлэг харагдуулдаг гэдгийг та сайн мэдэж байгаа байх.
Гэвч,
Хүүхэд гаргаснаар эмэгтэйчүүд бидний бие их өөрчлөгддөг. Та хүүхэдтэй бол сайн мэдэж байгаа байх.
Мөн дээр нь цаг хугацаа өнгөрөх тутамд татах хүч өгзөгийг маань бүүр доош нь татсан.
Би ер нь хавтгайдуу өгзөгтэй байсан болохоор цамцаараа эсвэл цүнхээрээ өгзгөө их нууж явдаг байсан.
Хоёр хүүхдийн дараагаар бол өгзөг маань бүүр алга болж хоёр гуяруугаа уусан алга болсон гэж болно ккк
Гүйхэд өгзөг хэлбэржих болов уу гэж горьдсон чинь жижигхэн чангарсан ч томроогүй.
Тийм болохоор гоё хэлбэртэй өгзөгтэй хүмүүсийг харахаараа төрөлхийн ийм өгзөгтэй юм байна… даан ч минийх ийм хэзээ ч болохгүй байх гэж боддог байсан.
Харамсалтай нь би юу мэдээгүй байсан бэ гэвэл:
✔️ Өгзөгийг зөвхөн булчингаар гаргаж ирдэг гэдгийг мэдээгүй байсан.
✔️ Мөн өгзөгний булчинг ямар ч хүн хөгжүүлэх боломжтой.гэдгийг мэдээгүй байсан .
✔️ Хамгийн хавтгай өгзөгтэй хүн ч хөгжүүлэх боломжтой.гэдгийг бас мэдээгүй байсан.
Харин үүнийг мэдэж авчихаад бөөн баяр болж гэртээ өгзөгний дасгал хийж эхлэхээр шийдсэн.
Гэртээ дасгалаа хийгээд эхэлсэн боловч яг яаж хийх
учраа олохгүй байсаар хоёр жилийг алдсан.
Би 2018 оноос 200% өгзгөн дээрээ анхаарлаа хандуулж, өгзөгөө хөгжүүлэхээр шийдсэн.
Гэхдээ дунд нь пандемик болсныг эс тооцвол өнөөдрийг хүртэл өгзгөн дээрээ анхаарлаа төвлөрүүлж дасгалаа хийсээр байгаа.
Өгзөг ч тийм амархан гарч ирдэггүй нэлээн их хөдөлмөр, хатуужил шаарддаг булчин байна лээ.
Ер нь аливаа булчинг хөгжүүлэхийн тулд яг тэр булчин дээрээ анхаарлаа 100% хандуулж, (хэрвээ та над шиг бол 200% хандуулах хэрэгтэй ккк) зөвхөн тэр булчинг хөгжүүлэх дасгал хийснээр булчин хөгжиж томордог.
Өгзгөнд 3 төрлийн булчин байдаг.
1. Gluteus maximus – Өгзөгний том булчин
2. Gluteus medius – Өгзөгний дунд булчин
3. Gluteus minimus – Өгзөгний жижиг булчин
Өгзөгөө хөгжүүлэхийн тулд
энэ 3 булчингаа зэрэг хөгжүүлнэ. Хэрвээ та энэ 3 -ыг зэрэг хөгжүүлж чадахгүй бол зөв хөгжихгүй, бэртэл авна гэх мэт асуудалтай… Тиймээс энэ 3 булчинг зэрэг хамтад нь хөгжүүлэх дасгалуудыг хийснээр өгзөг зөв баланстай хөгжиж гоё харагдана.
ӨГЗӨГ ТОМРУУЛАХ 6 ДОЛОО ХОНОГИЙН “ФИТӨГЗӨГ“ ЦАХИМ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНД ТАНИЛЦУУЛЖ БАЙНА.
🍑 ФИТӨГЗӨГ программ нь өгзөгний том, дунд, жижиг булчингуудыг тусгайчлан онилж зэрэг хөгжүүлэх хамгийн шилдэг дасгалуудыг оруулсан учраас өгзөгийг хурдан хөгжүүлдгээрээ онцлогтой.
🍑 ФИТӨГЗӨГ программд оруулсан дасгалуудыг хийснээр таны өгзөгний бүх булчинг, бүх талаас нь сэргээж, 3D -гээр хөгжүүлэх болно.
🍑 ФИТӨГЗӨГ программыг гэрийн нөхцөлд хийх боломжтойгоороо давуу талтай.
ФИТӨГЗӨГ – Өгзөг Томруулах
программын дагуу ганц ч өдөр алгасалгүй хичээллэснээр та дараахь үр дүнд хүрнэ:
🍑 6 долоо хоногийн дотор үр дүн гарч үйлчилж байгааг та баталгаатай өөрийнхөө нүдээр харна.
🍑 дасгал хийсэн өдөр болгон өгзгөнд орж байгаагаа та өөрөө мэдрэх болно.
🍑 өгзөг хөлөнд булчин сууж , чангарч, арагшаа гарч ирж, хэлбэртэй болно.
🍑 нуруу тэгширч, зөв хэлбэртэй болохоос гадна гоё эмэгтэйлэг бие бялдартай болно.
🍑 өгзөг, хөлөнд хуримтлагдсан илүүдэл өөхөө шатна
🍑 балансаа авч сурна
🍑 жин хасна
Энэ бүгд дээр нэмж хэлэхэд СЕЛЛЮЛИТ БАГАСНА гээд боддоо.
СУРГАЛТ ХЭРХЭН ЯВАГДАХ ВЭ
АСУУЛТ & ХАРИУЛТ
Дасгалаа лайв-аар хийх юм уу?
Үгүй, тусгай вэбсайтруу орох эрхийг өгнө. Тэр вэбсайт дээр хийх дасгалуудыг өдөр өдрөөр байрлуулна.
Өдөр бүр хэдэн цагаас хийх вэ?
Цахим сургалт учраас өөрийнхөө тохиромжтой цагт, хэзээ ч хамаагүй хийх боломжтой.
Дасгалын бичлэг яаж авах вэ? ямар дасгал хийх вэ?
Бүх дасгалууд хэвлий орчмын байгаа өөхийг шатааж, булчин суулгах зорилготой дасгалууд байгаа. Дасгалуудыг тусгай вэбсайт дээр байрлуулсан тул өдөр болгон тийшээ ороод дасгалаа хараад хийх боломжтой.
Би төрөөд удаагүй, сургалтанд хамрагдаж болох уу?
Өөрөөрөө ямар ч зовиургүй төрөөд 2 сар болсон бол эмчээсээ зөвшөөрөл аваад дасгал хийж болно. Хэрвээ Кесар хагалгаагаар төрсөн бол 3-6 сар хүлээх хэрэгтэй болдог. Эмчтэйгээ сайн зөвшилцөөрэй.
Би 50 гарчихсан гоё болох болов уу?
Гоё бололгүй яах вэ. Аль ч насанд дасгал хийж болно. Булчин хөгжихийн хувьд бол хөгшин залуу гэлтгүй адилхан хөгждөг гэдгийг судалгаагаар баталсан байдаг.
Энэ нь анхан шатных уу эсвэл гүнзгийрүүлсэн үү?
Та аль ч шатанд байсан үйлчлэх дасгалууд байгаа. Хэрвээ та анхан шатных бол өргөх жингээ багасгаж, хийх тоогоо багасгаж, дунд нь амрах минутаа нэмж хийх нь зүйтэй. Хэрвээ та дасгал хийдэг бол сайжрах тусмаа жингээ нэмээд явах боломжтолй.
Дасгалаа хаана хийвэл тохиромжтой вэ?
Гэртээ болон фитнес клуб аль алинд нь хийх боломжтой.
Сар хагасын дараа хичээл устах уу?
Үгүй ээ, цааш нь 6 сар хичээллэх боломжтой.
Хагалгаанд ороод сар болж байна. Хийж болох уу?
Ямар хагалгаанд орсноос шалтгаалах учраас Эмчтэйгээ зөвшилцөх нь зүйтэй.
Дараа дахиж явагдах уу?
Хөтөлбөр үргэлж нээлттэй тул дуртай өдрөө бүртгүүлээд дасгалаа эхлүүлэх боломжтой.
Дасгалын явцад хоолны дэглэм барих уу?
Зөв хооллолтын тухай зөвлөгөө өгнө. Жишээ хооллолт орсон байгаа. Дэглэм барих эсэхээ тухайн хүн өөрөө шийднэ.
Төлбөрөө төлөөд өэлэн болохоороо эхлүүлж болох уу?
Болно болно. Хэзээ эхлүүлэхээ мэйлээр надад мэдэгдэх.
Жин хасах болов уу?
Дасгалуудын хажуугаар өөх шатаах дасгалууд орсон тул жин хасна.